Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01433

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут  багийн 2-27-29 тоотод оршин суух, /Регистрийн дугаар:ФА92040170/, Хорчин овгийн Бадарчийн Баясгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-50-16 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ТА89042236/, Боржигон овгийн Бямбажавын Сэр-Оддамбад холбогдох

1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.Сэр-Оддамба нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 900,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч зээлээ өдийг хүртэл төлөхгүй байна. Уулзсан боловч өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн мөнгө 900,000 төгрөг 5 долоо хоногийн хүү болох 450,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Сэр-Оддамба шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие Б.сэр-Оддамба нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Баягалангаас ажлын журмаар 900,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Тухайн мөнгийг миний ажлын хамтрагч болох хүн надаар дамжуулан Б.Баясгалангаас зээлдүүлсэн боловч авсан хугацаандаа өгөлгүй өдийг хүрсэн нь зээл төлөгдөхгүй байх шалтгаан болсон. Иймд бие надад ирсэн нэхэмжлэлийн дагуу Б.Баясгалангаас 1,350,000 төгрөгийг өөрт орж ирэх цалин болон бусад мөнгөн дүнгээр 2 сар 15 хоног буюу /75 хоног/-т багтаан 3 хэсэг болгон хувааж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Баясгалан нь хариуцагч Б.Сэр-Оддамбад холбогдуулан “1,350,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжилсэн 1,350,000 төгрөгийг хариуцагч Б.Сэр-Оддамба нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Б.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлага 1,350,000 төгрөгийг хариуцагч Б.Сэр-Оддамба нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-09-27-ны өдөр төлсөн 36,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэр-Оддамбаас 18,275 төгрөг, төрийн сангаас 18,275 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч Б.Баясгаланд олгосугай.

            3. Хариуцагч Б.Сэр-Оддамба нь 1,350,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН