Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01434

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг батлах тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян Өндөр сум Баянбулаг багийн зээлийн 3-264 тоотод оршин суух, Жарт овгийн Самбаллхүндэвийн Даваадоржид холбогдох

“45,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 10 хоног баривчлагдсан байр хоолны зардал 45,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Даваадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилж буй 45,000 төгрөгийг 2016-11-22-нд төлсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч С.Даваадоржоос эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 45,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Даваадорж  нь 2016-11-22-ны өдөр зээлийн төлбөр болох 45,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зохигч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.1 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч С.Даваадоржоос эрүүлжүүлэх, баривчлах байр, хоолны зардалд 45,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Даваадорж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгний 50% болох 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд олгосугай
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН