Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2016/00311

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум,  3 дугаар баг, “Өвт” гэх газар оршин суух, Бужиг овгийн  Ойдовренчингийн Мөнхтогтохын  хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Мөнхтогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Миний бие Бат-Өлзий сумын Батзамд нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд хөдөлмөрийн дэвтэр тэмдэг зөрчилтэй байгаа учраас 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед намайг ажиллаж байсныг мэдэх Г.Дондогсэрчин, П.Оюунгэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Мөнхтогтох нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч  О.Мөнхтогтох нь

- 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 563 дугаартай Өвөрхангай аймгийн Архивын тасгын цалингийн лавлагаа, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Баярын бичиг”, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дондогсэрчин, П.Оюунгэрэл №А1053275 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн  хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага Бужиг овгийн  Ойдовренчингийн Мөнхтогтохыг 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

                      

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН