Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 01452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 13-118 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГЗ87050903/, Жанжин овгийн Лхагвасүрэнгийн Үнэнбуянгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Сайхан сум, 4 дүгээр багт оршин суух, /Регистрийн дугаар: ГЗ75030413/, Буурал овгийн Жамбаагийн Очироод холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Үнэнбуян, хариуцагч Ж.Очироо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Үнэнбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Лхагвасүрэн овогтой Үнэнбуян миний бие нь Жамбаа овогтой Очироотой 2005 онд анх гэр бүл болж хамт амьдарч байсан. 2008 онд хүү Анх-Эрдэнэ нь төрсөн. Хамт амьдрах хугацаандаа архи ууж агсам тавьж ална гэж хутга барьж хээр гадаа зодож айлган сүрдүүлж байсан. Намайг байнга хардаж зоддог байсан. Мөн хөгшин настай аав ээжийг минь хүртэл ахтайгаа нийлж зодож байсан. Ийм байдлаас болж хүүгээ аваад гэрээсээ явсан. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож хүүгээ өөр дээрээ авмаар байна. Гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Лхагвасүрэн овогтой Үнэнбуянтай 2006 онд албан ёсоор гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа 2008 онд хүү Анх-Эрдэнэ төрж мэндэлсэн. Би амьдралын шаардлагаар ар гэрээ тэжээхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хувийн компанид хүнд даацын машин барьж байсан. Намайг өмнөговь аймагт ажиллаж байх хугацаанд миний энхэр Үнэнбуян нь өөр хүнтэй уулзаж сэтгэл санаа нь хувирсан байсан. Эхнэр Үнэнбуянгийн уулзаж учирдаг хүнтэй нь өөрийнхөө хоёр ахын хамт уулзаж асуудлыг шийдвэж байсан. Би амьдралаа дээшлүүлэхийн тулд хаан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авч хашаа, газар аван байшин барьж эхэлсэн. Намайг ажиллаж байхад надтай утсаар ярихдаа машинтай болмоор байна бусдын адил амьдрах хүсэлтэйгээ хэлсэн. Би эхнэр хүүхдээ бодож хүнээс мөнгө зээлдэж машин авч өгсөн. Намайг ажлаасаа ирэхэд эхнэр Үнэнбуян нь гэртээ байхгүй машинаа унан хүү Анх-Эрдэнийн хамт Улаанбаатар хот руу зөрж яван хамтран амьдрах хүн дээрээ очсон байсан. Эхнэр Үнэнбуянг буцаад гэр орондоо ирэхийг хүлээж ганцаар 3 жил гаруй хугацаанд амьдарч байна. Утсаар ярьж учир зөвөө олох гэхээр урдаас доромжлон уурлаж үр хүүхэдтэй минь яриулж уулзуулдаггүй. Миний хувьд архи ууж эхнэр Үнэнбуян болон хадам аав Лхагвасүрэн хадам ээж Оюумаа нарыг агсам тавин зодож танхайрсан удаагүй. Би хүүхдээ өнчрүүлж гэр бүлээ цуцлах хүсэлгүй байна. Өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байна гэжээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.                

ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч Л.Үнэнбуян нь хариуцагч Ж.Очироод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Л.Үнэнбуян, Ж.Очироо нар нь 2007-02-19-ний өдөр гэр бүл болж, 2007-04-23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008-06-17-ны өдөр хүү О.Анх-Эрдэнэ төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүл болсон цагаас эхлэн бие биенээ ойлгодоггүй, хариуцагч Ж.Очироо нь агсам согтуу тавьж, айлган сүрдүүлж улмаар зоддог байдлаас болж хоорондоо таарамжгүй харьцаатай байсан байх бөгөөд 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцалж хүү О.Анх-Эрдэнийг эхийнх нь асрамжинд үлдээж,тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.               

      Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан  Л.Үнэнбуян, Ж.Очироо нарын  гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2008-06-17-нд төрсөн хүү О.Анх-Эрдэнийг эх Л.Үнэнбуянгийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан О.Анх-Эрдэнэд бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ж.Очироогоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай. 
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН