Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/0041/э |
Дугаар | 21 |
Огноо | 2017-07-06 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 21
|
Прокурор Б.Батсайхан
Ялтны өмгөөлөгч Г.Энхбаяр
Ялтан Ч.Баатархуяг
Нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Баатархуягийн гаргасан гомдлыг үндэслэн, Ч.Баатархуягт холбогдох 201403000313 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1976 оны 07 сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 19 дүгээр байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 сарын 20-ны өдөр 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Зуунбогдынхан овогт Чагнаагийн Баатархуяг /РД:СЩ76071511/
Ч.Баатархуяг нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрч хүч” ХХК.ийн харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг “пивонд явж өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Баатархуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Зуунбогдынхан овогт Чагнаагийн Баатархуягийг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж;
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Баатархуягийн эдлэх 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийн 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 236 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, дээл 1 ширхэг, цамц 1 ширхэг, майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж;
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Баатархуяг нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж;
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баатархуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч;
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Ч.Баатархуягийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд:
Зуунбогдынхон овогт Чагнаагийн Баатархуяг миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:
1. 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой миний бие ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Г.Алтангинж, Ч.Батмөнх нарт зодуулж тархиндаа болон биедээ хүнд гэмтэл авсны улмаас ухаан алдаж Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэн ухаан орсноос хойш одоог хүртэл биеийн байдал сайнгүй, эмчийн хяналтанд байнгын эмчилгээ хийлгэж, биеийн байдал дээрдэхгүй таягны тусламжтай алхаж гишгэж байна.
2. Г.Алтангинж нь Ч.Батмөнхийг дагуулан намайг зодох зорилготой очсон. Ямар учраас намайг занах болсон учир нь миний бие 2014 оны 05 дугаар сард Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч У.Баяртогтохтой утсаар холбогдон Орхон багийн нутагт байрлах Харгуйт уурхай руу очих бензины зардал болох 93000 төгрөгийг У.Баяртогтохын Хаан банкны дансанд хийж манай байгууллагын хяналтанд байх, харуул хамгаалалтанд авсан газарт хууль бусаар шороо угааж байсан Г.Алтангинжийн аав болон ах нарынх нь мотор болон молдокыг хураалгаснаас болж намайг зодох алах зорилго тээж явдаг болсон байх. Намайг занаж зүхэж байсныг сонссон “Шинэ эрч хүч” ХХК-ий харуул Ж.Батбаяр, Дагвадорж нар нь захирал Б.Балжиннямд хэлсэн байдаг. Г.Алтангинж нь уурхай дээр очиж утсаар ярих шаардлагагүй. Учир нь Г.Алтангинж нь өөрийн гэртээ болон хажуу айл болох Түмэндэмбэрэлийнх нь Жи мобайлын суурин утастай. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар нь үнэхээрийн утсаар ярих зорилготой очсон бол харуул П.Бямбасүрэнг гэрт байхад ирсэн зорилгоо биелүүлээд буцаж болох л байсан. Гэтэл Г.Алтангинж нь утсаар яриагүй, харуул Бямбасүрэнгээр намайг дуудуулан Ч.Батмөнхтэй нийлж бүлэглэн намайг зодсон. Г.Алтангинж гар мушгиж, Ч.Батмөнх араас гараараа боож ухаан алдуулаад зодсон. Миний бие ухаан ороход газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар 2 талаас өшиглөж байсан. Мөн Г.Алтангинж нь бороохойдож байсан. Г.Алтангинж намайг алаад нууранд живүүлнэ гэж байсан. Би зодуулснаасаа болж ахин ухаан алдаад сэргэхэд Г.Алтангинж наад лалар чинь үхчихвий дээ гээд өргөөд орон дээр тавьсан. Миний бие хаа сайгүй янгинан өвдөж байсан. Тэр 2 намайг зодож байхдаа Г.Алтангинж нь наад лалар чинь Насаа ахыг чинь матаж байсан алаад өг гэж Ч.Батмөнхдөө хэлж байсан. Би энэ хоёрт зодуулсны улмаас толгойндоо болон бусад биедээ гэмтэл авсан. Гэтэл намайг машины төмөр мөргөж гэмтсэн гэж худлаа мэдүүлдэг. Намайг машины тэвшин дээр гарахаас өмнө зодуулчихаад ухаан орж гараад хэвтэж байхад миний толгой нүүрний цусыг арчиж өгч байгаад Г.Алтангинжид цохиулж зодуулж байсан Эрдэнэбаяр гэдэг жолооч байгаа. Алтангинж нь манай харуулуудыг загнаад над руу ойртвол ална хядна гээд арслан барс шиг авирлаж байсан. Миний бие тэр үед ухаан санаа орж гараад ярих, үг хэлэх тэнхэлгүй байсан. Миний бие Эрдэнэбаярыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтээ ахлах дэслэгч Баттогтоход удаа дараа хэлсэн боловч уг жолоочоос мэдүүлэг аваагүй байсан. Би энэ жолоочоос гэрчийн мэдүүлэг авахуулахыг хүсээд байгаа учир нь намайг машины тэвшин дээр гаргахаас өмнө Г.Алтангинж Ч.Батмөнх нарт зодуулчихаад хөдлөх, ярих тэнхэлгүй хэвтэж байхад над руу тэнд байсан хүмүүсийг ойртвол ална хядна гэж Г.Алтангинжийг арслан барс шиг аашилж байхад түүнээс үл эмээн над руу ирж миний цус нөжийг арчин өгч байгаад Г.Алтангинжид цохиулж байсан ганц хүн нь байгаа юм. Би Эрдэнэбаярыг танихгүй.
3. Ч.Батмөнх, Г.Алтангинж нар пивонд явж өгсөнгүй гэж Ч.Батмөнхийг намайг хутгалсан гэж үгээ нийлүүлэн худлаа мэдүүлэг өгч байгаа. Тэр үед миний хариуцаж байсан уурхай дээр 11 хүн байсан. Биднээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Бид нар дэлгүүр явах шаардлага байсан бол уурхай дээр Улаанбаатар хотоос болон аймгаас очсон 3 ширхэг авто машин, мөн харуул хамгаалалтын мотоцикль байсан. Г.Алтангинж, Ч.Батмөнх нарын мотоциклийг гуйх шаардлагагүй байсан. Миний бие Архангай аймгаас 4 хүний хамт уурхай дээрээ очоод 30-аад минутын дараа л уг хэрэг болсон юм.
4. Энэ хэрэг болоод цагдаа дээр очсноос эхлэн миний бие хутган дээрх хурууны хээг шинжлүүлэх талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангаагүй. Өмгөөлөгч хүртэл хүсэлт гаргаж байсан. Би тэр хутгыг огт бариагүй учраас шинжилгээнд явуулахыг хүсээд байсан юм. Шинжилгээнд явуулаагүйн улмаас миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн.
5. Ч.Батмөнх нь Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт надтай хамт хэвтэж эмчлүүлж байсан гэж худлаа хэлдэг. Мөн намайг өөрт нь хандаж чи хүний өмнүүр ороод хутгалуулсан байна лээ гэж ор үндэсгүй худлаа мэдүүлсэн байдаг. Учир нь би Ч.Батмөнхтэй хамт эмнэлэгт хэвтэж байгаагүй. Миний бие эмнэлэгт байхдаа босч чадахгүй, чих шуугиад юм сонсохгүй, ярьж чадахгүй байсныг гэрчлэх намайг сахиж байса эхнэр Ганчимэг, эхнэрийн ээж Түмэнцогт нар юм. Би Ч.Батмөнхтэй хамт эмнэлэгт хэвтэж байгаагүй, уулзаагүй, тааралдаж байгаагүй учир Ч.Батмөнхийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан үгүйг нь шалгуулж, худлаа ярьдаг үйлдлийг нь таслан зогсоох хүсэлтэй байна.
6. Хэрэг болох үед миний биед шинжилгээгээр илэрсэн хүнд гэмтлийн зэргийг сүүлд нь хөнгөн болгон гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг эс зөвшөөрч ахин дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг миний бие болон өмгөөлөгч Г.Энхбаярын хамт гаргасан боловч байцаагч Баттогтох хүлээн аваагүй. Үүнд гомдолтой байна. Миний биеийн байдал болон эмчилгээ хийлгэж байсан талаархи мэдээлэл эмчилгээний картан дээр тодорхой байгаа.
7. Г.Алтангинж нь Ч.Батмөнхийн гэрийн гадна түлээн дээр намайг гавтай чирж авч ирээд лалар минь чи хутгалсан гээд хэлчихээч гээд миний толгой руу 3 удаа цохиосон. Тэгэхдээ Архангайн цагдаа надад үйлчлэхгүй гэж хэлж байсан. Мөн 2014 оны хавар нутгийнхаа хүнийг зодчихоод цагдаад баригдаж яваад буцаж ирэхдээ бас энэ үгээ хэлж байсан. Энэ нь үнэн болж намайг хэрэгт гүтгэн өөрөө хэргээс мултарсныг гэрчилж байна. Ч.Батмөнх нь гэртээ очиж байхдаа орон дээрээ намайг дарж миний дээр суучихаад намайг зодож, цохиж байхад Г.Алтангинж болон Ч.Батмөнхийн ээж Баттулга, өөр бас нэг хүүхэн хараад зогсож байсан. Энэ бүхнийг ахлах дэслэгч Баттогтоход хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй. Г.Алтангинж нь намайг хоёр удаа өвдөглөсөн гэж худлаа мэдүүлдэг. Гэтэл миний биед олон шарх гэмтэл илэрсэн. Зодуулсны дараа эмнэлэгт хэвтэж байхад аппаратаар буулгаж авсан миний бие дээрх гэмтлийн зурагнууд байдаг. Энэ зурагнууд дээр Г.Алтангинж, Ч.Батмөнх нарын хийсэн үйлдэл, миний биед учруулсан гэмтлүүд тодорхой байгаа. Гэтэл үүнд ач холбогдол өгөөгүйд миний бие гомдолтой байдаг.
8. Ч.Батмөнх тооноор туссан сарны гэрэлд намайг хутгалахыг харсан гэж намайг гүтгээд байгаа. Үнэн чанартаа харуулын гэрийн тооныг зузаан гялгар цаасаар битүүлчихсэн учраас өдөр гэрэл тусахдаа муу байдаг. Ахлах дэслэгч Баттогтох нь нэг талыг барьж мөрдөн байцаалт явуулсанд би гомдолтой байна. Иймд миний гаргасан гомдлуудыг шалгуулж, надад холбогдуулан гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Чагнаа овогтой Баатархуягт холбогдох Ч.Баатархуягийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж буй давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.Баатархуяг нь 2014 оны 08 сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрчим хүч” ХХК-ий харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг пивонд явж өгсөнгүй гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Ч.Баатархуягийн үйлдэлд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, шийтгэл нь оновчтой. Нотлох баримтад үндэслэсэн, хэргийн бодит байдалд үндэслэсэн. Хэргийн бодит байдалтай нийцсэн. Уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Ялтны өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Баатархуяг нь гэм буруугаа хүлээж байгаа учир эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нөхцөл байдал үүсч байна. Ч.Баатархуяг нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй байгаа. Ч.Баатархуягийн биеийн байдал хүнд байгаа учир дэглэмийг мөн анхаарч өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Баатархуяг нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрч хүч” ХХК.ийн харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг “пивонд явж өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжин тус газар хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон.
Шүүгдэгч Ч.Баатархуяг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах тухай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад өөрийн гэм бурууг хүлээн, улмаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж буй байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1-ийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Н.ЭНХМАА