Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 04

 

Б.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч  Н.Насанжаргал Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2016/00491 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албанд холбогдох,

“Гэм хорын хохирол 79333400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгс, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Баруун сайханд байрлах Шарга дэлгүүрийн замын уулзвар дээр Ланд крузер маркийн 50-58 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний сууж явсан Ява маркийн мотоциклийг мөргөсний улмаас миний биед хүнд зэргийн гэмтэл учирч баруун хөлөө өвдөгний дээд хэсгээр тайруулсан юм. Зам тээврийн осол дээр тогтоосон актаар Н.Соёл-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-т: “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол гаргасан нь дүгнэлтээр, 50-58 ӨМӨ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны өмчлөлд бүртгэлтэй болохыг эрүүгийн хавтаст хэрэгт тус тус тогтоосон байдаг.

Н.Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 143 тоот шийтгэх тогтоолоор Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд уг автомашиныг жолоодож явсан Н.Соёл-Эрдэнийг гэм буруутайд тооцон, хохирогч миний нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Иймд хохирогч миний бие 50-58 ӨМӨ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашины өмчлөгч, эзэмшигч байгууллага болох Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас хохирлыг нэхэмжилж байна.

Осол хэрэг гарахаас өмнө 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хүннүгийн говь” ХХКомпанитай би барилгын ажил гүйцэтгэх, ажил гүйцэтгэсний хөлсөнд 50021500 төгрөг авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэнээс хойш би уг мөнгөн дүнгээс 10000000 төгрөгийг авсан байсан ба осолд орсноос болж цаашид ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн. Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 90 хувиар алдаад байгаа. Хэрэв би осолд ороогүй бол ажлаа хийгээд гэрээ ёсоор ажлын хөлсөө авах бүрэн боломжтой байсан. Иймд миний олох ёстой байсан орлого болох 40021500 төгрөг, сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орсон тул сэтгэл санааны хохирол 38031300 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаас хойш эмчилгээнд зарцуулсан эмчилгээний зардал 143900 төгрөг, эмчилгээнд болон эмнэлэгт очиход гарсан унааны зардал 186700 төгрөг, хиймэл хөл /протез/ хийлгэх зардал 950000 төгрөг, нийт 79333400 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батжаргал анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн шаардлагадаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сэтгэцийн болон сэтгэл зүйн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийн дагуу Улаанбаатар хот орж ирсэн очсоны болон хот дотор эмнэлэг явах зэргээр зардал гарсан. Энэ зардлаа гаргуулахыг хүсэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзаж ирсэн, очсоны зардал 186700 төгрөг, хиймэл хөл протези хийлгэх зардал 950000 төгрөгний зардлыг нэхэмжилнэ. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сэтгэл санааны хохиролд 39168000 төгрөгний1136700 төгрөгнөөс татгалзаж, одоо 38031300 төгрөг нэхэмжилнэ. Харин 1136700 төгрөгний кардлыг оруулан тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батжаргал нь иргэн Э.Отгонбаатарын жолоодож явсан Ява маркийн мотоциклийн ард зорчигчоор сууж явах үедээ зам тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авсан байдаг. Уг осолтой холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэн Э.Отгонбаатар нь МУЗХДүрэм зөрчин жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хамгаалах малгайгүй, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол горгасан тул уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан. Хамтран хариуцах ёстой. Нэхэмжлэгч нь олох ёстой орлого гэж “Хүннүгийн говь” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх байсан ажлын хөлс 40021500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ажил гүйцэтгэх

гэрээгээр З12 м3 өрлөг, 588 м2 өрлөг, 3899 м2 шавар, 885 м2 хар шавар, 1458 м2 паркет суулгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Дээрх ажлын хэмжээг тус 70 айлын орон сууцны барилгын төсөвтэй харьцуулан харвал эдгээр ажил тус барилгын нийт гадна ханын өрлөг, шаврын ажлын хэмжээтэй ойролцоо байна. Энэхүү өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэхэд тоосго, блок зэрэг материалыг зөөх, өрөх, хагалж тайрах, барьцалдуулах шаврын материал болох элс, цемент, ус зэргийг мөн адил зөөх, холих, зуурах зуурсан зуурмагаа зөөх зэрэг олон ажлууд зайлшгүй давхар хийгдэнэ. 7 давхар 70 айлын орон сууцны барилгын нийт гадна ханын өрлөг, шавар, паркетны ажилд нэг юм уу хоёр хүний хөдөлмөрийн бүтээмж хангалтгүй. Олох ёстой орлого гэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний хэлбэртэй байгаагаас харахад Б.Батжаргал нь нэг ижил хугацаанд компанитай хөлсөөр ажиллан тогтмол хугацаанд орлого олдог, эсхүл ажил хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөний дараа хөлсөө авдаг гэх ойлголттой тайлбарыг нэхэмжлэгч, гэрч хоёр зөрүүтэй хийж буй нь баримтууд хууль ёсны гэхэд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч нь тус ажлыг хэддүгээр зэргийн, хэдэн өрлөгчин, шаварчин туслах ажилчидтайгаар тэдгээр хүмүүст хэдэн төгрөгийн цалин, хөлсийг төлж хэдий хугацаанд ямар нэгэн доголдолгүйгээр хийж гүйцэтгэх боломжтой байсныг тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь өөр бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу хэдэн төгрөгийн хөлс бодитоор төлөгдөж байсан, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул тус гэрээгээр олох ёстой орлогыг тодорхойлох боломжгүй. Мөн тус ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхий инженер Б.Одонбаяр Хүннүгийн говь ХХК-ийг төлөөлсөн байдаг бөгөөд Б.Одонбаяр нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй юм. Нэхэмжпэгч нь юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь үл мэдэгдэх сэтгэл санааны хохирол нэхэмжилж буй нь хуулийн зохицуулалтад хамаарахгүй учир сэтгэл санааны хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Эмчилгээний зардлыг нэхэмжпэгч нь эрүүгийн хэргийн хохирол болох эмчилгээний зардалд 3366690 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд түүнд 5200000 төгрөг төлсөн байна. Эмчилгээ, унааны зардлыг эрүүгийн хэрэгт төлсөн эмчилгээний зардлын илүү төлсөн зардалд тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжпэгч Б.Батжаргалын гэм хор учруулсаны хохирол буюу олох байсан орлого, сэтгэл санааны хохирол, эмчилгээнд гарсан зардалд 79333400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан ажлаа хийж явж байгаад хүн дайрсан. Тухайн ослоос болж эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орсон Б.Батжаргалын эмчилгээний зардалд хувиасаа  5,200,000 төгрөг төлж, эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн байгаа гэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хуралдаанаар хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 21291350 төгрөгийг гаргуулан Б.Батжаргалд олгож, нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 58042050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргалыг улсын тэмдэгтийн хураамж 554617 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шижилгээний албанаас улсын тэмдэгтийн хураамжид 264406 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод олгохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс давж заалдах гомдолдоо:  Нэхэмжлэгч нь “Хүннүгийн говь” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №2015/09 ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх байсан ажпын хөлс гэх 40,021,500 төгрөгийг олох байсан орлого хэмээн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхөд боломжгүй байдаг. Учир нь: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №2015/09 дугаар ажил гүйцэтгэх гэрээнд Хүннүгийн говь ХХК-ийг ерөнхий инженер Б.Одонбаяр төлөөлсөн байдаг Б.Одонбаяр нь “Хүннүгийн говь” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм. Б.Батжаргал нь “Хүннүгийн говь” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэх ажлын хэмжээ, үнэ байх боловч тухайн ажлыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэх талаар тусгаагүй байдаг тул уг ажпыг хийж гүйцэтгэснээр авах ажлын хөлс нь дан ганц нэхэмжлэгчийн олох байсан орлого гэж үзэх боломжгүй. Тиймээс тус ажпыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэн тус бүр хэдэн төгрөгийн цалин хувааж авах түүнээс хэдэн төгрөг нь нэхэмжпэгчид оногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох нь тогтоогдох боломжгүй байдаг. Дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч, гэрч хоёр нь зөрүүтэй тайлбарыг хийдэг. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан хэмжээний ажпыг 4 хүнтэй баг бүрдүүлэн хийж гүйцэтгэж байсан гэх боловч гэрч болох “Хүннүгийн говь” ХХК-ийн захирал В.Мөнхбат нь барилгын ажпыг туслан гүйцэтгэгч нараар гүйцэтгэж чадаж байгаа хэмжээгээр нь ажил хийлгэн гүйцэтгэлээр нь хөлсийг олгодог байсан гэдэг. Тэгэхээр захиалагч болох “Хүннүгийн говь” ХХК нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийхдээ ажпын хэмжээг урьдчилан тохирдоггүй гэж ойлгож байна. Б.Батжаргал нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа хөлс авсан гэх төлбөрийн баримтууд мөн эргэлзээ төрүүлдэг. Учир нь 2015 оны 05 сарын 29-ний өдрийн хаан банкаар 3,500,000 төгрөг шилжүүлсэн баримтын гүйлгээний утга нь гэрээний үнэ гэсэн байдаг бол 2015 оны 04 дүгээр сарын 30-ны 500,000, 2015 оны 06 сарын 26-нд 1,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт дээр гүйлгээний утга нь гэрээний урьдчилгаа гэсэн байдаг. 2015 оны 06 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт дээр гүйлгээний утгыг гэрээний гүйцэтгэл гэж тэмдэглэсэн байдаг зэргээс харахад “Хүннүгийн говь” ХХК нь ажпын хөлсийг олгохдоо ирээдүйд гарч болох эрсдлийг урьдчилан тооцоолж гүйлгээний утгыг яг бодит утгаар нь тэмдэглэж байсан нь харагдаж байна. Мөн урьдчилгаа төлбөр авсан гэх баримтууд бүрдүүлэхдээ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хаан банкаар Э.Отгонбаатарт гэрээний үнэ гэж шилжүүлсэн 3,500,000 төгрөгийн баримтыг оруулсан байдаг. Энэ нь ерөөсөө ч Б.Батжаргалын олж байсан орлого гэж харагдахгүй бөгөөд харин Хүннүгийн говь ХХК нь гүйлгээний утгыг бодит утгаар нь буюу урьдчилгаа бол урьдчилгаа, гэрээний үнэ бол гэрээний үнэ зэргээр нь тэмдэглэн шилжүүлж байсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл дээрх

баримтууд нь №2015/09 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нь бодитойгоор байгуулсан гэрээ биш болохыг, харин төлбөрийн баримтад тэмдэглэсэн дүнгээр бодит гэрээ байсныг нотолж байна. Мөн дээрх ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар бол ханын өрлөг, шавар, паркет суулгах зэрэг ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хийж эхэлсэн гэдэг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгах байсан. Гэвч барилга 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан байдаг. Тус гэрээгээр гүйцэтгэх байсан ажлууд хийгдэж дууссаны дараа барилгын дотор засал, цэвэрлэгээ, гадна талбайн цэвэрлэгээ, тохижилт зэрэг ажлууд хийгдсэнээр барилгад улсын комисс ажиллан дүгнэлт гаргадаг. Барилга бүрэн баригдаж улсын комисст хүлээлгэн өгөхөөс 2 cap гаруйн өмнө осол гарсан бөгөөд Б.Батжаргал нь гүйцэтгэсэн ажпын хөлсөнд 10 сая төгрөгийг авсан гэдэг. Ажлын хөлсийг В.Мөнхбат гүйцэтгэлээр нь олгодог байсан гэдэг. Үүнээс харахад Б.Батжаргал нь 3 cap гаруй хугацаанд буюу нийт хугацааны 46% нь өнгөрсөн байхад гүйцэтгэх ёстой ажпынхаа 20%-ийг гүйцэтгэсэн буюу ажлын гүйцэтгэл маш их хоцорч байсан нь харагдаж байна. Хэрэв энэ мэтээр үргэлжпүүлэн ажилласан бол 14 сарын дараа ажлыг дуусгахаар байна. Ажил гүйцэтгэх гэрээний 6.1. дэх хэсэгт гүйцэтгэвэл зохих ажпыг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд захиалагчид 0,5 хувийн алданги төлөхөөр зохицуулсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажпын үр дүн байна”, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д “Ажпын үр дүнг бүрэн гүйцэтгэж, түүнийг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө...” гэснээр нэхэмжпэгч нь тухайн ажлыг аливаа доголдолгүйгээр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгснөөр ажпын хөлсийг авах боломжтой. Хэрэв доголдол илзрвэл Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгахад шаардлагатай зардлуудыг төлөх ёстой гэж заасан байна. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажлаа үргэлжпүүлэн гүйцэтгэсэн бол захиалагч талд алдангийн төлбөрт орох байсан нь тодорхой харагдаж байгаа бөгөөд захиалагч гүйцэтгэгчээр цаашид ажпыг гүйцэтгүүлэх байсан эсэх, гүйцэтгэсэн ажпын чанарт доголдол илрэх байсан эсэх зэрэг ирээдүйд юу болохыг таамаглах ямарч боломжгүй тул нэхэмжлэгчийн олох байсан орлого гэж үзэх боломжгүй юм. Мөн осол гарсанаас хойш Б.Батжаргалын бригад яагаад ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгээгүй талаар тодорхой тайлбар байдаггүй. Гэтэл шүүхээс "Б.Батжаргал нь “Хүннүгийн говь” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тэдний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байна. Ажпын хөлсөнд 50021500 төгрөг авахаар тохиролцож, тодорхой ажил гүйцэтгэж эхэлсэнээс хойш уг мөнгөн дүнгээс 10000000 төгрөгний хөлсийг авсан үлдэгдэл 40021500 төгрөгийн хөлсөө аваагүй болох нь нэхэмжпэгчийн тайлбар, гэрч В.Мөнхбатын мэдүүлгээр тогтоогдож байх тул олох байсан орлого гэж үзэн гаргуулж шийдвэрлэв" гэсэн нь өөр өөр гүйлгээний утгатай, өөр өөр хүнд шилжүүлсэн арван сая төгрөгийн баримтууд, бодит байдал, логикийн хувьд бодитой байх боломжгүй, ирээдүйд яагаад ч биелэгдэгдэхээргүй гэрээ хоёрыг үндэслэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа болно. Б.Батжаргал нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа хөлс авсан гэх төлбөрийн баримтууд мөн эргэлзээ төрүүлдэг. Учир нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хаан банкаар гурван сая таван зуун мянган төгрөг шилжүүлсэн баримтын

гүйлгээний утга нь гэрээний үнэ гэсэн байдаг бол 2015 оны 04 дүгээр сарын 30-ны 500,000, 2015 оны 06 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт дээр гүйлгээний утга нь гэрээний урьдчилгаа гэсэн байдаг. 2015 оны 06 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт дээр гүйлгээний утгыг гэрээний гүйцэтгэл гэж тэмдэглэсэн байдаг зэргээс харахад “Хүннүгийн говь” ХХК нь ажлын хөлсийг олгохдоо ирээдүйд гарч болох эрсдлээс урьдчилан тооцоолж гүйлгээний утгыг яг бодит утгаар нь тэмдэглэж байсан нь харагдаж байна. Мөн урьдчилгаа төлбөр авсан гэх баримтууд бүрдүүлэхдээ 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хаан банкаар Э.Отгонбаатарт гэрээний үнэ гэж шилжүүлсэн 3,500,000 төгрөгийн баримтыг хүртэл оруулсан байдаг. Энэ ерөөсөө ч Б.Батжаргалын олж байсан орлого гэж харагдахгүй байгаа бөгөөд харин Хүннүгийн говь ХХК нь гүйлгээний утгыг бодит утгаар нь буюу урьдчилгаа бол урьдчилгаа, гэрээний үнэ бол гэрээний үнэ зэргээр нь тэмдэглэн шилжүүлж байсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл дээрх баримтууд нь №2015/09 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нь бодитойгоор байгуулсан гэрээ биш болохыг, харин төлбөрийн баримтад тэмдэглэсэн дүнгээр өөр гэрээ байхыг нотолж байна. Мөн осол болсны улмаас Б.Батжаргал хөдөлмөрийн чадвар алдсан хэдий ч түүний бригад болон Б.Батжаргал нар нь өөр ямар нэгэн шалтгаан байхгүй бол ажлыг гүйцээн хөлсөө авахын төлөө явах байсан зэрэг олон шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. 

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2016/00491 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албанаас Б.Батжаргалд олгуулахаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу олох байсан орлого гэх төлбөрийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барин шийдвэрлэсэн байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2016/00491 дугаар шийдвэрээс олох байсан орлого 40021500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн, хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд олох байсан орлого 40021500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 39168000 төгрөг, эмчилгээний зардал 143900 төгрөг нийт 79333400 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас нэхэмжилжээ. /хэргийн I хавтас, 01 дүгээр хуудас/ 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол 39168000 төгрөгний 1136700 төгрөгөөс татгалзаж, шүүхийн шийдвэрийн дагуу шинжилгээ

хийлгэхээр Улаанбаатар хот явсан, ирсэн болон хот дотор эмнэлэгт ирж очиход гарсан зардалд 186700 төгрөг, хиймэл хөл хийлгэх зардал 950000 төгрөг нийт 1136700 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамаарч өөрчилсөн ба олох байсан орлого болон анхны нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээг өөрчлөөгүй байна. / хэргийн I хавтас, 223 дугаар тал/

Хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар 2016 оны 3 дугаар сарын 21 хүртэл Н.Соёл-Эрдэнэ ажилласан, түүнээс хойш Ш.Эрдэнэбаяр ажиллаж  байгаа нь .... нотлогдож байна./ хэргийн I хавтас, 52, 53 дугаар тал/

143/ШТ-2016/00029 тоот шүүгчийн захирамжийн дагуу Н.Соёл-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна. / хэргийн I хавтас, 123 дугаар тал/

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь мотоцикль жолоодож явсан Э.Отгонбаатартай хамтран хариуцна, Хүннүгийн говь ХХК-ий байгуулсан гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээ биелэгдэх эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2015 оны 7 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, Хан уулын гудамжинд 50-58 Өмө улсын дугаартай, Toyota, Landcriuser-80 автомашиныг жолоодож явсан Н.Соёл-Эрдэнэ нь  хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөнөөс иргэн Б.Батжаргалын биед  хүнд гэмт  гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Батжаргал нь энэ гэмтлийн улмаас баруун хөлний өвдөгний дээд хэсгээр тайруулсан, уг автомашин нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны өмчлөлийнх  байсан үйл баримтууд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зам тээврийн осол дээр тогтоосон акт зэргээр тогтоогдож байна. /хэргийн I хавтас, 03-06, 68, 142-144 дүгээр тал /

Н.Соёл-Эрдэнийн гэм буруу болон тээврийн хэрэгслийн өмчлөгч этгээдийн талаар зохигчид маргаагүй байна.

Б.Соёл-Эрдэнийн гэм  буруутай үйлдэл, нэхэмжлэгч Б.Батжаргалд учирсан гэм хор нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497.1-т заасан бусдын амь нас, эрүүл мэнд, нэр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хорыг учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй гэсний дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Б.Батжаргалд учирсан гэм хор нь тээврийн хэрэгслийг ашиглалтаас үүссэн тул гэм хорыг Иргэний хуулиййн 499.1, 499.3, 499.4 зааснаар арилгуулах эрх зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь осол гаргасан жолоочид бус, харин тээврийн хэрэгслийн өмчлөгч болох хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан тул Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний  албанд хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 499 дүгээр  зүйлийн 499.4-т заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүх Б.Батжаргалд 21291350 төгрөг гаргуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эрүүл мэндэд эмчилгээний зардал 143900 төгрөг, хиймэл хөл хийлгэх зардал 950000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх болон сэтгэцийн шинжилгээ хийлгэхэд гарсан унааны зардал 186700 төгрөг зарцуулсан нь нотлогдсон тул хангаж, сэтгэл санааны хохиролд 38031300 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд сэтгэл санааны хохирлыг заагаагүй тул хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэсэн байна. Харин олох байсан орлогыг нөхцөл байдал, авах хөлсний хэмжээ зэргийг харгалзан бууруулан тогтоосон дүгнэлт хийсэн боловч хэмжээ дүнг бичээгүй байна. Гэвч Б.Батжаргалд эмчилгээний зардалд олгохоор шийдвэрлэсэн 1280600 төгрөгийг нийт олгохоор шийдвэрлэсэн 21291350 төгрөгөөс хасаж тооцоход 19910750 төгрөгийг олох байсан орлогод тооцож гаргуулсан нь тогтоогдож байна. Осол гарахад мотоцикль дээр сууж явсан зорчигч Б.Батжаргал өөрөө хамгаалах малгай өмсөөгүй байсныг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хохирлын хэмжээг бууруулан тогтооосон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах журмаар шийдвэрт гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Б.Батжаргал нь осол гарахаас өмнө Хүннүгийн говь ХХК-ий барилгын ажилд ажил гүйцэтгэж, тодорхой хэмжээний хөлс авч байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог, харин хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн логикийн хувьд бодитой байх боломжгүй, ирээдүйд яагаад ч биелэгдэхээргүй гэрээг үндэслэн шийдвэрлэсэн тул олох байсан орлогыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Н.Соёл-Эрдэнэд холбогдох 201516000191 дугаартай эрүүгийн хэргийг Прокурорын газраас авч холбогдох нотлох баримтуудад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн I хавтас 69,70  дугаар тал, II хавтас, 04 дүгээр тал/ 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШТ2016/00029 тоот шүүхийн тогтоолоор Б.Батжаргалын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэх үе шатны ажлын акт, ажил хүлээж авсан акт зэрэг баримтыг Хүннүгийн говь ХХК-аас гаргуулж авсан ба уг ирсэн баримтуудыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны үед шүүх хуралдааны оролцогч нарт танилцуулсан ба тэдгээрээс ямар нэг санал ирээгүй байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. / I хавтас хэргийн 125 дугаар тал, II хавтас 08 дугаар тал/

Прокурорын газар болон Хүннүгийн говь ХХК-иас бичмэл нотлох баримт гаргуулж үзлэг хийсэн, шинжлэн судалсан шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасантай нийцсэн байх тул шүүхийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин шүүх нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, өөр байгууллагын архивын нэгж болсон уг баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Шүүхэд нотлох баримтаар авагдаагүй, шаардлагатай мэдээллийг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан тул уг баримтуудыг гаргаж өгсөн этгээдэд нь анхан шатны шүүхээс  буцаан өгөх нь хууль болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчихгүй, энэ нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

Шүүх хохирлын хэмжээг бууруулан тогтоохдоо Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан зохицуулалтыг хэрэглэснээ шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхой дурдсан тул шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзснийг мөн дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2016/00491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь давж заалдах гомдол гаргахдааулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.БЯМБАЖАВ

                                                            ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                          Н.НАСАНЖАРГАЛ