Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 01492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 62-14 тоотод оршин суух, /ФБ:75042577/, Сартуул овогт Жүгдэрийн Тайважаргалын нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 21-32 тоотод оршин суух, /ФМ77090704/ Арлам овогт Борисийн Отгон-Эрдэнэд холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, хариуцагч Б.Отгон-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Тайванжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ж.Тайванжаргал миний бие Б.Отгон-Эрдэнэтэй 1995 онд танилцаж, 2007-12-17-ны өдөр гэрлэлтээ батлулж, бидний дундаас охин Уянгалянхуй төрсөн. Анх танилцснаасаа хойш хамт амьдарч байгаагүй, ирж очин байсан. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд уулзаагүй, Бид цаашид хамт амьдрах боломжгүй. Одоо би тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Уянгалянхуаг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Отгон-Эрдэнийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Б.Отгон-Эрдэнэ нь Ж.Тайванжаргалтай 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас охин Т.Уянгалянхуа нь 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрж бид эцэг, эх болцгоосон. Ж.Тайванжаргал нь охин бид хоёрыг орхин яваад долоон жилийн хугацаа өнгөрч байна. энэ хугацаанд охиноо нэг ч удаа харж хандаж байгаагүй. Би ганцаараа охиноо өсгөн хүмүүжүүлсэн. Цаашид охиноо өөрийн асрамжинд үлдээнэ. Эцэг Ж.Тайванжаргалаас нь тэтгэвэр тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Отгон-Эрдэнэ нь Ж.Тайванжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 1999 онд анх танилцаж 2001 онд нэг гартээ орж амьдран 2004 оны 06 дугаар сарын 16-нд охин Т.Уянгалуянхуа төрж эцэг, эх болцгоосон. 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Ж.Тайванжаргал нь 2009 оны 08 дугаар сард охин бид хоёрыг орхин сураггүй алга болсон. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд охиноо нэг ч удаа харж байгаагүй, харж хандаж байгаагүй. Би өдийг хүртэл охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Одоо миний охин 12 настай, 7 дугаар ангид сурдаг. Цаашид охин Уянгалуянхуагаа өөрийн асрамжиндаа үлдээнэ. Эцэг Ж.Тайванжаргалаас нь тэтгэвэр тогтоолгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Тайванжаргал нь хариуцагч Б.Отгон-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэлтэй гаргаж байна.

Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.   Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Зохигчид 2001 оноос хамтран амьдарч, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-1228 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин  Тайванжаргалын Уянгалянхуа төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад 7 жил болсон, нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчидын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн ээнэгшин дассан орчин, шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан охин Т.Уянгалянхуаг эх Б.Отгон-Эрдэнийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгон-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Тайванжаргалд, Ж.Тайванжаргалаас 70,200 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар тогтоов. 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Жүгдэрийн Тайважаргал, Арлам овогт Борисийн Отгон-Эрдэнэд нарын гэрлэлтийг цуцалсугай.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2004-06-16-нд төрсөн охин Т.Уянгалянхуаг эх Б.Отгон-Эрдэнийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Т.Уянгалянхуаг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ж.Тайванжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

3.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгон-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Тайванжаргалд олгож, хариуцагч Б.Отгон-Эрдэнэ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгч Ж.Тайванжаргалаас 70,200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН