Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00110

 

     

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Х.Х.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү,  Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч С.Б, Э.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Днарт холбогдох эрүүгийн 1938004290491 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн нутагт иргэн Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

        Шүүгдэгч Э.Днь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн  193800429 дугаар хэрэгт гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа иргэн А.Гхохирогч Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн нутагт иргэн Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

  Шүүгдэгч Э.Днь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн  193800429 дугаар хэрэгт гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа иргэн А.Гхохирогч Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004290491 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Бгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Х.Бийг цохиогүй...Х.Б ах шөнө 2 цаг өнгөрч байхад орж ирсэн... Буягаа эгчийг Х.Б ах чирсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг болиочоо гэсэн. Цаанаас Гүенбаатар цохичихоод орон дээр гарчихсан...Би Х.Б ахтай уулзаад сард 50.000 төгрөг ч юмуу 100.000 төгрөг ч юм уу өгч байя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Дшүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...Х.Бийг С.Б цохисон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Бшүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би гаднаас архи уусан орж ирсэн...Гүенбаатар бид хоёр маргалдсан. Маргалдаж барилцаж авсан байхад араас цохисон. Би цохиулаад ухаан алдсан...Э.Дтасраад унтсан байсан. Намайг С.Б араас цохисон. Өөр цохих хүн байгаагүй...С.Б өрөөл татуу охинтойгоо байдаг би үүнийг нь бодоод С.Бгаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Б манай гэрт орж ирэнгүүтээ Буягаа эгчийн үснээс зулгаагаад чирсэн...Би хохиогч Х.Бтэй уулзаад биеийн байдлын талаар асуухад одоо гайгүй болж байгаа гэж байсан. Би Х.Б ахад бололцоогоороо хохирлыг чинь барагдуулъя гэж хэлэхэд ар гэрийнхэнтэйгээ ярьчихаад болоё гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ухаан ороход Х.Б миний хөлнөөс чирээд үүдрүү явж байсан. Би тухайн үед амь авраач гэж тусламж гуйж орилоход С.Б хойморын орон дээрээс босож ирээд байшингийн дотор зүүн талд байсан модон иштэй малтуурыг аваад шууд хүчтэй савж цохисон. Тэгэхэд Х.Бтолгойноос цус гараад танай найз чинь намайг цохичихлоо ш дээ гэж Х.Б надад хэлээд цусаа миний бие болон хувцсанд арчсан. Тухайн үед Х.Б С.Бд чи намайг цохичихлоо ш дээ гэж хэлэхэд хохино, чи муу эмэгтэй хүн дээрэлхээ биз дээ гэж хэлж байсан...С.Б манай гэрт ирчихээд чи Г.цохиосон гэж хэлээрэй, тэгэхгүй бол бол гурвуулаа шоронд явна гэж айлгаж сүрдүүлээд байхаар нь мэдүүлэг өгөхдөө Х.Бийг Гүенбаатар малтуураар цохисон гээд хэлчихсэн юм...Би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153-р хуудас/,

Хохирогч Х.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Б араас миний толгой руу юмаар цохичихсон. Би цохиулаад шууд л газарт унасан. Газарт унасан байхад толгой маш их эргэж байсан ба босоод өөрийгөө харахад толгойноос маань цус гараад хувцас хунарыг маань нэлэнхүйдээ цус болгочихсон байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан миний толгойнд үүссэн гэмтлийг С.Б намайг юмаар цохих үедээ учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-43-р хуудас/,

Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Бийг орж ирэхээр нь би зөрж гарч яваад харьж амарсан. ...Өглөө нь очиход Э.ДХ.Б ирээд намайг оролдсон гэсэн үү, нэг тиймэрхүү зүйл ярьсан. Тэгэхэд нь малтуурны ишээр гэсэн байх Х.Бийг цохичихсон гэсэн. Тэгэхэд Гүенбаатар би цохичихсон юм гэж яриад байсан. Бас С.Б би цохичихсон гээд байсан. Тэр хоёрын хэн нь цохисон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

Гэрч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмнэлгээс Дуламсүрэн эмч яриад толгойгоо хагалуулсан хүн ирлээ ирж үзэж уулзах уу гэхээр нь би ганцаараа эмнэлэг дээр явж очсон. Намайг очиход Х.Б гэж залуугийн толгой нь хагарсан байдалтай 5-6 оёдол тавиулсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р хуудас/,

Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тариалан сумын хүн эмнэлгээс хүн залгаад танай нөхөр Х.Б толгойндоо гэмтэл авчихсан байна. Яаралтай эмнэлэг дээр ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад эмнэлэг дээр яваад очтол манай нөхөр Х.Б эмнэлгийн хашаан дотор толгой хэсэгтээ оёдол тавиулсан байдалтай зогсож байхаар нь би нөхрөөсөө яасан гэж асуутал манай нөхөр би тэрийгээ сайн санахгүй байна. Гэртээ л харимаар байна гээд байхаар нь нөхрөө аваад шууд гэрлүүгээ яваад өгсөн...Миний нөхөр надад хэлэхдээ намайг С.Б малтуурны төмөр ишээр миний толгой руу цохиод байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Бгийн гэрт яваад очтол С.Б архи уучихсан согтуу байдалтай байхаар нь чи яагаад нөхрийг зодчихсон юм бэ гэтэл С.Б яадаг юм. Би танай нөхрийг зодчихсон юм. Тэр шоронд нь яваад өгье үхвэл үхэж л байг хорвоогийн муу юмнууд гэж хэлтэл нөхөр Гүеэ нь С.Бгийн амыг дараад байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 он 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө үүрээр Х.Б гэж хүн толгойноос нь цус гараад хувцас нь тэр чигтээ цус болсон байдалтай орж ирсэн. Тэгэж орж ирэхдээ мотоцикльтой ганцаараа орж ирсэн. Би яасан талаар асуухад та нарт хамаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,

Гэрч Ц.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 он 06 дугаар сарын 10-ны өдөр Тариалан сумын эмнэлгээс тархиндаа гэмтэлтэй Х.Х.Б гэх хүн хүргэгдэж ирсэн. Толгойн гадна хэсэгт үзлэн хийхэд толгойны зүүн ард хэсэгт 3-4 см орчим гүнзгий шархтай тухайн шарх нь бохирлогдсон байдалтай байсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Б гэдэг хүн толгойны зүүн хойд хэсгээс цус гарсан хуйх нь ярагдаж, яс нь гэмтсэн байдалтай байсан ба манай сувилагч намайг очиход оёдол тавьсан шүү гэж хэлсэн. Би очоод шарх байгаа хэсэгт гараар дарж тэмтэрч үзэхэд гавлын ясандаа гэмтэлтэй болох нь мэдэгдэж байсан. Ингээд цагдаад дуудлага өгье гээд Батхүү цагдаад мэдэгдсэн. Батхүү цагдаа ирээд тухайн хүнээс яасан юу болсон талаар асуухад огт хариулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78-р хуудас/,

Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт Х.Б ороод ирчихсэн Буянаа эгч С.Б хоёртой хэрэлдээд Буянаа эгчийг хөлнөөс нь чирээд байж байх шиг байхаар нь би босож Х.Бийг боль манай гэрээс яваад өг гэж хэлээд Х.Бтэй хэрэлдээд маргалдаад байх шиг байсан. Би яг энэ хэсгийг л сайн санаад байна. Өөр зүйл сайн санахгүй байна. Дараа нь Х.Б манай гэрээс гараад явах шиг болсон. Тэгтэл маргааш өглөө нь Х.Бэхнэр манай гэрт ирээд та нар яахаараа манай нөхрийг цохиж зоддог юм бэ, манай нөхөр эмнэлэг дээр очиж толгой дээрээ оёдол тавиулсан гэж хэлчихээд манай гэрээс гараад явсан. Манай гэрийн үүдэнд хог шороо цэвэрлэхдээ ашигладаг төмөр малтуур байдаг. Тэр төмөр малтуурны урд модон иш нь салчихсан гэрийн гадаа байсан. Харин төмөр малтуурны урд төмөр хэсгийг манай сумын цагдаа гэр дотор байрлаж байсан шар өнгийн модон шкапны доороос нь олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

Гэрч Х.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Б хэрэг болсны маргааш Х.Б ахын эхнэр Болортуяатай уулзахдаа би танай нөхрийг цохичихсон юм. Цохисон хүнийг яадаг юм гэсэн утгатай зүйл хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

       Хохирогч Х.Х.Б, гэрч Э.Днарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-83-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/,

Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21, 30-33-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын19-ний өдрийн 328 дугаартай:

1. Х.Бзүүн зулай, дагз ясыг хамарсан цөмөрсөн хугарал, тархины эдийн гүнд няцралт, дагзанд шарх, дух, цээж, баруун тохойнд зулгаралт, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

3. Х.Ббиед учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 90-р хуудас/,

     Хохирогч Х.Бөвчний түүхийн хуулбар /хх-ийн 128-136-р хуудас/,

      Шүүгдэгч С.Бгийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн халамжийн мэргэжилтний тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-108-р хуудас/

      Шүүгдэгч Э.Дхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112, 115-116-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938004290491 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Х.Бийг цохиогүй, Гүенбаатар цохиосон...” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:  Шүүгдэгч Э.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, Х.Х.Бийг С.Б малтуураар цохисон талаар тогтвортой мэдүүлсэн. Мөн хохирогч Х.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг С.Б араас цохисон...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би Х.Бийг цохиогүй Гүенбаатар цохиосон...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

       Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн нутагт иргэн Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Э.Днь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн  193800429 дугаар хэрэгт гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа иргэн А.Гхохирогч Х.Бтолгойн тус газар малтуураар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Дмөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Х.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч С.Б/хх-ийн 58-59-р хуудас/, гэрч Г.Б/хх-ийн 62-64-р хуудас/, гэрч Д.Б/хх-ийн 65-66-р хуудас/, гэрч Б.О-ийн /хх-ийн 72-73-р хуудас/, гэрч Ц.А/хх-ийн 75-р хуудас/, гэрч Д.Д/хх-ийн 76-78-р хуудас/, гэрч А.Гын /хх-ийн 80-р хуудас/, гэрч Х.М/хх-ийн 85-86-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/,

Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21, 30-33-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын19-ний өдрийн 328 дугаартай дүгнэлт хх-ийн 90-р хуудас/,

       Хохирогч Х.Бөвчний түүхийн хуулбар /хх-ийн 128-136-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Бгийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

      Худал мэдүүлэх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Дхууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Б нь ганцаараа, худал мэдүүлэх гэмт хэргийг шүүгдэгч Э.Днь ганцаараа тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Днь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Б нь хохирогч Х.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.Х.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Днь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-116-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Б нь ам бүл 3, дүү, хүүхэд нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хуулинд заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Днь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг  зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Дд авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С.Бгийн Ариунзаяад асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938004290491 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, модон иштэй төмөр малтуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. 

Эрүүгийн 1938004290491 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч С-С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч  Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Дд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С.Бгийн А-д асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад үүрэг болгосугай.

       8. Эрүүгийн 1938004290491 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, модон иштэй төмөр малтуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.     

       9. Эрүүгийн 1938004290491 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР