| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.16.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч М.Очбадрах,
Гэрч Б.Оргил,
Шүүгдэгч А.О , түүний өмгөөлөгч П.Сарантуяа,
Шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр,
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр, Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б , Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай 21.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар,
шүүгдэгч А.О өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705 01309 0273 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Вип” харуул хамгаалалтын албаны захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , С.Б .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 451 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлиин 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөрөнгө хураахгүйгээр 6 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 312А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н.М .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Нийслэлийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д заасны дагуу 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б , Н.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастль” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
Шүүгдэгч С.Б , Н.М , А.О нар нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шөнийн 02:00 цагийн үед энэ үйл явдал болсон. Би тухайн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах тоглоомын газар ажилладаг байсан. Би тухайн өдөр тоглоомын газраа хаагаад цаад өрөөнд байж байтал хаалга чанга балбаад байсан тул онгойлгоход С.Мөрөн, С.Б нар зогсож байсан. Би “Яагаад хаалга чанга цохиод байгаа юм бэ” гээд хэрэлдэхэд С.Мөрөн араас цагаан хутга гаргаж ирээд над руу дайрсан. Би “юу болж байна” гэхэд С.Мөрөн хутгаа буцаагаад далд хийсэн. Тэгээд намайг буцаад ороход араас боогоод унагаад яваад өгсөн. Би Б.Элбэгсайхан, Г.Ганхуяг нар руу утасдаад “Та нартай гэмгүй сайхан байдаг хүмүүс хүрч ирээд н.Сайханаа бид хоёрыг дээрэлхээд явлаа” гэж хэлсэн. Түүний дараа Б.Элбэгсайхан, Г.Ганхуяг, Ц.Амарзаяа, Г.Энхжин нар ирээд С.Б руу Б.Элбэгсайхан утсаар ярьсан. Юу ярьсаныг мэдэхгүй. Тэгээд би Б.Элбэгсайханы машины араас нь даган явж шөнийн 03:00 цагийн үед “Минт” баарны гадаа очсон. Тухайн үед хүн их байсан. Тэгээд ийшээ холдъё гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Их Тэнгэрийн амны Залаатын аманд ирсэн. Очоод Б.Элбэгсайхан, С.Б нар хоорондоо муудалцахад би арын машинд тэр хоёрыг хараад сууж байсан. Гэтэл С.Мөрөн нөгөө цагаан хутгаа бариад буусан ба Б.Элбэгсайхан, С.Б хоёр замын хажуугийн хэсэг рүү буугаад явахаар нь би араас нь очсон. С.Б бид хоёр нилээн муудалцаж нэг нэгнийгээ цохисон. Тухайн үед гадаа автомашины зам гэрэлгүй байсан. Машин тойроод явахад миний гар зүсэгдсэн байсан. С.Б ын гар ч зүсэгдсэн байсан. С.Б “чи намайг хутгалчихлаа” гээд байсан. Тэгэхээр нь би “Үгүй ээ, чи намайг хутгалчихлаа” гэсэн. Биднийг Б.Элбэгсайхан салгасан. Тухайн үед С.Мөрөн цагаан хутгатай цааш наашаа хүмүүс рүү гүйгээд явсан. Түүний дараахан Н.М , С.Мөрөн нар цаашаа яваад өгсөн. Б.Элбэгсайхан, С.Б бид гурав үлдсэн. Б.Элбэгсайхан “Та нар хоорондоо ингэхээ болиоч” гэсэн. Бид хоёрын гар хоёулаа зүсэгдсэн байсан болохоор би тухайн үед зодолдож байхдаа намайг С.Б хатгачихлаа гэж бодсон. Гэтэл намайг мэдүүлэг өгсний дараа манай хэд “С.Б од тухайн үед хутга харагдаагүй, С.Мөрөн дундуур чинь орж салгахдаа хатгасан юм биш үү” гэж хэлсэн. Тухайн үед би яагаад С.Б ыг хутгатай байсан гэж мэдүүлэг өгсөн юм бэ гэхээр “харагдах орчин муу, хажуугийн зам гэрэл байхгүй, харанхуй байсан. Мөн С.Б “чи намайг хутгалчихлаа” гэж мэдүүлэг өгөхөөр нь би С.Б ыг “намайг хутгалсан” гэж мэдүүлэг өгсөн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...”Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод би тухайн үед амьдарч байсан боловч намайг байхгүй байх хооронд ийм хэрэг болсон байсан. Тухайн үед манай байранд С.Мөрөн гэх залуу түр амьдарч байсан. Би эхнэр, хүүхэдтэйгээ эвлэрээд, хувцсаа авах гэж ирэхэд С.Мөрөнтэй хамт урдаас ирсэн гэх шивээс бүхий хоёр дүү нь сууж байсан. Тэгэхэд ширээн дээр тамхи шиг одоо энэ хэргийн эд мөрийн баримтад хураагдсан тамхи гээд байгаа зүйл байсан. Тухайн байранд би амьдарч байгаагүй юм. “Кастль” баарны гадаа болсон зүйлийн талаар ярихад “Кастль” баарны нээлт болж байхад С.Б над дээр согтуу ирээд надад “Хоёулаа юманд яваад ирье, чи машин барьчих” гэсэн тул би “хаашаа явах вэ” гэж асуухад “хороолол явъя” гээд Өргөөгийн хажуу талаас эргээд тэрээр “Кастль” баар руу очсон. Тэнд ямар зорилготой яах гэж очсоныг нь би мэдээгүй. Гэтэл хэрүүл болсон тул би С.Б ыг “Машинд суу” гээд машинд суулгасан байсан боловч баарнаас хутга, хайч барьсан хүмүүс гарч ирээд машины дугуйг нь хутгалчих гээд байсан тул би машинаас бууж тэднийг салгасан...Би өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Sunshine хотхоны 332 дугаар байрны 201 тоотод миний найз Н.М нэг хэсэг амьдарч байсан. Тэр хугацаандаа С.Мөрөн гэх залуутай хамт байсан юм байна лээ. Н.М тай хамт амьдарч байсан С.Мөрөнг мансууруулах бодис хэрэглэсэн байхад нь цагдаа нар ирсэн. Эхлээд цагдаа нар надтай хамт миний ажлын өрөө, машин болон гэрт үзлэг хийхэд мансууруулах бодис гарч ирээгүй. Тэгээд “Sunshine” хотхонд чиний байр байдаг уу” гэж асуухад нь би “Тийм, тэнд миний найз амьдардаг, шаардлагатай бол очиж үзэж болно” гэж хэлээд гэрээс байрны түлхүүрийг аваад цагдаа нарын хамт “Sunshine” хотхонд байрлах байрандаа очиход тийм байдалтай байсан ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс байсан. Эдгээр зүйлс Н.М бид хоёрынх биш. Ийм зүйлс гарч ирсэнд гайхаж байна. “Кастль” баарны гадаа болсон зүйлийн талаар ярихад “Кастль” баарны хэсэг хамгаалагч нар миний хамгаалалтыг нь хариуцдаг тоглоомын газарт тоглоод мөнгөө алдсан тул тоглоомын газрын юмыг эвдэж сүйтгээд явсан байсан тул би учир зүйгээ олох гээд тэнд очсон. “Кастль” баарны нэг хамгаалагч руу 2-3 удаа далайгаад “Чи яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхэд “би тийм зүйл хийгээгүй” гээд тоглоомын газрыг түйвээсэн хүмүүсийнхээ утасны дугаарыг өгсөн. Намайг машиндаа суугаад явах гэж байтал “Кастль” баарны хамгаалагч нар өөрсдөө хайч, хутга бариад гарч ирсэн тул би машины ард байсан тоглоомон сэлмийг аваад далайсан. Би 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгөөгүй. Үнэнээ хэлсэн. Анх 2017 онд худал хэлсэн боловч зориуд санаатай худал хэлээгүй...Улсын яллагч тоглоом сэлмээр “Кастль” баарны цонхийг цохиж үзсэн. Энэ ажиллагаанд би байсан цонх нь цуураад сэлэм нь эвдэрсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би настай ээжтэй. Миний ээж хагалгаанд ороод удаагүй байгаа зэргийг харгалзан бага ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Оргил мэдүүлэхдээ: “...Ч.Эрдэнэбат нь манай хойд эцэг. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамжны 142д тоот амьдардаг. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийн бэйсболлын цохиур, заазуур, том хутга гурав минийх. Манай хашаанд 2-3 нохой байдаг тул би хутга заазуурыг нохойн хоол хийхэд ашиглаж байсан. Бэйсболлын цохиураар зун тоглох зорилгоор авсан байсан. Тухайн эд зүйлсийг байнга хэрэглэдэггүй тул гараашийн бүүр цаад хэсэгт хийсэн байсан. Манай хоёр хөгшнийг байхад наана нь баахан эд зүйлс хураасан байхад нь цагдаа нар ирээд ухаад авсан байсан. Хоёр жил орчим хэрэглээгүй тул өөрийн машин огт тавьдаггүй гараашдаа хийсэн байсан. Гараашны наад хэсэгт хүн орох боломжгүй, машины сэлбэг гэх мэт эд зүйлс дүүртэл нь хураасан байсан. Тухайн үеийн нэгжлэг хийсэн гэрэл зургийг харахад автомат тоглоомын сэлбэг, машины сэлбэг байсан. Тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.Б ын унаж явсан 59-19 УНӨ улсын дугаартай, lexus-570 маркын автомашин миний эзэмшлийн автомашин. Бид хэнд нь хэрэгтэй нь автомашиныг ээлжлэн унадаг гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-1/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-10/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-25/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-30/, С.Б ын оршин суух Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Shunshine” хотхоны байрны 332-201 тоот гэрт нэгжлэг хийж хураан авсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-36/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б ын унаж явсан гэх 59-19 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-38-46/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1хх-49/, цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах зөвшөөрлийн хуудас /1хх-50/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол /1хх-51/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М.Мөнх-Учралын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн /1хх-52-56/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-67-70/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-71-73/, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгжлэг хийж хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-8-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-18-19/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10769 дугаартай дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-35-38/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 10765 дугаартай дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-43-44/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-49-50/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /2хх-58/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын С.Б нь тус хороонд оршин суудаг нь үнэн болно гэдгийг тодорхойлсон тодорхойлолт /2хх-85/, С.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-86/, Н.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-152/, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газарт явуулсан албан бичиг /2хх-119/, Баянгол дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст явуулсан албан бичиг /2хх-120/, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1241 дугаартай тогтоол /2хх-121/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-219-228/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 142д тоотод 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-231-237/, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2хх-244/, хохирогч Ж.Лосолмаагийн өгсөн мэдүүлэг /2хх-248/, гэрч Т.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-197, 3хх-1-2/, гэрч Ч.Батбаярын өгсөн мэдүүлэг /3хх-5-7/, гэрч Б.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /3хх-8-9/, гэрч Э.Нандин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /3хх-11-12, 7хх-210-211/, гэрч Д.Баярбатын өгсөн мэдүүлэг /3хх-19-21/, гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /3хх-26/, гэрч Д.Зулхүүгийн өгсөн мэдүүлэг /3хх-28-29/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6142 дугаартай дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /3хх-36-40/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10701 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /3хх-43-45/, гэрч Д.Даваацэрэнгийн өгсөн мэдүүлэг /4хх-3-4/, шүүгдэгч А.О ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-204/, С.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-66/, шинжээч Г.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /6хх-143-144/, мөрдөн шалгах туршилт хийх хуванцар сэлмэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-167-168/, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-169-173/, С.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /3хх-224/, Н.М ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /3хх-237-239/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч С.Б од Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд С.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /7хх-113-114/, Н.М ын мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /3хх-236-240/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Н.М д Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Н.М ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /7хх-117-119/, А.О ийн мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /3хх-232-233/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч А.О өд Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд А.О ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /7хх-114/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-161/, Н.М ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-27-28/, гэрч Т.Говийлхагийн өгсөн мэдүүлэг /3хх-15-16/, гэрч Х.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг /4хх-5/, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /5хх-45/, Н.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-49, 6хх-147/, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /6хх-173/, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 105 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /8хх-35/, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-7/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Б , Н.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10769 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 8-1 гэж дугаарласан 6 см диаметртэй, дээд хэсэгтээ 2 цоолсон хуванцар таг, 8-2 гэж дугаарласан шаргал өнгийн гадаргуутай дээд хэсэгтээ 2 цорго бүхий нүхтэй бонго мэт зүйл, 8-3 гэж дугаарласан дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн 2 цорго мэт зүйлтэй шилэн бонго мэт зүйл, 8-4 гэж дугаарласан дотроо дугуй хэлбэртэй, олон тооны цоолсон нүхтэй хуванцар тогтоосон, лонх хэлбэртэй таггүй шингэн зүйл, 16-1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайван өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил, 16-2 гэж дугаарласан 15 см урттай өнгөгүй хуванцар соруул мэт зүйл, 17 гэж дугаарласан 6х1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут, 22 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, жижиг тасархайны хамт 24 гэж дугаарласан үзэмний шүүс гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 25 гэж дугаарласан тарианы усны шилний хагархай толгой хэсэг мэт зүйлийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 8-4 гэж дугаарласан дотроо дугуй хэлбэртэй, олон тооны, цоолсон нүхтэй хуванцар тогтоосон, лонх хэлбэртэй таггүй шингэн зүйл, 24 гэж дугаарласан үзэмний шүүс гэсэн бичиглэл бүхий хуванцар сав /дотроо олон тооны тамхины иштэй/-нд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн 8-1 гэж дугаарласан 6 см диаметртэй, дээд хэсэгтээ 2 цоолсон хуванцар таг, 8-2 гэж дугаарласан шаргал өнгийн гадаргуутай дээд хэсэгтээ 2 цорго бүхий нүхтэй бонго мэт зүйл, 8-3 гэж дугаарласан дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн 2 цорго мэт зүйлтэй шилэн бонго мэт зүйл, 16-1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, 16-2 гэж дугаарласан 15 см урттай өнгөгүй хуванцар соруул мэт зүйл, 17 гэж дугаарласан 6x1,5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут, 22 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс жижиг тасархайны хамт, 25 гэж дугаарласан тарианы усны шилний хагархай толгой хэсэг мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн.
4. Метамфетамины нь НҮБ нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /2хх-35-36/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-35-38/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1049 дугаартай дүгнэлтэд:
1. С.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
2. С.Б нь одоогоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. С.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. С.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. С.Б нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
6. С.Б нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэв сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс, СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.
7. С.Б од эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /2хх-40-41/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10765 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 2017.11.14" гэж хаягласан хуванцар савтай шээс 45 мл орчим ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “С.Б 2017.11.14” гэж хаягласан шээсэнд метамфетамины /МАМР/-ын агууламж илэрсэн.
3. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /2хх-43/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-44/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Намсрайжавын Мөнх-Учрал 2017.12.11 15,50" гэсэн хаягтай шээснээс метамфетамины /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /2хх-49/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-50/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-30/,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б ын оршин суух Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Shunshine” хотхоны байрны 332-201 тоот гэрт нэгжлэг хийж хураан авсан эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-36/,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б ын унаж явсан гэх 59-19 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-38-46/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1хх-49/,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М.Мөнх-Учралын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн /1хх-52-56/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-67-70/,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-71-73/,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгжлэг хийж хурааж авсан э д зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-8-17/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч С.Б , Н.М нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастль” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Лосолмаагийн өгсөн: “...Би “Кастль” цогцолбор ХХК-нд захирал ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой болсон хэргийн талаар би юу ч мэдээгүй. Сүүлд зохион байгуулагч Т.Энхтуяагаас сонсож мэдсэн. Тухайн маргааны үеэр манай баарны хаалганы 4 шил хагарсан ба 1 шилээ нэгийг нь 42.000 төгрөгөөр үнэлж байгаа ба нэг шилээ бид 42.000 төгрөгөөр солиулсан юм. Тэгэхээр манайд нийт тухайн үедээ 168.000 төгрөгийн хохирол үүссэн боловч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С.Б манай зохион байгуулагчтай ирж уулзаад уучлалт гуйгаад хохирлын 168.000 төгрөгөө бэлнээр өгөөд уучлалт гуйсан бичиг үлдээгээд явсан байсан. Манай байгууллагын зүгээс хохирол мөнгөө барагдуулаад авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /2хх-248/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Энхтуяагийн: “...Би 2017 оны 11 сарын 12-ны өдөр 01 цагийн үед камерын бичлэг шүүгээд сууж байсан 1 дугаартай камерын бичлэгт 01 цаг 52 минутанд баарны үүдэнд хар өнгийн 570 маркын автомашин ирж зогссон. Уг машинаас 5 хүн бууж ирээд ард нь байсан машинаас 3 хүн түүний ард зогсож байсан жижиг суудлын тэрэгнээс 3 хүн бууж ирээд баарны үүдэнд зогсож байсан хамгаалагч Б.Сүхбаатарыг эхлээд машинаас бууж ирсэн залуу цохиод үүдэнд зогсож байсан үйлчлүүлж байсан, үйлчлүүлээд гарч байгаа хүмүүс рүү уг хүмүүс учир зүггүй дайраад маргалдаад ганц нэг цохиод байсан ба нэг залуу нь машин руугаа орсноо сэлэм шиг юм авч гарч ирээд тэр залуу сэлмээрээ манай баарны хаалганы 2 шилийг хагалаад гараараа ахиад нэг шилийг нь хагалсан. Тэгээд би өөрийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн. 2017 оны 11 сарын 13-ны 18 цагийн үед С.Б гэж хүн ирээд биднээс бичгээр уучлалт гуйгаад шил хагалсан 168.000 төгрөг өгөөд явсан.” /3хх-1-2/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Батбаярын өгсөн: “...2017 оны 10 сарын сүүлээр 04 цагийн үед манай баар хааж байхад үл таних 2 залуу манай баарны үүдэнд ирээд “ороод хүн харах хэрэгтэй байна оруулчих” гэхээр нь би “манайх хааж байна, дотор хүн байхгүй” гэсэн чинь нэг залуу нь “би хүчээр орно” гэх мэтээр надтай үг сөрөөд маргалдаж байгаад явсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд тэр залуу ахиад танихгүй залуучуудтай ирээд ямар ч шалтгаангүй ямар нэгэн үг хэлэхгүйгээр манайх руу орох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би оруулахгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн чинь надтай хэд хоногийн өмнө маргалдсан залуу халааснаасаа хутга гаргаж ирээд над руу дайраад далайсан. Тэр үед би тэр залууг түлхээд холдуулсан. Тэгээд тэр залуучууд гараад явсан боловч үүдэнд манай хамгаалагч нартай юм яриад зогсож байгаад машиндаа сууцгаасан. Тэгэхээр нь би уг хүмүүсийг зугтах гэж байна гэж бодоод дугуйг нь хайчаар бүлнэ гэсэн бодолтой цэнхэр иштэй хайч аваад гартал намайг манай хамгаалагч Э.Нандин-Эрдэнэ “боль” гээд баар руу оруулах үед нэг нь “энэ хутга бариад гараад ирлээ” гээд орилсон чинь машин дотроос нэг залуу нь хуйнаас сэлэм сугалаад аваад гараад ирсэн ба Э.Нандин-Эрдэнэ “намайг ор” гээд оруулсан. Тэгээд тэр залуу сэлмээрээ хаалганы шил хагалаад маргаан үүсгэж байгаад бөөндөө машиндаа сууцгаагаад явсан. Сэлэм бариад шил хагалдаг залуу өмнө нь гараараа шил хагалаад байсан.” /3хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбаатарын өгсөн: “...Шөнө буюу 01 цагийн орчимд би “Кастль” баарны гадаа үүргээ гүйцэтгээд зогсож байтал баарны үүдэнд 3 автомашин ирж зогсоод уг машинаас буусан хүмүүс манай баарны үүд рүү чиглэж ирээд үл таних нэг залуу ямар ч шалтгаангүй над руу ойртож ирсэнээ “та нар юу юм” гээд намайг 2 удаа цохих гэж далайсан боловч би бултаад цохиулаагүй. Тэгтэл тэр залуу бусад хүмүүстэйгээ хамт баар руу орох гээд байхад нь бид нар ямар зорилготой яах гэж орох гэж байгааг нь мэдэхгүй тул баар руу оруулахгүй хориглосон боловч манай хамгаалагч Энхтүвшин бид нарыг түлхээд баар руу орох гэж байгаад над руу дайрдаг залуу гараараа манай үүдний хаалганы шилийг хагалсан. Тэгээд цааш баар руу орох гэтэл дотор үүдэнд зогсож байсан хамгаалагч Отгонбор, Батбаяр, Төмөрбаатар, Алтайцэрэн, Нандин-Эрдэнэ, Сүх-Эрдэнэ, Чадраабал, Жунданаа бид нар уг хүмүүсийг түлхээд баарнаас гаргаад яах гэж баар руу орох гэж байгаа юм гэхэд ямар ч шалтгаангүй бидэн рүү дайраад байсан ба цонх хагалсан залуу сэлэм гаргаж ирээд уг сэлмээрээ ахиад 1 цонх хагалсан. Сүүлд сэлэм бариад явж байсан залуу нэг цонхыг хагалж байсан.” /3хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нандин-Эрдэнийн өгсөн: “...Уг маргаан юунаас болсон талаар мэдэхгүй. Манайхаар үйлчлүүлээд гарсан хүмүүс болон үйлчлүүлж байсан хүмүүс “Випийн Бямбаа байна, болиоч” гээд байсан. Тэр үед тэр Бямбаа гэгч нь “та нар муу лаларууд миний тоглоомын газар очиж яасан” гэх мэтээр ойлгомжгүй үг хэлээд байсан ба би ярианыхан нь утгыг ойлгоогүй. Тэгээд уг хүмүүс машиндаа суугаад явах гэж байхад манай хамгаалагч Ч.Батбаяр цэнхэр иштэй хайч барьж гарч ирээд “дугуйг нь хагална, наад хүмүүс чинь зугтах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “битгий балайраад бай ор” гээд Ч.Батбаярыг оруултал машиндаа суусан нөгөө хүмүүс буцаад машинаасаа буугаад ирсэн ба нэг залуу нь буюу шил хагалдаг залуу нь хар өнгийн хуйнаас хутга юм уу, сэлэм ч юм уу гэмээр ойролцоогоор 30-40 см урттай зүйл гаргаж ирээд над руу далайсан. Тэгэхээр нь би холдоод гарнаас нь барьж авсан чинь над руу дайрах гээд байхаар нь би өөрөөсөө түлхэж холдуулсан чинь уг залуу уг сэлэм шиг зүйлээрээ шил хагалаад тэнд байсан хүмүүс рүү далайж “муу сайн лаларууд, пизда нараа” гэж орилж байгаад машиндаа суугаад явсан. Манай хамгаалагч нар тоглоомын газар очоогүй. Тэр хүмүүс андуураад байх шиг байсан. Манайх 10 хамгаалагчтай ба тухайн үед бүгд ажлын байран дээрээ байсан. Тухайн үед гартаа хуванцар сэлэм барьсан зүйл огт байгаагүй. Хэрэв хуванцар сэлэм барьсан байсан бол мэдэх байсан. Учир нь балиусаа бариад ирэх үед нь хамгийн түрүүнд очиж балиус барьсан гарнаас би барьж авч салгах гэсэн боловч чадалгүй цааш явсан.” /3хх-12-13, 7хх-210-211/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Говийлхагийн өгсөн: “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Аригу” нэртэй клубэд би ажил үүргээ гүйцэтгэж байхад манай баарны эрхлэгч Б.Оргил ах над руу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний 19 цаг 47 минутанд 88114102 дугаарын утаснаас залгаад сэлэм байх ёстой олоод Эрүүгийн цагдаагийн газар аваад ир гэсэн.” /3хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баярбатын өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны 01 цаг 54 минутанд Тайшир-10 дээр хутгатай хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэний дагуу Тайшир-10-аас надад мэдээлж би өөрийн удирдсан бүрэлдэхүүн болох эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бандицэрэн, шинжээч цагдаагийн хошууч Г.Цолмон, цагдаа жолооч нарын хамт “Кастль” нэртэй бааранд очиход ямар нэгэн зодоон болоогүй. Уг баарны ертөнцийн зүгээр урд талын хаалганы жижиг тасалгаатай цонх хагарсан байдалтай, дотор баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бандицэрэн бид 2 камерын хяналтын өрөө рүү орж камерыг шүүж үзэхэд 3 машинтай хэсэг бүлэг хүмүүс уг баарны үүдэнд зогсож байсан хамгаалагч нартай маргалдаж байгаад сүүлдээ том ангийн хутга гаргаж ирээд уг хутгаараа далайлгаж хүмүүсийг айлгаж байгаад цонхны шил хагалаад машиндаа суугаад явж байгаа бичлэг байсан.” /3хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн: “...Б.Оргил ажлынхаа 2-3 залуутай ирээд эвдэрсэн тоглоомоо амбаарт хийж л байдаг юм. Тэр үед хаана юу хийдэг гэдгийг нь мэдэхгүй. Уг сэлэм, цохиур, заазуур, 2 ширхэг сунадаг бороохой зэргийг би урьд өмнө нь харж байгаагүй. Миний эзэмшлийн эд зүйл бишээ, хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна.” /3хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Зулхүүгийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж миний үйл ажиллагаа явуулдаг тоглоомын газарт үл таних 2 залуу автомат тоглоомоор тоглож байгаад мөнгөө алдсанаа нэг залуу нь ширээ цохиод хамгаалагч Б.Сайханаатай маргалдсан гэсэн. Тэгээд Б.Сайханаа намайг дуудаад би автомат тоглоомын газар ирээд нөгөө залуутай уулзахад “хүлээж бай, би хүн дуудсан байгаа” гэсэн. Тэгээд “манайх хаалаа, үйл ажиллагаагаа хаалаа” гэхэд тэр залуутай хамт байсан залуучууд манай автомат тоглоомын газраас гарахгүй “байж бай” гээд байсан. Тэгээд би “юун залуучууд юм бэ” гэхэд “би нар “Кастль” баарны хамгаалагч нар байна, энэ Бямбаагийн тоглоомын газар мөн биз дээ” гээд манай автомат тоглоомын газрын сандлыг авч шидээд “танай бүх юмыг эвдэнэ” гээд байсан. Тэгэхээр нь би “энэ тоглоомын газар Бямбаатай хамаагүй” гэж хэлээд Бямбаатай өөрөө утсаар “Кастль” баарны хамгаалагч нар ирлээ, чи таних уу” гэхэд “би танихгүй, яриулаадах” гэсэн. Бямбаа тэр залуутай миний утсаар 2 минут орчим хэрэлдсэн. Тэгээд тэр залуучууд явсан. 10 минутын дараа С.Б ирээд “надтай хэрэлдээд байсан залуу хаана байна” гэсэн. Тэр залуучууд явчихсан гэхэд бид “Кастль” руу хөдөлсөн. Бид “Кастль” баарны гадаа ирээд манай тоглоомын газар ирсэн хүмүүс байгаа эсэхийг харсан боловч байгаагүй. Тэгээд би хамгаалагч нараас нь “манайд ирж агсан тавьсан хамгаалагч нар чинь хаана байна” гэхэд хамгаалагч нэг залуу нь “юу хуцаад байгаа юм” гээд байсан. Тэгээд нээх сүртэй юм болоогүй бид нар машиндаа суугаад явах гэтэл баарны үүдэнд байсан С.Мөрөн “хөөш” гээд орилохоор нь хартал баарны нэг хамгаалагч хайч барьчихсан, ахиад нэг хамгаалагч нь гартаа хутга бариад зогсож байсан хамгаалагч залуучууд нь “банди нараа одоо үзье” гээд орилоод байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад баарны үүдэнд очоод барьцалдаж аваад маргалдаж байхад С.Б гартаа сэлэм барьчихсан зогсож байсан ба бид нар хэсэг маргалдаж байгаад буцаад машиндаа суугаад явцгаасан.” /3хх-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваацэрэнгийн өгсөн: “...Тэр шөнө би Баянгол дүүргийн “Номин” их дэлгүүрийн ар талд байх Зулхүү гэх ахын автомат тоглоомын газрын хамгаалагчаар ажилласан. 2 хүн орж ирээд тоглож байгаад мөнгө алдсан. Өөрсдийнх нь яриагаар 400.000 төгрөг алдсан гэсэн. Тэгсэнээ мөнгө хожихгүй бол ширээг чинь хагална гээд сууж байсан сандлаа бариад босоод ирэхээр нь би очоод болиулсан....”Кастль” баарны гадаа очиход С.Б ах ганцаараа машинаас буугаад нэг хамгаалагчтай нь маргалдаад “нөгөө залуучууд чинь хаана байна” гэж уурласан. Тэгээд уг хамгаалагч нар нь “нөгөө хэдийгээ олж ирье” гээд эвтэйхэн гар бариад салсан. Баарны хамгаалагч бололтой нэг залуу гартаа хутга барьж гарч ирж харагдсан бөгөөд С.Б ах машинаасаа бууж харагдсан. Нэг мэдсэн чинь С.Б ах сэлэм барьчихсан “та нар түрүүн барьж гарч ирсэн хутгаа гаргаад ир, та нар хутгаар яах гэж байгаа юм” гэж байсан. Тэнд бол хэн нэгэн хутга сэлэм гаргаж ирсэн ч гэсэн хэн ч хэнийг ч гэмтээгээгүй.” /4хх-3-4/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед найз Н.М ын хамт явж байсан бөгөөд Д.Зулхүүгийн автомат тоглоомын газар очтол болсон асуудлын талаар Д.Зулхүү надад ярьсан. Уг баарны хамгаалагч залуу гартаа хутга барьчихсан гарч ирж харагдсан. Гэтэл Н.М буугаад “чи ингэж болохгүй” гээд уг залуу руу дайрсан байх. Би уг хамгаалагч залууг хэн нэгнийг болон Н.М ыг гэмтээчих болов уу гэж бодоод машинаас буухдаа машины ард явсан сувинерэн сэлэмийг аваад машинаас буусан нь үнэн. Гэхдээ би хэн нэгнийг уг сэлмээр зүсье айлган сүрдүүлье гэсэн бодол байгаагүй. Би барьж явсан сэлмээрээ ямар нэгэн эд зүйл гэмтээж хагалаагүй. Хэн нэгнийг сэлмээрээ далайлгаж айлган сүрдүүлж ална, тална гэж айлган сүрдүүлээгүй. Би зориудаар уг хаалганы шилийг хагалаагүй бужигнаан дунд л хагарсан гэж бодож байна. Хамгаалагч нартай нь маргалдаж уулзахад уг хамгаалагч нар нь хэрэг хийсэн хүмүүс биш байсан. Тэгээд Д.Зулхүүгийн автомат тоглоомын газарт хүнтэй маргаан хийсэн талаар лавлахад Б.Элбэгсайханы ажиллуулдаг автомат тоглоомын газрын хамгаалагч нар байсан гэх сураг гарсан.” /5хх-66, 7хх-/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6142 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн, гэрэл зургийн үзүүлэлтэд “Б” гэж тэмдэглэсэн этгээдийн зүүн гарт байгаа хар өнгийн хавтай зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн балиусны хуйтай, “Б” гэж тэмдэглэсэн этгээдийн баруун гарт байх бор хүрэн өнгийн бариултай, хавтгай саарал өнгийн зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн балиустай, хэлбэр хэмжээ, хийцээрээ төстэй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн, гэрэл зургийн үзүүлэлтэд “А” гэж тэмдэглэсэн этгээдийн зүүн гарт байгаа цагаан өнгийн хавтгай зүйлийн хэлбэр, хэмжээ нь харьцуулах загварт ирүүлсэн сэлэм болон балиустай хэлбэр хэмжээ, хийцээрээ тохирохгүй.” /3хх-36-37/гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /3хх-38-40/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10701 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 15 см бор өнгийн модон ишин дээрээ 3 ширхэг хадаастай 58.7 см урттай сэлэм, 3 ширхэг цагаан өнгийн төмөр дардаг товчтой хар өнгийн даавуун сэлэмний хуйн дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
2. “ВАТ” гэсэн бичигтэй 74.5 см урттай метал цохиур, хар өнгийн хуванцар оруулгатай 13 см урттай иштэй 29.5 см урттай 8.2 см өргөнтэй заазуур, хар өнгийн зөөлөн бариултай цагаан өнгийн металл 63.2 см урттай сундаг бороохой, хар өнгийн бариултай хар өнгийн металл 48.5 см урттай сундаг бороохой, хар өнгийн даавуун бороохойны гэрэн дээр цус илрээгүй.” /3хх-43/,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /3хх-43-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Ганзоригийн өгсөн: “...”Б” гэж тэмдэглэсэн этгээдийн гарт байгаа хавтгай зүйлийг яг зүйл гэж тодорхойлох боломжгүй. Тухайн эд зүйлд байгаа онцлог шинж тэмдэггүй дүгнэлтэд тоочиж бичсэн. Уг зүйл нь харьцуулах загварт өгсөн хар өнгийн хийц хэлбэр хэмжээгээрээ төстэй байсан. Дүрс бичлэгт байгаа этгээдийн гарт хар өнгийн хавтгай зүйлийг харьцуулах загварт өгсөн зүйл мөн байна, тохирч гэж дүгнэлт өгөх боломжгүй. Яагаад гэвэл дүрс бичлэг дээр дүрслэгдэж “Б” дээрх хавтгай зүйлүүдэд байх хувийн онцлог шинж тэмдэг /эвдрэл, сэдрэл, элэгдэл хагарал, цууралт г.м/ зөвхөн тухайн эд зүйлд байх шинж тэмдэг тогтоогдон байсан учир төстэй байна гэж дүгнэлт гаргасан. Дээрх байдалтай адил сэлэм мэт зүйл нь хувийн онцлог шинж тэмдэг нь тогтоогдохгүй, харагдах байдал, хийцээрээ ижил төстэй /ерөнхий шинж тэмдэг/ дүгнэлтийг гаргасан. Дүрс бичлэгт бичигдсэн этгээдийн баруун гарт байх зүйл нь харьцуулах загварт ир балиустай тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Ижил төстэй шинжтэй дүгнэлтэд тусгасан.” /6хх-143-144/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах туршилт хийх хуванцар сэлмэнд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /7хх-167-168/,
2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-169-173/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-177-181/,
С.Б ын гар бичмэлд: “...Кастл клубын хамт олонд танай байгууллагад ирж амгалан тайван байдлыг алдагдуулсандаа хүлцэл өчье. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна.” /3хх-3/ гар бичмэл,
Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-26-31/,
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-219-228/,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 142д тоотод 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-231-237/,
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2хх-244/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Шүүгдэгч С.Б нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б ын хохирогчоор өгсөн: “...Б.Элбэгсайхан надтай утсаар ярьсан. Б.Элбэгсайхан надад хандаж “чи одоо байгаа пизда вэ” гэсэн. Тэгэхээр нь би “яачихсан юм, танайд тоглож болохоо байсан юм уу” гэхэд хаалга үүд өшиглөөд гэсэн. Тэгэхээр нь би хаалгыг чинь өшиглөлөө ш дээ “юун сүртэй юм” гэсэн. Тэгтэл уулзая гэсэн. Тэгэхээр нь би уулзая гэсэн. Тэгээд Замын цагдаагийн газрын хажууд байдаг “Минт” баарны гадаа уулзахаар болсон. Тухайн үед би Н.М , С.Мөрөн нарын хамт гурвуулаа байсан. Тэгээд замын хажууд очсон чинь хар өнгийн Range rover маркийн машин байсан. Цонхоо онгойлгоод уулзахад Г.Ганхуяг, Б.Элбэгсайхан хоёр байсан. “Эндээс холдож байгаад уулзая дагаад яв” гэсэн. Бид 3 машинтайгаа араас нь дагасан. Маршлын гүүр гараад ертөнцийн зүгээр зүүн эргээд “Ривер бич” амралтын газрын ойролцоо очиж зогссон. Б.Элбэгсайхан гартаа юм бариагүй, хармаандаа гараа хийсэн байсан. Тэгтэл дөхөж ирээд Б.Элбэгсайхан газ гаргаж ирээд над руу цацсан. Би газраас цас авч нүдээ угаагаад арай гайгүй болоод “яаж байгаа пизда гэсэн” чинь нөгөө тоглоомын газарт байсан хоёр хамгаалагчийн арай намхан нь “чи муу түрүүнд юу гээд байсан бэ” гээд гартаа заазуур барьчихсан над руу дайрсан. Тэгэхээр нь би жоохон ухарч байгаад хөлөөрөө нэг жийсэн. Тэгтэл дахиад заазуураа бариад над руу далайж дайрсан. Тэгэхээр нь би баруун гараараа хаасан чинь миний баруун гарын тохойны дотор талд зүсчихсэн. Тухайн үедээ би мэдээгүй. Хажууд хамт явж байсан С.Мөрөн орилсон. С.Мөрөн “Ганаа ахаа та яаж байгаа юм бэ” гэсэн. С.Мөрөн рүү харсан чинь С.Мөрөнгийн нүүр ам нь нил цус болсон байсан. Г.Ганхуяг нилээн том цагаан эрээн хутга гартаа барьчихсан Ц.Ган-Эрдэнэ бэйсболын цохиур барьчихсан, хоёр хамгаалагчийн намхан нь заазуур барьчихсан байсан. Цас аваад нүдээ угаахад нүд рүү цохичихсон, хөндүүр болсон байсан. Нүдийг маань хэн цохисонг мэдэхгүй байна. Харин баруун гарын тохойны дотор талд тоглоомын газарт намайг очиход байсан 2 хамгаалагчийн арай намхан нь заазуураар зүссэн. А.О гэж танихгүй. Б.Элбэгсайхан, Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ нарыг танина. С.Мөрөнгийн толгойг Ц.Ган-Эрдэнэ гэмтээсэн. Ц.Ган-Эрдэнэ гэж байсан.” /3хх-234/ гэх мэдүүлэг,...Сүүлд нэрийг нь сонсоход А.О гэж байсан залуу над руу заазуур бариад дайрсан. Тэгэхээр нь би цээж рүү нь хөлөөрөө жийтэл дахин заазуураар далайхаар нь би гараараа хаатал заазуураар гар зүссэн. Тэр үед С.Мөрөн миний сууж явсан машины эсрэг талд “Г.Ган-Эрдэнэ ахаа та яаж байгаа юм бэ” гээд орилж байсан. Ц.Ган-Эрдэнэ гэх залуу нь бэйсболын цохиур барьчихсан зогсож байсан. Нэг мэдэхэд Н.М бас хутгалуулчихсан байсан. Г.Ганхуяг гэх залуу нь Н.М д хэлэхдээ “намайг уучлаарай, би чамайг гэж мэдсэнгүй, эхнэрийн дүү” гэх мэтээр юм яриад зогсож байсан. Уг үйл явдлаас хэдэн цагийн өмнө би “Кастль” гэх баарны гадаа сэлэм барьж машинаас буусан байсан. Би өмсөж явсан куртикээ Улаанбаатар их дэлгүүрээс 2017 оны 9 дүгээр сард 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг куртикнийхээ мөнгийг нэхэмжилнэ.” /3хх-237-239/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт С.Б ын хохирогчоор өгсөн: “...А.О над руу дайрсан. Гарт нь ямар нэг зүйл байгаагүй. Бид хоёр цохилцоод салсан. С.Мөрөн Учрал хоёр чиний гарыг А.О цохисон гэсэн. Би согтуу байсан болохоор миний биед учруулсан гэмлтийг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна. С.Мөрөн хутгатай гарч ирсэн. Сүүлд С.Мөрөнгийн хутгыг А.О барьсан байсан. Тэгээд би А.О ийг гэж бодсон." /7хх-113, 114/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М ын хохирогчоор өгсөн: “...Намайг машинаас буунгуут зүс таних нэг хүн над руу гааз цацсан. Миний нүд харах боломжгүй болж, амьсгал боогдож доошоо тонгойсон. Тэгтэл нэг зүс таних нөхөр бэйсболын цохиураар шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Тэгтэл нэг нөхөр гараа доош нь сэгсрэх шиг болсон чинь таг хийгээд сундаг бороохой шиг урт зүйл гартаа барьсан байсан. Тэр зүйлээр миний далыг хавсарч нэг удаа цохисон. Тэгтэл хэн нэгэн нь миний зүүн дал орчимд нэг удаа хутгалсан. Хэн хутгалсныг нь би харж чадаагүй. Тэгээд дээрээс хоёр, гурван хүн өшиглөж цохисон. “Минт” бааран дээр утсаар ярьж уулзахаас өмнө Баянгол дүүрэгт байрлах автомат тоглоомын газар би очоогүй. Тоглох гэж л очсон. Миний таньдагаас С.Б , С.Мөрөн хоёр л байсан.” /3хх-246/ гэх мэдүүлэг,...Намайг машинаас буухад Г.Ганхуяг миний өөдөөс гааздахаар нь би гараа хамгаалахад араас бэйсболын цохиураар Ц.Ган-Эрдэнэ нэг удаа цохиход тонгойгоод босоод иртэл Г.Ганхуяг миний араас хутгалсан. Г.Ганхуяг өөрөө намайг хутгалсан хутгаа миний хажууд барьчихсан зогсож байсан бөгөөд цэцэг шиг зурагтай цагаан өнгийн хутга байсан санагдаж байна. Г.Ганхуяг тэр хутганд өөрөө гарынхаа алгыг зүссэн байгаа.” /3хх-250/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Н.М ын хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр “Аригун” гэх бааранд байсан. Тэндээс найзтайгаа хороолол орсон. Хороололд байж байгаад “Кастль” баарны үүдэн тийм асуудал болсон. Би өөрөө унасан. Зам дээр зодоон болсон нь үнэн, олон хүн байсан болохоор хэн нь яаш зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед бүрэнхий байсан болохоор яг үнэндээ мэдэхгүй байна Би төмрөнд авсан юм болов уу гэж бодоод байна.” /7хх-117-119/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Шүүгдэгч А.О нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд А.О ийн хохирогчоор өгсөн: “...Хаалга онгойлгонгуут С.Б хамгийн түрүүнд хаалга өшиглөөд тийрээд ороод ирсэн. Орж ирэнгүүтээ С.Мөрөн нь намайг араас боосон. Тэгээд газар унагаасан. Намайг газар унангуут Бямбаа миний толгой руу өшиглөсөн. Би хоёр гарынхаа шуугаар хааж байсан. Тэгтэл энд тэндээс миний биеийн бүх хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Сайханааг мөн л зодоод байсан. Тэгж байгаад Сайханааг хувцаснаас нь чирээд аваад гарсан. Тэд нарын унаж явсан 2 машины нэг нь Лексус-570 маркийн хар өнгөтэй, дк улаан дугаартай автомашин, нөгөөх машины марк, дугаарыг нь харж чадаагүй. Тэд нарыг явахаар нь Б.Элбэгсайханы утас руу би залгасан. Б.Элбэгсайханы гадаа 04 цаг өнгөрч байхад Б.Элбэгсайхан, Ц.Амарзаяа, Сайханаа Г.Ганхуяг, Г.Энхжин бид зургуулаа уулзсан. Тэгээд Б.Элбэгсайхан С.Б руу утсаар залгасан. Замын цагдаагийн хажууд байдаг “Минт” баарны гадаа хүрээд ир гэж байна” гэсэн. Би Ц.Амарзаяа, Г.Энхжин, Сайханаа нарын хамт Харрер маркийн машинд явсан. Б.Элбэгсайхан, Г.Ганхуяг хоёр нэг машинд хоёулаа сууж явсан. Хамгийн урд С.Б хөдлөөд явсан. С.Б ын араас Г.Ганхуяг дагасан. бид нарын хамгийн ард нь дагаж явсан. Г.Ганхуяг, Б.Элбэгсайхан хоёр машинаасаа бууж С.Б той уулзах гээд зам хөндлөн алхаж гараад машин руу нь дөхөж очиход С.Мөрөн машины хойд талын буруу талын хаалганаас бууж ирсэн. Бид нарын машины гэрэл асаалттай байсан учир тод харагдаж байсан ба С.Мөрөн баруун гартаа цагаан өнгийн хутга барьчихсан бууж ирсэн. Тэрийг хараад бид нар сандралдаад бүгд машинаас зэрэг буусан. Тэр үед С.Мөрөн гартаа хутга бариад Г.Ганхуяг руу дайраад байсан. Бид нар ч буугаад ирсэн. Зэрэгцээд С.Б , Н.М хоёр машинаасаа бууж ирсэн. С.Б гартаа сэлэм барьсан байсан. С.Б бууж ирэнгүүтээ сэлмээ хажуудаа бариад над руу дайрсан. Би С.Б ын цээж рүү нь гараараа нэг удаа цохисон. С.Б зөрүүлээд миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд сэлмээ далайгаад над руу дайрахаар нь би зүүн гарынхаа шуугаар хаасан. Тэгтэл зүүн гарын шууг маань зүсчихсэн. Н.М С.Б ын сэлмийг булааж аваад С.Мөрөн, С.Б хоёрыг аваад машиндаа суусан.” /3хх-242-243/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт А.О мэдүүлэхдээ: “...Тэр өдөр С.Б хутга шөвөг барьж дайраагүй. Тэр өдөр ганц байсан хутга нь С.Мөрөнгийн барьж байсан цагаан хутга байсан. Бид нар муудалцаад салахад миний гар хутгалагдсан байсан. Тухайн үед С.Б намайг хутгалсан гэж байсан болохоор би тэгж мэдүүлэг өгсөн. Надад хутга бэйгаагүй. Ганц байсан хутга нь С.Мөрөнгийн цагаан хутга байсан. Бид хоёрыг маргалдаж байхад С.Мөрөн дундуур орж ирсэн. С.Мөрөн хутгатай бууж ирсэн.” /7хх-114/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулсан тухай тэмдэглэл /7хх-106/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О ийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан: “... А.О хохирогчоор ямар худал мэдүүлэг өгсөн нь баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн гол үндсэн шинж нь хүн худал мэдүүлэг өгвөл тэр нь хэн нэгний эрх ашигт нөлөөлсөн байхыг шаарддаг. Тийм зүйл ердөө байхгүй. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчоор мэдүүлэг өгсөн. Хохирогч, шүүгдэгч хоёрын субъект нь нэг хүн байж худал мэдүүлэг өгнө гэж байхгүй.” гэх тайлбар,
Шүүгдэгч Н.М ын өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын гаргасан: “...Камерын бичлэгээс харахад Н.М нь С.Б той нийлж нийтийн хэв журмыг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж. байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нь харагдахгүй байгаа. С.Б ой бүлэглэсэн гэж үзэх юм бол санаа зорилго, сэдэл нэг байх ёстой. Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй яллагдагчаар татсан байдаг. Нэгжлэг, үзлэгийн явцад хураагдсан эд мөрийн баримттай холбоотойгоор түүнийг нотолгооны ач холбогдолтой юу гэдэг асуудал нилээн яригдлаа. Хойшлуулшгүй ажиллагааны журмаар нэгжлэг хийгдэж, тэдгээр зүйлсийг хураан авсан. Эдгээрээс зөвшөөрөлгүй хийгэд дараа нь нөхөж зөвшөөрөл авах шаардлагатай ажиллагаанд нэгжлэг хийх, үзлэг хийх, эд мөрийн баримт хураах ажиллагаа ордог боловч үүний дагуу хийгдсэн зүйл байхгүй. Тухайн үед харанхуй, харах орчин хязгаарлагдмал байхад хэн цохисныг мэдэхгүй андуурлыг гэмт хэрэг гэж үзэж болохгүй. Прокурорын шийдвэр хоорондоо зөрчилтэй байгаа нь харагддаг. Тиймээс Н.М д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн гурван үйлдлийн аль, аль нь гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү.” гэх тайлбар,
Шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байхыг хууль зүйн үүднээс шаарддаг. Урьд уг хэргийг шүүхээр оруулахдаа бүлэглэсэн үйл баримт тогтоогдоогүй болохоор бүлэглэсэн бүрэлдэхүүнийг оруулж ирж чадаагүй байж чирээд явж байгаад Н.М ыг саяхнаас оруулж ирж, зохиомлоор хууль зүйн шаардлагыг хангаж оруулж ирсэн нь туйлын харамсалтай байна. Цуг явсан хүмүүсийг бүлэглэсэн гэж байгаа бол тухайн үед С.Б той “Кастль” баар руу очсон таваас зургаан хүнийг бүгдийг нь яллагдагчаар татахгүй яасан юм бэ. Прокуророос шүүгдэгч нартай хамт байсан Б.Элбэгсайхан нарын 4 хүний “Ривер бич” амралтын газарт болсон үйл явдал яг “Castle” баарны гадаа болсон шиг тодорхой хэмжээний маргаан гарсныг хэрэгсэхгүй болгосон. Сэдэлт нь яг адилхан байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан: “...Хэрэг бүртгэлтийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээхдээ нууц эх сурвалжаас олсон гэж тэмдэглэсэн байсан. Хүнийг хууль бусаар мөрдөж мөшгөж болохгүй. Мөрдөж мөшгиж байгаа бол прокуророос зөвшөөрөл авах ёстой. Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөгч нар мансууруулах бодистой холбоотой хэрэгт асар их асуудал гарч байна. Прокурорын хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тогтоол байхгүй. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйл, 26.8 дугаар зүйл, 22.3 дугаар зүйл, 22.4 дүгээр зүйл, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар дээрх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэг, 9 дэх хэсэг заасныг тус тус зөрчсөн. Хууль зөрчиж хийсэн байх тул нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах, нотлох баримтад тооцохгүй байх талаар хүсэлт гаргаж байсан. Мөн шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хугацаа алдсан. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолдоо 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут байх ба дотор нь цагаан өнгийн нунтаг зүйл байна гэж дурдсан. 17069 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь заалтад 117 дугаарласан 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут гэж байна. Нунтаг зүйл нь алга болсон. Нунтаг зүйлийг нь шинжээч эмч нь авсан юм уу, хаачсан нь мэдэгдэхгүй ийм л ажиллагааг өнөөдөр хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явагдсан, мөн мөрдөгчийн нууц ажиллагааны магадалгаа гэж зүйл байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудаас шалтгаалаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй тул С.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн худал мэдүүлэг өгсөн гэж байна. Өнөөдөр тухайн асуудалд эргэлзэх, орчин нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалаад андуурах, эргэлзээтэй байдал байж болно. Түүнийг ингэсэн байх ёстой гэсэн дотоод итгэлээр хандаж, худал мэдүүлэг өгсөн гэж хэлж болохгүй. Тиймээс С.Б од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.” гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан:. “...Бүлэглэсэн шинж нь хэрэгт авагдсан сидины бичлэг болон бусад баримтаар нотолгоогүй. С.Б хүнтэй хамтарч санаа зорилго нэгтэй бусдын амгалан тайван байдал алдагдуулах, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан талаар баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хэрэгт магадалгаа байхгүй. Сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэгтэй танилцаж байхад магадлагаа хийгээгүй нотлох баримтын шаардлага хангаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэдэг нь учир дутагдалтай байсан. Үүнийг шүүх дүгнэж үзэх байх. Прокурорын зөвшөөрөлгүй, эх үүсвэр нь хууль бус хийгдсэн байхад түүний дараагийн үйлдэл, үр дагавар нь хууль бус байна. Процессын ноцтой зөрчил гаргасан бол түүнийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж хууль тогтоогч хуулинд зааж өгсөн байх тул хар тамхитай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч дээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Үүнд: Шүүгдэгч С.Б , Н.М нарын бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Нууц эх сурвалж нь гэмт хэргийн талаар баримт, мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж, мэдээлэгч, гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэнийг хэлнэ.
Гүйцэтгэх ажил нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна, үр дүнг нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүсэн бэлдмэлийг ойлгох ба уг бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалсан гэж үздэг.
Мөн шүүгдэгч С.Б , Н.М нарын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастль” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл нь тухайн шөнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд тодорхой ямар нэг асуудлаар үл ойлголцсон, нэгнийгээ доромжилж маргалдсан асуудал гараагүй байхад шүүгдэгч нар шууд хүч хэрэглэн, тодорхой зорилгогүй, хэн нэг этгээд рүү чиглэсэн биш, хэн ч хамаагүй өртөгдөхөөр эмх замбараагүй үйлдлийг бүлэглэж хийсэн нь нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарын дээрхи хүч хэрэглэсэн үйлдэл нь хүний амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Өөрөөр хэлбэл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашигласныг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хэлнэ.
Шүүгдэгч С.Б , Н.М , А.О нарын 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б , Н.М , А.О нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор яллагдагч А.О , Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” амралтын газрын өмнөх замд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн А.О нь С.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Ган-Эрдэнэ нь С.Мөрөнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Г.Ганхуяг нь Н.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноос шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Б , Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч С.Б , Н.М , А.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Б , Н.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж, тэдний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б ын яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Кастль” баарны хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын хяналтын камерын бичлэг бүхий сиди 2 ширхэг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэлд хавсаргасан цагаан өнгийн сиди 1 ширхэг, Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн флаш диск 1 ширхэг зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332-201 тоотоос: №8-1 гэж дугаарласан 6 см диаметртэй, дээд хэсэгтээ 2 цоолсон хуванцар таг, №8-2 гэж дугаарласан шаргал өнгийн гадаргуутай дээд хэсэгтээ 2 цорго бүхий нүхтэй бонго мэт зүйл, №8-3 гэж дугаарласан дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн 2 цорго мэт зүйлтэй шилэн бонго мэт зүйл, №8-4 гэж дугаарласан дотроо дугуй хэлбэртэй олон тооны цоолсон нүхтэй хуванцар тогтоосон, лонх хэлбэртэй таггүй шилэн зүйл, №16-1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, №16-2 гэж дугаарласан 15 см урттай өнгөгүй, хуванцар соруул мэт зүйл, №17 гэж дугаарласан 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут, №22 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, жижиг тасархайн хамт, №24 гэж дугаарласан үзэмний шүүс гэсэн бичиглэл бүхий шошготой дотор талдаа олон тооны тамхины иш бүхий хуванцар сав, №7 гэж дугаарласан 10 ширхэг зиплок түгжээ бүхий уут, “59-19” УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс: тарианы усны шилний хагаргай толгой, Mega гэсэн бичиглэл бүхий газ, С.Б ын биеэс: Оргинал асаагуур гэсэн бичиглэл бүхий хөх, улаан өнгийн 2 ширхэг эвдэрхий асаагуур /Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамжны 142д тоотоос хураан авсан: 58.7 см урттай, 15.3 см бор хүрэн өнгийн бариултай, 43.4 см урт ажлын хзсзгтэй металл сэлэм арьсан хуйны хамт, 68 см урттай, 16 см бариултай, 52 см урттай ажлын хэсэгтэй хуванцар сэлэм хуйны хамт, хар өнгийн 13 см иштэй, 16.5 см ажлын хэсэгтэй заазуур 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй 75.8 см урттай BAT гэсэн бичиглэл бүхий цохиур 1 ширхэг, 24.5 см хар өнгийн сунадаг бороохой 2 ширхэг, Ц.Амарзаяагаас хураалгасан: Бариул хэсэг нь 13 см урттай цагаан болон улаан өнгийн цэцгэн хээтзй, 19 см урт ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, С.Б оос хураалгасан: Tommy Helfiger гэсэн шошготой хар саарал өнгийн зрэгтэй хүний куртик-1 ширхэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” амралтын газрын өмнөх замд хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан: Улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б , Н.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “Бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
С.Б , Н.М , А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. С.Б , Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
А.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Б , Н.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар С.Б , Н.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт тэдний биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б ын цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар С.Б , Н.М нарт оногдуулсан 3 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.О өд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Кастль” баарны хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын хяналтын камерын бичлэг бүхий сиди 2 ширхэг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэлд хавсаргасан цагаан өнгийн сиди 1 ширхэг, Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн флаш диск 1 ширхэг зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332-201 тоотоос: №8-1 гэж дугаарласан 6 см диаметртэй, дээд хэсэгтээ 2 цоолсон хуванцар таг, №8-2 гэж дугаарласан шаргал өнгийн гадаргуутай дээд хэсэгтээ 2 цорго бүхий нүхтэй бонго мэт зүйл, №8-3 гэж дугаарласан дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн 2 цорго мэт зүйлтэй шилэн бонго мэт зүйл, №8-4 гэж дугаарласан дотроо дугуй хэлбэртэй олон тооны цоолсон нүхтэй хуванцар тогтоосон, лонх хэлбэртэй таггүй шилэн зүйл, №16-1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, №16-2 гэж дугаарласан 15 см урттай өнгөгүй, хуванцар соруул мэт зүйл, №17 гэж дугаарласан 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут, №22 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, жижиг тасархайн хамт, №24 гэж дугаарласан үзэмний шүүс гэсэн бичиглэл бүхий шошготой дотор талдаа олон тооны тамхины иш бүхий хуванцар сав, №7 гэж дугаарласан 10 ширхэг зиплок түгжээ бүхий уут, “59-19” УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс: тарианы усны шилний хагаргай толгой, Mega гэсэн бичиглэл бүхий газ, Оргинал асаагуур гэсэн бичиглэл бүхий хөх, улаан өнгийн 2 ширхэг эвдэрхий асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамжны 142д тоотоос хураан авсан: 58.7 см урттай, 15.3 см бор хүрэн өнгийн бариултай, 43.4 см урт ажлын хзсзгтэй металл сэлэм арьсан хуйны хамт, 68 см урттай, 16 см бариултай, 52 см урттай ажлын хэсэгтэй хуванцар сэлэм хуйны хамт, хар өнгийн 13 см иштэй, 16.5 см ажлын хэсэгтэй заазуур 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй 75.8 см урттай BAT гэсэн бичиглэл бүхий цохиур 1 ширхэг, 24.5 см хар өнгийн сунадаг бороохой 2 ширхэг, Ц.Амарзаяагаас хураалгасан: Бариул хэсэг нь 13 см урттай цагаан болон улаан өнгийн цэцгэн хээтзй, 19 см урт ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, С.Б оос хураалгасан: Tommy Helfiger гэсэн шошготой хар саарал өнгийн зрэгтэй хүний куртик - 1 ширхэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” амралтын газрын өмнөх замд хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан: Улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б , Н.М , А.О нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.О өд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б , Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.О өд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Б , Н.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС