Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

    2020       01         06                                    2020/ШЦТ/04

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонтуяа

-өсвөр насны шүүгдэгч М.С-ын хууль ёсны төлөөлөгч Д.Одсүрэн

-өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

-өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Т, Б овогт М.С нарт холбогдох эрүүгийн 1934008650403 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Г.Т /РД:_________/,

Монгол Улсын иргэн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн М.С /РД:______/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Т нь М.С-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын бага сургуулийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр интернетийг нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын бага сургуулийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр интернетийг нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Галбадрахын эзэмшлийн 2 ширхэг самсунг маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 900000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Галбадрахын эзэмшлийн 2 ширхэг самсунг маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 900000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн О.Болдбаатарын эзэмшлийн 1602 УНБ улсын дугаартай “Хаммер Аш- 3” маркийн тээврийн хэрэгсэл дотроос 320000 төгрөгийн үнэ бүхий бензин талоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн О.Болдбаатарын эзэмшлийн 16-02 УНБ улсын дугаартай “Хаммер Аш-3” маркийн тээврийн хэрэгсэл дотроос 320000 төгрөгийн үнэ бүхий бензин талоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 11-04 тоот хашаанаас иргэн Х.Түвшинтөгсийн эзэмшлийн мотоциклийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч яван, 1 803 200 төгрөгийн хохирол учруулсан

Яллагдагч Г.Т нь М.С-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 11-04 тоот хашаанаас иргэн Х.Түвшинтөгсийн эзэмшлийн мотоциклийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч яван, 1.803.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т  нь мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч М.С нь мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Өсвөр насын шүүгдэгч Г.Т нь М.С нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын бага сургуулийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр интернетийг нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

-       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 2 тал/

-       Хохирогч Т.Энх-Улиралд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 3 тал/,

-       Нас тоолсон тэмдэглэлүүд /хх-ийн 3-4 тал/

-       Алдагдсан эд зүйлийг орон нутгийн үнэлгээний комиссийн үнэлсэн “450000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 08-13 тал/,

-       Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоолууд /хх-ийн 19, 25 тал/

-       Хохирогч Т.Энх-Улиралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө би сургууль руу яваад ортол сургуулийн коридорт тамхи үнэртээд байсан. Тэгэхээр нь би багш нарын өрөө рүү яваад ортол принтер хазайчихсан уртсгагч нь байхгүй байсан. Тэгэхээр нь би гэр интернет байдаг 2 дугаар ангид ортол гэр интернет байхгүй байсан. Тэгтэл тэр ангиас номын сан руу 2 уртсгагч залгаж оруулсан байхаар нь номын сан руу ортол хаалганы цоожийг цүүгээр нь суга татаж ороод номнуудыг нь нураачихсан цэцэрлэгийн данх, 2 шаазан аяга, багш нарын өрөөнд байсан уртсгагч, миний нөүтбүүк, тамхины иш эмэгтэй хүний ягаан куртик зэрэг эд зүйлүүд байсан. Манай сургууль үүдний хаалгаа түгждэг юм. Манаач бол байхгүй. Давтлагын өрөөний цонх онгорхой байсан, тэр цонхоор орж гарч явсан байх, өөр алдагдсан зүйл байхгүй. Би гэр интернетээ 2019 оны 04 дүгээр сард худалдаж авсан ба 18 сарын хугацаатай сард 25000 төгрөг төлөхөөр гэрээгээр авсан юм. Нийт 450000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гомдолтой байна хохиролоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 03-05 тал/,

-       Насанд хүрээгүй шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед уулзаад цэцэрлэг, сургууль ороод гэр интернетийн төхөөрөмж байсан. Тэрийг хоёулаа авья гээд ярилцаад 17 цагийн үед сургуулийн 1 давхрын цонхоор ороод ангид байсан гэр интернетийн төхөөрөмжийг аваад номын сан хаалттай түгжээтэй байхаар нь хаалгыг эвдэж ороод гэр интернет асаагаад интернет орж байхаар нь тэндээ хоноод өглөө 06 цаг болж байхад гарч явсан. Сургуулийн хаалга цоожтой байсан учраас бид хоёр цонхыг түгжээн дээр цохиж онгойлгон орсон. Номын сан түгжээтэй байхаар нь мөн цоожийг нь эвдэж орсон. Утсаараа интернет орох гэж л гэр интернетийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

-       Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “..2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цагаа сайн санахгүй байна Содоо бид хоёр утсаар ярьж байгаад уулзахаар болоод бид хоёр суварга дээр уулзаад байж байтал Содоо сургуулийн гэр интернетийг очиж авья гээд бид хоёр багийн төвийн сургууль дээр очоод сургуулийн хаалга цоожтой байхад нь 1 давхрын цонхоор ороод ангид байдаг гэр интернетийг аваад номын сангийн хаалга цоожтой байхаар нь хаалгыг эвдэж ороод интернетээ залгаад гар утсаараа интернет орж байгаад тэндээ хоноод өглөө 06 цагийн үед сургуулиас гэр интернетийн төхөөрөмжөө аваад гарсан. Фэйсбүүк интернет орох гэж л сургууль руу орж гэр интернетийг хулгайлсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэргээр,

 

Өсвөр насын шүүгдэгч Г.Т нь М.С нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Галбадрахын эзэмшлийн 2 ширхэг самсунг маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 900000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

-       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39 тал/

-       Хохирогч Ц.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах шинжлэх ухаан технилогийн их сургуулийн дадлага хийх сургалтын баазад очиж ойн ангиудын ажил мэргэжлийн хуралдаанд очиж суусан. Тэндээ байрлаж байх явцдаа 2019 оны дүгээр сарын 21-ний орой 1911 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гар утас сүлжээгүй байхаар нь хүрэн өнгийн цүнхэндээ хийгээд орхичихсон байсан юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө миний гар утас, бэлнээр 12000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

-       Алдагдсан эд зүйлийг орон нутгийн үнэлгээний комиссийн үнэлсэн “450000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 43-48 тал/,

-       Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 52-55 тал/

-       Хохирогч Ц.Галбадрахад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 тал/,

-       Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-63 тал/

-       Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед намайг гол дээр морь услаж байхад Содоо мотоцикльтой ирсэн ба надтай уулзаад орой 20 цагийн үед манай гэрт хүрээд ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би 20 цагийн үед Содоогийн гэрт очсон ба бид хоёр уулзаад хамт байж байгаад Содоогийн аавын мотоциклийг нь аваад Тусгалт гэх газар байдаг дадлагын төвтэй амралтын газарт очоод зогсоолд зогсож байсан машинууд дотроос бор өнгийн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлийн хаалгыг нь онгойлгон бид хоёр цуг ороод дотор байсан цүнхнүүдийг ухаж дотроос нь 2 ширхэг гар утас, 12000 төгрөгийг аваад гэр лүүгээ явсан. Содоогийн утас нь шатчихсан гээд бид хоёр гар утас олох зорилгоор хулгай хийсэн...бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийдэг...би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...гар утсыг нь зараагүй байхдаа эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/

-       Насанд хүрээгүй шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед би гэр рүүгээ явж байхад замд Төрмөнх таараад надтай мэндэлсэн. Тэгэхээр нь би бас мэндлээд хэсэг юм ярьж зогсож байгаад манай гэрт очоод аавын мотоциклийг сундлаад амралтын газар руу явсан , ногоон өнгийн фургон маркийн машин байхаар нь онгойлгоод 2 ширхэг самсунг жи 5 маркийн гар утас, соёрхол нэртэй архи, 2 шил дарс, түрүүвч дотроос 10000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 2 ширхэг байсныг аваад гарсан, бид хоёр ярилцаж байгаад хулгай хийх санаа гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/ гэх мэдүүлэг зэргээр,

 

Өсвөр насын шүүгдэгч Г.Т нь М.С нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан иргэн О.Болдбаатарын эзэмшлийн 1602 УНБ улсын дугаартай “Хаммер Аш-3” маркийн тээврийн хэрэгсэл дотроос 320000 төгрөгийн үнэ бүхий бензин талоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 320000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

-       Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 116 тал/

-       Хохирогч О.Болдбаатарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 63 тал/,

-       Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 123-126 тал/

-       Хохирогч О.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Жаргалан хүнсний дэлгүүрийн урд зогсоолд машинаа тавьчихаад дэлгүүр ороод гараад иртэл миний машины буруу талын урд хаалгыг хоёр эрэгтэй хүүхэд хаагаад зугтаасан. Тэгэхээр нь би дэлгүүр рүү буцаж ороод гадаа байсан машинаас 2 хүүхэд эд зүйл хулгайлаад зугтчихлаа та хэний хүүхэд болох талаар мэдэх үү гэж хэлтэл мэдэхгүй гэж хэлсэн...цасан дээр үүссэн мөрийг нь харахад 2 хүүхдийн мөр байх  шиг байсан. Би МТ колонкийн 320000 төгрөгийн шатахууны талон хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 тал/,

-       Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Содоо бид хоёр Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд автобусаар 19 цагийн үед ирээд Үдлэг 4 дүгээр баг руу гэр рүүгээ явсан ба багийн төв дээр буугаад бид хоёр дэлгүүр ороод Жаргалант хүнсний дэлгүүрээс гартал үүдэнд хар өнгийн жийп маркийн машин байж байсан. Жолооч нь дэлгүүр орохоор нь бид хоёр машины цаад талаар нь тойроод жолоочийн эсрэг талын хаалга нь онгорхой байхаар нь онгойлгож ороод урд хайрцагыг нь онгойлготол жижиг цүнх байхаар нь цүнхийг онгойлготол дотор нь бензин талон байхаар нь аваад бид хоёр явсан, тухайн тээврийн хэрэгсэлд хүн байгаагүй, хаалга нь түгжээгүй байсан...320.000 төгрөгийн бензин талон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 129 тал/

-       Насанд хүрээгүй шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.Төрмөнх бид хоёр Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд 9 цагийн үед ирээд сумын төвөөс Үдлэг 4 дүгээр баг руу явах машинд суугаад багийн төв дээр 2 цаг өнгөрөөгөөд ирээд Жаргалант сумын хүнсний дэлгүүр рүү ороод гараад иртэл үүдэнд нь хар жийп маркийн машин цонх нь онгорхой байхаар нь машин руу бид хоёр хамт ороод жижиг цүнх байхаар нь онгойлготол дотроос нь олон ширхэг бензин талон байхаар нь аваад явсан...мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 132 тал/ зэргээр,

 

Өсвөр насын шүүгдэгч Г.Т нь М.С-тай нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 11-04 тоот хашаанаас иргэн Х.Түвшинтөгсийн эзэмшлийн мотоциклийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч яван, 1.803.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 66 тал/

-       Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 67-68 тал/

-       “Эм жэй жэй эм” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09/453 дугаартай: “...Х.Түвшинтөгсийн эзэмшлийн Feni маркийн мотоциклийн зах зээлийн бодит үнэ нь ...1.803.200 төгрөг... болно...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 79-84 тал/,

-       Эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 95-100 тал/

-       Хохирогч Х.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой үхэр малаа янзалчихаад орой гэртээ ороод 23 цаг өнгөрөөгөөд амарсан ба намайг өглөө 06 цагийн үед гэрээсээ гараад гэрийн ард тавьсан байсан улаан өнгийн, улсын дугааргүй, Бени маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан ба би тэр хавиараа хайж яваад олоогүй гэртээ байж байтал Даваахүү гээд манай Үдлэг 4 дүгээр багийн иргэн манай гэрт ирээд танай мотоциклийг манай хүү Зулаагийн бандитай нийлж хулгайлаад Улаанбаатар хотод толгойтод оччихсон байна гэнэ, зарж үрэхээс нь өмнө хоёулаа хурдан яваад ирье гээд бид хоёр хамт яваад Улаанбаатар хот Толгойтод байх Зулаа гэх залуугийн дүү Ганаа гэх хүний гэрт очиж мотоциклио хүлээж авсан...Би хашаандаа мотоциклио түлхүүртэй нь орхичихдог. Хашааны хаалгаа хаагаад түгжээд амардаг...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Хас баяжих” нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас 2000000 төгрөгөөр лизингээр авсан би сард 200000 төгрөг төлдөг...Миний мотоциклийг унаж яваад унагаасан юм шиг байна лээ 2 толь хагарсан байсан...надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

-       Гэрч М.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө гэрээсээ хүүгээ хайхаар гарсан. Тэгээд өөрийн найз Түвшинжаргалаас хүүгээ асуухаар очтол Түвшинтөгс нь миний мотоцикль алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүгийнхээ найзын гэрт очоод аав Мөнхзултай нь уулзсан тэгсэн аав нь хүний мотоцикпь унаад хот руу ирсэн байсан. Тэгээд Түвшинтөгс, Мөнхзул нар хамт Улаанбаатар хотод ирээд мотцоиклийг нь аваад явсан...Хүү маань найз Содбаярын хамт явсан байсан...Манай найз Түвшинтөгсийн мотоцикль байгаа юм...Улаан өнгийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

-       Гэрч О.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө мэдсэн байгаа. Уг өглөө Төрмөнхийн аав болох Даваахүү нь өглөө манай гэрт ирээд 2 хүүхэд маань мотоцикль аваад Улаанбаатар хот явчихсан байна гэж хэлхэд л мэдсэн...Содбаяр, Төрмөнх нар хоёулхнаа явсан байсан...Манай сумын Төөгий гэх хүний мотоцикль байгаа юм...Улаан өнгийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,

-       Насанд хүрээгүй шүүгдэч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед би Содоотой уулзаад бид хоёр Төөгөө ахын гэрийн үүдэнд очоод Төөгөө ахын хашаанаас мотоциклийг нь аваад Улаанбаатар хот руу яваад бид хоёр хот ороод хотоор дэмий явж байгаад буцаад Төв аймгийн Батсүмбэр суманд ирсэн. Бид хоёр Төөгөө ахын хашааны хаалгаар ороод гэрийнх нь ард байсан мотоциклийг нь түрж гаргаж явсан...Улаанбаатар хот явах гэж л мотоцикль хулгайлсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал/

-       Насанд хүрээгүй шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед Г.Т над руу залгаад гараад ир уулзъя гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад бид хоёр саадан дээр уулзаад хамт дэлгүүр ороод нэгж аваад буцаж саадан дээр очоод сууж байгаад би гэр рүүгээ ороод Г.Т өвс ачина гээд явсан. Тэгтэл шөнө намайг гэртээ унтаж байхад 12 цагийн үед Г.Т над руу залгаад дулаан хувцасаа өмсөөд гараад ир хоёулаа хот явъя гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад Г.Т-тэй уулзтал хоёулаа хот руу явж ПС тоглоё гэсэн. Тэгэхээр нь яаж явах юм гэж би асуутал Төөгөө ахын мотоциклийг авчихъя гэсэн. Тэгээд Төөгөө ахын хашааны үүдэнд би зогсоод Г.Т  хашаа давж ороод мотоциклийг үүд рүү түрж ирэхээр нь би хаалгыг нь онгойлгоод бид хоёр хамт хотод байж байгаад буцаад Батсүмбэр суманд ирсэн...Улаанбаатар хот орох гэж л хулгайлсан юм...Хот ороод ПС тоглож байгаад ирье гэж бодоод явсан боловч ПС ажиллуулдаг хүний утас нь холбогдохгүй байсан...Г.Т мотоциклийг жолоодож явсан...Данхраадаар нь данхраадаад орхитол унаад толь хугарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С-тай нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Өсвөр насны шүүгдэгч ГГ.Т нь М.С нар нь бүлэглэн бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг тус тус бүрэн хангасан.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Т нь М.С нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С нар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Энх-Улирал, Ц.Галбадрах, О.Болдбаатар, Х.Түвшинтөгс нарын хулгайлсан эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон болох нь  хэрэгт авагдсан хохирогч Т.Энх-Улиралд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33 тал/, хохирогч Ц.Галбадрахад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 тал/, эд зүйл болох 320 төгрөгийн бензины талоныг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 143 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар Г.Т нь М.С нарт 2 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч Г.Т нь М.С  нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

- өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Ял шийтгэлийг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн гэм хорын шинж, учруулсан хохирлыг арилгасан зэргийг харгалзаж үзэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялтай. Харин 17.7 дугаар зүйлийн 1-т нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож байна. Өсвөр насны хүүхдэд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6-д зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.  

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.

 

 Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.С нь 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, өсвөр насны шүүгдэгч Г.Т нь  2004 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус төрсөн байх ба гэмт хэрэг үйлдэх үедээ М.С 15 нас 2 сар 15 хоног, Г.Төрмөнх 15 нас 08 сар 11 хоногтой байсан ба 18 насанд хүрээгүй байсан болох нь өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С  нарын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 135-136 тал/, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ болон сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 139-146 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

            

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Т нь М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Г.Т, Б овогт М.С нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах орон байранд хуульт бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, мөн бүлэглэн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Г.Т, Б овогт М.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялааар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарт оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С  нар нь  шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж өсвөр насны шүүгдэгч Г.Т, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.