| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01635/И |
| Дугаар | 01511 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн хуучин тосгоны 11 дүгээр гудамж 04 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: АЯ88052282, утас: 99924889/, Боржигон овгийн Ганбаатарын Норсонгийн нэхэмжлэлтэй,
“Л.Шинэтуяаг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2016-11-16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Норсон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Норсон шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: нэхэмжлэгч миний бие Л.Шинэтуяад холбогдуулж 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Л.Шинэтуяаг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Норсонгийн иргэний үнэмлэхний хуулбар, шүүхэд гарсан нэхэмжлэл, шүүгчийн 2016-10-28-ны өдрийн 142/ШЗ2016/05669 дугаартай захирамж, хаан банкны орлогын мэдүүлэгийн баримтын хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Норсон нь шүүхэд хандаж хариуцагч Л.Шинэтуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Зээлдэгч Л.Шинэтуяа нь нэхэмжлэгч Г.Норсонгоос 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг зээлийн бичгийн гэрээ байгуулахгүйгээр, итгэлцлээр зээлж авсан байна.
Хариуцагч Л.Шинэтуяа нь 2016 оны 06 дугаар сард 1,000,000 саяыг төгрөгийг өгснөөс хойш үлдэгдэл 1,000,000 сая төгрөгийг өгөөгүй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахаа больсон, хаана байгаа нь тодорхойгүй болсон байна.
Хариуцагч Л.Шинэтуяа нь оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, зүүн дэнжийн 2-9 тоот хаягтаа амьдрахгүй байгаа, хаана байгаа нь тодорхойгүй болсны улмаас нэхэмжлэгч Г.Норсон нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2016/05669 дугаар захирамжаар батлагдаж байна.
Иймд зээлдэгч Л.Шинэтуяаг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, зүүн дэнжийн 2-9 тоот хаягт оршин суух Л.Шинэтуяаг /РД: ГЗ88030106, утас:88024002,99924889, 99354709 /-г эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Л.Шинэтуяаг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН