Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 478

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 466-47 тоотод оршин суух, 1953 онд төрсөн, 62 настай, Арвай овгийн Цэндсамбын Баатардашийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрхийн дэнжийн 30-344 тоотод оршин суух, Сангидоржийн Наранбилэгт холбогдох

“375000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баатардаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Наранбилэг нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай ломбарданд газрын гэрчилгээ тавьж 4 сарын хүүнд 75000 төгрөг төлөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хүү төлөөгүй, тооцоо хийж газрын гэрчилгээгээ аваагүй байна. Одоо үлдсэн төлбөр хүүгийн хамт 725000 төгрөг болсон. Гэвч үндсэн зээл 250000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй тул 375000 төгрөгийг С.Наранбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Наранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Баатардашийн нэхэмжилж буй 375000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 375000 төгрөгөөс 185000 төгөрийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдсэн мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хэтрүүлэхгүй хохиролыг барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баатардаш нь С.Наранбилэгт холбогдуулан 375000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Наранбилэг “375000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарЦ.Баатардашийн нэхэмжлэлтэй С.Наранбилэгт холбогдох “375000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Наранбилэг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Наранбилэгээс 5950 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 5950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчЦ.Баатардашид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА