| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01366/И |
| Дугаар | 01514 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төрийн бакны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-92 тоотод оршин суух, Алдар овогт Цацралын Ундрах-Эрдэнэ /Регистрийн дугаар ФБ87010636/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-92 тоотод оршин суух, Тавьчууд овогт Жамбажавын Отгонжав /Регистрийн дугаар ФБ64031906/ нарт холбогдох
8,127,571.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Ч.Содмагнай, хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Прокурор Б.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк Орхон салбар-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Зээлдэгч Цацрал овогтой Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нар нь 2014 оны 01 дүгээр сарын 09-нд Төрийн банк Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №1304/17 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хуьийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар гээрт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга, эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 5.1 заалтыг үндэслэн Банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. үндсэн зээлийн төлбөр 6,611,549.33 төгрөг, зээлийн хүү 1,415,984.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,038.39 төгрөг, нийт 8,127,571.90 төгрөгийг Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Төрийн банкнаас авсан цалингийн зээлээ төлж барагдуулах болно. Хуучин ажилдаа орохоор хүлээж байгаа тул ажилд томилогдтол сар бүрийн 25-ны дотор тасралтгүй 200,000 төгрөг төлөх боломжтой тул энэхүү хүсэлтийг минь харгалзан үзнэ үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8,127,571.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэн төлөлт хийх хугацааг сунгах, үлдэгдэл хугацаанд хувааж төлөх хүсэлтэй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №1304/17 дугаартай барьцаат зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх боловч зээл төлөх нийт хугацаанд үлдэгдэл төлбөрөө хариуцан төлнө гэж тайлбарладаг.
Хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нар нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны Орхон салбартай №1304/17 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 15,6 хувийн хүүтэй зээл авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 8,127,571.90 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нар зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 6,611,549.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,415,984.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 100,038.39 төгрөг, нийт 8,127,571.90 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж талууд тохирсон байна. Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Төрийн банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр тэдний хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээг цуцлах үндэстэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь №1304/17 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан ба гэрийн доторх эд хөрөнгө болох хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 144,991 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 144,991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар, хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1304/17 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нараас үндсэн зээлийн төлбөрт 6,611,549.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,415,984.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 100,038.39 төгрөг, нийт 8,127,571.90 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох 32 инчийн панасоник брендийн телевизор, хөргөгч, гэрийн бусад эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,991 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ундрах-Эрдэнэ, Ж.Отгонжав нараас 144,991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН