| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00479/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 479
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багторшин суух Онолт овогт Адъяагийн Шиймаагийн Т.Нямлхагвын ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч А.Шиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Шиймаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Т.Нямлхагва нь 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Т.Нямлхагва нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан ба охин Н.Ундармаад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэний улмаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд Т.Нямлхагвыг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Нямлхагва нь 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 566 дугаартай архивын лавлагааны хуулбар, Т.Нямлхагвад 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэхний хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1986 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон Итгэл найдварын гэрчилгээний хуулбар, гэрч Д А.Таванжин, М.Баасандулам, Ц.Цэвэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Зузаан овогт Тогоохүүгийн Нямлхагвагийг 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА