| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01638/И |
| Дугаар | 01544 |
| Огноо | 2015-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01544
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-8-13 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФМ80122897/, Халиун овгийн Болдын Мөнгөнзулд холбогдох
31,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31,500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөнзул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мөнгөнзул Орхон аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байрны төлбөр болох 31,500 төгрөгийг 2016-12-15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Мөнгөнзулд холбогдуулан “31,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 31,500 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөнзулд нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 31,500 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөнзул нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Б.Мөнгөнзулаас 2,275 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Хариуцагч Б.Мөнгөнзул нь 31,500 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН