| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00480/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 480
лж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Санжмятавын Цэндийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч С.Цэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Цэнд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуй удирдах газарт бульдозерын ээлжийн жолоочоор, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт халаалтын зуухны машинистаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Цэнд нь 1978 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуй удирдах газарт бульдозерын ээлжийн жолоочоор, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт халаалтын зуухны машинистаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Өвөрхангай аймгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 585 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 78, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 68, 1986 оны 06 дугаар сарын 04-ний 14, 1986 оны 12 дугаар сарын 13-ны 28, 1987 оны 01 дүгээр сарын 10-ны 02, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаалуудын хуулбар, гэрч Ж.Дангаа, Д.Банзрагч, Т.Пүрэвчулуун нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Санжмятавын Цэндийг 1978 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуй удирдах газарт бульдозерын ээлжийн жолоочоор, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт халаалтын зуухны машинистаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсанч нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус нэгдэлд ердийн хөсөг хөтлөгчөөр, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал туугчаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч С.Цэнд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА