Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 482

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 14-13 тоотод оршин суух Барга овогт Доржпаламын Өлзийбаярын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Д.Өлзийбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Өлзийбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд кассчинаар, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн мэргэжилтэнээр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хужирт сумын Шунхлай хоршоонд тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Өлзийбаяр нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд кассчинаар, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн мэргэжилтэнээр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хужирт сумын Шунхлайхоршоонд тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Өвөрхангай аймаг Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн Трестийн даргын 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 72, 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай компанийн ерөнхий захиралын 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай тушаалууд, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Худалдаа бэлтгэлийн трестийн хамт олны зөвлөл, ҮЭ-ийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын протоколын хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрч С.Марууш, Д.Давгадорж, О.Цэцэг-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Доржпаламын Өлзийбаярыг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд кассчинаар, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн мэргэжилтэнээр, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хужирт сумын Шунхлайхоршоонд тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА