| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01706/И |
| Дугаар | 01549 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр байрны 134 тоотод оршин суух, Дөш овгийн Дүгэрсүрэнгийн Шаравсамбуугийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-30-ны өдөр хүлээн авч, 2016-12-01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Шаравсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Шаравсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 1979 оны 02 дугаар сарын 01-нээс 1982 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнөөгийн Мод бэлтгэлийн аж ахуйд мод цагаалагчаар, 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын слесарээр, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын механикчаар тус тус ажилласныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1982-03-15-ны өдрийн 37 дугаартай тушаал, 1982-08-18-ны өдрийн 137 дугаартай тушаал, монголын үйлдвэрчний эвлэлийн 547678 дугаартай гишүүний үнэмлэх зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөш овгийн Дүгэрсүрэнгийн Шаравсамбуу нь 1979 оны 02 дугаар сарын 01-нээс 1982 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнөөгийн Мод бэлтгэлийн аж ахуйд мод цагаалагчаар, 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын слесарээр, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын механикчаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн партизан Г.Бумцэндийн нэрэмжит Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1982-03-15-ны өдрийн 37 дугаартай тушаал, 1982-08-18-ны өдрийн 137 дугаартай тушаал, монголын үйлдвэрчний эвлэлийн 547678 дугаартай гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дөш овгийн Дүгэрсүрэнгийн Шаравсамбуу нь 1979 оны 02 дугаар сарын 01-нээс 1982 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнөөгийн Мод бэлтгэлийн аж ахуйд мод цагаалагчаар, 1982 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын слесарээр, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөөө сумын мод бэлтгэлийн аж ахуйд уулын хүнд машин мяханизмын механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН