| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00484/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 484
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжхэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 31-9 тоотод оршин суух, Харагчин овгийн Очирын Төрсайхан,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 31-9 тоотод оршин суух, Цагаан заан овгийн Ганболдын Янжинлхам нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 9137938,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нараас гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Төрсайхан нь тус банкнаас 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1620002283 дугаар зээлийн гэрээгээр 6000000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1620002787 дугаар зээлийн гэрээгээр 14000000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2.45 хувийн хүүтэй, 36 хугацаатай авсан. Зээлдэгч О.Төрсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Янжинлхам нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй 327 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч О.Төрсайханыг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй зээлийн гэрээний үүргээ төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд О.Төрсайхан, Г.Янжинлхам нараас үндсэн зээл 665812,4 төгрөг, хүү 190311 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35009 төгрөг нийт 891132,48 төгрөг, үндсэн зээл 6610823,7 төгрөг, хүү 1554866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81117 төгрөг нийт 8246806,07 төгрөг, нийт 9137938,55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Төрсайхан, Г.Янжинлхам нар шүүхэд гаргасан тайлбартаа: О.Төрсайхан, Г.Янжинлхам бид Өвөрхангай аймаг дахь Хас банкны нэхэмжилсэн 9137938,55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь О.Төрсайхан, Г.Янжинлхам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 9137938,55 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Төрсайхан, Г.Янжинлхам нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох9137938,55 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 9137938,55 төгрөгийг хариуцагч О.Төрсайхан, Г.Янжинлхам нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 80578,51 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 80578,51төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161157,02төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА