Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0062

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ тоот, 2 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/а байрны 23 тоотод оршин суух хохирогч Б.Бгийн гэрийн цонхоор нэвтэрч “Сони” маркийн зөөврийн компьютер, “Сони маркийн зургийн аппарат, 2 хос монетан ээмэг, 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 730.200 төгрөгийн,

2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн 5 дугаар байрны 5-2 тоотод оршин суух хохирогч М.М-ын гэрийн цонхоор нэвтэрч Асер маркийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 260.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нута гдэвсгэрт байрлах Дако 10/б байрны 17 тоот хохирогч Ж.М-гийн гэрийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, зөөврийн цэнэглэгч, бугуйн цаг, кулонтой монетан гинж, монетан ээмэг, эмэгтэй хүний бугуйн цаг, монетан бөгж, шигтгээтэй ээмэг, бөгж болон ээмэг, бугуйвч, бөгжний 3 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.613.280 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны 02 тоотод оршин суух хохирогч М.Б-ийн гэрийн цонхоор нэвтэрч 5 ширхэг бугуйн цаг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, монетан эдлэл, бугуйвч, ээмэг, цүнх, Ай пад, зөөврийн компьютер, түрийвч, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.541.800 төгрөгийн буюу нийт 6.145.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн Төмөр замын 2 дугаартай саарал өнгийн 5 давхар байрны нүүрэн талын нэг давхар байрны айлруу гал тогооны өрөөний цонхны хамгаалалт төмрийг эвдээд цонхоор нь гэрлүү орсон. Гэрт ороод том өрөөний толины өмнө байсан Делл маркийн хар саарал өнгийн зөөврийн компьютер, мөн том өрөөнд авдар дотор байсан зургийн аппараm саарал өнгийн толины өмнө байсан монетан ээмэг, мөнгөн ээмэг байсныг аваад орон дээр байсан хүүхдийн хар өнгийн үүрдэг цүнхэнд авсан юмнуудаа хийгээд орж ирсэн газраараа буцаад гараад явсан. Намайг тухайн үед тэр айлруу орох үед тэр цонхны хажууд 2-3 хүн эрэгтэй хүмүүс автомашин дотор архи уугаад байж байсан.

Хулгайлсан эд зүйлүүдээ Нарантуул зах дээр очоод зарсан. Тухай үед зөөврийн компьютер нь асахгүй байхаар нь хог зардаг хүмүүсд 5.000 төгрөгөөр зарсан, зургийн аппаратыг 7000-8000 төгрөгөөр зарсан, монетан, мөнгөн ээмэг нарыг Нарантуул зах дотор байдаг алт мөнгөний ченжид 20.000-30.000 төгрөгөөр зарсан.

2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гаалийн 5 дугаар байрны 2” тоотох айлруу орохдоо байрны ар талын 1 давхарт байрлах вакум цонхыг хагалж орж том өрөөн дотор ширээний доод талын тавиур дээр байсан маркийг нь санахгүй байна, хар саарал өнгийн нөүтбүүкийг хулгайлж авч гарсан. Тухайн үед шөнийн 00 цаг болох гэж байсан. тэгээд би шууд хулгай хийсэн эд зүйлсээ аваад Чингэлтэй дүүргийн 32 тойргийн орчимд одоо нэрийг нь мэдэхгүй. Нэг дэн буудал байхаар орж хоносон. Ингээд өглөө нь босоод нөүтбүүкийг Хархорин зах дээр явж байсан явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгөө өөртөө хэрэглээд дуусгасан.

Би 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх ялаар шийтгэгдээд ШШГЕГ-ын харъяа Хорих 413-р ангид ял эдэлж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр уг хорих ангиас суллагдсан. Би шоронгоос суллагдсаны дараа 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Налайх дүүрэгт нэг үйлдвэрт зуны улиралд 2 сар орчим ажил хийж байгаад үйлдвэр маань цалин муутай болохоор ажлаасаа гараад Улаанбаатар хотод орж ирсэн. Улаанбаатар хотод орж ирээд ойр зуурын барилгын цагийн ажил хийж байгаад Канад дүнзэн байшин барьдаг “Гэрэлт Цагираг” нэртэй компанид туслах ажилтнаар ороод би энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн Хайлаастын Дунд буудалд байрлах нийтийн байранд Г овогтой Б /80909987/ гэх эмэгтэйтэй хамт амьдарч байсан. Бид хоёр 6-7 сар орчим хамт амьдарч байгаад салаад нэг хэсэг би ганцаараа амьдарч, ойр зуурын ажил хийдэг байж байгаад цалин багатай учраас надад мөнгөний хэрэгцээ гарахаар нь хулгай хийх санаа төрөөд би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 10 цагийн орчим Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар Палас” төвийн хойд талд байрлах өндөр улаан саарал өнгөтэй байрны 3 давхарт, хойд талаас болохоор нэг давхрын вакум цонхыг түлхэж ороод зочны өрөөнөөс нь мөнгөн эдлэл, бугуйн цаг, бугуйвч, бөгж, гал тогооны өрөөнд байсан гар утасны зөөврийн цэнэглэгч жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлаад буцаж цонхоороо гараад Гандан руу алхаад автобусны буудал дээр Хайлаастын чиглэлийн автобусанд суугаад нийтийн байрандаа очоод маргааш нь “Нарантуул” худалдааны төв дээр очоод алт мөнгө авна гэсэн хүмүүс дээр очоод бүгдийг нь 80,000-90,000 төгрөгөөр зарчихсан, тэгээд гэрлүүгээ харьсан. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 22-00 цагийн хооронд байх яг цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн 6 хороо “Улаанбаатар Палас” төвийн баруун талд байрлах 5 давхар шар өнгөтэй байрны 1 давхрын булангийн төмөр сараалжтай вакум цонхны сараалжин төмрийг нь татаж эвдээд вакум цонхыг нь түлхэж онгойлгож ороод маркийг нь мэдэхгүй байна, зөөврийн компьютер, хар болон саарал өнгөтэй хоёр үүргэвчийг аваад гэр дотроос нь олон тооны мөнгөн эдлэл болон ээмэг, зүүлт мөн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг аваад буцаж цонхоороо гараад Хайлаастад байрлах нийтийн байранд очсон. Тэгээд маргааш нь хулгайлсан эд зүйлээ үзэхэд зөөврийн компьютер, бугуйн цаг, ээмэг зүүлт зэрэг эд зүйлсийг Нарантуул худалдааны төвийн ойр орчмоор явж байгаад зарчихсан. Би зөөврийн компьютерээ нэг танихгүй эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр зараад бугуйн цагийг нь өөрөө зүүж байгаад сүүлд зогсохоор нь хаячихсан.

Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако 106 дугаар байрны 6 тоот айл руу орохдоо байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах далан бүхий хэсгийн хажуу талаар явахад цонх нь харагдаж байсан учраас вакум цонхыг түлхэж орж дотроос эд зүйлс авсан. Уг айлын гал тогооны өрөөнөөс дунд гарын болон жижиг гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, зөөврийн цэнэглэгч 1 ширхэг авсан. Том өрөөнөөс төмөр оосортой эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс буюу өрөөнд байсан тольтой эмэгтэй хүний гоёл чимэглэл гоо сайхны эд зүйлс тавьдаг шүүгээн дээр байсан 2 савтай гоёл чимэглэлийн эд зүйлсийг бүгдийг авсан. Гэхдээ ганц нэг монетан болон алтан эдлэл байсан. Ихэнхи нь дуураймал болон хугарч муудсан эмэгтэй хүний ээмэг бөгж зүүлт байсан. Түүнээс зарим нэг санаж байгаагаар эмэгтэй, эрэгтэй хүний бугуйн цаг, бөгж лав харагдаж байсан. Яг юу байсныг одоо санахгүй байна. Хулгай хийсэн эд зүйлсийг маргааш өглөө нь Хархорин захын гадуур явж байсан явуулын хүмүүст хямдхан өгөөд, мөнгийг нь үрээд дуусгасан.

Би учруулсан хохирлын талаар хохирогч Ж.М-д холбогдох хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дамно ХХК-ийн үнэлгээгээр нийтдээ 1,163,280 төгрөгийн хохирол учруулсан гэж гарч байна. Үнэлгээний дүгнэлтийг бол хүлээн зөвшөөрч байна харин тийм хэмжээний эд зүйл хохирогч Ж.М-гийнд буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо Дако 10б/17 тоотод байгаагүй. Би энэ талаар өмнө нь удаа дараа мэдүүлсэн байгаа, бусад 3 үйлдэл дээрх хохирлын тооцоон дээр маргах зүйл байхгүй, би учруулсан бүх хохирлоо 2019 оны 8 дугаар сард багтаад барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-44, 99-100, 128-129, 137-138, 199-200, 2-р хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бгийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би нөхөр хүүхдийнхээ хамт аав ээжийнхээ гэрт очсон. Тэр шөнийнхөө 00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн цонхоор хулгай орж гэрт байсан зургийн аппарат, нөтбүүк зэргийг хулгайлаад буцаад цонхоороо гараад явсан байсан. Манай гэрээс 1 ширхэг Сони маркийн нөтбүүк, 1 ширхэг сони маркийн зургийн аппарат, 2 хос монетан ээмэг, мөнгөн ээмэг хосоороо 1 ширхэг зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 26-29/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.М-гийн өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт улгай орсон юм. Тухайн үед манай гэрээс унтлагын өрөөнд тавиур дээр миний гоёлын эд зүйл хийдэг саванд байсан хумхын ордны зурагтай дугуй кулонтой монетан гинж 1 ширхэг, 1 хос монетан цагирган ээмэг. манай нөхрийн цагаан мөнгөлөг өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй хүний граммыг мэдэхгүй монетан хээгүй дугуй цагирган бөгж 1 ширхэг мөн өмнө мэдүүлэгт тусгаагүй цохны дүрс хэлбэртэй голдоо улаан өнгийн шигтгээтэй 1 хос монетан ээмэг болон бөгжний хамт, Ромбо хэлбэртэй ногоон шигтгээтэй мөнгөн дээр монет суулгасан мөнгөн ээмэг, бугуйвч, бөгж зэрэг 3 хос алба болсон. Мөн гал тогооны өрөөний тавиуран дээр байсан утасны зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, дунд гарын 1 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан. Би хохирлоо барагдуулмаар байна. Хулгайч орсон цонхны хажуухан печэн дээр байсан дунд гарын амсрын хэмжээ, орцыг мэдэхгүй, 1 ширхэг мөнгөн аяга, бага гарын амсрын хэмжээ болон орцыг мэдэхгүй, 1 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аягыг 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо дунд гарын мөнгөн аягаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. Бага гарын мөнгөн аягыг 2017 оны 01-р сард ажлын газраас төрсөн өдрөөр бэлэглэж байсан. Хэдэн төгрөгөөр хаанаас худалдаж авсан талаар мэдэхгүй. Бага гарын мөнгөн аягыг хэрэглээд удаагүй байсан учраас 100.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Пейчний хажуу талд байсан хар өнгийн зөөврийн гар утасны цэнэглэгч. Зөөврийн цэнэглэгчин дээр ямар нэгэн бичиг байхгүй, Тэди төвөөс 30.000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сард худалдаж авсан. Ханын стейкний босоо шилэн шүүгээн дээр байсан Мөнгөлөг /цайвар/ өнгийн брэндийг нь мэдэхгүй, төмөр оосортой бугуйн цаг 1 ширхэг алга болсон. Америкаас 2015 онд 50 ам.доллараар худалдаж авч байсан. Бугуйн цагны гэрэл зураг, хайрцаг сав, худалдаж авсан баримт байхгүй. Бугуйн цагийг 125.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл тавьдаг, унтлагын өрөөнд байсан тольтой стейнкэн дээр байсан миний гоо сайхны хэрэгсэл хийдэг хар өнгийн болон модон хийцтэй 2 ширхэг хайрцаган дотор байсан миний хэрэглэдэг гоёлын эд зүйлс бүгд алга болсон. Эмэгтэй хүний дунд зэргийн цулгай цагирган хэлбэртэй, монетан /585 сорьцтой, 2,1 граммтай/ 1 хос ээмэг 2014 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо үнэлж мэдэхгүй байна. Дөрвөлжин хэлбэртэй угсарсан оосортой, мөнгөлөг өнгийн брэндийг мэдэхгүй. Дөрвөлжин хэлбэртэй угсарсан оосортой, мөнгөлөг өнгийн брэндийг мэдэхгүй, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, бугуйн цагийг хэзээ худалдаж авч байсана санахгүй байна. Бугуйн цагийг үнэлэхгүй.

Эрэгтэй хүний 999 сорьцтой, 8 граммын ямар нэгэн хээ дүрсгүй, цулгай цагираган хэлбэртэй монетон бөгж. Казакстан улсаас 2008 онд монгол мөнгөөр 500 гаруй мянган төгрөгөөр авч байсан. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхийг хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 1 сая гаруй төгрөг болох байх. Өөрөө ингэж үнэлж байна.

Мөн Цохны дүрсний хэлбэртэй голдоо улаан өнгийн /ямар шигтгээг нь мэдэхгүй/ шигтгээтэй ээмэг, бөгж хосоороо алдагдсан. Сорьц, граммыг нь мэдэхгүй. Хадам ээж 2013 онд бэлэглэж байсан. Үнэлж мэдэхгүй байна. Ромбоны дүрстэй ногоон өнгийн /ямар шигтгээтэйг мэдэхгүй/, шигтгээтэй мөнгөн дээр бага зэргийн монет суулгасан эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бугуйвч, бөгжний 3 хос сорьц, граммыг нь мэдэхгүй байна. Хадам ээж 2012 онд бэлэглэж байсан, үнэлж мэдэхгүй байна. Өмнө нь нөхөр мэдүүлэг өгөхдөө андуураад 2016 онд зун Америкаас 380 доллар буюу 980.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг таб а8 алга болсон гэж мэдүүлсэн байсан. Дээрх эд зүйлс сүүлд гэрийн эд зүйлсээ янзалж байхад гарч ирсэн. Өөр гэрээс алдагдсан болон эвдэрч гэмтсэн эд зүйлс байхгүй. Зохих хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийгдэж гарч ирээд, надад учирсан хохирол тодорхой болно. Түүний дагуу учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлттэй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцах болно. Шүүх хуралдаанд оролцох боломжтой бол оролцоно. Тухайн үеийн нөхцөл байдлаас болох болно...” гэх мэдүүлэг /1-р хх-н 121-123/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Б-ийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр оарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46 дугаар байрны 02 тоотод гэрийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан 1 давхарт байрладаг вакум цонхны порчигийг түлхэж хулгай орж эд зүйл хулгайлсан байсан. Манайх 3 өрөо байр бөгөөд жижиг өрөөний цонхоор хулгай орсон байсан. Том өрөөний Зурагтийн тавиуртай, шилэн ханын стейнкний босоо шилэн тавиур дээрээс Эмэгтэй хүний шаргал өнгийн брэндийг нь мэдэхгүй бугуйн цаг 1 ширхэг алга болсон. Бугуйн цагийг Дубай хотоос 2014 онд худалдаж авч байсан. Худалдаж авч байсан үнээ санахгүй байна. Одоо бол хуучин хэрэглэж байсан учраас 80.000 төгрөгөөр үнэлж байна. Алтлаг шаргал өнгийн Guess брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг. Уг бугуйн цагийг Америк улсаас 2017 онд 300,000 ам доллараар буюу тухайн үед монгол мөнгөөр 480.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 480.000 төгрөгөөрөө үнэлж байна. Хэрэглээгүй шинээрээ байсан. Мөнгөлөг/Материал өнгөтэй, шигтгээтэй Guess брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, уг бугуйн цагийг дээрх бугуйн цагтай нэг өдөр Америк улсаас 2017 онд худалдаж авч байсан. Хэрэглэж байсан учраас бугуйн цагийг 320.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн /энгийн/ шигтгээтэй унждаг мөнгөн ээмэг 1 хос, орц граммыг нь мэдэхгүй байна. 2012 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс 180 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Хуучин хэрэглэж байсан учраас 150.000 төгрөгөөр үнэлж байна. Цагаан өнгийн /энгийн/ шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, орц граммыг нь мэдэхгүй байна. 2014 онд төрсөн эх бэлэглэж байсан. Хэдэн төгрөгөөр хаанаас худалдаж авсныг нь мэдэхгүй. Хэрэглэж байсан учраас 90.000 төгрөгөөр үнэлж байна. Зураасан хээтэй, эмэгтэй хүний монетан ээмэг бөгжний хослол алга болсон. Ээмэг, бөгжний хослолын грамм, сорьцыг нь мэдэхгүй байна. Ээжийн эгчээсээ 2015 онд бэлгэнд авч байсан Хэдэн төгрөгөөр хаанаас худалдаж авсныг мэдэхгүй. Хэрэглэж байсан учраэс 670.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн бугуйвч 1 ширхэг Мөнгөний сорьц, граммьг мэдэхгүй. 2010 онд бэлгэнд авч байсан. Хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан гэдгийг мэдэхгүй. Хэрэглэж байсан учраас 80.000 төгрөгөөр үнэлж байна. Мушгиа хэлбэртэй эмэгтэй хүний монетан ээмэг 1 хос, сорьц, граммыг нь мэдэхгүй. Ээж маань 2008 онд бэлгэнд өгч байсан. Хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсынг мэдэхгүй хэрэглэж байсан болохоор 350.000 төгрөгөөр үнэлж байна. Урт унжлагатай 21 каратын алтны сорьцтой 1 хос алтан ээмэг, 2007 онд Америк улсаас 450 ам доллараар тухайн үеийн монгол мөнгөөр 700 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Хэрэглэж байсан учраас 590.000 төгрөгөөр үнэлж байна. Жижиг өрөөний номын сангийн тавиур дээр байсан эд зүйлс алга болсон. Үүнд: Longniss брэндийн эрэгтэй хүний, арьсан оосортой, никлэн гадаргуутай бугуйн цаг 1 ширхэг, хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байсана санахгүй байна. Хэрэглэж байсан учраас 60.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн брендийг нь мэдэхгүй, арьсан нөтбүүк хийдэг 1 ширхэг, Нөтбүүк худалдаж авахдаа хамт авч байсан учраас хэдэн төгрөгөөр авч байсана санахгүй байна. Дэлгүүрээр явж судалж үзэхэд шинэ нь 140.000 төгрөгтэй байсан. Хуучин хэрэглэж байсан учраас 65.000 төгрөгөөр үнэлж байна.

Аррlе брендийн 80gb багтаамжтай, хар өнгийн Ipod 1 ширхэг 2017 онд Америк улсаас шинээр нь 200 ам доллар буюу Монгол мөнгөөр 350 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Хэрэглэж байсан хуучин учраас 200.000 төгрөгөөр үнэлж байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Хар хөх өнгийн Асеr брэндийн 15 инчийн i5 хүчин чадалтай зөөврийн компьютер 1 ширхэг 2016 онд ВSВ төвөөс 2,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хуучин хэрэглэж байсан учраас 1.530.000 төгрөгөөр үнэлж байна. Ander Armor брэндийн 2 үүргэвчгэй хар ногоон өнгийн хичээлийн цүнх 1 ширхэг. 2017 онд Мах Маll дэлгүүрээс 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хүү Мөнхтулга хичээлдээ үүрдэг байсан юм. Хэрэглэж байсан учраас 90.000 төгрөгөөр үнэлж байна. G-Shok брэндийн хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг. Хаанаас авсан гэдгийг нь санахгүй байна. Брендийн дэлгүүрээс нь 300 000 төгрөгөөр 2017 онд худалдаж авч байсан. Худалдаж авч байсан үнээрээ үнэлж байна. Бор өнгийн хуүхдийн хэрэглэж басан түрийвч 1 ширхэг алгаболсон. Брэндийг нь мэдэхгүй. 2017 онд бугуйн цагтай хамт худалдаж авч байсан. Худалдаж авч байсан үнээ мэдэхгүй байна. Хэрэглэж байсан учраас 80.000 төгрөгөөр үнэлж байна. ҮSL брэндийн эрэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг. 2018 онд шинээр нь Наран молл дэлгүүрээс 197.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж аваад удаагүй, хэрэглээгүй шинээрээ байсан. 197.000 төгрөгөөр үнэлж байна. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө цагаан алтан ээмэг, бөгжний хослол алга болсон гэж мэдүүлсэн. Сүүлд гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж үзэхэд алга болоогүй байсан. Мөн өмнөх мэдүүлэг дээрээ нэмж алдсан эд зүйлсээ саяны өгсөн мэдүүлэггээ нэмж мэдүүллээ. Зарим нэг алдагдсан эд зүйлсийг хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй байсан учраас интернэт сайтаас харж байгаад үнэлгээг гаргасан юм. Өөр гэрээс алдагдсан эд зүйлс уайхгүй вакум цонхны хамгаалалтын төмрийг гагнаас хэсгээр нь салгаж авсан байсан. Гагнаас хэсгийг нь өөрөө муу гагнасан байсан тул түүнийг салгаж авсан байсан. Хулгай орсны дараа өөрөө дахиж сайтар гагнуулсан. Гагнуур хийлгэсэн асуудал дээр ямар нэгэн гомдол байхгүй. Харин вакум цонхны жижиг цонхыг гаднаас нь түлхэж орохдоо цоожны хэсгийг сэтэлсэн байсан. Түүнээс бол дахин ашиглах боломжгүй болсон учраас вакум цонхыг бүтнээр нь 150,000 төгрөгөөр худалдаж авч тавиулсан. Шинжээч бугуйн цагийг 50,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 159-160/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.З-ын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд эхнэр, хүүхдийнхээ хамтаар Налайх дүүрэг орж хүү Төгөлдөрийг өвөө эмээд нь аваачиж өгөх болон хүний төрсөн өдөрт очихоор гэрээсээ гарч явсан. Тухайн үед цонхоо бүгдийг нь хааж, түгжээд, гэрийн дотор хаалгыг цоожлолгүй, гадна бүргэд хаалгаа цоожлоод явсан. Ингээд эргээд гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд эхнэр Б-гийн хамтаар гэртээ ирээд гадна хаалгаа онгойлгоод дотор хаалгаа түлхтэл онгойхгүй, түгжээтэй байсан. Ингээд хаалгаа онгойлгох гэж 20-30 минут болоод онгойхгүй байхаар нь манай гэр нэг давхарт учир урд зүгт харсан цонхоо харж, онгорхой байвал орчихъё гэж бодоод хартал хүүхдийн өрөөний цонхны хаалт төмрийг гагнаас хэсгээр нь салгаж, дотогш нугалсан байдалтай, цонх нь онгойсон байхаар нь гайхаад гэрт хулгай орсон байна гэж мэдээд гэртээ өөр орох арга байхгүй байсан учраас цонхоор гэртээ орсон. Ингээд гэрт орж ирээд шууд үүдний дотор хаалгыг үзтэл дотор талаас нь цоожийг цоожилсон байдалтай байсан. Тэгээд эхнэртээ хаалгаа онгойлгож өгөөд гэрээ хартал том өрөөнд байдаг хувцасны шүүгээний хоёр хаалга онгорхой, доод талын шургуулга онгорхой байдалтай байсан. Ингээд алдсан эд зүйлс байгаа эсэх талаар бүртгэж үзтэл гал тогооны өрөөний ширээн дээр байсан Sony, viao брэндийн 16 инчийн зөөврийн компьютер, sony брэндийн дижитал аппарад, эхнэр Б-гийн мөнгөн ээмэг, бөгж, зүүлт болон гоёлын эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ийн өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт хулгай орсон. Манай гэрээс унтлагын өрөөнд байсан тавиур дээр гоёлын эд зүйл хийдэг саванд байсан манай эхнэрийн хумхын ордны зурагтай дугуй кулонтой монетан гинж 1 ширхэг, монетан цагирган ээмэг, цагаан мөнгөлөг өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй граммыг мэдэхгүй монетан хээгүй дугуй цагирган бөгж 1 ширхэг зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 116/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.М-ын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46-02 тоотоос гараад Модны хоёрын тэнд байх аавынхаа ажил руу яваад 12 цаг гээд гэртээ иртэл гэрийн хаалга гадна талаасаа онгойхгүй болохоор нь гайхаад гэрт хүн байгаа юм болов уу гэж бодоод өвөө рүүгээ залгаж ярьтал байгаагүй тэгэхэд гайхаад тойроод урд талын цонхоор хартал онгорхой байсан ба би өөрөө цонхоороо ортол гэрийн доторхи зүйлийг эмх замбараагүй шкафны хаалгануудыг нээсэн байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гэрээс том өрөөний стейнкэнд байсан ээжийн үнэт эдлэл жижиг өрөөнд байсан миний зөөврийн компьютер бас миний үүргэвч цүнх зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хэдэн төгрөгийн үнэтэй юу алдагдсан талаар би сайн мэдэхгүй байна. Нөүтбүүк нь Асер маркийн хар хөх өнгийн үзүүлэлт нь Pentium, 1 сая орчим төгрөгийн үнэтэй манай аав энэ талаар мэдэж байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй..” гэх мэдүүлэг /1-р хх-н 161-16/,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 11-15, 67-73, 112-115, 148-151/,

            - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 36-37, 89-90, 183-184, 192-193, 234-235/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 154/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/а байрны 23 тоотод оршин суух хохирогч Б.Бгийн гэрийн цонхоор нэвтэрч “Сони” маркийн зөөврийн компьютер, “Сони маркийн зургийн аппарат, 2 хос монетан ээмэг, 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 730.200 төгрөгийн,

2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн 5 дугаар байрны 5-2 тоотод оршин суух хохирогч М.М-ын гэрийн цонхоор нэвтэрч Асер маркийн нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 260.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако 10/б байрны 17 тоот хохирогч Ж.М-гийн гэрийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, зөөврийн цэнэглэгч, бугуйн цаг, кулонтой монетан гинж, монетан ээмэг, эмэгтэй хүний бугуйн цаг, монетан бөгж, шигтгээтэй ээмэг, бөгж болон ээмэг, бугуйвч, бөгжний 3 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.613.280 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны 02 тоотод оршин суух хохирогч М.Б-ийн гэрийн цонхоор нэвтэрч 5 ширхэг бугуйн цаг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, монетан эдлэл, бугуйвч, ээмэг, цүнх, Ай пад, зөөврийн компьютер, түрийвч, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.541.800 төгрөгийн буюу нийт 6.145.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Н.Бийн “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн Төмөр замын 2 дугаартай саарал өнгийн 5 давхар байрны нүүрэн талын нэг давхар байрны айлруу гал тогооны өрөөний цонхны хамгаалалт төмрийг эвдээд цонхоор нь гэрлүү орсон. Гэрт ороод том өрөөний толины өмнө байсан Делл маркийн хар саарал өнгийн зөөврийн компьютер, мөн том өрөөнд авдар дотор байсан зургийн аппарад саарал өнгийн толины өмнө байсан монетан ээмэг, мөнгөн ээмэг байсныг аваад орон дээр байсан хүүхдийн хар өнгийн үүрдэг цүнхэнд авсан юмнуудаа хийгээд орж ирсэн газраараа буцаад гараад явсан.

...2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гаалийн 5 дугаар байрны 2” тоотох айлруу орохдоо байрны ар талын 1 давхарт байрлах вакум цонхыг хагалж орж том өрөөн дотор ширээний доод талын тавиур дээр байсан маркийг нь санахгүй байна, хар саарал өнгийн нөүтбүүкийг хулгайлж авч гарсан. Тухайн үед шөнийн 00 цаг болох гэж байсан. тэгээд би шууд хулгай хийсэн эд зүйлсээ аваад Чингэлтэй дүүргийн 32 тойргийн орчимд одоо нэрийг нь мэдэхгүй. Нэг дэн буудал байхаар орж хоносон.

...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 10 цагийн орчим Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар Палас” төвийн хойд талд байрлах өндөр улаан саарал өнгөтэй байрны 3 давхарт, хойд талаас болохоор нэг давхрын вакум цонхыг түлхэж ороод зочны өрөөнөөс нь мөнгөн эдлэл, бугуйн цаг, бугуйвч, бөгж, гал тогооны өрөөнд байсан гар утасны зөөврийн цэнэглэгч жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлаад буцаж цонхоороо гараад Гандан руу алхаад автобусны буудал дээр Хайлаастын чиглэлийн автобусанд суугаад нийтийн байрандаа очоод маргааш нь “Нарантуул” худалдааны төв дээр очоод алт мөнгө авна гэсэн хүмүүс дээр очоод бүгдийг нь 80,000-90,000 төгрөгөөр зарчихсан, тэгээд гэрлүүгээ харьсан.

...2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 22-00 цагийн хооронд байх яг цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн 6 хороо “Улаанбаатар Палас” төвийн баруун талд байрлах 5 давхар шар өнгөтэй байрны 1 давхрын булангийн төмөр сараалжтай вакум цонхны сараалжин төмрийг нь татаж эвдээд вакум цонхыг нь түлхэж онгойлгож ороод маркийг нь мэдэхгүй байна, зөөврийн компьютер, хар болон саарал өнгөтэй хоёр үүргэвчийг аваад гэр дотроос нь олон тооны мөнгөн эдлэл болон ээмэг, зүүлт мөн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг аваад буцаж цонхоороо гараад Хайлаастад байрлах нийтийн байранд очсон. Тэгээд маргааш нь хулгайлсан эд зүйлээ үзэхэд зөөврийн компьютер, бугуйн цаг, ээмэг зүүлт зэрэг эд зүйлсийг Нарантуул худалдааны төвийн ойр орчмоор явж байгаад зарчихсан. Би зөөврийн компьютерээ нэг танихгүй эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр зараад бугуйн цагийг нь өөрөө зүүж байгаад сүүлд зогсохоор нь хаячихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бгийн “...2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би нөхөр хүүхдийнхээ хамт аав ээжийнхээ гэрт очсон. Тэр шөнийнхөө 00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн цонхоор хулгай орж гэрт байсан зургийн аппарат, нөтбүүк зэргийг хулгайлаад буцаад цонхоороо гараад явсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.М-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт хулгай орсон юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Б-ийн “...2018 оны 4 дүгээр оарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46 дугаар байрны 02 тоотод гэрийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан 1 давхарт байрладаг вакум цонхны порчигийг түлхэж хулгай орж эд зүйл хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 159-160/, 

 

гэрч Ө.З-ын “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд эхнэр Б-гийн хамтаар гэртээ ирээд гадна хаалгаа онгойлгоод дотор хаалгаа түлхтэл онгойхгүй, түгжээтэй байсан. Ингээд алдсан эд зүйлс байгаа эсэх талаар бүртгэж үзтэл гал тогооны өрөөний ширээн дээр байсан Sony, viao брэндийн 16 инчийн зөөврийн компьютер, sony брэндийн дижитал аппарад, эхнэр Б-гийн мөнгөн ээмэг, бөгж, зүүлт болон гоёлын эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-ийн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт хулгай орсон. Манай гэрээс унтлагын өрөөнд байсан тавиур дээр гоёлын эд зүйл хийдэг саванд байсан манай эхнэрийн хумхын ордны зурагтай дугуй кулонтой монетан гинж 1 ширхэг, монетан цагирган ээмэг, цагаан мөнгөлөг өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй граммыг мэдэхгүй монетан хээгүй дугуй цагирган бөгж 1 ширхэг зэрэг алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.М-ын “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо 46-02 тоотоос гараад Модны хоёрын тэнд байх аавынхаа ажил руу яваад 12 цаг гээд гэртээ иртэл гэрийн хаалга гадна талаасаа онгойхгүй болохоор нь гайхаад гэрт хүн байгаа юм болов уу гэж бодоод өвөө рүүгээ залгаж ярьтал байгаагүй тэгэхэд гайхаад тойроод урд талын цонхоор хартал онгорхой байсан ба би өөрөө цонхоороо ортол гэрийн доторхи зүйлийг эмх замбараагүй шкафны хаалгануудыг нээсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Бийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлээс нийт 6.145.280 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд 730.200 төгрөг, М.М-д 260.000 төгрөг, Ж.М-д 1.613.280 төгрөг, М.Б-өд 3.541.800 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баас нийт 6.145.280 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд 730.200 төгрөг, М.М-д 260.000 төгрөг, Ж.М-д 1.613.280 төгрөг, М.Б-өд 3.541.800 төгрөг тус тус олгосугай.  

 

6. Шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ