Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 491

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар би Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багБага өлтөд оршин суух Гал овогт Хайчаагийн Гоошийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээрсарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Х.Гоош нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Гоош шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Гоош нь 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 632 дугаартай лавлагаа,гэрч Ө.Сүхбаатар, П.Түмэннаст, Б.Загархорлоо нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйбайна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овогт Хайчаагийн Гоошийг 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА