Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 194

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М- даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.АмарЗ,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, С.Оюунцэцэг

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, 

шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, С.Оюунцэцэг

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Т.Т- түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.М-, 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Э-,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Т-,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Б-,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.Б-,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Н-,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ч.Э- нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 7 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______ дугаарын регистртэй, А.М-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________дугаарын регистртэй, М.Э-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________ дугаарын регистртэй, А.Б-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________ дугаарын регистртэй, Т.Т-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ дугаарын регистртэй, Н.Б-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Д.Н-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Ч.Э-.

 

Холбогдсон хэргийн талаар

1. Шүүгдэгч А.М- нь Н.Э, Т.Т-, А.Б- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.М- нь Д.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-н иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар,

2. Шүүгдэгч М.Э- нь А.М-, Т.Т-, А.Б- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т-, А.Б- нарыг татан оруулан хатгагчаар оролцсон гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Т.Т- нь А.М-, Н.Э, А.Б- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч А.Б- нь А.М-, Н.Э, Т.Т- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн хохирогч А.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Н.Б нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч Д.Н- нь өөрийн албан тушаалыг ашиглан А.М-, Н.Б, Ч.Э- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Д-гийн нүүрэнд цохиж унагаж, Ч.Д-гийн биед зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ,

7. Шүүгдэгч Ч.Э- нь өөрийн албан тушаалыг ашиглан А.М-, Н.Б, Д.Н- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6,0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М- мэдүүлэхдээ:

“...Миний хувьд ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Надад хүнийг дээрэмдэх, залилах бодол байгаагүй. Монгол улсад БНХАУ-ын иргэд ямар байгааг хараад уур хүрээд бухимдаад эдгээр хүмүүсийг хэрэгт оруулсандаа харамсаж байна. Мөн 17 сая 600 мянган төгрөгийг авсан зүйл байхгүй. Хамгийн анх намайг мэдүүлэг өгөхөд байцаагч нар хүч хэрэглээд өдөржингөө байцаасан. Намайг хүчээр мэдүүлэг өгүүлээд 2 сая төгрөг авсан мэтээр мэдүүлэг өгүүлсэн. Тухайн үед надад хуулийн мэдлэг байхгүй өмгөөлөгч аваагүй байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай нэг ах залгаад нэг хүн айлгах юм байна гэж хэлсэн. Тэгээд би М- дээр очиж уулзсан. М-тэй уулзахад хужаа нар намайг ажил үүргийн байдлаар дарамтлаад байна. Жаахан айлгаж сүрдүүлээд өгөөч гэж хэлсэн. М-, Эмси гэх залуутай хамт Т-тэй уулзахаар Саппоро ороод тэндээсээ маск, бээлий авсан. Тэгээд Эмси гэх залуу түрүүлж яваад хяналтын камерын утсыг салгасан. Тэгээд бид гурав байр луу ороод хаалгыг нь тогшиход дотроос Хятад хэлээр яриад М- Хятад хэлээр нэг юм хэлэхэд хаалгаа онгойлгоход би түрүүлж ороод БНХАУ-ын иргэнийг унагаагаад цаад талын өрөө рүү аваад орсон. Өрөө рүү ороод зугатах гээд байхаар нь гарыг нь скочоор ороосон. Эмси гэх залуу энэ хэрэг гарахад хамт байсан. Эм си гэх хүний талаар анх мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Эм си гэх залууг шалгуулмаар байна. Анх очихдоо М-тэй айлган сүрдүүлэх зорилгоор очсон. Мөнгө байгаа гээд мөнгийг нь дээрэмдэх зорилготой очоогүй. Тухайн үед 17 сая төгрөг аваагүй. Хохирогчийн зүгээс мөнгө байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Би ийм хэрэгт орооцолдсондоо гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э- мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр М- над дээр ирээд манай нэг ажлын БНХАУ-ын иргэн намайг дээрлэхээд байна. Тэгээд тэр БНХАУ-ын иргэнийг айлгачихмаар байна гээд ирсэн. Тэгээд би хоёр дүүтэйгээ танилцуулаад өгье гээд танилцуулсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т- мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б- намайг дуудаад нэг залуутай уулз гээд би М-тэй уулзсан. Тэгээд М- хоёр хужаа байна намайг ингээд дарамтлаад байна айлгаад өгөөч гээд надад мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн хоёр БНХАУ-ын иргэн байгаа байр руу ороод хоёр БНХАУ-ын иргэнийг цаад өрөө рүү авч ороод ноцолдож байгаад гарч ирээд байрнаас шууд гараад явсан. Анхнаасаа дээрэмдэх гэсэн бодол байгаагүй. Мөн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Мөн Эм си гэх залууг шалгуулмаар байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н- мэдүүлэхдээ:

“...Би албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Долгормаад хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн талаар болсон үйл явдлыг мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Долгормаа нь өөрөө довжоон дээр хий гишгээд унасан. Би Долгормаагийн нүүрэн тус газар нь алгадсан цохисон үйлдэл гаргаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Т-гийн өгсөн:

“...2018 оны  3-р сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатарын талбайн урд байдаг миний ажилладаг “Митинг” баарны урд талын “LUX” гэдэг баараар хааяа үйлчлүүлдэг М- гэдэг залуу манай ажлын Б- бид 2-г ажлаа хийж байхад ирээд “та 2 нэг давраад байгаа 2 Хятадыг айлгаад өг би та 2-г шагнана 500,000 төгрөг өгнө” гэхээр нь бид 2 зөвшөөрөөд М-ийн цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй Тоёота Альпард маркийн машинд суугаад Саппоро үйлчилгээний төвийн арын байран дунд машинаа тавиад Саппоро үйлчилгээний төвийн урдаас такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах байрны 6-р орц руу ороод 5-н давхарт гарсан. Тэгээд М-, Б- бид 2-г лифтнээс гараад дагуулаад зүүн эргээд цэнхэр өнгөтэй байсан санагдаж байна нэг төмөр бүргэд хаалганы өмнө очоод би харагдаж болохгүй та 2 ороод дотор байгаа 2 Хятадыг цаад өрөө рүү нь оруулчих гэхээр нь Б- бид 2 хаалгыг нь тогшиход цаанаас нь Хятадаар нэг юм асуухад М- “ВО” гэж хариулаад хаалга онгойлгохоор нь Б- бид 2 ороход нэг намхан бүдүүн эрэгтэй Хятад хүн байсан ба тэр эрэгтэйг Б- барьж аваад хавсарч унагаахаар нь би цаана нь байсан арай хөгшин Хятадыг бариад авахад урдаас зодолдоод байхаар нь би нүүр лүү нь 1-2 удаа цохиод доошоо суухаар нь гарыг нь урд нь скочоор хүлээд цаад талд нь байх жижиг өрөө рүү оруулсан. Б- мөн нөгөө Хятадаа гарыг нь ард нь скочоор хүлээд оруулсан. Тэгээд Б- бид 2 өрөөнөөс гараад ирэхэд М- байхгүй болсон байхаар нь бид 2 гараад хажуу талын зам дээрээс такси бариад М- рүү залгахад хорооллын эцэст хүрээд ир гэхээр нь хорооллын эцэс дээр уулзаад М- баярласан шүү гээд бид 2-т 1 сая төгрөг өгөөд яваад өгсөн. Тэгээд бид 2 мөнгөө хувааж аваад гэр гэр лүүгээ харьсан ба би ажил руугаа явсан. Тэгээд өнөөдөр ажил дээрээсээ цагдаа нарт баригдсан.

Бид хоёрыг уг айл руу орохын өмнө М- та хоёр юмыг яаж мэдэхэв гар утаснуудыг нь аваарай гэж хэлсэн. Бид хоёр дээрх хоёр Хятадаас 3 ширхэг гар утас авсан. Тэгээд гар утсыг яах талаараа М-эс асуухад хая гэхээр нь хороолол руу өгсөөд явж байхдаа таксины цонхоор шидчихсэн. Саппоро худалдааны төвийн гадна очиж зогсоход М- маск, бээлий, скоч зэргийг гаргаж Б- бид хоёрт өгсөн. Б-, М- бид 3 гурвуулаа маск, бээлий өмссөн гэж ойлгож болно. СХД-ийн 13 дугаар хороо 9-р байрны 6-р орцны гадаа Б-, М- бид 3 очсоны дараа М- би камерыг салгана гэж хэлээд орц руу түрүүлээд орсон. Тэгээд 1 минут орчимын дараа Б- бид 2 тухайн орц руу орсон. М- маск, бээлий, скоч зэргийг Б- бид 2-т гаргаж өгч байхдаа камерыг салгачихсан гэж хэлж байсан....Харин М-тэй Модны-2-ын тэнд уулзахад 1,000,000 төгрөгийг Б- бид 2-т өгөөд дээрээс нь 3 ширхэг гар утас өгсөн, тэр 3 утасны нэг утсыг нь Б- авсан хоёр гар утсыг нь би авсан. Тэгэхээр Хятадуудын гэрээс мөнгө төгрөг, гар утас зэргийг М- өөрөө авсан гэж ойлгож болно. Тухайн 2 гар утасны нэг нь Samsung S-7, нөгөө нь Me маркийн гар утаснууд байсан. Би энэ 2 гар утсыг ямар нэгэн зүйлд ашиглаагүй, ШШГЕГ-ын харьяа 0461-р ангид 48 цаг саатуулагдаад гарч ирсний дараа СХД-ийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч манай гэрээс очиж авсан, одоо энэ 2 гар утсыг эрүүгийн төлөөлөгч мэднэ. Анх Э-ээ ах надад М- та 2-т 500,000 төгрөг өгч явуулна гэж хэлээд Б- бид 2-ыг явуулсан, тэгээд хэрэг болсны дараа Мөнх- Э-этэй уулзахад 1,000,000 төгрөг, 3 ширхэг гар утас өгөхөөр нь 1,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг нь Б- бид 2 хуваагаад 250,000 төгрөг, 250,000 төгрөгөөр хувааж аваад энэ хуваасан 500,000 төгрөгөө Э-ээ ахад хэлэлгүй үлдсэн 500,000 төгрөг аваад очсон юм. Тэгэхэд Э-ээ ах Б- бид 2-т 100,000 төгрөг, 100,000 төгрөг өгөөд өөрөө 300,000 төгрөгийг нь авсан юм. Тэгэхээр Б- бид 2 тухайн мөнгөнөөс хүний 350,000 төгрөг авсан гэж ойлгож болно. Тухайн үед манай баарны цалин 300,000 төгрөг буусан, өөрт 200,000 гаран төгрөг байсныг өөрийнхөө данс руу хийсэн. Надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 160-162, 219-220, 2-р хх-н 231-234, 5-р хх-н 241-242/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Б-ийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайн урд байрлах “Лакс” бааранд ажил дээрээ байсан бөгөөд 20:00 өнгөрч байхад манай ажлын ахлах ажилтан Э-э гэдэг хүн гадаа зогсож байхад Т- та 2 энэ хүнтэй яваад тавилга зөөгөөд ир Т- мэдэж байгаа гэж хэлэхээр нь бид 2 тэр залуугийн хамт нэг цагаан өнгийн жижиг тэргэнд суугаад ажлын урдуур тойроод хуримын ордны хажууд очоод цагаан өнгийн Toyota Alphard маркийн машинд суугаад явж байх замдаа танилцахад өөрийгөө Мөөгий гэж танилцуулж байсан. Явж байхдаа бид 2-ын гар утас, түрийвчнүүдийг машиндаа үлдээлгэсэн. Тэгээд явсаар 1 дүгээр хорооллын “Саппоро” төвийн араар байдаг байрнуудын голд очоод машинд сууж байхад жижиг биетэй маск зүүсэн шар залуу орж ирэхэд чи түрүүлээд явж бай гэж хэлэхэд нөгөө залуу толгой дохиод яваад өгсөн. Тэгээд бид 3 буугаад ахиад замруу гарч такси бариад нэг арктай бор шаргал өнгийн байрны 1 орцонд явж ороод шатаар 3 давхарт гараад ажлын бор бээлий, цэнхэр өнгийн эмнэлгийн маск өгөөд би өөрөө хаалгаа онгойлгуулна, / наадуулаа жаахан айлгаад өгөөрэй гэж хэлээд 5 давхарт гараад хаалга тогшоод/ хоорондоо Хятадаар ярихад нөгөө хүн нь хаалгаа онгойлгосон. Тэгээд явж ороход 2 намхан хятад байсан ба Мөөгий наадхаа унагаагаач гэхээр нь хавирч унагаад дээр нь дарж суусан. Тэгээд араас битгий бахируулаад бай гэж хэлэхээр нь амыг нь дарсан. Нөгөө хужаа нь Т-тэй ноцолдоод цаашаа алга болсон. Мөөгий хамт орж ирээд дотор байж байхдаа гар утсыг нь авч гараарай гэж хэлж байснаа нэг мэдэхэд гараад алга болсон байсан. Т- нөгөөх чинь хаачив гэж хэлээд гарч харснаа байхгүй болохоор нь явъя гэж хэлээд хамт гүйгээд гарсан. Тэгээд гарч гүйгээд замаас такси бариад 3,4 дүгээр хорооллын чигт явж байхад нөгөө залуу Т-гийн утас руу залгаад хаана байна гэхээр нь хороололд байна гэхэд араас хүрч ирээд модны 2-ын голын зам дагуу уулзсан. Уулзаад Т- энэ гар утаснуудыг яах юм гэхэд шууд хая гэхээр нь тэндээ хаясан. Тэр утаснууд нь Т-д байсан бөгөөд асуухад хаясан гэж хэлж байсан. Тэгээд нөгөө Мөөгий гэдэг залуу бид хоёрт 1 сая төгрөг шүү та 2 гоё айлгаж чадлаа гэхдээ амаа хамхиж яваарай ах дүү нартаа ч хэлэх дэмий байдаг шүү гэж хэлээд боодолтой 20,000-ын дэвсгэртүүд өгсөн бөгөөд тэндээсээ шууд ажил руугаа очсон. Тэгээд ажил дээрээ байж байгаад нөгөө Мөөгий гэдэг залуу руугаа залгаад утас, түрийвчээ авъя гэхэд “Хурд” хорооллын тэнд хүрээд ир гэж хэлэхээр нь явж очиход бид 2-ыг зам дээр зогсоож байгаад ирээд өгчихөөд явсан. Тэгээд тэр залуутай дахиж уулзаагүй. Тэр залуу Э-ээ ахад 500,000 нь өгөөрэй гэж хэлсэн болохоор нь 500,000 төгрөгийг Э-ээ ахад өгөхөд эргүүлээд бид хоёрт эргүүлээд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр 700,000 төгрөгтэй болсныг 350,000, 350,000 төгрөгөөр нь хувааж авсан. Т- мөнгөө яасныг мэдэхгүй би бол 100,000 төгрөгийг нь өрөндөө өгсөн бөгөөд 250,000 төгрөг нь дансанд байгаа.

Тэр айл руу орохоос өмнө Саппорогийн машины зогсоол дээр ирж машинаа тавиад М- “Миний дэлгүүр” орж скоч, бээлий, цэнхэр өнгийн нэг удаагийн маск зэргийг худалдаж аваад бид хоёрт авч өгөөд эдгээрийг орохдоо хэрэглээрэй скочоор нь тэр хоёр хужааг хүлчихээрэй гэж хэлсэн.

Т- бид хоёрыг цагдаагийн хэлтсээс 48 цаг саатуулсан. Тэгээд гарч ирсний дараа Т- бид хоёрыг мөрдөгч Лхагва-Э-э нэг эрүүгийн төлөөлөгч хоёр дагуулж Т-гийн гэр лүү очоод тэр 2 утсыг хурааж авсан. Би өөрийнхөө авсан Хуавэй маркийн гар утсыг Э-э ахад өгсөн гэдгээ хэлсэн. М-, Т- бид 3 Саппорогийн тэнд очоод М-ийн Тоёота Альфард маркийн машиныг үлдээсэн. Тэгэхэд нэг жижиг биетэй дээгүүрээ юүдэнтэй цамц өмссөн залуу машины хойд хаалгаар шагайсан. Тэр залууд хандаж М- болсон уу гэж асуухад нөгөө залуу нь болсон болсон гэж хэлээд цааш явсан. Би дотроо бодохдоо энэ залуу тухайн орцны камерыг салгасан юм болов уу гэж бодсон. Лун Дэ Гуй гэдэг хятад иргэнийг би зодсон, нөгөө Ли Шуан Чэнг гэдэг хятад иргэнийг Т- зодсон. Би хохирогч Лун Дэ Гуй-г хавсарч унагаахад хана мөргөөд унасан тэгэхээр нь дээр нь гараад суухад цаад өрөөнөөс арай махлаг биетэй хятад ирээд миний толгой руу цохиход харахад гар утас барьсан байсан түүнийг Т- цохиод цааш нь чирээд ороход газар гар утас нь унасан байсан. Тэгээд би хохирогч Лун Дэ Гуй-г цаад өрөө рүү чирээд оруулаад гар, хөлийг нь скочоор боочихоод гараад ирэхэд нөгөө шалан дээр унасан гар утас байхгүй байсан. Би тэр хохирогч хятад иргэний халааснаас мөнгө төгрөг аваагүй.

2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө манай эхнэр Саранхүү нь Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд найзтайгаа сууж байсан чинь үл таних 2 залуу бөгс базаад, бөгс рүү алгадаад хэл амаар доромжлоод байна хүрээд ир гээд намайг дуудсан. Ингээд би шөнийн 03 цагийн үед эхнэрээ авах гээд Парис баар руу ганцаараа яваад очсон. Тэгээд би баар руу шууд ороод 00 өрөө орчихоод гараад ирсэн чинь үл таних 2 залуу байсан ба 1 залуу нь Саранхүүгийн бөгсийг илээд явж байсан. Харин нөгөө 1 залуу нь Саранхүүг ширээ рүү түлхээд унагаачихаад гараад явж байсан. Тэгээд би очтол манай эхнэр Саранхүү нь хайраа тэр 2 залуу байна гэж зааж өгсөн. Тэгээд эхнэр Саранхүү бид 2 нөгөө 2 залуу дээр очсон. Тухайн үед Саранхүү тэр хоёртой уулзаж байсан. Харин би хажуунаас нь чимээгүй хараад зогсож байсан. Тэгтэл тэр 2 залуу манай эхнэрийг чи баарны янхан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад 1 залуутай нь маргалдсан чинь надтай маргалдсан залуу намайг хутгална, чамтай би хутгалалцнаа алнаа, алдаг баатар гээд байсан. Тухайн үед түүнтэй хамт явж байсан жижигхэн залуу манай найзыг уучлаарай, жаахан ийм зантай юм аа гээд байсан. Тэгээд тэр залуутай би маргалдсаар байгаад би тэр залууд хандаж би танай эхнэрийн хөх, бөгсийг базаад байвал яах уу гэсэн. Тухайн үед тэр залуугийн хэл ам нь гүйцэгдэхгүй, шордоод байсан. Тэгээд миний уур хүрч эхэлсэн. Тухайн үед миний ойролцоо 1 пивоны шил байхаар нь барьж аваад хагалж байгаад хагархай шилээрээ би тэр залуугийн шанаа руу нь цохисон. Тухайн үед Саранхүү, баарны махлаг шар царайтай хамгаалагч залуу байсан. Мөн намайг хэл амаар доромжлоод байсан 1 залуу найзтайгаа хамт хоёулаа байсан. Тэр үед баарны хамгаалагч залуу надад хандаж та дээшээ гараад байж бай гэсэн. Тэгээд Саранхүү бид хоёр шатаар дээшээ гарсан. Дээшээ гартал Саранхүүгийн найз Г- хүлээж байсан. Тэгээд Саранхүү, Г- бид гурав доошоо буугаад баарнаас гарах гэтэл нөгөө залуу дахиж ирээд чи намайг хутгалсан, одоо би чамайг хутгална гээд над руу дайраад байсан. Тухайн үед гаднаас цагдаа нар орж ирээд тэр залуутай хамт бид нарыг дагуулж гараад цагдаагийн хэсэг рүү ирцгээсэн. Тэр залуу цагдаагийн хажууд намайг хутгална гээд байсан. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод байсан болохоос биш миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Харин манай эхнэр Саранхүүг хэл амаар доромжилж, хөх, бөгсийг нь базаад байсан гэсэн. Нэрийг нь мэдэхгүй байна, махлаг, шар царайтай хамгаалагч залуу байсан. Сүүлд би тэр залуугийн утасны дугаарыг олж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 164, 215-216, 222-224, 2-р хх-н 224-227, 4-р хх-н 188-190, 5-р хх-н 107-109, 168-169, 5-р хх-н 246-248/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.М-ий өгсөн:

“...Би 2017 оны 8 дугаар сараас эхлэн хятадын хөрөнгө оруулалттай Дундговь аймгийн Мандалговь сумаас Улаанбаатар хот руу агаарын шугам дэд станцын төсөл дээр ажилладаг туслан гүйцэтгэгч компанид /нэрийг нь мэдэхгүй гэх/ орчуулагчаар ажилд ороод өөрийн Альфард маркийн машиныг давхар түрээслэж байсан. Би энэ компанид орохын өмнө TV-5 телевизид гадаад харилцааны менежер ажилтай байсан. Мөн давхар хятадын 20 дугаар төмөр зам нэртэй компанид гэрээт орчуулагчийн ажил хийж байсан. Тэгтэл энэ компанийн захирал Ли Шуан Чэнг нь өөрийн орчуулагчаар дамжуулан автомашин түрээслэх нөхцөлтэйгөөр танилцсан. Ингээд 2017 оны 8 дугаар сарын эхээр Ли Шуан Чэнг, орчуулагч гэх мэт хүмүүстэй Дундговь аймаг руу ажлаар явсан ба замдаа ...надтай танилцаад хятад хэлтэйг мэдээд урт хугацаанд хамтарч ажиллах боломжтой юу гэж Ли Шуан Чэнг нь санал тавихаар нь би бодож үзье гэж хэлээд гэрийнхэнтэйгээ ярилцсан. Тэгээд тухайн Ли Шуан Чэнгийн компанид ажиллахаар болоод өмнө нь ажиллаж байсан газруудаасаа гарч Дундговь аймагт байрлаж ажиллахаар болсон. Ингээд 2017 оны 8 дугаар сарын дундуур ажилдаа явсан. Манай шинэ ажил нь 7 хоногт амрах өдөр гэж байхгүй, ингээд хамтраад ажиллаж байх хугацаанд манай компанийн хятад ажилчид болон дарга нараас ёс суртахуунгүй, зүй бус, Монголчуудыг дорд үзсэн үйлдлүүд гаргаж байсан. Тухайлбал: Хятадууд нь хөгшин залуугүй, дарга цэрэггүй надад хандаж Монгол бүсгүйчүүдийг олж өгч танилцуулаач гэж байнга шаарддаг байсан. Би тухайн асуудлыг хүлээж авахгүй тоохгүй байх үед эх орондоо байж ийм жижиг асуудлыг зохицуулж чадахгүй байхдаа яадаг юм бэ? ийм ажил зохицуулж чадахгүй байгаа бол өөр бусад компанийн даалгасан ажлуудыг яаж хийх болж байна гэх мэтээр дарамт учруулдаг байсан.

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед надруу Т залгаад “Ли Шуан чэнг нь өнөөдөр экскаваторын жолоочид 5.000.000 төгрөг өгчихлөө, үүний оронд чамд тэр мөнгөнөөсөө өгч болох л байсан” гэж хэлсэн. Би тэр үед эх орондоо байж энэ муусайн хятадуудад ингэж дээрэлхүүлэх гэж дээ гэж бодон Лакс баарны зохион байгуулагч Э-ээ гэж хүнд утсаар болон биеэр очиж уулзаж хандан “надтай хамт ажилладаг хэдэн хятадууд байдаг юм аа, тэд нар намайг болон Монголчуудыг дэндүү дээрэлхэж зүй бусаар авирлаад байгаа юм аа айлгаад өгөх хоёр залуу байна уу гэж асуусан”. Тэгтэл тэр Э-ээ гэдэг хүн хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуухаар нь би “500.000 төгрөг өгье гэж хэлсэн” Ингээд бид хоёр тохиролцоод Э-ээ нь Б-, Т- гэх хоёр залууг явуулсан. Тэр хоёр залууд нь Э-ээд тайлбарлаж өгсөн зүйлийг хэлээд 3 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Саппоро дээрээс бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байранд байх Ли Шуан Чэнг, Лун дэ гүй нарын гэрийн гадаа очоод би хаалгыг нь тогшсон. Тэгтэл Лун дэ гуй нь “хэн бэ /Шэе/ гэж хятадаар асуухаар нь би хариуд нь хятадаар би байнаа /Во/ гэж хэлсэн” тэгтэл хаалга онгойх үед би хаалганы хойно үлдсэн ба Б-, Т- хоёр айлгахаар гэрлүү нь орцгоосон. Ингээд би коридорт нь 2-3 минутын хугацаанд байж байгаад юу болж байгаа болоо гэж бодоод санаа зовоод гэрт нь орсон тухайн үед хаалга нь онгорхой байсан...коридорт нийт 3 ширхэг гар утас /маркийн мэдэхгүй гэх/ газар унасан байхаар нь тэдгээр утсыг Ли Шуан Чэнг, Лун дэ гуй нарыг өөр хүмүүстэй холбоо бариулахгүй байх зорилгоор аваад гэрээс нь гараад гүйсэн ба Б-, Т- хоёр цаад жижиг өрөөнд л хоёр хятадтай байх шиг байсан тэр үед би хараагүй болно. Тэгээд би тэр хоёр залууд айлгаж өгсөнд баярлалаа гээд 1 сая төгрөг өгсөн. Мөн 2 хятадын 3 ширхэг гар утсыг нь та хоёр хаявал хаячихгүй юу гэж хэлээд Б-, Т- нарт өгсөн. Ингээд 23 цагийн орчим салцгаасан.

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ли Шуан Чэнгийн компанид удирдах албан тушаалд байдаг Шүй ган гэх хятад хүн байдаг бөгөөд энэ хүн надаас байнга хүүхэн олж өг, Монголд байж ийм жижиг асуудлыг зохицуулчихаж чадахгүй өөр бусад компанийн асуудлыг яаж зохицуулах болж байнаа гэх мэтээр дарамталдаг байсан. Тэгээд би Шүй Ганыг байнга охид хүүхэн шаардахыг нь болиулж, айлгах зорилгоор ковшийн жолооч Б-д Шүй ган нь намайг хүүхэн олж өг гэж дарамтлаад байна гэж хэлтэл Б- тэгвэл наад нөхрөө “биеэ үнэлэгч эмэгтэйг буудал руу оруулаад араас нь цагдаа оруулаад айлгачихья гэж бид хоёр ярилцаад Б- би цагдаа болон биеэ үнэлэгчийг нь зохицуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Б- машинаас гарч орж байгаад надад би нэг хүүхэн олчихлоо, Баянхошуу руу явж авахаар боллоо гэж хэлээд тухайн хүүхнийг миний машинтай Б- бид хоёр очиж аваад Б- бид хоёр тухайн хүүхэнд хятад улсын иргэнийг айлгах гэж байгаа юм, чи Хонг-Конг зочид буудлын хятад байрлаж байгаа өрөөнд ороод байж байхад чинь цагдаа оруулаад хятад хүнийг нь аваад явна гэж тайлбарлаад Хонг конг зочид буудал руу аваачиж өгөөд Б- ах өмнө нь ярьсан байсан таньдаг цагдаа руугаа ярихад нөгөө цагдаа нь манай харьяаллын биш очих боломжгүй байна 102 дуудаад өгчих ирсэн цагдааг нь надтай яриулчих гэж Б- ахтай нөгөө цагдаа нь ярьж байсан. Ингээд 102 луу Б- ах миний утсаар яриад “Хонг конг зочид буудал дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн” тэгтэл удалгүй алаг тэрэгтэй хоёр цагдаа ирэхэд Б- ах тэр хоёр цагдааг нөгөө таньдаг цагдаатайгаа яриултал нөгөө дуудлагаар ирсэн хоёр цагдаа Шүй ганыг буудлаас авч гарч ирсэн байх. Би дуудлага өгөөд цагдаа ирсэнээс хойш 3 дугаар хороолол руу шатахуун авахаар явсан байсан. Тэгээд удалгүй Шүй ган надруу залгаад намайг цагдаа ирээд аваад явчихлаа чи ирээд энэ цагдаа нартай мөнгө төгрөгийг нь эвтэйхэн тохиролцоод намайг аваадах аа гэж хэлсэн. Би тэгээд 21 дүгээр хорооллын тэнд байх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нь очтол Шүй ган алаг машинд байсан. Би Шүй гантай уулзахад 6 сая төгрөг өгье наад цагдаа нартайгаа тохиролцоодох мөн “Чи хоу мин” гэх манай компанид төслийн менежер хийдэг хятад хүнтэй очиж уулзаад 6 сая төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай хүнээс нь Хонг конг буудал дээр очиж 6 сая төгрөг аваад буцаад СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр ирэхэд Б-ы таньдаг хоёр цагдаа нь 1 сая төгрөг өгөхийг шаардсан. Тэгээд би 5 сая төгрөгийг нь аваад 1 сая төгрөгийг нь нөгөө хоёр эргүүлийн цагдаагийн туранхай цагдаад нь өгсөн. Тухайн үед үүрийн 04 цаг болж байсан. Үүний дараа Б-той 5 шарын тэнд зочид буудалд уулзаад 500,000 төгрөгийг биеэ үнэлэгч болон Б- нарт хувааж өгсөн.

Тэр эмэгтэйг Б- ах дуудсан юм шиг байна лээ. Тэгээд тэр 2-той уулзаад ойролцоогоор 2-ууланд нь 220,000 /орчим/ төгрөг өгөөд явцгаасан. Би Facebook дээр монгол эмэгтэйн нэрээр шинэ хаяг нээгээд тэр хаягаараа Шүй Ган-ы мессеж хаягаар чатлаж байсан. Өөрөөр хэлбэл би өөрөө монгол эмэгтэй болж Шүй ган-тай холбогдож байсан гэж ойлгож болно. Тэр хаягны нэр нь Misheel Kh гэсэн нэртэй байсан санагдаж байна. Саппорогийн тэр хавьд зогсож байхдаа биеэ үнэлэгч эмэгтэйд чи өөрийнөө зургийг selfi хийгээд аваадах гэж гар утсаа өгөөд, selfi хийгээд зураг авсаны дараа авсан зургийг нь Шүй Ган руу мессенжерээр явуулсан. Надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 233-237, 2-р хх-н 238-240, 2-р хх-н 238-240, 4-р хх-н 5-8, 5-р хх-н 231-233/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Э-ий өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 25-26-ны үед манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлээд гардаг М- гэдэг залуу ирж надтай уулзаад ахаа надтай хамт ажилладаг хятадууд намайг дээрэлхээд байна та очоод уулзаад өгөөч гэхээр нь ах нь очиж чадахгүй, явж чадахгүй гэж хэлсзн. Тэгэхэд тэгвэд танд хүн байна уу гэхээр нь манайд хамгаалагч хийдэг 2 дүү байгаа гэхэд тэгвэл та тэр 2 залуутайгаа намайг уулзуулаад өгөөч гэхээр нь Т-, Б- 2-той М--г уулзуулаад хооронд нь танилцуулаад би өөрөө явсан. Энэ 3 машиндаа юм яриад үлдсэн.

Тухайн үед М-ий надад хэлсэн хятад иргэд М-ийг дээрэлхээд байдаг юм байна гэдгийг Т-, Б- 2-т хэлж байсан. Надад үйлдсэн хэрэг байхгүй. М-, Т-, Б- 3 явсны нилээн орой Т-, Б- 2 ирээд надад 300,000 төгрөг өгсөн, тэгэхээр нь уг мөнгийг аваад яасан юу болсон зүгээр биз дээ хүн амьтан зодоогүй биз дээ гэхэд зүгээр зүгээр ах гээд уг мөнгийг өгснийг нь авсан. Тэгээд уг мөнгийг ойр зуурын ахуйн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Тэр шөнөө Б- надад та энэ Хуавэй маркийн гар утсыг хадгалж байгаач би маргааш авъя гэхээр нь машиндаа хийсэн байсан.

Дараа нь энэ Хуавэй маркийн хар өнгийн гар утсыг Лхагва-Э-э байцаагч надаас авсан...Надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 246-248, 5-р хх-н 237-238/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бы өгсөн:

“...Тэгээд 2018 оны 3-р сарын 03, 04-ний үед М- над руу залгаад таньдаг цагдаа байна уу, манай хятад надаас хүүхэн олоод өгөөч гээд залгаад байна, ажлын байран дээр дарамтлаад байдаг юм таньдаг цагдаа байвал энийг айлгамаар байна гэсэн тэгэхэд нь надад таньдаг цагдаа байхгүй гэхдээ би хүн амьтнаас асууя гэж хэлсэн. Үүний маргааш нь М- над руу залгаад би нөгөө хятаддаа хүүхэн олчихлоо гээд хэлсэн, тэр хүүхний өмнөөс нь чат бичээд явж байна, нөгөө хятад хүүхэнтэйгээ уулзмаар байна гээд байна та таньдаг цагдаа олсон уу гэсэн. М- над руу байн байн чи цагдаа олсон уу гээд залгаад байсан учир аргагүй эрхэнд миний багын найз СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг Н руу утсаар залгаж “манай орчуулагч залуу байдаг юм хамт ажилладаг хятад иргэн нь ажлын байран дээр хүүхэн олж өг гээд дарамтлаад байдаг юм байна” чи тэр хятад иргэнийг алаг тэргэндээ суулгаад жаахан дарамтлаад өгөөч гэдгийг хэлсэн. Тэгэхэд Н наад хүн чинь ямар учиртай юм бэ, яах гэсэн юм наад хүнээ надтай утсаар холбуулчих гэхээр нь М-д цагдаа Нын 99266277 дугаарыг өгсөн.

Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр М- над руу яриад нөгөө цагдаатайгаа ярьсан уу юу гэж асуухад би таны олж өгсөн Н гэдэг цагдаатай утсаар яриад юмаа ойлгуулсан байгаа, би тань руу орой 18-19 цагийн үед уулзана гэж хэлсэн. Тэгээд орой М- над руу залгаад та Саппоро дээр хүрээд ирээч гэхээр нь орой нь 20 цагийн үед М-тэй Саппорогийн буудал дээр очоод уулзахад чат бичээд байсан хүүхэн өнөөдөр ажилтай болчихлоо, ирж амжихгүй нь гэж хэлсэн, одоо 2-лаа танилцая чатаас хүүхэн ольё гэж хэлсэн. Тэгээд М- өөрийн гар утаснаас интернэйтэд холбогдож байгаад нэг хүнтэй холбогдоход Баянхошуунаас ирээд авчих гэж хэлсэн байсан. Тэгээд М-ийн 10-89 УНЭ улсын дугаартай Альпард маркийн машинтай яваад Баянхошууны 112 гэдэг автобусны буудал дээр очоод нэг хүүхэнтэй уулзаад машиндаа суулгаад буцаад Саппоро дээр очсон. Энэ үед нөгөө хятад нь М- рүү байн байн хүүхэн нэхээд мессеж бичээд байсан.

Саппорогийн буудал дээр очоод М- тэр хүүхэнд чи ингэж яриарай, тэгж яриарай гээд хятад үг тэр хүүхэнд зааж өгөөд байсан, мөн чат бичиж байсан чатаа хятадаар тэр хүүхэнд тайлбарлаж хэлж ойлгуулж байсан. Тэгээд Хон Конг зочид буудлын гадаа очоод тэр хүүхнийг буудлын /одоо өрөөний дугаарыг санахгүй байна/ өрөө рүү оруулсан. Тэр хүүхнийг зочид буудал руу оруулахаас өмнө М- надад та цагдаа руугаа яриарай гэж байсан би Н руу залгаад одоо ингэсгээд ирэх хэрэгтэй байна гэдгийг нь хэлэхэд одоо очих боломжгүй дуудлага мэдээлэл их байна гэж байсан. Цагдаа ирэх боломжгүй болсон гэдгийг М-д хэлэхэд М- өөрөө Н руу байн байн залгаад хүрээд ирээч гээд гуйгаад байсан тэгэхэд Н чи наанаасаа 102-луу дуудлага өгчих гэж хэлсэн байсан. Үүний дагуу М- өөрийн гар утаснаас 102-луу “Хон конг” зочид буудлын гадаа хүн агсан тавиад байна гэсэн дуудлага өгсөн тэгээд удалгүй 20-30 минутын дараа цагдаагийн алаг тэрэг ирсэн. Тэр ирсэн 2 цагдаагийн нэгэнтэй нь М- өөрийнхөө гар утаснаас Нтай утсаар яриулсан, тэгсэн удалгүй тэр дуудлагаар ирсэн 2 цагдаа Хон Конг зочид буудал руу орсон. Би М-д ах нь энэ хятадын компанид ковш түрээслэн ажиллана, би олон нялх нойтон хүүхэдтэй хүн, би энэ хэрэгт орооцолдмооргүй байна гэж хэлээд би таксинд явлаа гээд би өөрийн 72-14 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтайгаа таксинд явсан. Намайг шөнө таксинд явж байхад 05-06 цагийн үед М- над руу утсаар залгаад та хаана байнаа гэж асуухаар нь би 5 шарын энд таксинд явж байна гэдгээ хэлэхэд би тань дээр яваад очъё таньтай уулзах хэрэг байна гэсэн намайг 5-н шарын хот руу явдаг буудал дээр зогсож байхад М- өөрийн 10-89 УНЭ улсын дугаартай машинтай ирж уулзаад за ах баярласан шүү гээд надад мөнгө өгсөн тэгэхээр нь яаж байгаа юм гэхэд цагдаа олж өгч тус болсонд баярлалаа гэж хэлсэн. Тэгээд М- явсаны дараа өгсөн мөнгийг нь тоолж үзэхэд 200,000 төгрөг байсан. Намайг хөдлөөд явах үед нөгөө биеэ үнэлэгч хүүхэн саарал Приус-20 маркийн машинтай ирсэн М-ийн машины урд гараад ирсэн зогсож байсан. Түүнээс хойш М-тэй дахиж уулзаагүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна өөрийн үйлдсэн хэргээ ойлгож буруугаа хүлээж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 14-17, 184-187, 6-р хх-н 1-2/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Н-ын өгсөн:

“...Хэрэг болох үед орчуулагч А.М- гэж хүн хятад иргэнтэй хэдэн төгрөг гэж ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, хэдэн төгрөг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний танил Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа хятад иргэн байгаа энэ хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах би бусад асуудлыг нь зохицуулна гэж ярьсан түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан. Тухайн үед А.М- нь баярлалаа гээд 1 сая төгрөгийг өгөхөөр нь аваад Ч.Э-той хувааж авсан...багын найзын дүү Б- тус болоочээ надтай хамт ажилладаг орчуулагч залууг хятад хүмүүс нь айлгаж дарамтлаад байгаа юм та алаг машиндаа суулгаад жаахан авч яваад айлгаад явуулчих гэхээр нь за гэсэн биш ийм асуудал болсон. Тэр үед би үгүй чадахгүй боломжгүй гэсэн хариу өгсөн боловч маш олон удаа байн байн залгаад байсан учир утсаар холбогдсон. Тэгэхэд хятад иргэн Монгол эмэгтэйг хүчиндэх гээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. Тэгсэн 102-т дуудлага өгсөн байсан, дахин залгаад цагдаа ирсэн байна гэхээр нь утсаар ярьсан. Цагдаагийн 3-р хэлтсийн Э ирсэн байсан. Тэгэхээр нь Эд наад зочид буудлаасаа хятад иргэн байгаа тэрийг аваад хүрээд ирээч би ажилтай очиж чадахгүй байна гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна.

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр авто плазад ажилладаг Б, Б ХоБ нарын хамт Таац дэлгүүрийн доор байдаг караокед 3 шил архи уусан. Авсан архиа ууж дуусаад хамт уусан хэд маань бүгд харьлаа гээд явцгаасан. Тэгээд эхнэр рүүгээ залгаад хаана байгааг асуухад ажил тарах болоогүй байна гэж байсан тэгхээр нь ажлаа тараад хүрээд ир гээд байсан газраа зааж өгсөн. Тэгтэл нилээн хугацааны дараа манай эхнэр Долгормаа гэх хүнтэй хамт халамцуу орж ирсэн. Тэгээд тэр 2 тус бүр 100 грамм архи уугаад байсан тэгээд би эхнэртэйгээ маргалдаад тэр 2 тусдаа суусан тэр 2 тусдаа суугаад авсан архиа уусан. Тэгчихээд гараад явахаар нь би хойноос 20-30 аас минутын дараа гарсан. Гадаа гараад гэррүүгээ явж байтал Манай эхнэр Долгормаа 2 урд алхаж байсан тэгэхээр нь би түрүүлж очоод орцны хаалга барихад Долгормаа манай дүүг дандаа дээрлэхдэг гэсэн юм яриад байсан тэгэхээр нь би танийг гэртээ оруулахгүй гэсэн чинь гөлөг нохой гээд хэрүүл маргаан хийж эхлээд надруу салавч гаргаад миний ам руу салавчаа хийсэн тэгхээр нь би пиздаа минь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гараараа далайхад Долгормаа надаас айж хойшоо ухрахдаа хөл алдаж газар унасан. Тэгээд би шууд гэр рүүгээ орсон тэр үед манай эхнэр гадаа үлдсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 27-28, 5-р хх-н 15-16, 6-р хх-н 5-6, 123-124/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Э-ын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагаас жолооч Н бид хоёр ээлж хүлээн аваад Сэлбэ-118 чиглэлд 20-56 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу оройн 22 цаг өнгөрч байхад Нын гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад байсан хэн гэдэг хүнтэй ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь би мэдээгүй. Тэр хүнтэйгээ утсаар ярьж дууссаны дараа Д.Н- офицероо 2-лаа ийшээ хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь хаашаа явж хүнтэй уулзах юм гэж асуухад Саппорогийн тийшээ явъя гэхээр нь дуудлага ихтэй байхад чиглэлээ орхиод явж болохгүй гэдгийг хэлж болиулсан. Тухайн үед чиглэлээ орхиод явах юм бол арга хэмжээ авна, тэгээд ч энэ машинд GPS суулгасан биднийг хянаж байгаа, чиглэлээ орхиж явах юм бол арга хэмжээ авхуулна гэдгээ хэлсэн...Н бид 2 дуудлага мэдээлэл аваад ажиллаж байхад 23 цаг 401 минутын үед Нын гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад байсан, ямар хүнтэй утсаар ярьсан эсэхийг нь би хэлж мэдээгүй...Н 2-лаа “Мираж” зочид буудал ороод хүнтэй уулзаадхья гэсэн энэ зочид буудал нь манай хариуцсан нутагт ордог юм...бид “Мираж” зочид буудлын гадаа ирээд зогсоход СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн алаг тэрэг ирээд зогссон. Тэрэг алаг тэрэгний эргүүлийн офицер, цагдаа 2-той Н бууж очоод уулзаад 1-2 минут болоод арынх нь хаалгыг онгойлгоод дотроос нь хүн буулгаад өөрийнхөө алаг машинд суулгасан. Тэр үед би ажлаа хийгээд таблет дээр дуудлага мэдээллээ хаагаад сууж байсан учир Нын оруулж ирсэн хүнийг сайн харж ажиглаагүй, харин Ныг машинд орж ирээд суухаар нь юун хүн машинд суулгаад байгаа юм гэж асуухад Н машинд жаахан суулгаж байгаад буулгах юмаа гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гэж байхад манай машины ард саарал өнгийн Тоёото Альфард маркийн машин ирээд нэг залуу бууж ирээд Нтай уулзсан. Тэгж байгаад машины арын суудал дээр сууж байсан хүнтэй уулзаад хятадаар яриад эхлэхээр нь манай машинд суусан иргэнийг хятад улсын иргэн байна гэдгийг мэдсэн. Тэр залуу хятадаар хэсэг юм ярьж байгаад машинаас буухдаа би явчихаад ирье тантай эргээд холбогдоё гэж хэлээд манай машинаас буугаад явсан.

Тэндээ бид хөдлөөд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байр луу явж дуудлагаар авсан хүнээ эрүүлжүүлэх байр луу оруулж хүргэж өгөөд гарч ирэхэд нөгөө хятадаар яриад байсан залуу хүрээд ирсэн Нтай юм яриад сууж байсан. Тэгээд таблетаа шалгахад 2 дуудлага ирсэн байсан учир Нд одоо дуудлагандаа явъя гээд СХД-ийн 19-р хороо руу дуудлаганд явсан...би эрүүлжүүлэх байрлуу Нын араас орох гээд явж байхад орчуулагч залуу ирсэн зогсож байсан бөгөөд тэр залуу намайг дуудаж уулзаад би Н ахтай утсаар ярьсан байгаа та үүнийг Н ахад өгчихөөрэй гээд боодолтой мөнгө өгсөн. Би тухайн үед юун учиртай мөнгө болох талаар асуухад би Н ахтай ярьсан байгаа зүгээр, зүгээр гэж хэлээд явсан, би эрүүлжүүлэх байрлуу ороход Н хүнээ хүлээлгэж өгөөд дуусаж байсан тэгээд бид 2 дараагийн дуудлаганд явахаар алаг тэргэн дээрээ ирээд би нөгөө орчуулагч залуугийн өгсөн мөнгийг Нд өгөөд үүнийг түрүүний орчуулагч залуу өгч байна лээ, чамайг мэдэж байгаа гэсэн гээд өгсөн. Тэгэхэд Н тийн тийн гэж хэлээд авсан. Тэгээд Н бид 2 өглөө ээлжнээс буух хүртэл дуудлага мэдээлэлд явж ажилласан.

Би 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ээлжинд гарч байхдаа Наас хөгшөөн 500,000 төгрөг зээлээч гэж гуйж байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өглөө ээлжнээс буух үед Н надад хандаж чи надаас асууж байсан мөнгөө зээлэх юм уу гэж асуухаар нь тэгье тэгье гэж хэлээд Наас 450,000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлсэн мөнгөөрөө эхнэрийнхээ ээмэг бөгжийг найздаа барьцаалж 500,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд тухайн үед мөнгөө нэхэж байсан учир уг мөнгийг эхнэрийн найзад өгсөн. Миний хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Д.Н-, А.М-, Н.Б нартай үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Д.Н-аас 450,000 төгрөг зээлж авсан нь үнэн, тухайн үед ажлаа хийж байхдаа ажлын байранд өөрийн буруу зүйл хийснээ ойлгож байна. Хамт ажиллаж байсан хүнийг хууль бус зүйл хийж байхад нь шаардлага тавиагүй нь миний буруу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 36-40, 5-р хх-н 21-23, 6-р хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ли Шуанчэнгийн өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын дундаас 02 дугаар сарын 24-нийг хүртэл нутагтаа байж байгаад ирсэн. Би ажлын дүү болох Лонг Дэгүйтэй хамт тухайн дээрэмдүүлсэн байранд амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим би гэртээ жижиг өрөөнд амарч байтал хүн ноцолдох чимээ гарахаар нь босч очоод хартал манай дүү Лонг газар уначихсан дээр нь нэг эрэгтэй хүн дараад байж байхаар нь би очоод түлхээд болиулах гэж оролдтол хажуу талаас хоёр дахь этгээд миний зүүн нүд орчим цохиод авахад нүд маань дүрэлзэж би дахин эсэргүүцэл үзүүлээд дэмий юм байна гэж бодоод газар суутал намайг Лонгийн унтлагын өрөөнд чирж оруулаад гар хөлийг маань скочоор хүлж гарч яваад буцаж 2-уулаа нийлж Лонгийг мөн миний хажууд гар хөлийг нь скочоор хүлсэн. Бид хоёр хөдөлгөөнгүй, эсэргүүцэлгүй болсон тул нөгөө хоёр өрөөнүүдээр наашаа цаашаа холхиж байгаад буцаж ирээд миний толгой дээр ус асгасан. Учир нь би ухаан алдсан мэт жүжиглээд хэвтэж байсан юм. Тэгээд ус асгаад намайг амьд гэдгийг мэдсэн бололтой тухайн хүмүүс гараад явцгаасан. Тэднийг гарч явснаас хойш 2-3 орчим минутын дараа би хүлээсээ тайлаад Лонгийн хүлээсийг мөн тайлсан, миний гарыг урд маань хүлсэн байсан тул би тайлах боломжтой байсан. Бид хоёр хүлээсээ тайлаад том өрөөнд орж ирээд үүргэвчтэй мөнгөө үзтэл байхгүй, мөн бид хоёрын нийлээд 3 ширхэг утас алга болсон байсан гул компьютероор хамтран ажилладаг Өвөрмонгол залуу болох Тт мэдэгдэж Т цаашаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.

...Их богино хугацаанд болж өнгөрсөн, би их айсан учраас сайн санахгүй байна. Цүнхэнд маргааш миний барилгын материал худалдан авахаар бэлдсэн байсан 16 сая төгрөг байсан, мөн миний халаасанд байсан 1 сая төгрөгийг авсан. Тухайн мөнгө нь миний өөрийн хувийн мөнгө ойролцоогоор 7 хоногийн өмнө Хятадаас шилжиж ирээд данснаас 5 орчим хоногийн өмнө аваад байсан юм. Би гэхдээ яг хэдэн төгрөг шилжиж ирснийг мэдэхгүй байгаа юм, манай дүү Лонг сайн мэдэж байгаа. Би алдсан мөнгө нийлээд 17 сая гэдгийг л мэдэж байна. Үүнийг дансны хуулга манай дүү Лонг авч цагдаагийн байгууллагад өгсний дараа тодорхой болно. Алдсан гар утасны хувьд миний 1 ширхэг Хуавэй маркийн утас байсан, хайрцаг нь байхгүй, 2017 оны 8 дугаар сард Монгол дахь Хуавэй салбараас монгол мөнгөөр 1,800,000 орчим төгрөгөөр авсан. Лонгийн 2 ширхэг утас алга болсон гэхдээ би мэдэхгүй байна. Миний утсанд Юнителийн 80521800 дугаар байсан, утсанд ямар нэгэн код байхгүй, нэгж байсан эсэхийг нь мэдэхгүй байна, цэнэгтэй байсныг нь санаж байна.

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулганд 10 гаруй сая төгрөг байсан бөгөөд яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Учир нь би нягтлан Лун дэ гүйд мөнгөө хариуцуулж өгсөн байсан. Миний хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 16.000.000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16,000,000 төгрөгийг цүнхнээс авсан байсан. Мөн уг цүнхний зүүн талд байсан хар өнгийн жижиг арьсан цүнхэнд 4 сая төгрөг бэлнээр байсан. Үүнээс гадна миний биед өмссөн байсан хөх өнгийн даавуун өмдний баруун урд халаасанд байсан 1 сая 20.000 мянган орчим төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй бөгөөд их өндөр хүчтэй хүн байсан. Мөн Лун дэ гүй надад миний халааснаас мөнгө авч явсан гэж хэлсэн бөгөөд Лун Дэ Гүйн халаасанд мөнгө байсан үгүйг огт мэдэхгүй байна. Лун Дэ Гүйг зочны өрөө рүү намайг нүүр лүү цохисон залуугаас арай намхан залуу чирч оруулаад цээж рүү нь гараараа нэг удаа цохиж байгаад харагдсан бөгөөд удалгүй скочны цавуу гарч эхэлсэн юм. Ингээд нийт 30,000,000 гаруй сая төгрөг байснаас 17,000,000 орчим төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-44, 45-46, 58-59/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Лун Дэ Гуйн өгсөн:

            “...Би 2018 оны 03-р сарын 27-ны өдөр 21 цаг 30 минутын үед би болон захирал бид хоёр гэртээ байсан, тэгэхэд хаалганы хонх дуугарсан. Тэгээд хаалган дээр очоод хятад хэлээр хэн бэ гэхэд би буюу “Во” гэж хэлсэн. Тэгээд хаалгаа тайлаад буруу хараад том өрөө рүү алхаж байхад нэг хүн араас нь хурдтай ойртсон би эргээд харахад нэг хүн араас түлхэж унагаад шууд дээр гараад цохиж эхэлсэн. Нөгөө өрөөнөөс захирал гарч ирэхэд нэг залуу өрөөнөөс хурдтай гарч ирээд захирлыг чирээд нөгөө өрөө рүү чирж ороод зодолдоод байсан. Би тэгээд тухайн этгээдийг дийлэхээ больсон удалгүй уг залуу намайг хана саваад мөргүүлсэн. Миний ухаан санаа самуурсан миний гарыг өчөөд скочоор ороогоод орон дээр аваачиж хөлийг нь скочоор ороосон. Тэгээд халаас ухаад гар утас бэлэн мөнгө болох 1,500,000 орчим төгрөг байсныг авсан. Мөн цүнхэнд байсан 16.000.000 төгрөг бас авч зугатаасан. Удалгүй захирал ирж гар хөлийн хүлээс тайлсан. Тэгээд би интернетээр орчуулагч руугаа залгаж хэлсэн. Миний харснаар их биерхүү өндөр хоёр залуу байсан хар бараан хувцастай богино бомбор маягийн куртиктэй мөн цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалттай байсан хоёр залуу бээлийтэй байсан. Би алдсан утаснууд болох Самсунг-S7 edge 5600 юаниар, Show me 1.700 юаниар авч байсан.

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулганд 12.000.000 төгрөг бэлнээр цоожлогдсон байсан ба тэр хэвээрээ байсан. Манай дарга Ли Шуанг Чэнгийн хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 20.000.000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16,000,000 төгрөгийг нь авсан байсан бөгөөд цүнхэнд байсан 20 сая төгрөгийг 4 саяыг нь цүнхний урд хэсэгт, 16 сая төгрөгийг нь цүнхний гол хэсэгт хийсэн байсан юм. Үүнээс гадна Ли Шуанг Чэний биед буюу өмднийх нь халаасанд /аль халаас болохыг нь хараагүй/ байсан 1 сая орчим /20.000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг төгрөгийг дэвсгэрт 20 орчим байсан гэх/ төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй. Мөн миний зүүн талын өмдний халаасанд байсан 500-600 мянган төгрөг /яг хэдэн төгрөг байснаа санахгүй байна/-ийг намайг хаалга онгойлгоход араас цохиж унагасан залуу л миний мөнгийг авсан... Ингээд нийт 33.500.000 орчим мянган төгрөг байснаас 17.500.000 орчим мянган төгрөг алдагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагын алба хаагч нар энэ цүнхээ байлгаж байгаарай гэж хэлээгүй болохоор мөнгө байсан цүнх одоо хаана байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-52, 54-56, 5-р- хх-н 105-106/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Шүй Гангын өгсөн:

“...Миний өөрийн Фэйсбүүк хаяг дээр М- Хятад хэл мэддэг Монгол эмэгтэй хүнийг найзаар бүртгүүлж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би Хонг Конг зочид буудалд байхдаа М-ий найз болгосон Монгол эмэгтэй хүнтэй чатлаж байсан, ингэж чатлахын өмнө зочид буудалд биш өөр газар уулзахаар болсон тэгээд болиод зочид буудалд ирэхээр болсон. Би Хон Конг зочид буудлын 501 билүү 601 тоот өрөөнд байхад гаднаас надтай чатлаж байсан Монгол эмэгтэй орж ирсэн, тэгээд уг Монгол эмэгтэйтэй ярих гэсэн чинь хятадаар сайн ярьж чадахгүй байсан, /энгийн 1-2 үг хэлэх төдий байсан/ тэгээд байж бай байж бай гэж байснаа удалгүй буюу 30 минут орчимын дараа гаднаас 2 цагдаа орж ирээд тэр эмэгтэй бид 2-ыг буудлаас авч гарсан тэгээд цагдаагийн алаг тэргэнд суулгаад авч яваад өөр нэг цагдаагийн алаг тэргэн дээр аваачаад өөр 2 цагдаагийн алба хаагчид намайг хүлээлгэн өгсөн. Тэр 2 цагдаа намайг машиндаа суулгаад миний гар утсыг хурааж авсан тэгж байснаа буцааж өгөөд намайг хүнтэй ярь гэж дохио өгөхөөр нь би гар утсаа аваад М-эс гадна өөр орчуулагч руу залгасан тэгэхэд утас нь холбогдохгүй байсан учир М-ий гар утас руу залгасан. Тэгээд М-тэй утсаар яриад буудалд facebook-ээр танилцсан эмэгтэйтэй байж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд намайг авч гараад цагдаагийн машинд аваад явж байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд хаана явж байгаа юм гэж М- асуухаар нь би хаана явж байгаагаа мэдэхгүй учир гар утсаа машин барьж яваа цагдаад өгсөн. Тэгэхэд тэр цагдаа М-тэй утсаар яриад хаана байгаагаа хэлсэн байх тэгээд намайг цагдаагийн алаг машинтай хэсэг гадуур авч явж байгаад нэг цагдаагийн газар аваачсан...Тэр үед М- хүрч ирээд цагдаа нартай уулзаад надтай уулзсан. Тэгэхдээ буудалд хамт байсан Монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэж цагдаад дуудлага өгсөн байна, түүний дагуу цагдаа нар чамайг барьж авсан байна энэ асуудлыг зохицуулахад хэцүү, мөнгө төгрөг өгч байж энэ асуудлыг зохицуулна гэж хэлсэн.

Тэгэхэд нь би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нартай ярьж байгаад намайг 15,000,000 сая төгрөг өг тэгвэл энэ асуудлыг зохицуулна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Монголд ирээд удаагүй надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд ярьж байгаад 1,000,000 төгрөгийг хасъя чи 14,000,000 төгрөгийг зохицуул эхлээд одоо 6,000,000 төгрөгийг зохицуулаад өг, 8,000,000 төгрөгийг надаас зээлчих дараа нь чи надад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь за за гэж хэлсэн. Тэгээд захирал Ци Хао Мин-ий одоо гар утасны дугаарыг нь санахгүй байна /утсан дээр тэмдэглэсэн байгаа/ гар утас руу залгаад би цагдаад баригдсан байна надад одоо бэлэн 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд би орчуулагч М-ийг явуулъя надад 6,000,000 төгрөг өгөөд явуулаач гэсэн тэгэхэд за за ирээд ав гэсэн. Тэгээд М- машинтайгаа яваад би цагдаагийн алаг тэргэн дотор сууж байхад махлаг бүдүүн цагдаа нь намайг нэг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр эмэгтэй надаас саяны орчуулагч эрэгтэй хүн чинь хэдэн төгрөг өг гэж хэлсэн юм бэ гэхээр нь би одоо 6,000,000 төгрөг өг гэж хэлсэн тэгсэн утсаа салгасан. Тэгснээ дахин залгаад орчуулагч чинь 6,000,000 төгрөг гэсэн юм уу, 1,000,000 төгрөг өг гэсэн юм уу гэж асуусан тэгэхээр нь би 6,000,000 төгрөг өг гэсэн гэж хэлсэн тэгсэн 6,000,000 төгрөгийн хэрэг байхгүй байсан юм гэж хэлээд утсаа салгасан. Надтай ярьсан тэр эмэгтэй нь тэр бүдүүн цагдаагийн гар утсаар надтай ярьсан бөгөөд эхлээд тэр бүдүүн цагдаа цаашаа утсаараа ярьж байгаад надад утсаа өгөөд яриулж байсан.

Тэгж байтал М- машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч М- тэр 2 цагдаатай уулзаад байсан тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд М- бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа М- одоо дахиж 8,000,000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй, хохирлын 6,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар аваагүй байгаа тул уг мөнгийг нэхэмжилж байна. Би тэр эмэгтэйг хүчиндээгүй. ...тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийхээр хувцсаа тайлахад тэр эмэгтэй бас хувцсаа тайлсан, зарим нэг хувцсыг нь тайлаад бид 2 оронд ороод бэлгийн ажил хийгээд байж байхад өрөөний хаалга тогшсон...” гэх мэдүүлэг 3-р хх-н 180-184, 190-191, 195-196, 4-р хх-н 172-174/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.М-ийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой ажлын залуу Рийн хамт БЗД-ийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд орж нэг нэг пиво авч уухаар орсон. Тэнд ороод бид 2 хоёр хоёр лааз пиво уучихаад удаагүй гаръя гээд гарцгаасан баарнаас гарч явахад араас нэг хүүхэн яасан гэж намайг түлхэж байгаа юм гээд дайраад ирсэн. Тэгэхэд яасан юу болсон юм гэхэд Р гарч явахдаа нэг эмэгтэйг шүргэсэн гэж хэлээд дуусаж байхад цаанаас нь нэг эрэгтэй биеэрхүү залуу улаан галзуу гүйж ирээд Р руу дайраад алалцая гээд байхаар нь би дундуур нь ороод яасан яагаад байгаа юм тайван байлдаа гэж хэлтэл тэр биеэрхүү залуу үүдэнд хураалгаатай байсан пивоны шилнүүдээс нэгийг аваад хананд цохиж хагалаад миний зүүн шанаа руу зоогоод, гэдэс рүү зоогоод татсан. Тэгээд алалцая ална гээд байсан. Тэр үед тэр залуугийн эхнэр нь гэх эмэгтэй боль боль гээд салгасан, манай найз Р бас боль боль гээд салгасан. Түүний дараа тэр залуу явна гээд байхаар нь явуулалгүй байж байгаад цагдаа дуудаж тэр залууг барьж өгсөн. Би гэмтлийн эмнэлэг рүү явж эмнэлгийн анхны тусламж авсан. Миний хувьд тэр залуутай болон хамт явж байгаа эмэгтэйтэй нь маргалдаагүй. Харин манай найз Р тэр эмэгтэйг шүргэсэн юм гэсэн тэгсэний төлөө Р бид 2-луу дайраад улмаар миний биед пивоны шилээр гэмтэл учруулсан. Б-эд гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /5-р хх-н 200-202/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Д-гийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ажлын дүү болох Ттай 40-р сургуулийн орчим уулзаад бид 2 Тгийн гэрийнх нь ойролцоо бид тус бүр 3 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд юм яриад сууж байтал Тгийн нөхөр Н Т руу залгаж нэг караокед байна хүрээд ир гээд байсан. Тэгээд бид 2 пиво ууж дуусгаад уг пабаасаа гараад Тгийн нөхөр дээр очсон. Тэгээд нэгэн караокед ороход Тгийн нөхөр Н согтуу ганцаараа сууж байсан. Т нөхөртэйгөө 2 дуу дуулж байсан. Тэгэхээр нь би Тг хүргэж өгөөд гэртээ харина гэж бодож байгаад Т нөхөртэйгөө бид 3 уг караокенаас гараад бид нар Тгийн гэр лүү алхаж явсан. Тэгээд орцны гадаа очоод Тг гэрт нь оруулах гэтэл нөхөр нь надруу хандан хулгайч пиздаа минь авгай минь гээд намайг хараагаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би газар уначихсан нэг танихгүй хүн хүүе та яасан бэ зүгээр үү гэж хэлээд намайг сэрээхэд би сэрээд босож чадахгүй нэг гар дийлдэхгүй байсан. Тэгээд би орилоод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машин намайг авч явж байсан.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-н 114, 136/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Тын өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ амарч байгаад өдөр 13:00 цагийн үед Гадаадын иргэн харъяатын газар очиж Монгол Улсад ирж ажиллах гэж байгаа хоёр Хятад Улсын иргэний визний материалыг бүрдүүлж өгсөн юм...Тэгээд би Улаанбаатар их дэлгүүрийн Маями зочид буудлын нэг давхарт амьдардаг найз Бадамжав гэрт очиж ярилцаж байх үед манай найз охин Цэгмид ирсэн. Тэгээд би найз охинтойгоо Улсын их дэлгүүр ороод найз охиныхоо дүүг нь гэрт нь хүргэж өгөөд би найз охинтойгоо гэрлүүгээ явсан юм. Намайг гэртээ байхад 21:58 минутын үед нягтлан надруу залгаад би утсаа алдчихлаа гэж сандарсан байдалтай надруу залгасан. Тэгээд би очих замдаа байр түрээслүүлсэн Д.Б гэдэг хүний 99909299 дугаарлуу залгаад манай Хятадуудыг хүмүүс дээрэмдчихсэн байна та цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд би очоод юу болсон талаар асуухад манай нягтлан хаалга хүн тогшихоор нь хятадаар хэн бэ гэж асуусан чинь, нөгөө хүн хятадаар би гэж хариулсан. Нягтлан хаалга онгойлгоход нэг удаагийн маск зүүсэн хоёр биерхүү хүн орж ирээд нягтланг цохиж унагаагаад захирлыг зодож ухаан алдуулаад том өрөөнд байсан цүнхнээс 18 сая төгрөг болон нягтлангийн хоёр гар утас болон даргын 1 ширхэг гар утсыг аваад зугатаасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 62-64/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Эийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 19 цагаас эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Бүргэд-113 чиглэлтэй автомашин дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийт 23 дуудлага мэдээллийг шалган шийдвэрлэж байхад 08-ны өдрийн 02 цагийн орчимд Бүргэд-10-аас “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Хонг Конг зочид буудлын урд зогсоолд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ж.У-гийн хамтаар дуудлага мэдээллээ шийдвэрлэсээр явж байгаад дуудлага өгсөн 8801-тэй дугаарт холбогдоод Хонг Конг зочид буудлын гадна очиход гадаа нь зодоон болсон шинж байгаагүй. Тэгтэл дуудлага өгсөн гэх 40 орчим залуу нь машин дээр маань ирээд Энэ хүнтэй яриад өг гэж хэлээд надад утсаа өгсөн. Би утсыг нь аваад ярихад өөдөөс “Ганбаа мөн үү” гэхэд нь би үгүй гэж хэлтэл “Аан Э мөн үү” гэхээр нь би дуу хоолойгоор нь СХД-н Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн цагдаа жолооч Н байна гэдгийг мэдсэн. Н надад хэлэхдээ “606 тоотод байгаа хүмүүсийг гаргаад ирээч, манайд шалгагдаж байгаа хүмүүс байгаа юм. Би очих гэсэн чинь дуудлагатай болчихлоо. Наана чинь 1 Хятад улсын иргэн Монгол хүүхэнтэй хамт байгаа. Би дуудлага ихтэй очиж чадахгүй байна” гэж надад хэлсэн. Би тухайн үед буудалд хамт байсан 2 хүнийг СХДЦХ-1 дээр шалгагдаж байгаа гэж бодсон учраас төдийлөн хувийн байдалд нь анхаарал хандуулаагүй. Тус өрөөнөөс монгол эмэгтэй болон хятад эрэгтэй хоёрыг гаргахад дуудлага өгсөн залуу нь цагаан өнгийн жийп маягийн машинтай гадаа зогсож байсан. Тэгтэл буудлаас гаргаж ирсэн эмэгтэй нь тухайн машинд шууд суучихсан. Тэгээд би Хятад улсын иргэнийг аваад СХДЦХ-ийн түр саатуулах байранд хүн хүргэж өгөх зуураа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Мираж буудлын урд Нтай уулзаж нөгөө Хятад иргэнийг хүлээлгэн өгсөн. Харин Ж.У- бид 2 саатуулах байрлуу явсан. Үүнээс хойш дахиж Нтай холбоо бариагүй. Тухайн үед Нтай хамт ажиллаж байсан таньдаг гэдэг утгаараа ажилд нь тус боллоо гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 105-107, 3-р хх-н 239-242/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Н-гийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрийн 05 цаг болж байхад гэртээ унтаж байтал манай ах өөрийн 99266277 дугаарын утаснаас миний 89667588 дугаарын утас руу залгаад энд нэг хятад хүнтэй утсаар яриадахаач орчуулагч нь юу гэж хэлсэн юм мэдэхгүй байна над руу хараад юм яриад байна гэж хэлээд утсаа тэр хятад хүнд өгч надтай яриулсан. Нөгөө хятад хүн нь намайг цагдаа 6,000,000 төгрөгөөр торгоно гэж байна, энэ нь арай өндөр байна, манай орчуулагч тэгж хэллээ гэж хэлэхээр нь би буцааж утсаа өг гээд Н ахтай ярьж та 6 сая төгрөгөөр торгоно гэсэн юм уу орчуулагч нь наад хятад хүнд чинь тэгж хэлсэн байна гэж хэлтэл Н ах үгүй ээ ердөөсөө тийм зүйл яриагүй орчуулагч нь худлаа хэлсэн байна чи буцаагаад хэлчих гээд тэр хятад хүнд утсаа өгөхөөр нь би яриад тэгэж хэлээгүй юм байна орчуулагч чинь худлаа хэлсэн байна гэж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 109-110, 3-р хх-н 244-245/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ци Хао Мингийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны нилээн орой яг хэдэн цагийн үед гэдгийг сайн санахгүй байна, манай компанид талбайн зохион байгуулагч Шүй Ган /Xu Gang/ өөр хүний утасны дугаараас над руу залгаад би цагдаа дээр асуудалд орчихлоо надад 6,000,000 төгрөгийн хэрэг гараад байна, надад 6,000,000 төгрөг зээлээч гэж хэлсэн, тэгэхээр нь би Шүй Ган /Xu Өапд/-д 6,000,000 төгрөг зээлье хэзээ хэрэгтэй юм, хэн авах юм гэж асуухад одоо хэрэгтэй байна, орчуулагч М- очиж авна гэж хэлсэн. Тухайн үед би Хон Конг зочид буудлын 605 тоот өрөөнд байгаа гэдгээ хэлэхэд хагас цаг орчимын дараа орчуулагч М- ирсэн, тухайн үед надад Шүй Ган /Xu Gang/-ы талаар ямар нэгэн зүйл хэлээгүй надаас 6,000,000 төгрөг бэлнээр аваад гарсан. Түүнээс хойш юу болсон эсэх талаар мэдэхгүй байна. Маргааш нь би Дундговь аймаг руу явах болоод зочид буудлын өмнө зогсож байхад Шүй Ган /Xu Gang/-тай таараад мэнд мэдээд өнгөрсөн, тэгэхэд ямар учиртай мөнгө төгрөг авсан талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 201-202/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.У-гийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 19 цагаас маргааш өдрийн 09 цаг хүртэл эргүүлийн офицер Эийн хамт Бүргэд-113 чиглэлд 20-63 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үүрэг гүйцэтгэж байхад мартын-8 баяр болох гээд нилээн ачаалал ихтэй явж байсан одоо яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна 1-р хорооллын Хон Конг зочид буудлын гадаа согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага 102-оор дамжин манай хэлтсийн жижүүрээс мэдэгдсэн. Энэ дуудлага авах үед бид дуудлагатай явж байгаад очсон, очиход Хон Конг зочид буудлын гадаа хэн нэгэн хүн агсам согтуу тавиад байгаа хүн харагдахгүй байсан, тэгээд зогсоод ойр орчимын газрыг харахад ямар нэгэн согтуу хүн агсам согтуу тавьж байгаа зүйл харагдаагүй. Тэр үед нэг залуу ирээд би дуудлага өгсөн хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон яасан гэж асуухад та энэ хүнтэй утсаар яриадахаач гээд манай офицер Эд утсаа өгсөн. Тэгээд Э тэр залуугийн утсаар ярих үед утсаа спикер дээр нь тавьсан байсан тэгэхэд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Н байнаа хэн бэ хөгшөөн гэж хэлж байсан. Тэр үед Э офицер спикерийг нь болиулаад утсаар ярьж байсан. Цаанаа юу ярьж байгааг нь хэлж мэдэхгүй байна, тэгээд машинаас бууя гээд бид 2 машинаас буугаад Хон Конг зочид буудал руу орсон. Буудал руу орох үед буудлын гадаа байсан залуу буудлын тэдэн номерын өрөөнд байгаа гэж хэлж байсан ингээд буудал руу орох явцдаа Э офицер 1-р хэлтсийн Н ярьж байна энэ буудлаас нэг хятад хүнийг хамт байгаа хүнтэй нь гаргаж ирээд над руу дөхүүлээд өгөөч гэж хэлж байна гэсэн. Тэгээд бид 2 уг зочид буудлын 4-5 давхарт гараад одоо өрөөний дугаарыг нь санахгүй байна, нэг өрөөний хаалга тогшиход нэг эмэгтэй хүн хаалга онгойлгосон бөгөөд цаана нь нэг хятад залуу байсан. Тэгэхээр нь уг эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг явъя гээд хувцсыг өмсүүлээд дагуулаад гарсан. Буудлаас гарч ирээд тэр хятад иргэний машиндаа суулгасан, наана нь байсан эмэгтэй нь араас нь очих юм шиг зүйл хэлж байх шиг байсан. Тэгээд СХД-ийн нутаг “Мираж” зочид буудлын гадаа очиход Н цагдаагийн алаг тэрэгтэйгээ ирсэн байсан. Машинд Н, эргүүлийн офицертойгоо 2-лаа явж байсан. Тэгээд тэдний машинд тухайн хятад иргэнийг суулгачихаад шууд цаашаа дүүргийн эрүүлжүүлэх байрлуу явсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-н 227-229/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-гийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ байж байхад над руу миний танил /оюутан байхдаа өмнө нь цагийн ажил хийж байсан/ Сод гэдэг ах залгаад З чи завтай байна уу завтай бол жаахан ажил байна гэж хэлсэн тэгэхээр нь ямар ажил гэж асуухад одоо чам руу хүн залгах байх гэж хэлсэн тэгээд байж байхад миний утас руу Сод ахын дүү нь байна гээд нэг залуу ярьсан тэгээд жаахан ажил байна хаана байгаа газраас чинь очоод явъя гэхээр нь гэрийн хаягаа СХД-ийн Баянхошууны 112-н буудлын тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед ямар ажил хийх гэж байгааг нь сонсох гэж дуудсан тэгээд байж байтал ирчихлээ гэхээр нь гэрээс гараад утсаар яриад байгаа газар нь очиход цагаан билүү саарал өнгөтэй Альпард маркийн машинтай өөрийгөө Мөөгий гэж танилцуулсан залуу байсан наана нь Сод ахын дүү нь байна гэж ярьсан залуу байсан. Тэр 2 явж байхдаа надад хэлэхдээ Мөөгий гэдэг залуу нь хятад компанид ажилладаг ажил төрөл нь гайгүй сайн байгаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажилладаг хятад хүн нь саад болоод байна тэр хятад иргэнийг жаахан хашраах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд явсаар байгаад 5 шарын автобусны арын буудлын тэнд очсон ба намайг хятад иргэний байгаа буудалд ороод байж бай удахгүй араас чинь цагдаа оруулаад чамайг авна гэсэн тэгэхээр нь би “буудалд хятад иргэний байгаа хүнийг яахаараа цагдаа барьдаг юм” гэж асуухад Мөөгий нь Монголд ажиллаж байгаад хятад иргэд Монгол эмэгтэй хүнтэй буудалд байх юм бол хууль бус байдаг юм гэсэн тэгээд надад хятадаар ойр зуурын баахан үг зааж өгсөн, тэгээд цаасан дээр Монгол галигаар хятад үгнүүд бичээд уншаад бай гэсэн тэгж байх хугацаанд Мөөгий буюу М- өөрийнхөө гар утаснаас чатаар нэг хүнтэй харилцаад байсан тэгж байгаад намайг нэг хятад иргэний утсаар яриулах болсон. Тэгэхдээ чи энэ цаасан дээр бичсэн зүйлийг уншаадах гэсэн тэгээд би тэр цаасан дээр бичсэн зүйлийг нь уншиж байгаад гацаад, түгдрээд эхэлсэн чинь Мөөгий нь баригдчихлаа гээд утсаа салгасан. Тэгээд ерөөсөө маргааш болъё чи маргааш зав гаргаарай гээд байсан тэгэхээр нь та нар яах гээд байгаа юм би та нарын хийх гээд байгаа зүйлийг ойлгохгүй байна гэхэд зүгээрээ ямар ч асуудал байхгүй гээд тэр Оожоо гэж дуудаж байсан залуу, Мөөгий 2 надаас гуйгаад байсан тэгээд тухайн өдрөө гэртээ очиж амарсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой Оожоо ах над руу залгаад намайг хаана байгааг асуусан нь тэр үед би гадуур найз нартайгаа явж байсан учир гадуур явж байна гэхэд миний дүү 5-н шарын автобусны буудал дээр хүрээд ирээч гэсэн тэгэхээр нь 5-н шарын автобусны буудал дээр очоод Оожоо ахтай уулзаад хоол идэж байхад Мөөгий машинтайгаа ирсэн. Тэгээд Оожоо, Мөөгий 2 юм ярихдаа ОтгонЗг 5-н шарын автобусны буудлын тэнд нэг буудалд оруулмаар байна, өөр газар буудалд оруулах юм бол нөгөө 2 цагдаагийн нутаг дэвсгэр нь биш очиж чадахгүй гэсэн. Тэгээд 5 шарын тэр хавиар буудал хайгаад явж байгаад буудал нь олдохгүй байсан, энэ хугацаанд Мөөгий гар утсаараа миний зургийг аваад нөгөө хятад иргэн рүү явуулаад байх шиг байсан ба хятад иргэнтэй чатлаад байсан. Тэгж байгаад нөгөө хятад иргэний байгаа зочид буудал болох Хон Конг зочид буудал руу намайг оруулахаар болсон. Тэгээд намайг Хон Конг буудлын гадаа очоод буудлын 5-н давхар одоо дугаарыг нь санахгүй байна нэг дугаар хэлээд ойр зуурын хятад үгнүүд надад зааж өгөөд байсан, тэрийг нь Мөөгийгөөс асуухад би юм ярьмааргүй байна гэсэн утгатай үг гэсэн тэгээд болохгүй бол толгойгоо сэгсрээд бай гээд байсан тэгээд тухайн зочид буудал руу оруулсан. Оруулахын өмнө чи ороод 5 минут бололгүй утсаар залгаарай гэсэн тэр үед миний утасны цэнэг дууссан учир Оожоо ахын гар утсыг аваад зочид буудал руу нь орсон. Зочид буудлын дугаар өрөөнд ороход нэг хятад иргэн байсан ба хятадаар юм яриад миний гадуурх хувцас тайлж өгөөд жаахан байж байгаад над руу хятадаар юм яриад дайраад байсан би цаашаа бай гэж монголоор хэлээд тэр хятад иргэн ойлгохгүй байж байгаад би 00 өрөөнд орж усанд ороод дараа нь бид 2 бэлгийн ажил хийсэн, тэр хугацаанд Оожоогийн гар утаснаас Мөөгийгийн гар утас руу залгаж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалга онгойлгож өгөхөд 2 цагдаа зогсож байсан би тэр 2 цагдаад та нар яасан уддаг юм, ийм юм болно гэж яриагүй биз дээ гэхэд нөгөө 2 цагдаа юм ярихгүй намайг хувцсаа өмс гэж өмсүүлээд, нөгөө хятад иргэнийг хувцсаа өмс гэж дохиогоор хэлээд дагуулаад буудлаас гарсан. Буудлаас гараад нөгөө хятад иргэнийг цагдаагийн машинд суулгасан, намайг буудлын үүдэнд байхад Оожоо ах царайгаа далдалсан малгай дарж өмсөөд намайг цааш дагуулж яваад машиндаа суулгасан. Учир нь тэр хятад иргэн нь Оожоо ах, Мөөгий ах 2-ыг таньдаг гэсэн тэгээд Оожоо ах, Мөөгий ах 2 тэр хятад иргэнд харагдаж болохгүй гээд яриад байсан. Оожоо ахын машин нь хар өнгийн приус-20 маркийн машин байсан ба хятад иргэний суусан машиныг дагаад явсан. Би Оожоо ахад та нар яасан муухай худалч хүмүүс бэ та нар удахгүй цагдаа оруулаад намайг авна гэсэн шүүдээ ямар уддаг юм гээд уурлаад уйлаад хэлэхэд тайван байж бай удахгүй болно гээд байсан тэгээд нэг мэдэхэд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн гадаа ирсэн байсан ба нөгөө хятад иргэнийг цагдаагийн машинд суулгасан байсан, тэр үед Оожоо ах тэр цагдаа нарын нэгэнтэй утсаар яриад чи наад хужаагаа айлгаад сүрдүүлээд дарамтлаадах гээд яриад байсан, би Оожоо ахаас та нар яаж байгаа юм гэж асуухад энэ хятад иргэнийг цагдаа нараар дарамтлуулж байгаа юм гэсэн. Тэгэхэд тэр цагдаагийн машинаас нэлээн зайтай Оожоо ах бид 2 машинтай нь хараад зогсож байхад цагдаагийн машин тэр хавиар хэсэг яваад, буцаж цагдаагийн хэлтсийн гадаа очиж зогсоод хэсэг явсан энэ хугацаанд Оожоо ах бид 2 алсаас нь дагаад яваад байсан. Мөөгий ах, Оожоо ах 2-ын надад ойлгуулснаар тэр хятад иргэн монгол хэл мэдэхгүй цагдаагийн машинтай хэсэг авч яваад цагдаа нар дарамтлахаар хятад иргэн орчуулагч Мөөгий рүү утсаар ярина тэгэхээр Мөөгий юу ч мэдээгүй хүн болж цагдаа нар дээр очоод цагдаа нар мөнгө нэхэж байна гэж хэлээд хятад иргэнээс мөнгө авна гэж ойлгуулсан. СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн гадаа цагдаагийн машин байхад Мөөгий ах Альпард машинтайгаа ирээд цагдаа нартай уулзаад, хятад иргэнтэй уулзаад байсан. Тэр үед Оожоо ах бид 2 тэндээс машинтайгаа хөдлөөд 5-н шарын автобусны буудлын тэнд очсон, би Оожоо ахад уурлаж байсан учир, миний биенээс хятад иргэний муухай үнэр үнэртэж байсан учир намайг 5-н шарын тэнд байх нэг зочид буудал руу оруулаад энд усанд ороод байж бай гэсэн тэгээд Оожоо ах бид 2 буудал руу орсон. Би буудалд орж усанд ороод гараад ирэхэд Оожоо ах буудлын орон дээр унтаж байсан тэгэхээр нь би буудлаас гараад орой найзтайгаа уулзах гээд гараад гадуур хэсэг явж байхад Мөөгий ах буудал дээр хүрээд ирсэн тул би буудал руу очиж Мөөгий, Оожоо ах нартай уулзахад надад 250,000 төгрөг өгсөн тул би тэндээс явсан. Мөөгий ах, Оожоо ах нар анх надтай уулзахдаа БНХАУ-ын иргэнээс мөнгө залилан мэхлэж авах гэж байгаа талаар огт юм яриагүй шүү дээ. Анх уулзахдаа М- ажиллаж байгаа хятад компанидаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажиллаж байгаа хятад иргэн нь саад болоод байгаа тэр хятад иргэнийг чадах гэсэн юм гэсэн. Тэр үед намайг буудал руу оруулна хятад иргэн байгаа удалгүй чиний араас цагдаа оруулна гэж хэлсэн түүнээс би Мөөгий ах, Оожоо ах нартай тэр хятад иргэнээс 6,0 сая төгрөг залилан мэхлэж авна гэсэн зүйл огт яригдаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 177-180/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.С-гийн өгсөн:

“...Манай найз Г- нь Солонгос улсаас ирээд Г- бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд сууж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр 3, 3 пиво аваад уугаад сууж байтал үл таних 2 залуу ирээд хамт уух уу, хамт ширээнд сууя гээд байсан. Тэгэхээр нь би үгүй ээ уучлаарай гээд хэлээд явуулсан. Хэсэг сууж байгаад би 00 өрөө орсон. Гэтэл хамт ширээнд сууя гээд байсан үл таних М гэх залуу 00 өрөөнөөс гараад миний хажуугаар мөрлөөд явсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд өнгөрсөн. Удалгүй Г- бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал М гэх залуу ирээд миний бөгснөөс базаад байсан. Тухайн үед манай найз Г- нь намайг өмөөрч тэр залууд хандаж яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь сүртэй юм бэ гээд өнгөрсөн. Тэгээд би найзтайгаа хамт буцаад ширээндээ суусан. Харин нөгөө М гэх залуу дагаж ширээнд ирээд намайг янхан, гичий минь сүртэй юм бэ гээд хэл амаар доромжилсон. Түүний найз нь гээд 1 жижигхэн залуу ирээд уучлаарай бүсгүйчүүдээ гээд бид хоёроос уучлалт гуйсан. Тэгээд Гэрэлээ бид хоёр гаръя гээд гарах гэсэн чинь М гэх залуу сүртэй шүү дээ гээд намайг буйдан руу түлхэж унагаасан. Тэгээд би гарангуутаа нөхөр Б- рүү залгаж дуудаад, тамхи татчихаад буцаад баар луу орсон. Тэгээд Гэрэлээ бид хоёр баарны 1 давхарт зогсож байсан чинь 2 давхраас М шатан дээрээс найзтайгаа хамт бууж ирээд над руу хандаж хөөе янхан минь сүртэй шүү дээ, сүржигнээд байх юм гээд дахиад хэл амаар доромжилж эхэлсэн. Түүний хамт яваа найз нь хажуунаас нь уучлалт гуйгаад байсан. Тэр үед гаднаас нөхөр Б- орж ирээд юу болоод байгаа юм яасан бэ гэсэн. Тэгээд би Мид манай нөхөр ирчихлээ гэж хэлсэн чинь М нь Б-эд хандаж чи 2 янханаа авах гэж ирээ юу гээд байсан. Тэгээд Б- нь Мид чи яахаараа хүний эхнэрийн бөгс базаад байдаг юм гэсэн. Тэгсэн чинь танай эхнэр чинь тийм ариухан бөгстэй юм уу гээд хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгээд М нь манай нөхрийг пизда минь хутгалалцъя, алалцъя гээд хэл амаар өдөөд байсан. Тэгээд манай нөхөр Б- уурлаад тэнд байсан хоосон пивоны шилийг аваад хагалж байгаад хагархай шилээр айлгасан. Тэгээд удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. Б-ийг би хагархай шилээрээ хүн цохиж байхыг хараагүй. Б-ийг тэр залуутай маргалдах үед М гэх залуу 1 найзтайгаа хамт, Гэрэлээ бид 2, баарны хамгаалагч гээд 1 залуу үүдэнд сууж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-н 130-131/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Рийн өгсөн:

“...Би 2018 оны 11-р сарын 23-наас 24-нд шилжих шөнө ажлын найз Мийн хамт БЗД-ийн Сансарын тунелийн зүүн талд байх Парис нэртэй бааранд орж үйлчлүүлэн 2, 2 пиво авч уугаад за за гаръя гээд гарч явахдаа үүдэнд байсан 2 эмэгтэйн нэгийг нь би шүргэсэн юм байна лээ гэсэн. Араас тэр хүүхэн, найз залуу нь гэх өндөр биеэрхүү залуугийн хамт гараад ирсэн. Тэгсэн тэр хүүхэн чи яаж байгаа юм гээд над руу дайраад байсан тэгэхээр нь би яасан юм гэхэд найз залуу нь гэх өндөр залуу над руу дайраад намайг барьж авсан тэр үед манай найз М хажуугаар орж ирээд яасан юу болсон юм гээд салгаад болиулж байтал тэр өндөр биеэрхүү залуу үүдний хананд өрөөтэй байсан пивоны шил аваад хана руу цохиж хагалаад Мийн зүүн хацар луу нь пивоны шилээр хатгасан, тэгснээ Мийн хүйсний дээд тал руу нь пивоны шилээр зүссэн. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд юу болоод байгаа юм боль гэхэд хутга аваад ир энийг ална гээд дайраад байхаар нь би бас боль боль гээд, найз хүүхэн нь боль боль гээд салгасан. Тэр хүүхэн чи найзыгаа аваад явчих, би нөхрийгөө аваад явъя гэсэн. Тухайн үед манай найз Мийн шанаа, гэдэснээс цус гарч байсан учир цагдаа дуудтал удалгүй ирээд тэр өндөр биеэрхүү Б- гэдэг залууг барьсан. Би Б-ийн найз эмэгтэй Саранхүүгийн өгзгийг базаж, эмэгтэй хүний эрх чөлөөнд халдсан зүйл болоогүй, М бид 2 тэр эмэгтэйн өгзгийг базсан зүйл болоогүй, баарнаас гарах гэж байхдаа би санаандгүй шүргэсэн байсан тэрнээс болоод хэрүүл маргаан болсон...” гэх мэдүүлэг /5-р хх-н 203-205/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч А.Б-ын өгсөн:

“...2019 оны 4-р сарын 13-ны өдөр 21 цаг 43 минутанд дуудлага ирж, 21 цаг 46 минутанд жолооч /хэн гэх жолооч байсныг санахгүй байна, ээлжинд 12 жолооч байдаг/-ийн хамтаар албаны машинаар очиж байсан. Очиход тухайн орцны үүдэнд дээш харсан байдалтай 45-с 55 насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Ойр хавьд нь зодсон юм уу өшиглөсөн гэх хүний эхнэр нь байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд би амин үзүүлэлт буюу даралт, пүлсийг нь үзэхэд пүлс 100-тай, даралт нь 120-80, 130-80-тай байсан байх. Тухайн хүн нь сэрүүн, ухаантай, орчиндоо харьцаатай, ухаан санаа саруул, хөдөлж чадахгүй байсан ба зүүн бил үү мөрний мултралын шинж илэрсэн. Мөрний үе хэсэгт нь тэмтэрч үзэхэд өвдөлт ихтэй, эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Тэгээд уг хүнийг дамнуургаар тээвэрлэж албаны машинаар зөөж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 22:00 цагийн үед очиж хүлээн авахын жижүүр эмч н.Цэрэнд хүлээлгэн өгсөн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэрэг бүртгэгч, байцаагч дээр хамт байсан найзыг нь буюу дуудлаганд очиход хажууд нь байсан зодсон гэх хүний эхнэр гэх эмэгтэйг дагуулан орж бүртгэл хийлгэсэн. Тухайн гэмтсэн эмэгтэй нь дээрх зодсон гэх хүний эхнэрийн найз нь байсан.

Би гэмтлийн шалтгааныг тодруулахад дээрх 2 эмэгтэйн яриагаар зодсон гэх эрэгтэйтэй хамт 3-уулаа гэрээс нь гарч ирээд муудалцаж үл ойлголцол гараад түлхээд юм уу цохисон гэж хэлж байсан. Эхнэр нь гэх эмэгтэй ярихдаа манай хүн манай найзыг цохиод юм уу түлхээд унагаасан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-н 181-182/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 14037 тоот:

1. А.М-ийн биед зүүн хацар, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /5-р хх-н 134/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 4732 тоот:

1. Ч.Д-гийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /6-р хх-н 118/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 1415 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цамцанд 117х40мм, хагас ханцуйтай хар өнгийн цамцанд 72 мм ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд гарсан байна гэх дүгнэлт /5-р хх-н 206-208/,

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх1х9-21/

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 145-146/,

- дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл /3-р хх-н 26/,

- баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 32-36/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-153/,

- хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /4-р хх-н 175/,

- хохирогч А.М-ийн өвчний түүхийн хуулбар /5-р хх-н 193/,

- хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-н 194-199/,

- шүүгдэгч Д.Н-ын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-н 170/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 9, 12, 15, 6-р хх-н 132, 132/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 141, 6-р хх-н 126, 126/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /6-р хх-н 133/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Н.Цэцэгмаа, С.Оюунцэцэг, Г.Алтанчимэг нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлож, тогтоож чадаагүй, гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй учраас хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж өгнө үү гэх саналыг гаргалаа.

           Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг чиглэсэн довтлогооныг хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцогддог онцлогтой учир гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй гэх өмгөөлөгчдийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.М-, Н.Э, Т.Т-, А.Б- нар нь бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт яллаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан  хохирогч Ли Шуанчэнгийн: “...Их богино хугацаанд болж өнгөрсөн, би их айсан учраас сайн санахгүй байна. Цүнхэнд маргааш миний барилгын материал худалдан авахаар бэлдсэн байсан 16 сая төгрөг байсан, мөн миний халаасанд байсан 1 сая төгрөгийг авсан.

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулганд 10 гаруй сая төгрөг байсан бөгөөд яг хэдэн төгрөн байсныг мэдэхгүй байна. Учир нь би нягтлан Лун Дэ Гүйд мөнгөө хариуцуулж өгсөн байсан. Миний хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 16.000.000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16,000,000 төгрөгийг цүнхнээс авсан байсан. Мөн уг цүнхний зүүн талд байсан хар өнгийн жижиг арьсан цүнхэнд 4 сая төгрөг бэлнээр байсан. Үүнээс гадна миний биед өмссөн байсан хөх өнгийн даавуун өмдний баруун урд халаасанд байсан 1 сая 20.000 мянган орчим төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-44, 45-46, 58-59/, 

           

хохирогч Лун Дэ Гуйны “...Тэгээд халаас ухаад гар утас бэлэн мөнгө болох 1,500,000 орчим төгрөг байсныг авсан. Мөн цүнхэнд байсан 16.000.000 төгрөг бас авч зугатаасан. Удалгүй захирал ирж гар хөлийн хүлээс тайлсан...Би алдсан утаснууд болох Самсунг-S7 edge 5600 юаниар, Show me 1.700 юаниар авч байсан.

Манай дарга Ли Шуанг Чэнгийн хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 20.000.000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16,000,000 төгрөгийг нь авсан байсан бөгөөд цүнхэнд байсан 20 сая төгрөгийг 4 саяыг нь цүнхний урд хэсэгт, 16 сая төгрөгийг нь цүнхний гол хэсэгт хийсэн байсан юм. Үүнээс гадна Ли Шуанг Чэний биед буюу өмднийх нь халаасанд /аль халаас болохыг нь хараагүй/ байсан 1 сая орчим /20.000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг төгрөгийг дэвсгэрт 20 орчим байсан гэх/ төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй. Мөн миний зүүн талын өмдний халаасанд байсан 500-600 мянган төгрөг /яг хэдэн төгрөг байснаа санахгуй байна/-ийг намайг хаалга онгойлгоход араас цохиж унагасан залуу л миний мөнгийг авсан... Ингээд нийт 33.500.000 орчим мянган төгрөг байснаас 17.500.000 орчим мянган төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-52, 54-56, 5-р- хх-н 105-106/ зэргээр гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан мөнгөний хэмжээг хохирогчид зөрүүтэйгээр мэдүүлсэн мөн 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээс үзэхэд хохирогчид 20,000,000 төгрөг байсан гэж мэдүүлсээр байхад 16,000,000 төгрөгийг тухайн үед хохирогчид байсан цүнхнээс өөр хэлбэр бүхий /хх1х17/ цүнхэнд хийж туршилт хийсэн нь хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй байх тул шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 17,600,000 төгрөгийн хохирол буюу шууд үр дагавар үүсгэсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

Залилах гэмт хэргийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх талаар заажээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М- нь Д.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан ... хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.М- нь хохирогч Шүй Ган-тай хамт ажилладаг бөгөөд орчуулагчийн албан тушаалаар өөрийн олж авсан мэдээллийг ашиглан залилах гэмт хэргийг зохион байгуулсан тул залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж зөвтгөх нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан...хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт нийцүүлэн шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нарын албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн залилах гэмт хэрэгт хатгагч хэлбэрээр буюу шүүгдэгч Д.Н-ыг урьд нь таньдаг байсан тул гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн идэвхитэй үйл ажиллагаа явуулсан байх тул шүүгдэгч Н.Б нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон хэмээн шүүх хуралдаанаар зөвтгөж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох 1808015150311 тоот дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн 1136 дугаартай захирамжаар прокурорт буцааж байсан бөгөөд тус захирамжтай холбоотой зохих ажиллагааг тодорхой түвшинд хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

1. А.М- нь Н.Э, Т.Т-, А.Б- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

шүүгдэгч Т.Т-гийн “.... Бид хоёрыг уг айл руу орохын өмнө М- та хоёр юмыг яаж мэдэхэв гар утаснуудыг нь аваарай гэж хэлсэн...Тэгээд бид хоёр жижиг өрөөрүү нөгөө хоёр Хятадыг оруулаад гараад ирэхэд М- алга болчихсон байсан. Тэгээд бид хоёр М-ийг хайгаад алга болчихсон байсан бөгөөд коридорт байсан Huawei, Samsung S-7 маркийн гар утаснуудыг аваад хаалгаар гараад зугтаасан...Саппоро худалдааны төвийн гадна очиж зогсоход М- маск, бээлий, скоч зэргийг гаргаж Б- бид хоёрт өгсөн. Б-, М- бид 3 гурвуулаа маск, бээлий өмссөн гэж ойлгож болно. СХД-ийн 13 дугаар хороо 9-р байрны 6-р орцны гадаа Б-, М- бид 3 очсоны дараа М- би камерыг салгана гэж хэлээд орц руу түрүүлээд орсон тэгээд 1 минут орчимын дараа Б- бид 2 тухайн орц руу орсон тэгээд М- маск, бээлий, скоч зэргийг Б- бид 2-т гаргаж өгч байхдаа камерыг салгачихсан гэж хэлж байсан. Б- бид 2 тэр 2 Хятад иргэнийг цаад жижиг өрөөнд оруулаад хүлж байхад М- Хятадуудын гэрт ороод гараад явсан байсан...Би энэ 2 гар утсыг ямар нэгэн зүйлд ашиглаагүй, ШШГЕГ-ын харьяа 0461-р ангид 48 цаг саатуулагдаад гарч ирсний дараа СХД-ийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч манай гэрээс очиж авсан, одоо энэ 2 гар утсыг эрүүгийн төлөөлөгч мэднэ. Анх Э-ээ ах надад М- та 2-т 500,000 төгрөг өгч явуулна гэж хэлээд Б- бид 2-ыг явуулсан, тэгээд хэрэг болсны дараа М-тэй уулзахад 1,000,000 төгрөг, 3 ширхэг гар утас өгөхөөр нь 1,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг нь Б- бид хоёр 250,000 төгрөг, 250,000 төгрөгөөр хувааж аваад энэ хуваасан 500,000 төгрөгөө Э-ээ ахад хэлэлгүй үлдсэн 500,000 төгрөг аваад очсон юм. Тэгэхэд Э-ээ ах Б- бид 2-т 100,000 төгрөг, 100,000 төгрөг өгөөд өөрөө 300,000 төгрөгийг нь авсан юм. Тэгэхээр Б- бид 2 тухайн мөнгөнөөс хүний 350,000 төгрөг авсан гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Б-ийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайн урд байрлах “Лакс” бааранд ажил дээрээ байсан бөгөөд 20:00 өнгөрч байхад...Toyota Alphard маркийн машинд суугаад явж байх замдаа танилцахад өөрийгөө Мөөгий гэж танилцуулж байсан. Явж байхдаа бид 2-ын гар утас, түрийвчнүүдийг машиндаа үлдээлгэсэн. Тэгээд явсаар 1 дүгээр хорооллын “Саппоро” төвийн араар байдаг байрнуудын голд очоод машинд сууж байхад жижиг биетэй маск зүүсэн шар залуу орж ирэхэд чи түрүүлээд явж бай гэж хэлэхэд нөгөө залуу толгой дохиод яваад өгсөн. Тэгээд бид 3 буугаад ахиад замруу гарч такси бариад нэг арктай бор шаргал өнгийн байрны 1 орцонд явж ороод шатаар 3 давхарт гараад ажлын бор бээлий, цэнхэр өнгийн эмнэлгийн маск өгөөд би өөрөө хаалгаа онгойлгуулна гээд хоорондоо Хятадаар ярихад нөгөө хүн нь хаалгаа онгойлгосон...Мөөгий наадхаа унагаагаач гэхээр нь хавирч унагаад дээр нь дарж суусан. Тэгээд араас битгий бахируулаад бай гэж хэлэхээр нь амыг нь дарсан...Мөөгий хамт орж ирээд дотор байж байхдаа гар утсыг нь авч гараарай гэж хэлж байснаа нэг мэдэхэд гараад алга болсон байсан...Уулзаад Т- энэ гар утаснуудыг яах юм гэхэд шууд хая гэхээр нь тэндээ хаясан...Тэгээд нөгөө Мөөгий гэдэг залуу бид хоёрт 1 сая төгрөг шүү та 2 гоё айлгаж чадлаа гэхдээ амаа хамхиж яваарай ах дүү нартаа ч хэлэх дэмий байдаг шүү гэж хэлээд боодолтой 20,000-ын дэвсгэртүүд өгсөн бөгөөд тэндээсээ шууд ажил руугаа очсон...Тэр залуу Э-ээ ахад 500,000 нь өгөөрэй гэж хэлсэн болохоор нь 500,000 төгрөгийг Э-ээ ахад өгөхөд эргүүлээд бид хоёрт эргүүлээд 200,000 төгрөг өгсөн. Тэр айл руу орохоос өмнө Саппорогийн машины зогсоол дээр ирж машинаа тавиад М- “Миний дэлгүүр” орж скоч, бээлий, цэнхэр өнгийн нэг удаагийн маск зэргийг худалдаж аваад бид хоёрт авч өгөөд эдгээрийг орохдоо хэрэглээрэй скочоор нь тэр хоёр хужааг хүлчихээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.М-ий “... Тэгтэл тэр Э-ээ гэдэг хүн хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуухаар нь би “500.000 төгрөг өгье гэж хэлсэн” Ингээд бид хоёр тохиролцоод Э-ээ нь Б-, Т- гэх хоёр залууг явуулсан. Тэр хоёр залууд нь Э-ээд тайлбарлаж өгсөн зүйлийг хэлээд 3 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Саппоро дээрээс бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байранд байх Ли Шуан Чэнг, Лун дэ гүй нарын гэрийн гадаа очоод би хаалгыг нь тогшсон. Тэгтэл Лун дэ гуй нь “хэн бэ /Шэе/ гэж хятадаар асуухаар нь би хариуд нь хятадаар би байнаа /Во/ гэж хэлсэн” тэгтэл хаалга онгойх үед би хаалганы хойно үлдсэн ба Б-, Т- хоёр айлгахаар гэрлүү нь орцгоосон. Ингээд би коридорт нь 2-3 минутын хугацаанд байж байгаад юу болж байгаа болоо гэж бодоод санаа зовоод гэрт нь орсон тухайн үед хаалга нь онгорхой байсан...коридорт нийт 3 ширхэг гар утас /маркийн мэдэхгүй гэх/ газар унасан байхаар нь тэдгээр утсыг Ли Шуан Чэнг, Лун дэ гуй нарыг өөр хүмүүстэй холбоо бариулахгүй байх зорилгоор аваад гэрээс нь гараад гүйсэн ба Б-, Т- хоёр цаад жижиг өрөөнд л хоёр хятадтай байх шиг байсан тэр үед би хараагүй болно. Тэгээд би тэр хоёр залууд айлгаж өгсөнд баярлалаа гээд 1 сая төгрөг өгсөн. Мөн 2 хятадын 3 ширхэг гар утсыг нь та хоёр хаявал хаячихгүй юу гэж хэлээд Б-, Т- нарт өгсөн. Ингээд 23 цагийн орчим салцгаасан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Э-ийн “...2018 оны 3 дугаар сарын 25-26-ны үед манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлээд гардаг М- гэдэг залуу ирж надтай уулзаад ахаа надтай хамт ажилладаг хятадууд намайг дээрэлхээд байна..танд хүн байна уу гэхээр нь манайд хамгаалагч хийдэг 2 дүү байгаа гэхэд тэгвэл та тэр 2 залуутайгаа намайг уулзуулаад өгөөч гэхээр нь Т-, Б- 2-той М--г уулзуулаад хооронд нь танилцуулаад би өөрөө явсан. Энэ 3 машиндаа юм яриад үлдсэн.

М-, Т-, Б- 3 явсны нилээн орой Т-, Б- 2 ирээд надад 300,000 төгрөг өгсөн, тэгэхээр нь уг мөнгийг аваад яасан юу болсон зүгээр биз дээ хүн амьтан зодоогүй биз дээ гэхэд зүгээр зүгээр ах гээд уг мөнгийг өгснийг нь авсан. Тэгээд уг мөнгийг ойр зуурын ахуйн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Тэр шөнөө Б- надад та энэ Хуавэй маркийн гар утсыг хадгалж байгаач би маргааш авъя гэхээр нь машиндаа хийсэн байсан.

Дараа нь энэ Хуавэй маркийн хар өнгийн гар утсыг Лхагва-Э-э байцаагч надаас авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ли Шуанчэнгийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим би гэртээ жижиг өрөөнд амарч байтал хүн ноцолдох чимээ гарахаар нь босч очоод хартал манай дүү Лонг газар уначихсан дээр нь нэг эрэгтэй хүн дараад байж байхаар нь би очоод түлхээд болиулах гэж оролдтол хажуу талаас хоёр дахь этгээд миний зүүн нүд орчим цохиод авахад нүд маань дүрэлзэж би дахин эсэргүүцэл үзүүлээд дэмий юм байна гэж бодоод газар суутал намайг Лонгийн унтлагын өрөөнд чирж оруулаад гар хөлийг маань скочоор хүлж гарч яваад буцаж 2-уулаа нийлж Лонгийг мөн миний хажууд гар хөлийг нь скочоор хүлсэн. Бид хоёр хөдөлгөөнгүй, эсэргүүцэлгүй болсон тул нөгөө хоёр өрөөнүүдээр наашаа цаашаа холхиж байгаад буцаж ирээд миний толгой дээр ус асгасан. Учир нь би ухаан алдсан мэт жүжиглээд хэвтэж байсан юм. Тэгээд ус асгаад намайг амьд гэдгийг мэдсэн бололтой тухайн хүмүүс гараад явцгаасан. Тэднийг гарч явснаас хойш 2-3 орчим минутын дараа би хүлээсээ тайлаад Лонгийн хүлээсийг мөн тайлсан, миний гарыг урд маань хүлсэн байсан тул би тайлах боломжтой байсан. Бид хоёр хүлээсээ тайлаад том өрөөнд орж ирээд үүргэвчтэй мөнгөө үзтэл байхгүй, мөн бид хоёрын нийлээд 3 ширхэг утас алга болсон байсан тул компьютероор хамтран ажилладаг Өвөрмонгол залуу болох Тт мэдэгдэж Т цаашаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Лун Дэ Гуйн “...Би 2018 оны 03-р сарын 27-ны өдөр 21 цаг 30 минутын үед би болон захирал бид хоёр гэртээ байсан, тэгэхэд хаалганы хонх дуугарсан. Тэгээд хаалган дээр очоод хятад хэлээр хэн бэ гэхэд би буюу “Во” гэж хэлсэн. Тэгээд хаалгаа тайлаад буруу хараад том өрөө рүү алхаж байхад нэг хүн араас нь хурдтай ойртсон би эргээд харахад нэг хүн араас түлхэж унагаад шууд дээр гараад цохиж эхэлсэн. Нөгөө өрөөнөөс захирал гарч ирэхэд нэг залуу өрөөнөөс хурдтай гарч ирээд захирлыг чирээд нөгөө өрөө рүү чирж ороод зодолдоод байсан. Би тэгээд тухайн этгээдийг дийлэхээ больсон удалгүй уг залуу намайг хана саваад мөргүүлсэн. Миний ухаан санаа самуурсан миний гарыг өчөөд скочоор ороогоод орон дээр аваачиж хөлийг нь скочоор ороосон...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч А.М- нь Д.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, өөрийн албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-н иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.М-ий “...Тэгээд Б- машинаас гарч орж байгаад надад би нэг хүүхэн олчихлоо, Баянхошуу руу явж авахаар боллоо гэж хэлээд тухайн хүүхнийг миний машинтай Б- бид хоёр очиж аваад Б- бид хоёр тухайн хүүхэнд хятад улсын иргэнийг айлгах гэж байгаа юм, чи Хонг-Конг зочид буудлын хятад байрлаж байгаа өрөөнд ороод байж байхад чинь цагдаа оруулаад хятад хүнийг нь аваад явна гэж тайлбарлаад Хонг-конг зочид буудал руу аваачиж өгөөд Б- ах өмнө нь ярьсан байсан таньдаг цагдаа руугаа ярихад нөгөө цагдаа нь манай харъяаллын биш очих боломжгүй байна 102 дуудаад өгчих ирсэн цагдааг нь надтай яриулчих гэж Б- ахтай нөгөө цагдаа нь ярьж байсан. Ингээд 102 луу Б- ах миний утсаар яриад “Хонг конг зочид буудал дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн” тэгтэл удалгүй алаг тэрэгтэй хоёр цагдаа ирэхэд Б- ах тэр хоёр цагдааг нөгөө таньдаг цагдаатайгаа яриултал нөгөө дуудлагаар ирсэн хоёр цагдаа Шүй ганыг буудлаас авч гарч ирсэн байх. Би дуудлага өгөөд цагдаа ирснээс хойш 3 дугаар хороолол руу шатахуун авахаар явсан байсан. Тэгээд удалгүй Шүй ган надруу залгаад намайг цагдаа ирээд аваад явчихлаа чи ирээд энэ цагдаа нартай мөнгө төгрөгийг нь эвтэйхэн тохиролцоод намайг аваадах аа гэж хэлсэн. Би тэгээд 21 дүгээр хорооллын тэнд байх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нь очтол Шүй ган алаг машинд байсан. Би Шүй гантай уулзахад 6 сая төгрөг өгье наад цагдаа нартайгаа тохиролцоодох мөн “Чи хоу мин” гэх манай компанид төслийн менежер хийдэг хятад хүнтэй очиж уулзаад 6 сая төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай хүнээс нь Хонг конг буудал дээр очиж 6 сая төгрөг аваад буцаад СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр ирэхэд Б-ы таньдаг хоёр цагдаа нь 1 сая төгрөг өгөхийг шаардсан. Тэгээд би 5 сая төгрөгийг нь аваад 1 сая төгрөгийг нь нөгөө хоёр эргүүлийн цагдаагийн туранхай цагдаад нь өгсөн. Тухайн үед үүрийн 04 цаг болж байсан. Үүний дараа Б-той 5 шарын тэнд зочид буудалд уулзаад 500,000 төгрөгийг биеэ үнэлэгч болон Б- нарт хувааж өгсөн...би өөрөө монгол эмэгтэй болж Шүй ган-тай холбогдож байсан гэж ойлгож болно. Тэр хаягны нэр нь Misheel Kh гэсэн нэртэй байсан санагдаж байна. Саппорогийн тэр хавьд зогсож байхдаа биеэ үнэлэгч эмэгтэйд чи өөрийнөө зургийг selfi хийгээд аваадах гэж гар утсаа өгөөд, selfi хийгээд зураг авсаны дараа авсан зургийг нь Шүй Ган руу мессенжерээр явуулсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Бы “...2018 оны 3-р сарын 03, 04-ний үед М- над руу залгаад таньдаг цагдаа байна уу, манай хятад надаас хүүхэн олоод өгөөч гээд залгаад байна, ажлын байран дээр дарамтлаад байдаг юм таньдаг цагдаа байвал энийг айлгамаар байна гэсэн тэгэхэд нь надад таньдаг цагдаа байхгүй гэхдээ би хүн амьтнаас асууя гэж хэлсэн... аргагүй эрхэнд миний багын найз СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг Н руу утсаар залгаж “манай орчуулагч залуу байдаг юм орчуулагч залуутай хамт ажилладаг хятад иргэн нь ажлын байран дээр хүүхэн олж өг гээд дарамтлаад байдаг юм байна” чи тэр хятад иргэнийг алаг тэргэндээ суулгаад жаахан дарамтлаад өгөөч гэдгийг хэлсэн. Тэгэхэд Н наад хүн чинь ямар учиртай юм бэ, яах гэсэн юм наад хүнээ надтай утсаар холбуулчих гэхээр нь М-д цагдаа Нын 99266277 дугаары өгсөн.

Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр М- над руу яриад нөгөө цагдаатайгаа ярьсан уу юу гэж асуухад би таны олж өгсөн Н гэдэг цагдаатай утсаар яриад юмаа ойлгуулсан байгаа, би тань руу орой 18-19 цагийн үед уулзана гэж хэлсэн. Тэгээд орой М- над руу залгаад та Саппоро дээр хүрээд ирээч гэхээр нь орой нь 20 цагийн үед М-тэй Саппорогийн буудал дээр очоод уулзахад чат бичээд байсан хүүхэн өнөөдөр ажилтай болчихлоо, ирж амжихгүй нь гэж хэлсэн, одоо 2-лаа танилцая чатаас хүүхэн олъё гэж хэлсэн тэгээд М- өөрийн гар утаснаас интернэйтэд холбогдож байгаад нэг хүнтэй холбогдоход Баянхошуунаас ирээд авчих гэж хэлсэн байсан. Тэгээд М-ийн 10-89 УНЭ улсын дугаартай Альпард маркийн машинтай яваад Баянхошууны 112 гэдэг автобусны буудал дээр очоод нэг хүүхэнтэй уулзаад машиндаа суулгаад буцаад Саппоро дээр очсон. Энэ үед нөгөө хятад нь М- рүү байн байн хүүхэн нэхээд мессеж бичээд байсан.

Саппорогийн буудал дээр очоод М- тэр хүүхэнд чи ингэж яриарай, тэгж яриарай гээд хятад үг тэр хүүхэнд зааж өгөөд байсан, мөн чат бичиж байсан чатаа хятадаар тэр хүүхэнд тайлбарлаж хэлж ойлгуулж байсан. Тэгээд Хон Конг зочид буудлын гадаа очоод тэр хүүхнийг буудлын /одоо өрөөний дугаарыг санахгүй байна/ өрөө рүү оруулсан. Тэр хүүхнийг зочид буудал руу оруулахаас өмнө М- надад та цагдаа руугаа яриарай гэж байсан би Н руу залгаад одоо ингэсгээд ирэх хэрэгтэй байна гэдгийг нь хэлэхэд одоо очих боломжгүй дуудлага мэдээлэл их байна гэж байсан. Цагдаа ирэх боломжгүй болсон гэдгийг М-д хэлэхэд М- өөрөө Н руу байн байн залгаад хүрээд ирээч гээд гуйгаад байсан тэгэхэд Н чи наанаасаа 102-луу дуудлага өгчих гэж хэлсэн байсан. Үүний дагуу М- өөрийн гар утаснаас 102-луу “Хон конг” зочид буудлын гадаа хүн агсам тавиад байна гэсэн дуудлага өгсөн тэгээд удалгүй 20-30 минутын дараа цагдаагийн алаг тэрэг ирсэн. Тэр ирсэн 2 цагдаагийн нэгэнтэй нь М- өөрийнхөө гар утаснаас Нтай утсаар яриулсан, тэгсэн удалгүй тэр дуудлагаар ирсэн 2 цагдаа Хон Конг зочид буудал руу орсон. Би М-д ах нь энэ хятадын компанид ковш түрээслэн ажиллана, би олон нялх нойтон хүүхэдтэй хүн, би энэ хэрэгт орооцолдмооргүй байна гэж хэлээд би таксинд явлаа гээд би өөрийн 72-14 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтайгаа таксинд явсан. Намайг шөнө таксинд явж байхад 05-06 цагийн үед М- над руу утсаар залгаад та хаана байнаа гэж асуухаар нь би 5 шарын энд таксинд явж байна гэдгээ хэлэхэд би тань дээр яваад очъё таньтай уулзах хэрэг байна гэсэн намайг 5-н шарын хот руу явдаг буудал дээр зогсож байхад М- өөрийн 10-89 УНЭ улсын дугаартай машинтай ирж уулзаад за ах баярласан шүү гээд надад мөнгө өгсөн тэгэхээр нь яаж байгаа юм гэхэд цагдаа олж өгч тус болсонд баярлалаа гэж хэлсэн. Тэгээд М- явсны дараа өгсөн мөнгийг нь тоолж үзэхэд 200,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Н-ын “...Хэрэг болох үед орчуулагч А.М- гэж хүн хятад иргэнтэй хэдэн төгрөг гэж ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, хэдэн төгрөг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний танил Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа хятад иргэн байгаа энэ хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах би бусад асуудлыг нь зохицуулна гэж ярьсан түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан. Тухайн үед А.М- нь баярлалаа гээд 1 сая төгрөгийг өгөхөөр нь аваад Ч.Э-той хувааж авсан...багын найзын дүү Б- тус болоочээ надтай хамт ажилладаг орчуулагч залууг хятад хүмүүс нь айлгаж дарамтлаад байгаа юм та алаг машиндаа суулгаад жаахан авч яваад айлгаад явуулчих гэхээр нь за гэсэн биш ийм асуудал болсон...Тэгэхэд хятад иргэн Монгол эмэгтэйг хүчиндэх гээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. Тэгсэн 102-т дуудлага өгсөн байсан, дахин залгаад цагдаа ирсэн байна гэхээр нь утсаар ярьсан. Цагдаагийн 3-р хэлтсийн Э ирсэн байсан. Тэгэхээр нь Эд наад зочид буудлаасаа хятад иргэн байгаа тэрийг аваад хүрээд ирээч би ажилтай очиж чадахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ч.Э-ын “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагаас жолооч Н бид хоёр ээлж хүлээн аваад Сэлбэ-118 чиглэлд 20-56 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу оройн 22 цаг өнгөрч байхад Нын гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад байсан хэн гэдэг хүнтэй ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь би мэдээгүй. Тэр хүнтэйгээ утсаар ярьж дууссаны дараа Д.Н- офицероо 2-лаа ийшээ хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь хаашаа явж хүнтэй уулзах юм гэж асуухад Саппорогийн тийшээ явъя гэхээр нь дуудлага ихтэй байхад чиглэлээ орхиод явж болохгүй гэдгийг хэлж болиулсан...Н 2-лаа “Мираж” зочид буудал ороод хүнтэй уулзаадхья гэсэн энэ зочид буудал нь манай хариуцсан нутагт ордог юм...бид “Мираж” зочид буудлын гадаа ирээд зогсоход СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн алаг тэрэг ирээд зогссон. Тэрэг алаг тэрэгний эргүүлийн офицер, цагдаа 2-той Н бууж очоод уулзаад 1-2 минут болоод арынх нь хаалгыг онгойлгоод дотроос нь хүн буулгаад өөрийнхөө алаг машинд суулгасан. Тэр үед би ажлаа хийгээд таблет дээр дуудлага мэдээллээ хаагаад сууж байсан учир Нын оруулж ирсэн хүнийг сайн харж ажиглаагүй, харин Ныг машинд орж ирээд суухаар нь юун хүн машинд суулгаад байгаа юм гэж асуухад Н машинд жаахан суулгаж байгаад буулгах юмаа гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гэж байхад манай машины ард саарал өнгийн Тоёото Альфард маркийн машин ирээд нэг залуу бууж ирээд Нтай уулзсан. Тэгж байгаад машины арын суудал дээр сууж байсан хүнтэй уулзаад хятадаар яриад эхлэхээр нь манай машинд суусан иргэнийг хятад улсын иргэн байна гэдгийг мэдсэн. Тэр залуу хятадаар хэсэг юм ярьж байгаад машинаас буухдаа би явчихаад ирье тантай эргээд холбогдоё гэж хэлээд манай машинаас буугаад явсан.

Н надад хандаж чи надаас асууж байсан мөнгөө зээлэх юм уу гэж асуухаар нь тэгье тэгье гэж хэлээд Наас 450,000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлсэн мөнгөөрөө эхнэрийнхээ ээмэг бөгжийг найздаа барьцаалж 500,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд тухайн үед мөнгөө нэхэж байсан учир уг мөнгийг эхнэрийн найзад өгсөн...ажлаа хийж байхдаа ажлын байранд өөрийн буруу зүйл хийснээ ойлгож байна. Хамт ажиллаж байсан хүнийг хууль бус зүйл хийж байхад нь шаардлага тавиагүй нь миний буруу...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Шүй Ганы “...Миний өөрийн Фэйсбүүк хаяг дээр М- Хятад хэл мэддэг Монгол эмэгтэй хүнийг найзаар бүртгүүлж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би Хонг Конг зочид буудалд байхдаа М-ий найз болгосон Монгол эмэгтэй хүнтэй чатлаж байсан, ингэж чатлахын өмнө зочид буудалд биш өөр газар уулзахаар болсон тэгээд болиод зочид буудалд ирэхээр болсон. Би Хон Конг зочид буудлын 501 билүү 601 тоот өрөөнд байхад гаднаас надтай чатлаж байсан Монгол эмэгтэй орж ирсэн, тэгээд уг Монгол эмэгтэйтэй ярих гэсэн чинь хятадаар ярьж чадахгүй байсан тэгэхдээ хятадаар сайн ярьж чадахгүй байсан, /энгийн 1-2 үг хэлэх төдий байсан/ тэгээд байж бай байж бай гэж байснаа удалгүй буюу 30 минут орчимын дараа гаднаас 2 цагдаа орж ирээд тэр эмэгтэй бид 2-ыг буудлаас авч гарсан тэгээд цагдаагийн алаг тэргэнд суулгаад авч яваад өөр нэг цагдаагийн алаг тэргэн дээр аваачаад өөр 2 цагдаагийн алба хаагчид намайг хүлээлгэн өгсөн. Тэр 2 цагдаа намайг машиндаа суулгаад миний гар утсыг хурааж авсан тэгж байснаа буцааж өгөөд намайг хүнтэй ярь гэж дохио өгөхөөр нь би гар утсаа аваад М-эс гадна өөр орчуулагч руу залгасан тэгэхэд утас нь холбогдохгүй байсан учир М-ий гар утас руу залгасан. Тэгээд М-тэй утсаар яриад буудалд facebook-ээр танилцсан эмэгтэйтэй байж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд намайг авч гараад цагдаагийн машинд аваад явж байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд хаана явж байгаа юм гэж М- асуухаар нь би хаана явж байгаагаа мэдэхгүй учир гар утсаа машин барьж яваа цагдаад өгсөн. Тэгэхэд тэр цагдаа М-тэй утсаар яриад хаана байгаагаа хэлсэн байх тэгээд намайг цагдаагийн алаг машинтай хэсэг гадуур авч явж байгаад нэг цагдаагийн газар аваачсан...Тэр үед М- хүрч ирээд цагдаа нартай уулзаад надтай уулзсан. Тэгэхдээ буудалд хамт байсан Монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэж цагдаад дуудлага өгсөн байна, түүний дагуу цагдаа нар чамайг барьж авсан байна энэ асуудлыг зохицуулахад хэцүү, мөнгө төгрөг өгч байж энэ асуудлыг зохицуулна гэж хэлсэн.

Тэгэхэд нь би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нартай ярьж байгаад намайг 15,000,000 сая төгрөг өг тэгвэл энэ асуудлыг зохицуулна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Монголд ирээд удаагүй надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд ярьж байгаад 1,000,000 төгрөгийг хасъя чи 14,000,000 төгрөгийг зохицуул эхлээд одоо 6,000,000 төгрөгийг зохицуулаад өг, 8,000,000 төгрөгийг надаас зээлчих дараа нь чи надад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь за за гэж хэлсэн. Тэгээд захирал Ци Хао Мин-ний одоо гар утасны дугаарыг нь санахгүй байна /утсан дээр тэмдэглэсэн байгаа/ гар утас руу залгаад би цагдаад баригдсан байна надад одоо бэлэн 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд би орчуулагч М-ийг явуулъя надад 6,000,000 төгрөг өгөөд явуулаач гэсэн тэгэхэд за за ирээд ав гэсэн. Тэгээд М- машинтайгаа яваад би цагдаагийн алаг тэргэн дотор сууж байхад махлаг бүдүүн цагдаа нь намайг нэг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр эмэгтэй надаас саяны орчуулагч эрэгтэй хүн чинь хэдэн төгрөг өг гэж хэлсэн юм бэ гэхээр нь би одоо 6,000,000 төгрөг өг гэж хэлсэн тэгсэн утсаа салгасан. Тэгснээ дахин залгаад орчуулагч чинь 6,000,000 төгрөг гэсэн юм уу, 1,000,000 төгрөг өг гэсэн юм уу гэж асуусан тэгэхээр нь би 6,000,000 төгрөг өг гэсэн гэж хэлсэн тэгсэн 6,000,000 төгрөгийн хэрэг байхгүй байсан юм гэж хэлээд утсаа салгасан. Надтай ярьсан тэр эмэгтэй нь тэр бүдүүн цагдаагийн гар утсаар надтай ярьсан бөгөөд эхлээд тэр бүдүүн цагдаа цаашаа утсаараа ярьж байгаад надад утсаа өгөөд яриулж байсан.

Тэгж байтал М- машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч М- тэр 2 цагдаатай уулзаад байсан тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд М- бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа М- одоо дахиж 8,000,000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй, хохирлын 6,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар аваагүй байгаа тул уг мөнгийг нэхэмжилж байна. Би тэр эмэгтэйг хүчиндээгүй. ...тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийхээр хувцсаа тайлахад тэр эмэгтэй бас хувцсаа тайлсан, зарим нэг хувцсыг нь тайлаад бид 2 оронд ороод бэлгийн ажил хийгээд байж байхад өрөөний хаалга тогшсон...” гэх мэдүүлэг, дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч М.Э- нь А.М-, Т.Т-, А.Б- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т-, А.Б- нарыг татан оруулан хатгагчаар оролцон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Т-гийн “... Анх Э-ээ ах надад М- та 2-т 500,000 төгрөг өгч явуулна гэж хэлээд Б- бид 2-ыг явуулсан, тэгээд хэрэг болсны дараа М-тэй уулзахад 1,000,000 төгрөг, 3 ширхэг гар утас өгөхөөр нь 1,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг нь Б- бид 2 хуваагаад 250,000 төгрөг, 250,000 төгрөгөөр хувааж аваад энэ хуваасан 500,000 төгрөгөө Э-ээ ахад хэлэлгүй үлдсэн 500,000 төгрөг аваад очсон юм. Тэгэхэд Э-ээ ах Б- бид 2-т 100,000 төгрөг, 100,000 төгрөг өгөөд өөрөө 300,000 төгрөгийг нь авсан юм...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Б-ийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайн урд байрлах “Лакс” бааранд ажил дээрээ байсан бөгөөд 20:00 өнгөрч байхад манай ажлын ахлах ажилтан Э-э гэдэг хүн гадаа зогсож байхад Т- та 2 энэ хүнтэй яваад тавилга зөөгөөд ир Т- мэдэж байгаа гэж хэлэхээр нь бид 2 тэр залуугийн хамт нэг цагаан өнгийн жижиг тэргэнд суугаад ажлын урдуур тойроод хуримын ордны хажууд очоод цагаан өнгийн Toyota Alphard маркийн машинд суугаад явж байх замдаа танилцахад өөрийгөө Мөөгий гэж танилцуулж байсан...Тэр залуу Э-ээ ахад 500,000 нь өгөөрэй гэж хэлсэн болохоор нь 500,000 төгрөгийг Э-ээ ахад өгөхөд эргүүлээд бид хоёрт эргүүлээд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр 700,000 төгрөгтэй болсныг 350,000, 350,000 төгрөгөөр нь хувааж авсан. Т- мөнгөө яасныг мэдэхгүй би бол 100,000 төгрөгийг нь өрөндөө өгсөн бөгөөд 250,000 төгрөг нь дансанд байгаа...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.М-ий “...Тэгтэл тэр Э-ээ гэдэг хүн хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуухаар нь би “500.000 төгрөг өгье гэж хэлсэн”. Ингээд бид хоёр тохиролцоод Э-ээ нь Б-, Т- гэх хоёр залууг явуулсан. Тэр хоёр залууд нь Э-ээд тайлбарлаж өгсөн зүйлийг хэлээд 3 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Саппоро дээрээс бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байранд байх Ли Шуан Чэнг, Лун дэ гүй нарын гэрийн гадаа очоод би хаалгыг нь тогшсон. Тэгтэл Лун дэ гуй нь “хэн бэ /Шэе/ гэж хятадаар асуухаар нь би хариуд нь хятадаар би байнаа /Во/ гэж хэлсэн” тэгтэл хаалга онгойх үед би хаалганы хойно үлдсэн ба Б-, Т- хоёр айлгахаар гэрлүү нь орцгоосон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Э-ий “...2018 оны 03 дугаар сарын 25-26-ны үед манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлээд гардаг М- гэдэг залуу ирж надтай уулзаад ахаа надтай хамт ажилладаг хятадууд намайг дээрэлхээд байна та очоод уулзаад өгөөч гэхээр нь ах нь очиж чадахгүй, явж чадахгүй гэж хэлсзн. Тэгэхэд тэгвэд танд хүн байна уу гэхээр нь манайд хамгаалагч хийдэг 2 дүү байгаа гэхэд тэгвэл та тэр 2 залуутайгаа намайг уулзуулаад өгөөч гэхээр нь Т-, Б- 2-той М--г уулзуулаад хооронд нь танилцуулаад би өөрөө явсан. Энэ 3 машиндаа юм яриад үлдсэн.

Тухайн үед М-ий надад хэлсэн хятад иргэд М-ийг дээрэлхээд байдаг юм байна гэдгийг Т-, Б- 2-т хэлж байсан. Надад үйлдсэн хэрэг байхгүй. М-, Т-, Б- 3 явсны нилээн орой Т-, Б- 2 ирээд надад 300,000 төгрөг өгсөн, тэгэхээр нь уг мөнгийг аваад яасан юу болсон зүгээр биз дээ хүн амьтан зодоогүй биз дээ гэхэд зүгээр зүгээр ах гээд уг мөнгийг өгснийг нь авсан. Тэгээд уг мөнгийг ойр зуурын ахуйн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Тэр шөнөө Б- надад та энэ Хуавэй маркийн гар утсыг хадгалж байгаач би маргааш авъя гэхээр нь машиндаа хийсэн байсан.

Дараа нь энэ Хуавэй маркийн хар өнгийн гар утсыг Лхагва-Э-э байцаагч надаас авсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт аваглсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

 

3. Шүүгдэгч Т.Т- нь А.М-, Н.Э, А.Б- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон болох нь:

 

шүүгдэгч Т.Т-гийн “...2018 оны    3-р сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатарын талбайн урд байдаг миний ажилладаг “Митинг” баарны урд талын “LUX” гэдэг баараар хааяа үйлчлүүлдэг М- гэдэг залуу манай ажлын Б- бид 2-г ажлаа хийж байхад ирээд “та 2 нэг давраад байгаа 2 Хятадыг айлгаад өг би та 2-г шагнана 500,000 төгрөг өгнө” гэхээр нь бид 2 зөвшөөрөөд М-ийн цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй Тоёота Альпард маркийн машинд суугаад Саппоро үйлчилгээний төвийн арын байран дунд машинаа тавиад Саппоро үйлчилгээний төвийн урдаас такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах байрны 6-р орц руу ороод 5-н давхарт гарсан. Тэгээд М-, Б- бид 2-г лифтнээс гараад дагуулаад зүүн эргээд цэнхэр өнгөтэй байсан санагдаж байна нэг төмөр бүргэд хаалганы өмнө очоод би харагдаж болохгүй та 2 ороод дотор байгаа 2 Хятадыг цаад өрөө рүү нь оруулчих гэхээр нь Б- бид 2 хаалгыг нь тогшиход цаанаас нь Хятадаар нэг юм асуухад М- “ВО” гэж хариулаад хаалга онгойлгохоор нь Б- бид 2 ороход нэг намхан бүдүүн эрэгтэй Хятад хүн байсан ба тэр эрэгтэйг Б- барьж аваад хавсарч унагаахаар нь би цаана нь байсан арай хөгшин Хятадыг бариад авахад урдаас зодолдоод байхаар нь би нүүр лүү нь 1-2 удаа цохиод доошоо суухаар нь гарыг нь урд нь скочоор хүлээд цаад талд нь байх жижиг өрөө рүү оруулсан. Б- мөн нөгөө Хятадаа гарыг нь ард нь скочоор хүлээд оруулсан. Тэгээд Б- бид 2 өрөөнөөс гараад ирэхэд М- байхгүй болсон байхаар нь бид 2 гараад хажуу талын зам дээрээс такси бариад М- рүү залгахад хорооллын эцэст хүрээд ир гэхээр нь хорооллын эцэс дээр уулзаад М- баярласан шүү гээд бид 2-т 1 сая төгрөг өгөөд яваад өгсөн. Тэгээд бид 2 мөнгөө хувааж аваад гэр гэр лүүгээ харьсан ба би ажил руугаа явсан. Тэгээд өнөөдөр ажил дээрээсээ цагдаа нарт баригдсан.

дээрээс нь 3 ширхэг гар утас өгсөн, тэр 3 утасны нэг утсыг нь Б- авсан хоёр гар утсыг нь би авсан. Тухайн 2 гар утасны нэг нь Samsung S-7, нөгөө нь Me маркийн гар утаснууд байсан...Тэгэхээр Б- бид 2 тухайн мөнгөнөөс хүний 350,000 төгрөг авсан гэж ойлгож болно. Тухайн үед манай баарны цалин 300,000 төгрөг буусан, өөрт 200,000 гаран төгрөг байсныг өөрийнхөө данс руу хийсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Б-ийн “...манай ажлын ахлах ажилтан Э-э гэдэг хүн гадаа зогсож байхад Т- та 2 энэ хүнтэй яваад тавилга зөөгөөд ир Т- мэдэж байгаа гэж хэлэхээр нь бид 2 тэр залуугийн хамт нэг цагаан өнгийн жижиг тэргэнд суугаад ажлын урдуур тойроод хуримын ордны хажууд очоод цагаан өнгийн Toyota Alphard маркийн машинд суугаад явж байх замдаа танилцахад өөрийгөө Мөөгий гэж танилцуулж байсан. Явж байхдаа бид 2-ын гар утас, түрийвчнүүдийг машиндаа үлдээлгэсэн. Тэгээд явсаар 1 дүгээр хорооллын “Саппоро” төвийн араар байдаг байрнуудын голд очоод машинд сууж байхад жижиг биетэй маск зүүсэн шар залуу орж ирэхэд чи түрүүлээд явж бай гэж хэлэхэд нөгөө залуу толгой дохиод яваад өгсөн. Тэгээд бид 3 буугаад ахиад замруу гарч бид такси бариад нэг арктай бор шаргал өнгийн байрны 1 орцонд явж ороод шатаар 3 давхарт гараад ажлын бор бээлий, цэнхэр өнгийн эмнэлгийн маск өгөөд би өөрөө хаалгаа онгойлгуулна хоорондоо Хятадаар ярихад нөгөө хүн нь хаалгаа онгойлгосон. Тэгээд явж ороход 2 намхан хятад байсан ба Мөөгий наадхаа унагаагаач гэхээр нь хавирч унагаад дээр нь дарж суусан...Нөгөө хужаа нь Т-тэй ноцолдоод цаашаа алга болсон. Мөөгий хамт орж ирээд дотор байж байхдаа гар утсыг нь авч гараарай гэж хэлж байснаа нэг мэдэхэд гараад алга болсон байсан. Т- нөгөөх чинь хаачив гэж хэлээд гарч харснаа байхгүй болохоор нь явъя гэж хэлээд хамт гүйгээд гарсан...Уулзаад Т- энэ гар утаснуудыг яах юм гэхэд шууд хая гэхээр нь тэндээ хаясан. Тэр утаснууд нь Т-д байсан бөгөөд асуухад хаясан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.М-ий “...Э-ээ гэдэг хүн хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуухаар нь би “500.000 төгрөг өгье гэж хэлсэн” Ингээд бид хоёр тохиролцоод Э-ээ нь Б-, Т- гэх хоёр залууг явуулсан. Тэр хоёр залууд нь Э-ээд тайлбарлаж өгсөн зүйлийг хэлээд 3 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Саппоро дээрээс бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байранд байх Ли Шуан Чэнг, Лун дэ гүй нарын гэрийн гадаа очоод би хаалгыг нь тогшсон. Тэгтэл Лун дэ гуй нь “хэн бэ /Шэе/ гэж хятадаар асуухаар нь би хариуд нь хятадаар би байнаа /Во/ гэж хэлсэн” тэгтэл хаалга онгойх үед би хаалганы хойно үлдсэн ба Б-, Т- хоёр айлгахаар гэрлүү нь орцгоосон. Ингээд би коридорт нь 2-3 минутын хугацаанд байж байгаад юу болж байгаа болоо гэж бодоод санаа зовоод гэрт нь орсон тухайн үед хаалга нь онгорхой байсан...коридорт нийт 3 ширхэг гар утас /маркийн мэдэхгүй гэх/ газар унасан байхаар нь тэдгээр утсыг Ли Шуан Чэнг, Лун дэ гуй нарыг өөр хүмүүстэй холбоо бариулахгүй байх зорилгоор аваад гэрээс нь гараад гүйсэн ба Б-, Т- хоёр цаад жижиг өрөөнд л хоёр хятадтай байх шиг байсан тэр үед би хараагүй болно. Тэгээд би тэр хоёр залууд айлгаж өгсөнд баярлалаа гээд 1 сая төгрөг өгсөн. Мөн 2 хятадын 3 ширхэг гар утсыг нь та хоёр хаявал хаячихгүй юу гэж хэлээд Б-, Т- нарт өгсөн. Ингээд 23 цагийн орчим салцгаасан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Э-ий “...2018 оны 3 дугаар сарын 25-26-ны үед манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлээд гардаг М- гэдэг залуу ирж надтай уулзаад ахаа надтай хамт ажилладаг хятадууд намайг дээрэлхээд байна та очоод уулзаад өгөөч гэхээр нь ах нь очиж чадахгүй, явж чадахгүй гэж хэлсзн. Тэгэхэд тэгвэд танд хүн байна уу гэхээр нь манайд хамгаалагч хийдэг 2 дүү байгаа гэхэд тэгвэл та тэр 2 залуутайгаа намайг уулзуулаад өгөөч гэхээр нь Т-, Б- 2-той М--г уулзуулаад хооронд нь танилцуулаад би өөрөө явсан. Энэ 3 машиндаа юм яриад үлдсэн....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч А.Б- нь А.М-, Н.Э, Т.Т- нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг мөн  

шүүгдэгч А.Б- нь хохирогч А.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Т-гийн “...би та 2-г шагнана 500,000 төгрөг өгнө” гэхээр нь бид 2 зөвшөөрөөд М-ийн цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй Тоёота Альпард маркийн машинд суугаад Саппоро үйлчилгээний төвийн арын байран дунд машинаа тавиад Саппоро үйлчилгээний төвийн урдаас такси бариад Цамбагарав үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах байрны 6-р орц руу ороод 5-н давхарт гарсан. Тэгээд М-, Б- бид 2-г лифтнээс гараад дагуулаад зүүн эргээд цэнхэр өнгөтэй байсан санагдаж байна нэг төмөр бүргэд хаалганы өмнө очоод би харагдаж болохгүй та 2 ороод дотор байгаа 2 Хятадыг цаад өрөө рүү нь оруулчих гэхээр нь Б- бид 2 хаалгыг нь тогшиход цаанаас нь Хятадаар нэг юм асуухад М- “ВО” гэж хариулаад хаалга онгойлгохоор нь Б- бид 2 ороход нэг намхан бүдүүн эрэгтэй Хятад хүн байсан ба тэр эрэгтэйг Б- барьж аваад хавсарч унагаахаар нь би цаана нь байсан арай хөгшин Хятадыг бариад авахад урдаас зодолдоод байхаар нь би нүүр лүү нь 1-2 удаа цохиод доошоо суухаар нь гарыг нь урд нь скочоор хүлээд цаад талд нь байх жижиг өрөө рүү оруулсан. Б- мөн нөгөө Хятадаа гарыг нь ард нь скочоор хүлээд оруулсан. Тэгээд Б- бид 2 өрөөнөөс гараад ирэхэд М- байхгүй болсон байхаар нь бид 2 гараад хажуу талын зам дээрээс такси бариад М- рүү залгахад хорооллын эцэст хүрээд ир гэхээр нь хорооллын эцэс дээр уулзаад М- баярласан шүү гээд бид 2-т 1 сая төгрөг өгөөд яваад өгсөн. Тэгээд бид 2 мөнгөө хувааж аваад гэр гэр лүүгээ харьсан ба би ажил руугаа явсан. Тэгээд өнөөдөр ажил дээрээсээ цагдаа нарт баригдсан... Тэгэхээр Б- бид 2 тухайн мөнгөнөөс хүний 350,000 төгрөг авсан гэж ойлгож болно....” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Б-ийн “...өөрийгөө Мөөгий гэж танилцуулж байсан. Явж байхдаа бид 2-ын гар утас, түрийвчнүүдийг машиндаа үлдээлгэсэн. Тэгээд явсаар 1 дүгээр хорооллын “Саппоро” төвийн араар байдаг байрнуудын голд очоод машинд сууж байхад жижиг биетэй маск зүүсэн шар залуу орж ирэхэд чи түрүүлээд явж бай гэж хэлэхэд нөгөө залуу толгой дохиод яваад өгсөн. Тэгээд бид 3 буугаад ахиад замруу гарч бид такси бариад нэг арктай бор шаргал өнгийн байрны 1 орцонд явж ороод шатаар 3 давхарт гараад ажлын бор бээлий, цэнхэр өнгийн эмнэлгийн маск өгөөд би өөрөө хаалгаа онгойлгуулна хоорондоо Хятадаар ярихад нөгөө хүн нь хаалгаа онгойлгосон. Тэгээд явж ороход 2 намхан хятад байсан ба Мөөгий наадхаа унагаагаач гэхээр нь хавирч унагаад дээр нь дарж суусан. Тэгээд араас битгий бахируулаад бай гэж хэлэхээр нь амыг нь дарсан...Тэгээд гарч гүйгээд замаас такси бариад 3,4 дүгээр хорооллын чигт явж байхад нөгөө залуу Т-гийн утас руу залгаад хаана байна гэхээр нь хороололд байна гэхэд араас хүрч ирээд модны 2-ын голын зам дагуу уулзсан...Тэгээд нөгөө Мөөгий гэдэг залуу бид хоёрт 1 сая төгрөг шүү та 2 гоё айлгаж чадлаа гэхдээ амаа хамхиж яваарай ах дүү нартаа ч хэлэх дэмий байдаг шүү гэж хэлээд боодолтой 20,000-ын дэвсгэртүүд өгсөн бөгөөд тэндээсээ шууд ажил руугаа очсон. Тэгээд ажил дээрээ байж байгаад нөгөө Мөөгий гэдэг залуу руугаа залгаад утас, түрийвчээ авъя гэхэд “Хурд” хорооллын тэнд хүрээд ир гэж хэлэхээр нь явж очиход бид 2-ыг зам дээр зогсоож байгаад ирээд өгчихөөд явсан. Тэгээд тэр залуутай дахиж уулзаагүй. Тэр залуу Э-ээ ахад 500,000 нь өгөөрэй гэж хэлсэн болохоор нь 500,000 төгрөгийг Э-ээ ахад өгөхөд эргүүлээд бид хоёрт эргүүлээд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр 700,000 төгрөгтэй болсныг 350,000, 350,000 төгрөгөөр нь хувааж авсан. Т- мөнгөө яасныг мэдэхгүй би бол 100,000 төгрөгийг нь өрөндөө өгсөн бөгөөд 250,000 төгрөг нь дансанд байгаа.

Тэр айл руу орохоос өмнө Саппорогийн машины зогсоол дээр ирж машинаа тавиад М- “Миний дэлгүүр” орж скоч, бээлий, цэнхэр өнгийн нэг удаагийн маск зэргийг худалдаж аваад бид хоёрт авч өгөөд эдгээрийг орохдоо хэрэглээрэй скочоор нь тэр хоёр хужааг хүлчихээрэй гэж хэлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө манай эхнэр Саранхүү нь Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд найзтайгаа сууж байсан чинь үл таних 2 залуу бөгс базаад, бөгс рүү алгадаад хэл амаар доромжлоод байна хүрээд ир гээд намайг дуудсан..би уурлаад 1 залуутай нь маргалдсан чинь надтай маргалдсан залуу намайг хутгална, чамтай би хутгалалцнаа алнаа, алдаг баатар гээд байсан...Тухайн үед тэр залуугийн хэл ам нь гүйцэгдэхгүй, шордоод байсан. Тэгээд миний уур хүрч эхэлсэн. Тухайн үед миний ойролцоо 1 пивоны шил байхаар нь барьж аваад хагалж байгаад хагархай шилээрээ би тэр залуугийн шанаа руу нь цохисон... Тухайн үед гаднаас цагдаа нар орж ирээд тэр залуутай хамт бид нарыг дагуулж гараад цагдаагийн хэсэг рүү ирцгээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч А.М-ий “... Э-ээ гэдэг хүн хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуухаар нь би “500.000 төгрөг өгье гэж хэлсэн” Ингээд бид хоёр тохиролцоод Э-ээ нь Б-, Т- гэх хоёр залууг явуулсан. Тэр хоёр залууд нь Э-ээд тайлбарлаж өгсөн зүйлийг хэлээд 3 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Саппоро дээрээс бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байранд байх Ли Шуан Чэнг, Лун дэ гүй нарын гэрийн гадаа очоод би хаалгыг нь тогшсон. Тэгтэл Лун дэ гуй нь “хэн бэ /Шэе/ гэж хятадаар асуухаар нь би хариуд нь хятадаар би байнаа /Во/ гэж хэлсэн” тэгтэл хаалга онгойх үед би хаалганы хойно үлдсэн ба Б-, Т- хоёр айлгахаар гэрлүү нь орцгоосон. Ингээд би коридорт нь 2-3 минутын хугацаанд байж байгаад юу болж байгаа болоо гэж бодоод санаа зовоод гэрт нь орсон тухайн үед хаалга нь онгорхой байсан...коридорт нийт 3 ширхэг гар утас /маркийн мэдэхгүй гэх/ газар унасан байхаар нь тэдгээр утсыг Ли Шуан Чэнг, Лун дэ гуй нарыг өөр хүмүүстэй холбоо бариулахгүй байх зорилгоор аваад гэрээс нь гараад гүйсэн ба Б-, Т- хоёр цаад жижиг өрөөнд л хоёр хятадтай байх шиг байсан тэр үед би хараагүй болно. Тэгээд би тэр хоёр залууд айлгаж өгсөнд баярлалаа гээд 1 сая төгрөг өгсөн. Мөн 2 хятадын 3 ширхэг гар утсыг нь та хоёр хаявал хаячихгүй юу гэж хэлээд Б-, Т- нарт өгсөн. Ингээд 23 цагийн орчим салцгаасан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Э-ий “...2018 оны 3 дугаар сарын 25-26-ны үед манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлээд гардаг М- гэдэг залуу ирж надтай уулзаад ахаа надтай хамт ажилладаг хятадууд намайг дээрэлхээд байна та очоод уулзаад өгөөч гэхээр нь ах нь очиж чадахгүй, явж чадахгүй гэж хэлсзн. Тэгэхэд тэгвэд танд хүн байна уу гэхээр нь манайд хамгаалагч хийдэг 2 дүү байгаа гэхэд тэгвэл та тэр 2 залуутайгаа намат уулзуулаад өгөөч гэхээр нь Т-, Б- 2-той М--г уулзуулаад хооронд нь танилцуулаад би өөрөө явсан. Энэ 3 машиндаа юм яриад үлдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.М-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой ажлын залуу Рийн хамт БЗД-ийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд орж нэг нэг пиво авч уухаар орсон... Тэгэхэд яасан юу болсон юм гэхэд Р гарч явахдаа нэг эмэгтэйг шүргэсэн гэж хэлээд дуусаж байхад цаанаас нь нэг эрэгтэй биеэрхүү залуу улаан галзуу гүйж ирээд Р руу дайраад алалцая гээд байхаар нь би дундуур нь ороод яасан яагаад байгаа юм тайван байлдаа гэж хэлтэл тэр биеэрхүү залуу үүдэнд хураалгаатай байсан пивоны шилнүүдээс нэгийг аваад хананд цохиж хагалаад миний зүүн шанаа руу зоогоод, гэдэс рүү зоогоод татсан...миний биед пивоны шилээр гэмтэл учруулсан. Б-эд гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /5-р хх-н 200-202/, гэрч Н.С-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 14037 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч Н.Б нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.М-ий “...Тэгээд Б- машинаас гарч орж байгаад надад би нэг хүүхэн олчихлоо, Баянхошуу руу явж авахаар боллоо гэж хэлээд тухайн хүүхнийг миний машинтай Б- бид хоёр очиж аваад Б- бид хоёр тухайн хүүхэнд хятад улсын иргэнийг айлгах гэж байгаа юм, чи Хонг-Конг зочид буудлын хятад байрлаж байгаа өрөөнд ороод байж байхад чинь цагдаа оруулаад хятад хүнийг нь аваад явна гэж тайлбарлаад Хонг конг зочид буудал руу аваачиж өгөөд Б- ах өмнө нь ярьсан байсан таньдаг цагдаа руугаа ярихад нөгөө цагдаа нь манай харъяаллынх биш очих боломжгүй байна 102 дуудаад өгчих ирсэн цагдааг нь надтай яриулчих гэж Б- ахтай нөгөө цагдаа нь ярьж байсан. Ингээд 102 луу Б- ах миний утсаар яриад “Хонг конг зочид буудал дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн” тэгтэл удалгүй алаг тэрэгтэй хоёр цагдаа ирэхэд Б- ах тэр хоёр цагдааг нөгөө таньдаг цагдаатайгаа яриултал нөгөө дуудлагаар ирсэн хоёр цагдаа Шүй ганыг буудлаас авч гарч ирсэн байх...СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр ирэхэд Б-ы таньдаг хоёр цагдаа нь 1 сая төгрөг өгөхийг шаардсан...Тухайн үед үүрийн 04 цаг болж байсан. Үүний дараа Б-той 5 шарын тэнд зочид буудалд уулзаад 500,000 төгрөгийг биеэ үнэлэгч болон Б- нарт хувааж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Бы “... Тэгээд 2018 оны 3-р сарын 03, 04-ний үед М- над руу залгаад таньдаг цагдаа байна уу, манай хятад надаас хүүхэн олоод өгөөч гээд залгаад байна, ажлын байран дээр дарамтлаад байдаг юм таньдаг цагдаа байвал энийг айлгамаар байна гэсэн тэгэхэд нь надад таньдаг цагдаа байхгүй гэхдээ би хүн амьтнаас асууя гэж хэлсэн... аргагүй эрхэнд миний багын найз СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг Н руу утсаар залгаж “манай орчуулагч залуу байдаг юм орчуулагч залуутай хамт ажилладаг хятад иргэн нь ажлын байран дээр хүүхэн олж өг гээд дарамтлаад байдаг юм байна” чи тэр хятад иргэнийг алаг тэргэндээ суулгаад жаахан дарамтлаад өгөөч гэдгийг хэлсэн. Тэгэхэд Н наад хүн чинь ямар учиртай юм бэ, яах гэсэн юм наад хүнээ надтай утсаар холбуулчих гэхээр нь М-д цагдаа Нын 99266277 дугаарыг өгсөн...Намайг шөнө таксинд явж байхад 05-06 цагийн үед М- над руу утсаар залгаад та хаана байнаа гэж асуухаар нь би 5 шарын энд таксинд явж байна гэдгээ хэлэхэд би тань дээр яваад очъё таньтай уулзах хэрэг байна гэсэн намайг 5-н шарын хот руу явдаг буудал дээр зогсож байхад М- өөрийн 10-89 УНЭ улсын дугаартай машинтай ирж уулзаад за ах баярласан шүү гээд надад мөнгө өгсөн тэгэхээр нь яаж байгаа юм гэхэд цагдаа олж өгч тус болсонд баярлалаа гэж хэлсэн. Тэгээд М- явсаны дараа өгсөн мөнгийг нь тоолж үзэхэд 200,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Н-ын “...Хэрэг болох үед орчуулагч А.М- гэж хүн хятад иргэнтэй хэдэн төгрөг гэж ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, хэдэн төгрөг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний танил Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа хятад иргэн байгаа энэ хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах би бусад асуудлыг нь зохицуулна гэж ярьсан түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан. Тухайн үед А.М- нь баярлалаа гээд 1 сая төгрөгийг өгөхөөр нь аваад Ч.Э-той хувааж авсан...багын найзын дүү Б- тус болоочээ надтай хамт ажилладаг орчуулагч залууг хятад хүмүүс нь айлгаж дарамтлаад байгаа юм та алаг машиндаа суулгаад жаахан авч яваад айлгаад явуулчих гэхээр нь за гэсэн биш ийм асуудал болсон...Тэгэхэд хятад иргэн Монгол эмэгтэйг хүчиндэх гээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. Тэгсэн 102-т дуудлага өгсөн байсан, дахин залгаад цагдаа ирсэн байна гэхээр нь утсаар ярьсан. Цагдаагийн 3-р хэлтсийн Э ирсэн байсан. Тэгэхээр нь Эд наад зочид буудлаасаа хятад иргэн байгаа тэрийг аваад хүрээд ирээч би ажилтай очиж чадахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Шүй Гангын өгсөн мэдүүлэг,  дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч Д.Н- нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан А.М-, Н.Б, Ч.Э- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг,

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Д-гийн нүүрэнд цохиж унагаж, Ч.Д-гийн биед зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь,:

 

шүүгдэгч А.М-ий “...Тэгээд Б- машинаас гарч орж байгаад надад би нэг хүүхэн олчихлоо, Баянхошуу руу явж авахаар боллоо гэж хэлээд тухайн хүүхнийг миний машинтай Б- бид хоёр очиж аваад Б- бид хоёр тухайн хүүхэнд хятад улсын иргэнийг айлгах гэж байгаа юм, чи Хонг-Конг зочид буудлын хятад байрлаж байгаа өрөөнд ороод байж байхад чинь цагдаа оруулаад хятад хүнийг нь аваад явна гэж тайлбарлаад Хонг конг зочид буудал руу аваачиж өгөөд Б- ах өмнө нь ярьсан байсан таньдаг цагдаа руугаа ярихад нөгөө цагдаа нь манай харьяаллын биш очих боломжгүй байна 102 дуудаад өгчих ирсэн цагдааг нь надтай яриулчих гэж Б- ахтай нөгөө цагдаа нь ярьж байсан. Ингээд 102 луу Б- ах миний утсаар яриад “Хонг конг зочид буудал дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн” тэгтэл удалгүй алаг тэрэгтэй хоёр цагдаа ирэхэд Б- ах тэр хоёр цагдааг нөгөө таньдаг цагдаатайгаа яриултал нөгөө дуудлагаар ирсэн хоёр цагдаа Шүй ганыг буудлаас авч гарч ирсэн байх. Би дуудлага өгөөд цагдаа ирсэнээс хойш 3 дугаар хороолол руу шатахуун авахаар явсан байсан. тэгээд удалгүй Шүй ган надруу залгаад намайг цагдаа ирээд аваад явчихлаа чи ирээд энэ цагдаа нартай мөнгө төгрөгийг нь эвтэйхэн тохиролцоод намайг аваадах аа гэж хэлсэн. Би тэгээд 21 дүгээр хорооллын тэнд байх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нь очтол Шүй ган алаг машинд байсан. Би Шүй гантай уулзахад 6 сая төгрөг өгье наад цагдаа нартайгаа тохиролцоодох мөн “Чи хоу мин” гэх манай компанид төслийн менежер хийдэг хятад хүнтэй очиж уулзаад 6 сая төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай хүнээс нь Хонг конг буудал дээр очиж 6 сая төгрөг аваад буцаад СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр ирэхэд Б-ы таньдаг хоёр цагдаа нь 1 сая төгрөг өгөхийг шаардсан. Тэгээд би 5 сая төгрөгийг нь аваад 1 сая төгрөгийг нь нөгөө хоёр эргүүлийн цагдаагийн туранхай цагдаад нь өгсөн....” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Бы “... Тэгээд 2018 оны 3-р сарын 03, 04-ний үед М- над руу залгаад таньдаг цагдаа байна уу, манай хятад надаас хүүхэн олоод өгөөч гээд залгаад байна, ажлын байран дээр дарамтлаад байдаг юм таньдаг цагдаа байвал энийг айлгамаар байна гэсэн тэгэхэд нь надад таньдаг цагдаа байхгүй гэхдээ би хүн амьтнаас асууя гэж хэлсэн... аргагүй эрхэнд миний багын найз СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг Н руу утсаар залгаж “манай орчуулагч залуу байдаг юм орчуулагч залуутай хамт ажилладаг хятад иргэн нь ажлын байран дээр хүүхэн олж өг гээд дарамтлаад байдаг юм байна” чи тэр хятад иргэнийг алаг тэргэндээ суулгаад жаахан дарамтлаад өгөөч гэдгийг хэлсэн. Тэгэхэд Н наад хүн чинь ямар учиртай юм бэ, яах гэсэн юм наад хүнээ надтай утсаар холбуулчих гэхээр нь М-д цагдаа Нын 99266277 дугаары өгсөн... Тэр хүүхнийг зочид буудал руу оруулахаас өмнө М- надад та цагдаа руугаа яриарай гэж байсан би Н руу залгаад одоо ингэсгээд ирэх хэрэгтэй байна гэдгийг нь хэлэхэд одоо очих боломжгүй дуудлага мэдээлэл их байна гэж байсан. Цагдаа ирэх боломжгүй болсон гэдгийг М-д хэлэхэд М- өөрөө Н руу байн байн залгаад хүрээд ирээч гээд гуйгаад байсан тэгэхэд Н чи наанаасаа 102-луу дуудлага өгчих гэж хэлсэн байсан. Үүний дагуу М- өөрийн гар утаснаас 102-луу “Хон конг” зочид буудлын гадаа хүн агсан тавиад байна гэсэн дуудлага өгсөн тэгээд удалгүй 20-30 минутын дараа цагдаагийн алаг тэрэг ирсэн. Тэр ирсэн 2 цагдаагийн нэгэнтэй нь М- өөрийнхөө гар утаснаас Нтай утсаар яриулсан, тэгсэн удалгүй тэр дуудлагаар ирсэн 2 цагдаа Хон Конг зочид буудал руу орсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Н-ын “...Хэрэг болох үед орчуулагч А.М- гэж хүн хятад иргэнтэй хэдэн төгрөг гэж ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, хэдэн төгрөг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний танил Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа хятад иргэн байгаа энэ хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах би бусад асуудлыг нь зохицуулна гэж ярьсан түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан. Тухайн үед А.М- нь баярлалаа гээд 1 сая төгрөгийг өгөхөөр нь аваад Ч.Э-той хувааж авсан...багын найзын дүү Б- тус болоочээ надтай хамт ажилладаг орчуулагч залууг хятад хүмүүс нь айлгаж дарамтлаад байгаа юм та алаг машиндаа суулгаад жаахан авч яваад айлгаад явуулчих гэхээр нь за гэсэн биш ийм асуудал болсон...Тэгэхэд хятад иргэн Монгол эмэгтэйг хүчиндэх гээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. Тэгсэн 102-т дуудлага өгсөн байсан, дахин залгаад цагдаа ирсэн байна гэхээр нь утсаар ярьсан. Цагдаагийн 3-р хэлтсийн Э ирсэн байсан. Тэгэхээр нь Эд наад зочид буудлаасаа хятад иргэн байгаа тэрийг аваад хүрээд ирээч би ажилтай очиж чадахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ч.Э-ын “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагаас жолооч Н бид хоёр ээлж хүлээн аваад Сэлбэ-118 чиглэлд 20-56 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу оройн 22 цаг өнгөрч байхад Нын гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад байсан хэн гэдэг хүнтэй ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь би мэдээгүй. Тэр хүнтэйгээ утсаар ярьж дууссаны дараа Д.Н- офицероо 2-лаа ийшээ хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь хаашаа явж хүнтэй уулзах юм гэж асуухад Саппорогийн тийшээ явъя гэхээр нь дуудлага ихтэй байхад чиглэлээ орхиод явж болохгүй гэдгийг хэлж болиулсан...Н 2-лаа “Мираж” зочид буудал ороод хүнтэй уулзаадхья гэсэн энэ зочид буудал нь манай хариуцсан нутагт ордог юм...бид “Мираж” зочид буудлын гадаа ирээд зогсоход СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн алаг тэрэг ирээд зогссон. Тэрэг алаг тэрэгний эргүүлийн офицер, цагдаа 2-той Н бууж очоод уулзаад 1-2 минут болоод арынх нь хаалгыг онгойлгоод дотроос нь хүн буулгаад өөрийнхөө алаг машинд суулгасан. Тэр үед би ажлаа хийгээд таблет дээр дуудлага мэдээллээ хаагаад сууж байсан учир Нын оруулж ирсэн хүнийг сайн харж ажиглаагүй, харин Ныг машинд орж ирээд суухаар нь юун хүн машинд суулгаад байгаа юм гэж асуухад Н машинд жаахан суулгаж байгаад буулгах юмаа гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гэж байхад манай машины ард саарал өнгийн Тоёото Альфард маркийн машин ирээд нэг залуу бууж ирээд Нтай уулзсан. Тэгж байгаад машины арын суудал дээр сууж байсан хүнтэй уулзаад хятадаар яриад эхлэхээр нь манай машинд суусан иргэнийг хятад улсын иргэн байна гэдгийг мэдсэн. Тэр залуу хятадаар хэсэг юм ярьж байгаад машинаас буухдаа би явчихаад ирье тантай эргээд холбогдоё гэж хэлээд манай машинаас буугаад явсан.

Н надад хандаж чи надаас асууж байсан мөнгөө зээлэх юм уу гэж асуухаар нь тэгье тэгье гэж хэлээд Наас 450,000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлсэн мөнгөөрөө эхнэрийнхээ ээмэг бөгжийг найздаа барьцаалж 500,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд тухайн үед мөнгөө нэхэж байсан учир уг мөнгийг эхнэрийн найзад өгсөн...ажлаа хийж байхдаа ажлын байранд өөрийн буруу зүйл хийснээ ойлгож байна. Хамт ажиллаж байсан хүнийг хууль бус зүйл хийж байхад нь шаардлага тавиагүй нь миний буруу...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Шүй Ганы “...Тэгж байтал М- машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч М- тэр 2 цагдаатай уулзаад байсан тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд М- бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа М- одоо дахиж 8,000,000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

хохирогч Ч.Д-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ажлын дүү болох Ттай 40-р сургуулийн орчим уулзаад бид 2 Тгийн гэрийнх нь ойролцоо бид тус бүр 3 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд юм яриад сууж байтал Тгийн нөхөр Н Т руу залгаж нэг караокед байна хүрээд ир гээд байсан. тэгээд бид 2 пиво ууж дуусгаад уг пабаасаа гараад Тгийн нөхөр дээр очсон. Тэгээд нэгэн караокед ороход Тгийн нөхөр Н согтуу ганцаараа сууж байсан. Т нөхөртэйгөө 2 дуу дуулж байсан. Тэгэхээр нь би Тг хүргэж өгөөд гэртээ харина гэж бодож байгаад Т нөхөртэйгөө бид 3 уг караокенаас гараад бид нар Тгийн гэр лүү алхаж явсан. Тэгээд орцны гадаа очоод Тг гэрт нь оруулах гэтэл нөхөр нь надруу хандан хулгайч пиздаа минь авгай минь гээд намайг хараагаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би газар уначихсан нэг танихгүй хүн хүүе та яасан бэ зүгээр үү гэж хэлээд намайг сэрээхэд би сэрээд босож чадахгүй нэг гар дийлдэхгүй байсан. Тэгээд би орилоод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машин намайг авч явж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 4732 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

7. Шүүгдэгч Ч.Э- нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан А.М-, Н.Б, Д.Н- нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6,0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.М-ий “...Тэгээд Б- машинаас гарч орж байгаад надад би нэг хүүхэн олчихлоо, Баянхошуу руу явж авахаар боллоо гэж хэлээд тухайн хүүхнийг миний машинтай Б- бид хоёр очиж аваад Б- бид хоёр тухайн хүүхэнд хятад улсын иргэнийг айлгах гэж байгаа юм, чи Хонг-Конг зочид буудлын хятад байрлаж байгаа өрөөнд ороод байж байхад чинь цагдаа оруулаад хятад хүнийг нь аваад явна гэж тайлбарлаад Хонг конг зочид буудал руу аваачиж өгөөд Б- ах өмнө нь ярьсан байсан таньдаг цагдаа руугаа ярихад нөгөө цагдаа нь манай харьяаллын биш очих боломжгүй байна 102 дуудаад өгчих ирсэн цагдааг нь надтай яриулчих гэж Б- ахтай нөгөө цагдаа нь ярьж байсан. Ингээд 102 луу Б- ах миний утсаар яриад “Хонг конг зочид буудал дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн” тэгтэл удалгүй алаг тэрэгтэй хоёр цагдаа ирэхэд Б- ах тэр хоёр цагдааг нөгөө таньдаг цагдаатайгаа яриултал нөгөө дуудлагаар ирсэн хоёр цагдаа Шүй ганыг буудлаас авч гарч ирсэн байх. Би дуудлага өгөөд цагдаа ирсэнээс хойш 3 дугаар хороолол руу шатахуун авахаар явсан байсан. тэгээд удалгүй Шүй ган надруу залгаад намайг цагдаа ирээд аваад явчихлаа чи ирээд энэ цагдаа нартай мөнгө төгрөгийг нь эвтэйхэн тохиролцоод намайг аваадах аа гэж хэлсэн. Би тэгээд 21 дүгээр хорооллын тэнд байх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нь очтол Шүй ган алаг машинд байсан. Би Шүй гантай уулзахад 6 сая төгрөг өгье наад цагдаа нартайгаа тохиролцоодох мөн “Чи хоу мин” гэх манай компанид төслийн менежер хийдэг хятад хүнтэй очиж уулзаад 6 сая төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай хүнээс нь Хонг конг буудал дээр очиж 6 сая төгрөг аваад буцаад СХД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр ирэхэд Б-ы таньдаг хоёр цагдаа нь 1 сая төгрөг өгөхийг шаардсан. Тэгээд би 5 сая төгрөгийг нь аваад 1 сая төгрөгийг нь нөгөө хоёр эргүүлийн цагдаагийн туранхай цагдаад нь өгсөн....” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Н.Бы “...Тэр хүүхнийг зочид буудал руу оруулахаас өмнө М- надад та цагдаа руугаа яриарай гэж байсан би Н руу залгаад одоо ингэсгээд ирэх хэрэгтэй байна гэдгийг нь хэлэхэд одоо очих боломжгүй дуудлага мэдээлэл их байна гэж байсан. Цагдаа ирэх боломжгүй болсон гэдгийг М-д хэлэхэд М- өөрөө Н руу байн байн залгаад хүрээд ирээч гээд гуйгаад байсан тэгэхэд Н чи наанаасаа 102-луу дуудлага өгчих гэж хэлсэн байсан. Үүний дагуу М- өөрийн гар утаснаас 102-луу “Хон конг” зочид буудлын гадаа хүн агсан тавиад байна гэсэн дуудлага өгсөн тэгээд удалгүй 20-30 минутын дараа цагдаагийн алаг тэрэг ирсэн. Тэр ирсэн 2 цагдаагийн нэгэнтэй нь М- өөрийнхөө гар утаснаас Нтай утсаар яриулсан, тэгсэн удалгүй тэр дуудлагаар ирсэн 2 цагдаа Хон Конг зочид буудал руу орсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Н-ын “...Хэрэг болох үед орчуулагч А.М- гэж хүн хятад иргэнтэй хэдэн төгрөг гэж ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, хэдэн төгрөг авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний танил Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа хятад иргэн байгаа энэ хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах би бусад асуудлыг нь зохицуулна гэж ярьсан түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан. Тухайн үед А.М- нь баярлалаа гээд 1 сая төгрөгийг өгөхөөр нь аваад Ч.Э-той хувааж авсан...багын найзын дүү Б- тус болоочээ надтай хамт ажилладаг орчуулагч залууг хятад хүмүүс нь айлгаж дарамтлаад байгаа юм та алаг машиндаа суулгаад жаахан авч яваад айлгаад явуулчих гэхээр нь за гэсэн биш ийм асуудал болсон...Тэгэхэд хятад иргэн Монгол эмэгтэйг хүчиндэх гээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. Тэгсэн 102-т дуудлага өгсөн байсан, дахин залгаад цагдаа ирсэн байна гэхээр нь утсаар ярьсан. Цагдаагийн 3-р хэлтсийн Э ирсэн байсан. Тэгэхээр нь Эд наад зочид буудлаасаа хятад иргэн байгаа тэрийг аваад хүрээд ирээч би ажилтай очиж чадахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ч.Э-ын “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагаас жолооч Н бид хоёр ээлж хүлээн аваад Сэлбэ-118 чиглэлд 20-56 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу оройн 22 цаг өнгөрч байхад Нын гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад байсан хэн гэдэг хүнтэй ямар асуудлын талаар ярьсан эсэхийг нь би мэдээгүй. Тэр хүнтэйгээ утсаар ярьж дууссаны дараа Д.Н- офицероо 2-лаа ийшээ хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь хаашаа явж хүнтэй уулзах юм гэж асуухад Саппорогийн тийшээ явъя гэхээр нь дуудлага ихтэй байхад чиглэлээ орхиод явж болохгүй гэдгийг хэлж болиулсан...Н 2-лаа “Мираж” зочид буудал ороод хүнтэй уулзаадхья гэсэн энэ зочид буудал нь манай хариуцсан нутагт ордог юм...бид “Мираж” зочид буудлын гадаа ирээд зогсоход СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн алаг тэрэг ирээд зогссон. Тэрэг алаг тэрэгний эргүүлийн офицер, цагдаа 2-той Н бууж очоод уулзаад 1-2 минут болоод арынх нь хаалгыг онгойлгоод дотроос нь хүн буулгаад өөрийнхөө алаг машинд суулгасан. Тэр үед би ажлаа хийгээд таблет дээр дуудлага мэдээллээ хаагаад сууж байсан учир Нын оруулж ирсэн хүнийг сайн харж ажиглаагүй, харин Ныг машинд орж ирээд суухаар нь юун хүн машинд суулгаад байгаа юм гэж асуухад Н машинд жаахан суулгаж байгаад буулгах юмаа гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гэж байхад манай машины ард саарал өнгийн Тоёото Альфард маркийн машин ирээд нэг залуу бууж ирээд Нтай уулзсан. Тэгж байгаад машины арын суудал дээр сууж байсан хүнтэй уулзаад хятадаар яриад эхлэхээр нь манай машинд суусан иргэнийг хятад улсын иргэн байна гэдгийг мэдсэн. Тэр залуу хятадаар хэсэг юм ярьж байгаад машинаас буухдаа би явчихаад ирье тантай эргээд холбогдоё гэж хэлээд манай машинаас буугаад явсан.

Н надад хандаж чи надаас асууж байсан мөнгөө зээлэх юм уу гэж асуухаар нь тэгье тэгье гэж хэлээд Наас 450,000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлсэн мөнгөөрөө эхнэрийнхээ ээмэг бөгжийг найздаа барьцаалж 500,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд тухайн үед мөнгөө нэхэж байсан учир уг мөнгийг эхнэрийн найзад өгсөн...ажлаа хийж байхдаа ажлын байранд өөрийн буруу зүйл хийснээ ойлгож байна. Хамт ажиллаж байсан хүнийг хууль бус зүйл хийж байхад нь шаардлага тавиагүй нь миний буруу...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Шүй Ганы “...Тэгж байтал М- машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч М- тэр 2 цагдаатай уулзаад байсан тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд М- бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа М- одоо дахиж 8,000,000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн бүртгэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ч.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр

шүүгдэгч А.М- нь хохирогч Шүй Ганаас 6,000,000 авч шүүгдэгч Д.Н-, Ч.Э- нарт 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-, гэрч Б.О- нарт дунд нь 500,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байна.

4 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар талд шүүгдэгч А.М-ий эх Б.Соёнмандах нь хохирогч Шүй Ганд 4,500,000 төгрөгийг төлсөн гэх баримт авагдсан, шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н- хохирлын 1,000,000 төгрөгийн, шүүгдэгч Д.Б- хохирлын 250,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Б-, Д.Н-, Ч.Э- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж, гэрч Б.О-д өгсөн гэх 250,000 төгрөгийг шүүгдэгч А.М-эс  гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.М-ий өмгөөлөгч С.Оюунцэцэгээс “...Хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлага авах...” тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 4 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч А.М-ий эх Б.Соёнмандахаас хохирлын 250,000 төгрөгийг төлсөн гэх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч А.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас 17,600,000 төгрөгийн хохирол учруулсан талаар гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан мөнгөний хэмжээг хохирогчид зөрүүтэйгээр мэдүүлсэн мөн 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээс үзэхэд хохирогчид 20,000,000 төгрөг байсан гэж мэдүүлсээр байхад 16,000,000 төгрөгийг тухайн үед хохирогчид байсан цүнхнээс өөр хэлбэр бүхий /хх1х17/ цүнхэнд хийж туршилт хийсэн нь хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй, дээрэмдэх гэмт хэргийн улмаас 17,600,000 төгрөгийн хохирол учирсан нь бүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 17,600,000 төгрөгийн хохирол буюу шууд үр дагавар үүсгэсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хувийн байдал, хуульд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналууд зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-, А.Б- нарыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Н.Б, Д.Н-, Ч.Э- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм бурууг хүлээн гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Н.Б, Д.Н-, Ч.Э- нарыг хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Быг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Д.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Б, Д.Н-, Ч.Э- нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 90,000 төгрөгийг шүүгдэгч Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Д.Н-, Ч.Э- нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөлгүй мэтгэлцэж оролцсон шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм.

 

Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ий цагдан хоригдсон 60 /жар/, А.Б-ийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоног, Т.Т-гийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоног, М.Э-ий цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Амарсанаагийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус зохион байгуулсан гэм буруутайд,

шүүгдэгч Бөхийн отог овогт Мөнхтогоогийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд, 

шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-, А.Б- нарыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Быг 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Д.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Б, Д.Н-, Ч.Э- нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 90,000 төгрөгийг шүүгдэгч Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Д.Н-, Ч.Э- нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ий цагдан хоригдсон 60 /жар/, А.Б-ийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоног, Т.Т-гийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоног, М.Э-ий цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

8. Шүүгдэгч А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

9. Шүүгдэгч А.М-, Т.Т-, М.Э-, А.Б- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Б, Д.Н-, Ч.Э- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.М-