| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00442/И |
| Дугаар | 442 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 442
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 46-22 тоотод оршин суух, 1997 онд төрсөн, 19 настай, Ёндонгийнхон овгийн Сосорбарамын Хулангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 17-12 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 21 настай, Харчу овгийн Энх-Амгалангийн Дашнямд холбогдох,
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Хулан, хариуцагч Э.Дашням, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Миний бие 2012 онд Э.Дашнямтай танилцаж дотноссон. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү Х.Оюунбатыг төрүүлсэн. Гэвч миний хүү Х.Оюунбатыг төрсөн эцэг Э.Дашням болон Э.Дашнямын ээж Сугараа нар хүлээн зөвшөөрөхгүй миний хүүг Э.Дашнямын хүүхэд биш гэж хэл амаар доромжлон миний амьдралаар болон бие сэтгэлээр минь тохуурхан доромжлож хүүг маань хүн биш гэж үзэж байгаад нь маш их гомдолтой байна. Гэрлэлтийн баталгаагүй тул би хүү Х.Оюунбатыгаа өөрийн нэрээр овоглосон. Иймд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын эцгээр Э.Дашнямыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Дашням шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбат нь миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Хулан нь хариуцагч Э.Дашнямд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэггаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
С.Хулан, Э.Дашням нар нь 2012 онд танилцан дотносон 2015 оны 10 дугаар сарын 30-нд хүү Х.Оюунбатыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар болон хүү Х.Оюунбатын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Э.Дашням 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын биологийн эцэг мөн эсэх талаар маргадаг бөгөөд шүүх түүний хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын биологийн эцэг Э.Дашням мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна.
Дээрхи шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Э.Дашням нь Х.Оюунбатын биологийн эцэг байх боломжтой, Э.Дашням нь Х.Оюунбатын эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэжээ.
Иймд хариуцагч Э.Дашням нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын биологийн эцэг болох нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 7487 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын эцгээр Э.Дашням мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Х.Оюунбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Дашнямаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатын төрсөн эцгээр Э.Дашнямыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Оюунбатыг 11 нас хүртэл тухай төвийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцон эцэг Э.Дашнямаасхүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Дашнямаас 28626 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА