Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 309

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Солоом овгийн Цэндийн Содномпил  /ЗГ611110308/ нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 сарын 01-нээс 1987 оны 07 сарын 01-нийг хүртэл эдийн засагчаар, 1987 оны 07 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 24-нийг хүртэл нягтлан бодогчоор, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Сайхан хэрэглээний хоршоонд 1991 оны 04 сарын 24-нөөс 1991 оны 12 сарын 20-ныг хүртэл нягтлан бодогчоор, 1991 оны 12 сарын 20-ноос 1992 оны 02 сарын 20-ныг дуустал Сайхан хоршоо ББХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                               Д.УРАНЧИМЭГ