Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 310

 

 

 

 

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Содуул овгийн Ламчинсүрэнгийн Долгоржав /ЗЮ65081306/-ын нэхэмжилсэн 330000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг хариуцагч Бавтайж овгийн Хүүхэнхүүгийн Элбэгзаяа /ЗИ89102411/ нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 /арван мянга таван зуун тавин/ төгрөгний  50  хувь  болох 5275 /таван мянга хоёр зуун далан таван/  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр үлдээж,  улсын  орлогоос 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг,  хариуцагч Х.Элбэгзаяагаас 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Долгоржавт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.   

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.УРАНЧИМЭГ