Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 161

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Т.Оюунжаргал,

            шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Г.Мөнхбаяр

            шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            хохирогч Х.А-, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

            хохирогч Б.С-ын өмгөөлөгч П.Баасанжав,

            хохирогч Ч.Д-,

гэрч Г.Бадам нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Г-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, П.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ тоот дугаартай, 6 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____дугаарын регистртэй, П.Г-.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, П.Г-.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч П.Г нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-н иргэн А--аас “Бараа бөөнөөр худалдах худалдан авах” тухай гэрээг байгуулж 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг,

- 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Си Ти” ХХК-ний эзэмшлийн Апартмент-75 байрны 16 тоот 41.9 мкв бүхий байрыг авч өгнө хэмээн иргэн С.Хаас 77.515.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Д-аас санхүүжилт авч хамтран ажиллах нэрийдлээр 179,003,510.00 төгрөгийг,

- 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н-ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Пийс таун хотхоны 49б байрны 15 тоот хаягт байрлах 58.24 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах нэрийдлээр урьдчилгаа гэх 39.300.000 төгрөгийг,

- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-аас байр худалдан авах урьдчилгаа төлбөр нэрийдлээр 50.000.000 төгрөгийг,

- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.С-аас “Хурд групп” ХХК-ийн Хүннү хотхоны 110 дугаар байрны 11в тоот 95.71 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг авч өгнө хэмээн 225.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О-аас “гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна, би бараагаа оруулж ирээд “Хурд” компаниас байр авч өгнө хэмээн 320.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 1,026,818,510.00 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт

2. Шүүгдэгч П.Г- нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ зах дээр иргэн Ч.Д-ыг үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2011 онд үйлдвэрлэсэн Тоёота приус-20 маркийн автомашиныг авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ:

“...Би А-тай хамтран ажилласан. Гэтэл Сипоко ХХК нь байрыг 3 дагч этгээдэд зарчихсан байсан. Б-, Э гэдэг 2 хүн манай компанийг дампууруулсан гол 2 хүн юм. Компани дампуурах гэж байхад надад С- гэдэг хүнийг танилцуулж өгсөн. Б, Э нар нь намайг болон С-ыг хүртэл давхар хуурсан. Миний нэр хүндэд хүртэл нөлөөлж байна. Яагаад намайг ингэж гэмт хэрэгтэн болгож байгаа юм бэ? Мөн яллах дүгнэлтэнд Наранцэцэгийн төлбөр 39 сая төгрөг гээд бичсэн байсан. Би 50.0 сая төгрөг өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г- мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А- мэдүүлэхдээ:

“...2015 оны 8 дугаар сард Г-тэй бараа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Төлбөрт нь Э хотхоноос 75мкв байр өгнө гэсэн. Би 5000мкв хавтангийн Эрээн хотын гаалийн бүрдүүлэлт хийгээд Г-т хүлээлгэн өгсөн. Г- надад 2016 онд ашиглалтанд орох Э хотхоны 1-1-9-40 тоот байрыг гаргаж өгнө гэсэн. 2016 онд ашиглалтанд орсон хойно нь байраа авах гэсэн боловч Э хотхоноос Г-тэй уулзаад би танаас бараа аваагүй, наад гэрээ чинь Г- дуудаж гарын үсэг зуруулсан болохоос биш би таньтай  ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн хариу өгсөн. Би одоо 136.0 сая төгрөгийн бараа нийлүүлсэн. Төлөгдсөн төлбөр байхгүй тиймээс энэ мөнгийг Г-ээс нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д- мэдүүлэхдээ:

“...Г-ээс 179.0 сая төгрөг, түүний ах нь надаас машин авсан нийт 228.303.510 төгрөг нэхэмжилснээс надад байр өгсөн гээд 15.0 сая төгрөгийн зөрүү гарч ирээд байдаг. 70.0 сая төгрөгөөр зарагдсан байрыг 85.0 сая төгрөгөөр зарсан гээд надад өгсөнөөр тооцуулаад нийт надад 117.110.000 төгрөгийн хохирол барагдуулсан гээд үлдэгдэл 111.193.294 төгрөгийн хохиролтой байгаа. Миний нийлүүлсэн обойноос үлдсэн обойг буцаан өгснийг хасаж тооцоод баримтаар 111.193.294 төгрөг гэж гарч ирсэн. Би асар их хүү төлөөд явж байгаа. Би орон байраа хүртэл алдчихсан. У, Г-, Г нараас 111.193.294 төгрөгийг нэхэмжилж байна. Найзынхаа 2 машиныг хүртэл барьцаанд тавьчихсан барьцаанаас авч өгч чадахгүй явж байна. Уийн дансаар надаас авсан бүх мөнгийг шилжүүлж авч байсан. Гэр бүлээрээ залилан хийдэг хүмүүс гэж ойлгож байна. Би одоо нэхэмжилж байгаа мөнгөө л авчихмаар байна. Надад үнэхээр хэцүү байна. Би өрх толгойлсон эх хүн. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дуусгамаар байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бадам мэдүүлэхдээ:

“...Би Г-тэй У гэдэг хүнээр дамжуулж танилцсан. Г- надтай 400.0 сая төгрөгийн бараа материал нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 80.0 гаруй сая төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Манай компанид бэлэн мөнгө байхгүй байсан учраас өөрийн авлагатай хүнээр дамжуулан тухайн хүнээс офицеруудын ордны тэнд баригдаж байсан байрнаас Г-ийн нэр дээр захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл захиалгын гэрээг мөнгө болгож чадахгүй байгаа талаараа Г- хэлсэн. Тэгэхээр нь өөрийн ашиглалтанд орсон барилгаас 2015 оны 9 дүгээр сард байраа мөнгө болгоод манай бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж чадахгүй байгаа учраас байрны гэрээгээ цуцлаад эргээд манай компанид 2 байрны боломж гарсан тул манай компани дээр ирээд 2 байраа аваад манай бараа материалыг оруулж ирээрэй гэж хэлсэн. Тэр үед авлагатай хүн рүүгээ яриад байрны гэрээгээ цуцлаад Г- гэх хүн танай компаниас байр авахгүй, би таниас авлагаа авъя Г- манай компани дээр ирээд гэрээ байгуулаад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон шүү гэж хэлээд тухайн гэрээг цуцлуулаад өөрийнхөө компани дээр Г-тэй гэрээ хийгээд 2 байр өгөхөөр болсон.

Бэлэн ашиглалтанд орсон байр хэрэгтэй гэхээр нь өөрийн авлагатай байсан байрыг Г- рүү шилжүүлээд өгөөчээ гээд тэгээд ордер нь гарах боломжгүй байсан учраас бараа материал оруулж ирж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээг нь цуцлаад өөрийнхөө баригдаж байгаа байрыг өгөх талаар гэрээ байгуулсан. Баянзүрх дүүргийн байрыг Батсүх барьж байсан. Батсүх манай компаниас мөнгө зээлсэн. Мөнгөө өгч чадахгүй байсан. Мөнгөө авъя гэхээр надад бэлэн мөнгө байхгүй байна надаас 1 байр ав гэж хэлсэн. Тэгээд би бараа материалаа нийлүүлж чадахгүй байсан учраас тэр байрыг Г- рүү шилжүүлсэн. Одоо энэ байранд хэн амьдарч байгааг би мэдэхгүй. Би үлдэгдэл төлбөрыг Г-т өгөөгүй. Яагаад гэвэл надад үлдэгдэл бараа материалаа өгөөгүй. Би Г-тэй авлага байхгүй, манай хувьд авлага байхгүй. Эхлээд тэр байраа 30 сая төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан. Дараагийнх нь байран дээрээ цаад хүнээсээ приус машин авчихсан байсан. Бүх мөнгө болох 80.0 сая төгрөгөө Г- надаас авчихсан байгаа. Би Г-ээс бүх гэрээгээ цуцалсан. Тэрнээс хойш Г-тэй огт яриагүй....” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Гийн өгсөн:

“...2015 оны 6 дугаар сарын үеэр Э хотхоны Ардчиллын гэгээ компанитай манай компани фасадны ажил, дээврийн ажлын гэрээ хийсэн. Гэрээ хийгдээд гэрээний үүрэг биелэгдээд явж байх хугацаанд Ардчиллын гэгээ буюу Сипоко компаниас полистрол хавтан нийлүүлээч гэж манай компанид санал тавьсан. А- гэдэг хүн манай инженер Ганхөлөг гэдэг залуугаас намайг полистрол хавтанг Сипоко компанид нийлүүлэх гэж байгааг мэдээд надтай ирж уулзсан. Бид хоёр 2-3 удаа уулзсан. А- тухайн үед надад “Би полистрол хавтан нийлүүлье, чи надад байр олоод өгчих” гэж хэлсэн. Би түүнийг дагуулж яваад Э хотхоноос 3 өрөө байр сонгуулаад Э хотхоны оффис руу нь дагуулж оруулаад захиалгын гэрээ түүний нэр дээр хийлгүүлсэн. Уг гэрээн дээр төлбөр тооцоо 100 хувь хийгдсэн гэж өгүүлбэрийг нэмж оруулж А-ы нэр дээр хийлгэж өгсөн. А- бид хоёрын хооронд 18 машин полисртал хавтан нийлүүлэх гэрээ 2015 оны 8 дугаар сард хийгдсэн. 18 машинаас би нийт 15 хавтан машин полистрол хавтан аваад Э хотхон руу нийлүүлсэн. Үлдэгдсэл 3 машиныг А- байранд орсныхоо дараа гаргаж өгнө гэж надтай амаар ярилцаж тохирсон. 15 машин полистрол хавтан Э хотхоны байранд ороод яг таарсан. Тухайн үед Э хотхоны борлуулалтын албаныхан А-ы сонгосон 3 өрөө байрыг цааш нь шивж бүртгэлдээ оруулахгүйгээр өөр хүнд зарсан байсан. Энэ байдлыг би мэдээд А-ыг БНХАУ-н Эрээн хотоос дуудаж Монгол Улсад ирүүлэн дахин Э хотхоноос байрыг нь сонгуулахад дахин 3 өрөө байр сонгосон. 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд орох ёстой байсан Э хотхон санхүүгийн асуудлаас болоод түр зогсоод 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. 2016 оны 12 дугаар сараас хойш би Сипоко ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн ажлын санхүүгийн тулгалт хийх гэж бараг 1 жил болсон. Би Сипоко ХХК-иас нийт 16 байр авах ёстойгоос 12 байр авсан. 4 байр аваагүй байгаа. Мөн 4 машин авсан. Би А-д Сипоко компаниас авсан 12 байрнаас авах уу гэхэд би заавал Зайсанд байрлалтай байр авна гээд миний тавьсан саналыг татгалзсан. Одоо надад 2 байр үлдсэн байгаа. А-аас би нэг бүрийн үнэ нь 27,200 төгрөгийн үнэ бүхий 6.000 м.кв 163.200.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтан худалдаж авахаар гэрээ хийсэн. Гэтэл А- надад 5000 м.кв буюу 136.000.000 төгрөгийн хавтан өгсөн. Би Сипоко ХХК-иас өөрийн авах ёстой 4 байраа авсны дараа А-д нэг бол байрыг нь гаргаж өгнө нэг бол мөнгийг нь өгөх болно. Э хотхоноос А- 3 өрөө сонгон авч захиалагчийн гэрээ хийх үед түүнтэй Сипоко компаний хуулийн зөвлөх Мөнгөнхүлэг, менежер Элчинбат нар гэрээ хийхэд байсан.

Би А-аас нэг ширхэг ч зүйл аваагүй, “Э” хотхонтой гэрээний дагуу нийлүүлсэн. Одоог хүртэл “Сипоко” компниас 480 сая төгрөг авч чадаагүй учраас манай компани их хохирч байна.

2017 оны 12 дугаар сард манай “Сант фассад” компанитай хамтарч ажилладаг үл хөдлөх зуучлалын газар луу Отгонбаатар гэх хүн утсаар яриад надтай холбогдсон. Танай “Сант фассад” компани Хурд компанитай хамтарч ажилладаг гэсэн, ахад нь яаралтай байрны хэрэг байна гэсний дагуу уулзсан. Би Отгонбаатар ахтай уулзаад Хурд компанитай хамтарч ажиллаж байгаагаа харуулсан баримт болох бараа материал хамтарч хийсэн гэрээг үзүүлсэн. Надтай хамтарч ажиллахыг зөвшөөрч байна түүний дагуу Отгонбаатар ахад өөрийн үл хөдлөх болох 3 давхар объект, Пистаун хотхоны 2 өрөө байрыг барьцаалан, 330 сая төгрөгийг авсан. Энэ хүнээс авсан мөнгөөрөө Хятад улсаас бараагаа оруулж ирсэн. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр cap хүртэл хугацаанд Хурд группэд бараа нийлүүлсэн баримт байгаа юм. Хурд компани нь намайг гэрээний дагуу хугацаа хэтэрсэн учраас чамд нийлүүлсэн бараанд чинь байрыг чинь өгөхгүй, 100% бараагаа нийлүүлээд дуусчих тэгсэн хойно чинь байрыг өгнө гэж хэлсэн. Үлдэгдэл бараагаа нийлүүлье гэхээр би мөнгөний боломжгүй болоод байна. Би БНХАУ-аас хөнгөн цагаан шилэн хөвөнгийн дулаалгын материал татах гэж 330,000,000 төгрөгийг Отгонбаатараас авсан. Уг мөнгөний 85 сая төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн 458042462 дугаарын дансаар авсан. Үлдэгдэл 245,000,000 төгрөгийг Б-ийн данс руу хийсэн. Б-ийн дансыг мэдэхгүй байна. Б- миний барьцаалсан 3 давхар объект, 2 өрөө байрны ордерийг чөлөөлж Отгонбаатарт өгсөн. Би Отгонбаатараас авсан 85 сая төгрөгийг БНХАУ-д очоод бараагаа нааш нь ачуулсан. 2016 оны 11 дүгээр сард Б- гэх хүний банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад Зурагтын эцэст байх 3 давхар объект, Пистаун хотхоны 2 өрөө байрны ордерийг барьцаалсан. Б- дээр байсан барьцааг Отгонбаатараар чөлөөлүүлж Отгонбаатарт барьцаа болгож өгсөн. Хурд группийн Хүннү хороололд баригдсан байрыг Отгонбаатар өөрөө очиж үзээд тухайн байрандаа хүн ороогүй байна гэсэн. Тэгэхээр нь би бараа ороод ирэх юм бол байр сонгогдох эрх үүснэ, тэгэхээр наад байрыг чинь сонгоод аваад өгч чадна гэж хэлсэн.

2015 оны 11 дүгээр сард Бадам эгчтэй бараа материал нийлүүлэх гэрээ хийсэн. Гэрээний баталгаа болгож өөрийнхөө байрнаас хоёр байр өгсөн. 1 байрыг нь Хайрхан хорооллоос 2 өрөө байр өгсөн. 2 дахь байрыг нь Апартмент 75 байрнаас 2 өрөө байр өгсөн. Найзаасаа өрөндөө авсан гэж байсан. Тэгээд би Апартмент 75 байрны борлуулалтын албан дээр нь ирж Бадамын өгсөн хоёр өөрөө байрыг өөрийнхөө компани дээр худалдах худалдан авах гэрээ хийж 1 түлхүүрийг нь авсан. Энэ үеэс эхлээд уг байрыг зарах гэж хүнд үзүүлж явж байгаад Хүдэрчулуун гэдэг хүнд зарсан. Бадамаас авсан хоёр байрныхаа өрөнд 120 сая төгрөгийн барилгын бараа материал нийлүүлсэн. Хүдэрчулууныг манай найз Бямбаа дагуулж ирээд чиний барыг энэ ах авъя гэнээ энэ хүнд гаалийг бичигтэй хоёр машин айна үлдэгдэл тооцоог нь найзынхаа өрөнд суутгачих гэхээр нь би Хүдэрчулууныг дагуулаад байраа үзүүлсэн. Хүдэрчулуун үзэж хараад болж байна авъя гэхээр нь Апартмент 75 байрны борлуулалтын албан дээр нь Хүдэрчулууныг дагуулж очоод Хүдэрчулууны нэр дээр шилжүүлж өгсөн. Борлуулалтын байрны хүн нь манай захирал Орос явчихсан байна ирэхээр нь гарын үсэг зуруулаад тамга даруулаад өгье гээд гэрээ аваад үлдсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө борлуулалтын албаны залуу Хүдэрчулуун руу залгаад гэрээг чинь захирал баталчихсан байна ирж гэрээгээ ав гэж хэлсэн. Тэгээд Хүдэрчулуун бид хоёр уг байран дээрээ ирж уулзаад гэрээгээ аваад наймаа дуусчихлаа нотариатаар орж гэрээгээ баталгаажуулаад салсан. Би Хүдэрчулуунаас 1 ширхэг Стиймаа маркийн авто машин 15 сая-д бодож авсан, мөн 1 Камри маркийн авто машин 25 сая-д бодож авсан ингээд найзынхаа 38 сая төгрөгийн өрийг цайруулж хаасан. Нийт 80 сая төгрөгөнд бодож зарсан юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сард Хүдэрчулуун надруу залгаад нөгөө байр чинь зарах гэсэн чинь болохгүй болчихоод байна тооцоо нийлнэ гээд юм яриад байна гэхээр нь би Бадам эгчрүү залгасан чинь болохгүй байхаар нь нөхөр лүү нь залгасан чинь эгч нь Архангайд явж байна наадмын дараа уулзъя гэж хэлсэн. Тэгээд наадмын дараа Бадам эгчтэй утсаар ярьсан чинь Бадам эгч наад барилгын компаний захирал бид хоёр тооцоон дээрээсээ болоод маргаан гарчихсан тэгээд чамд өгсөн байраа өгөхгүй новшроод байна би энэ байрыг өөрөө зохицуулчихна чи харин надтай ирж уулзаад өглөг авлагаа тэнцүүлье гэж хэлсэн. 8-10 cap хүртэл өвс хадаад би хотод ирж чадаагүй.

            2017 оны 8 дугаар сард Б- Э гэх хүмүүс надтай хамтарч ажиллах болсон. Б- манай компанийн менежер, Э нь Хурд групп дээр ажил хийхэд хамтарч ажиллах болсон хүмүүс юм. Уг хоёр хүнийг миний ах Г надад танилцуулж байсан. Б- Э ах нар нь “Хурд групп”-ээс намайг байр авах ёстой байсныг мэдээд Мөнхбат гэх хүн байр авах гэж байгаа учир чи наад байраа энэ хүнд зарчих гэж хэлэхээр нь би тухайн Мөнхбат гэх хүнтэй гэрээ хийж Нарны хорооллын түлхүүрийг өгсөн. Б- Э ах хоёр Мөнхбат гэх залууд 138,000,000 төгрөгийн өртэй байсныг сүүлд мэдсэн ба миний авах ёстой мөнгийг өрөндөө өгсөн. БНХАУ-аас бараагаа татах хэрэгтэй байна гэхэд Б- Э нар нь Хүннү хотхоноос байр авах сонирхолтой С- гэх залууг надтай танилцуулсан. С- нь Хүннү хотхон дээр очиж 76 м.квадрат 3 өрөө байр үзээд надтай метр квадрат нь 3,100,000 төгрөгөөр тохиролцоод байрыг авах болсон. Тухайн үед Хүннү хотхоны байр нь метр квадрат нь 3,400,000 төгрөг байсан. 2017 оны 9 дүгээр сард С- миний “Сант фассад" компанитай гэрээ хийгээд урьдчилгаа 150,000,000 төгрөгийг миний өөрийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би Мэргэний /дансны дугаарыг нь одоо мэдэхгүй байна/ данс руу шилжүүлэхэд Мэргэн цааш нь БНХАУ-ын ченжийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сард намайг БНХАУ-д явж байхад БНХАУ-н ченж хүний данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Хурд групп рүү хөнгөн цагаан хавтанг нийлүүлээд байр авна гэж бодсон боловч хөнгөн цагаан хавтангийн үйлдвэр Бээжин хоттой ойрхон байсан учраас үйлдвэр зогсоод хөнгөн цагаан хавтанг нийлүүлж чадахааргүй болсон. Энэ хугацаанд хурд групп надаас бараа бүтээгдэхүүн нэхэхээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй боллоо гэсэн албан бичиг өгч байсан. Хурд групптэй хийсэн гэрээний дагуу бараагаа нийлүүлэх боломжгүй учраас гэрээний үүргээ биелүүлтэл дахин байр гаргаж өгөх боломжгүй боллоо гэсэн. Би Хурд группээс байр авах ёстой байтал гэрээний дагуу хийх ёстой зүйлээ ав гээд хаалт тавьчихаад байгаа юм.

С-ын байр бол Хурд группт хүлээгдэж байгаа. Хурд группт гэрээнийхээ үүргийг биелүүлчих юм бол байрыг нь гаргаж өгнө, хохирлыг нь барагдуулна, БНХАУ-ын үйлдвэр нүүгээд дууссан учир одоо бүрэн үйл ажиллагаагаа явуулж байна, Би Хурд групптэй 1,960,000,000 төгрөгийн гэрээ хийсэн ба одоогийн байдлаар Хурд групптэй 1,670,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа. Одоо 300 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх юм бол Хурд группээс авах байраа авна.

2017 оны 9 дүгээр сард Тунгалаг гэх хүнийг нутгийн найз болох А танилцуулсан. Тунгалаг гэх хүн нь Э хотхоноос үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нэг давхрын байр авах сонирхолтой орж ирэхээр нь Баянзүрх дүүргийн Сансарт байрлах нотариатын газарт очиж зээлийн гэрээ хийж, бэлнээр 50,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Э хотхоноос өгч байгаа 1 давхрын байр нь 1 метр квадрат нь 3,200,000 төгрөгөөр зарна гэхэд Тунгалаг эгч их үнэтэй байна мөнгөө буцааж авъя гээд мөнгө тохироогүй. Би Тунгалаг эгчээс авсан мөнгөөр БНХАУ-аас сангийн труба авч Сипоко компанид нийлүүлсэн. Өөр ямар нэгэн зүйлд мөнгийг ашиглаагүй. 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Амартүвшинг байхад Тунгалагт бэлнээр 25,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Тунгалагийн 5809025884 дугаарын Хаан банкны данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

2016 оны 12 дугаар сард БНХАУ-ын иргэн Мэргэн гэх залуугаар дамжуулан Д-тай танилцсан. Тухайн үед барилгын компанид бараа материал нийлүүлдэг талаар Мэргэнээс сонсоод Г-тэй хамтарч ажиллах талаар Мэргэнд ярихад Мэргэн бид хоёрыг танилцуулсан. Дэлгэржарал нь манай “Сант фасад” ХХК-д 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлэн тохиролцон гэрээ хийсэн. Тухайн үед би Д-аас бэлнээр болон дансаар 80 гаран сая төгрөг, Приус-20 маркийн сувдан цагаан өнгийн машиныг 12 сая төгрөгөөр, Приус-30 маркийн саарал өнгөтэй машиныг 16 сая төгрөгөөр нийт 28 сая төгрөгөөр бодож авсан. Тухайн үед Д-ын хөрөнгө оруулалт хийсэн мөнгөөр нийлж 256 ширхэг модон хаалга, 12.000 ширхэг урлан обойг БНХАУ-аас оруулж ирсэн. Хаалгыг Сипоко компанид нийлүүлнэ гэж авчираад нийлүүлж чадаагүй. Учир нь хаалга стандарт бус 2 метр хэмжээтэй учраас нийлүүлэх боломжгүй болсон. Одоо хаалга манай складанд байгаа юм. Мөн 12.000 ширхэг урлан обой оруулж ирж бэлэн мөнгөөр заръя гэж бодсон боловч алдагдалтай ашиггүй ажиллах гээд байсан учир бартераар 4800 ширхэг обойг 2017 оны 12 дугаар сард манай складнаас Д- авсан. Энэ обойг Есөн-Эрдэнэ компанид нийлүүлсэн юм байна лээ. Мөн СХД-ийн дүүргийн 21-р хороололд байх Очир хотхоны 61 метр квадрат хоёр өрөө байрыг 96 сая төгрөгөнд бодож өгсөн. Тухайн байр нь банк бус санхүүгийн байгууллагын 25 сая төгрөгийн барьцаанд байсныг Д- өөрөө чөлөөлсөн. 2017 оны 9 дүгээр сард Д-д 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Д- надаас авах юмаа авна ашгаа олно намайг алдагдалд оруулсан гээд байгаа юм. Д- бид хоёр тооцоо нийлэх юм бол би Д-д өгөх ёстой зүйлээ өгсөн. Би Д-аас мөнгө зээлээгүй бид хоёр хамтарч ажиллана гэж гэрээ хийсэн. Би Д-аас Приус-20, Приус-30 маркийн машинуудыг авсан. Миний ах Г Приус-20 маркийн машин, Гүрсэд гэх хүн Приус-20 маркийн машин авсан. Би хүмүүсийн хохирлыг барагдуулна.

Хохирогч С-ад Сүхбаатар дүүрэгт байрлах 220k байрыг гражтай нь хамт 500 сая төгрөгөнд бодож өгсөн учир одоо гомдол саналгүй болж байгаа. Хохирогч Отгонбаатар бид хоёр тохиролцоод Нисэх 81 нэртэй орон сууцнаас 3 ширхэг байр, телевизийн эцэст байх 0,7 га талбайтай 3 давхар объектыг аваад санал гомдолгүй гэсэн. 2016 оны 12 дугаар сард Д- бид хоёр уулзаад хамтран ажиллах гэрээ хийсэн. Д- бид хоёр тус тусдаа 150 сая төгрөг гаргаад нийт 300 сая төгрөгөөр бараа материал БНХАУ-с оруулж ирээд ашгаа 50 хувиар хувааж авъя гэж тохирсон. Тухайн үед Д- компанийн дансанд хийхгүй чиний дансанд хийнэ гэж хэлээд миний эхнэр У бид хоёрын хамтран эзэмшдэг ... дугаарын данс руу мөнгийг хийж байсан. Энэ мөнгийг би хэрэглэж байсан ба энэ бизнест миний эхнэр У оролцдоггүй юм. 2017 оны 01 дүгээр сарын үед Д-аас саарал өнгийн, улсын дугааргүй гаалийн бичигтэй, 30 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр бодож авсан ба тухайн үедээ ямар нэгэн мөнгө өгөөгүй. 2017 оны 3 дугаар сарын үед Д-аас гуйж байгаад өөрийн хэрэгцээндээ зориулж улсын дугааргүй, гаалийн бичигтэй, Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр бодож авсан ба ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Энэ машинуудыг 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтандаа оролцуулахаар амаар тохирсон байсан. 2017 оны 01 дүгээр сарын үед Баянгол дүүргийн хорооллын хавьцаа Д-аас 30,000,000 төгрөг бэлнээр аваад уг мөнгийг БНХАУ руу бараанд явахдаа хэрэглэсэн. Тэгээд 30,000,000 төгрөг авсан баталгаажуулан гарын үсэг зурж баримт үйлдсэн. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэр У бид хоёрын хамтран эзэмшдэг ... дансаар 15,000,000 төгрөгийг бараа татах гэж Д-аас авсан. 2017 оны 02 дугаар сард шиг санаж байна, Таван Богдын автобусны буудал дээр машин дотор 16,000,000 төгрөгийг бэлнээр БНХАУ-аас бараа оруулж ирэхийн тулд хөрөнгө оруулалт гэж Д-аас авсан. Тэгээд тухайн орой нь БНХАУ руу явсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр болох эмэгтэйчүүдийн баярын үеэр миний эхнэр У, Д- нар миний араас Хөх хотод ирээд 2-3 хоног эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. Тэгэхэд Д- надад 1000 орчим юань өгсөн ба Монгол мөнгөөр 3,600,000 төгрөг болсон гэж санаж байна. Эхнэр Уийн ... дугаарын данс руу Д- өөрийнхөө данснаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 38,073,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа би дандаа бараа материалд л зарцуулагдсан л мөнгө байх. Аваагүй гэж хэлэхгүй миний эхнэр Уийн данс бол хамтран эзэмшигчээр орж байгаа боловч захиран зарцуулах эрх нь над дээр байгаа. 5166287523, 5374437528, 5377012433 дугаарын данс Эрээн хотод байдаг Өвөрмонгол ченж нарын данс юм. 100,000 юанийг обой оруулахаар аваад 2017 оны 9 дүгээр сард обой оруулж ирсэн. Тэр обой складанд хадгалагдаж байгаа. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,070,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр обойн орлого гэж бичин 30,000,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг  Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг Г- зээл гэж бичиж Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар        сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 150,000         төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д-тай дэлгүүр дотор таараад түүний ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг Д-ын ...- дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. Нийт 55,185,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн 2018 оны 3 дугаар сарын үед Очир-2 хотхоны 11 давхрын 61 мкв 96 сая төгрөгийн үнэ бүхий өөрийнхөө хоёр өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 25,000,000 төгрөгөнд тавьсныг Д- чөлөөлж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Уг байранд 2017 оны 5-р сараас хойш Д-ыг түр амьдруулж байсан. Тэгэхээр би 71,000,000 төгрөгийг Д-д өгч байна гэсэн үг. 2018 оны 10 дугаар сард Д- манай компанийн складнаас 4150 ширхэг обойг гурван удаа татаж авсан, үүний үнийн дүн нь 56,000,000 төгрөг юм. Уг авсан обойны падаан нь байгаа. 2017 оны 02 дугаар сарын эхээр Д- машин зарагдахгүй байна гэж хэлэхээр нь Г ах машин сонирхож байсан учраас хооронд нь уулзуулж өгсөн. Г ах Д- нар нь хоорондоо тохироод Д-д 4,5 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өвсний наймаа хийгээд өгөх талаар яриад Приус 20 маркийн машин авсан. Энэ наймаанд би оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 76-77, 140, 194-195, 4-р хх-н 80, 116-117, 219-220/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Г-ийн өгсөн:

“...2017 оны 01 дүгээр сарын үед өөрийн төрсөн дүү Г-ээр дамжуулан Д-тай утсаар ярьж байгаад Техникийн зах дээр очсон. Тэгэхэд Д- миний хийдэг өвсний ажлыг мэддэг байсан болохоор ах нь цагаан сараас өмнө урьдчилгаа мөнгө орж ирэхээр машины мөнгийг нь өгнө ахдаа унахаар машин өгчих гэж хэлэхэд тэгье гэж тохироод 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Приус 20 маркийн машиныг зарахаар нь тухайн машиныг 12,500,000 төгрөгөөр авахаар тохирон Д-тай худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд хадгаламж зээлийн хоршоонд машиныг 5,5 сая төгрөгөөр барьцаанд тавиад 4,5 сая төгрөгийг Д-ын данс руу шилжүүлж, үлдсэн 1 сая төгрөгөөр улсын дугаар авах болон даатгалд төлж дуусгасан. Өвсний ажил эхлээд зуучлалын компани урьдчилгаа мөнгө өгнө гээд явж байхад машины хүү нь ихсээд байхаар нь 2017 оны 6 дугаар сард машиныг 11 сая төгрөгөөр зараад ломбарданд тавьсан мөнгөө өгсөн. Тэгээд үлдэгдэл өвсний 8,000,000 төгрөг орно гэж ярьсаар байгаад машины мөнгийг өгч чадаагүй өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 212-213, 216-217/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.А-ы өгсөн:

“...Би П.Г гэдэг хүнтэй 2015 оны 6 дугаар сарын үеэр анх найзынхаа шугамаар танилцаж байсан. 2015 оны 7 дугаар дундуур намайг Эрээн хотод гэртээ байх үед П.Г манай гэрт нийт гурвуулаа ирсэн...“Би Монгол улсад Э хотхонд бараа нийлүүлээд байр авах эрхтэй байгаа, энэ байраараа полистрол хавтан өөрөөс чинь худалдаж авмаар байна. Би чамд Э хотхоноос авсан байраа оронд нь өгье” гэж хэлсэн. Гурван удаа ирэх үедээ энэ саналаа надад удаа дараа тавьж байсан. Тэгээд сүүлдээ би зөвшөөрч бид хоёр Монгол улсад 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Бараа бөөнөөр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээ дээр нийт 6000 м.кв 163.200.000 төгрөгийн полистрол хавтанг миний бие Г-т өгөхөөр тохиролцсон. Би нийт 12 машин буюу 5000 м.кв полистрол хавтанг Эрээн хотоос Г- рүү явуулсан. Үлдсэн 1000 м.кв политсрол хавтанг Г- мөнгөөрөө худалдаж авахаар гэрээ дээрээ тохирсон. Гэрээн дээр төлбөрийг надад Э хотхоноос 3 өрөө байр өгөхөөр Г- тохирсон. Энэ гэрээг хийснийхээ дараа Г- намайг Э хотхон дээр очиж 3 өрөө байр үзүүлээд Э хотхоныг барьж байгаа Сипоко ХХК-тай захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээрээ төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж бичиж гаргаж өгсөн. 142.674.000 төгрөгийг төлөгдсөн гэдгээр Хавтангаа Г-т өгснийхөө дараа Э хотхоноос байраа авах гээд 2015 оны 11 дүгээр сарын дундуур Г-тэй хамт очиход “Сипоко ХХК дээр тус компаний удирдлага байр ашиглалтанд орохоор төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэнэ гэж ярьсан. Тэгээд хүлээж байгаад 2016 оны 02 дугаар сард авахаар очиход Сипоко ХХК-ний удирдлага чиний захиалсан байр зарагдсан байна. Г- энэ гэрээг гуйж байгаад хийлгэсэн. Тэгээд Г-ээс мөнгөө нэхэж эхэлэхэд байж бай Э өөр байр гаргаж өгнө гэсээр байгаад өдийг хүрлээ. Анхнаасаа намайг гэрээ хийж байна гэж итгүүлэн залилан мэхэлж надаас нийт 136.000.000 төгрөгийн полистрол хавтан авсан. Би Г-ээс 136.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа.

Г- нь намайг Эрээн хотод байхад 2-3 удаа ирж полистрол хавтан нийлүүлэхийг гуйсан. Тэгээд бартераар Э хотхоноос 4 байр авахаа ярьсан нэг байрыг нь надад өгөх талаар ярьж байсан. Найдвартай болгохын тулд өөрийнхөө авах ёстой байрыг намайг авч гэж хэлэн “Сипоко” ХХК-д очиж гэрээ хийсэн. Г- бид хоёр Сипоко компани дээр очиж гэрээг хийхээр болсон ба Г- өөрөө даргатай нь уулзана гээд гэрээг авч орсон, яг хэнтэй ямар гэрээ хийснийг мэдэхгүй намайг гэрээн дээр гарын үсэг зур гээд зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 21-22, 108/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.О-ын өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сард Үнэгүй.мн сайт дээр байр зарна гэсэн зарын дагуу Г- гэдэг хүнтэй холбогдсон чинь манайх “Хурд” компани фассад нийлүүлдэг одоо гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна би бараагаа оруулж ирчихээд Хурд компаниас байр авна чи одоо байрныхаа мөнгийг надад өгчих би чамд барьцаанд нь өөрийн хадам ах нарын нэр дээр байдаг хашаа байшин болон 2 өрөө байрыг мөнгөний барьцаанд чинь түр хугацаанд тавъя гэсэн. Тэгээд намайг Хурд компаний барьж байгаа барилга болох Хүннү хороололд очиж байраа сонгочихоод хүрээд ир гэхээр нь би Хүннү хорооллын борлуулалтын албан дээр очиж сул байрнуудыг нь үзэж байгаад Хүннү хорооллын 105 дугаар байрны 15 дугаар давхар Д тоотыг сонгоод Г-т хэлсэн чинь Г- би энэ байрыг чинь хадгалуулчихсан гэсэн. Бас Хүннү хорооллын борлуулалтын албанаас худалдаж авснаас Г-ээр дамжуулж худалдаж авбал 50 сая төгрөгийн хямдаар би сонгосон байраа авах болсон тэгээд би зөвшөөрөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г-тэй Ачлал их дэлгүүрийн 5 давхарт байдаг нотариатын газар очиж 330 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж тус гэрээний барьцаанд нь Л.Б-ийн нэр дээр байдаг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоот хашаа байшин гэхдээ 2 гэрчилгээтэй газрын болон хувийн орон сууцны гэрчилгээ, Д.Н-гийн нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 49/3-15 тоот 2 өрөө орон сууц зэрэг зүйлсийг барьцаалсан гэрээ тус тус байгуулчихаад тэндээсээ гараад доод давхарт нь байдаг Худалдаа хөгжлийн банк ороод би өөрийн данснаас 85 сая төгрөгийг Г-ийн Худалдаа хөгжлийн банкны 458042462 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэндээсээ гараад хажууд нь байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны картаар Л.Б-ийн Хаан банкны 5006333380 дугаартай данс руу 245 сая төгрөг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж Г- бичиг хийж өгсний дагуу 20 сая төгрөгөөр тасалж нийт 220 сая төгрөгийг Л.Б-ийн дансруу би өөрийн Хаан банкны 5125016151 дугаар данснаас шилжүүлээд 25 сая төгрөгийг нь өөрийн эхнэр Ж.Мөнхөөгийн Хаан банкны 5023421813 дугаартай данснаас Л.Б-ийн данс руу тус тус шилжүүлсэн. Тэгэж салаад би гэрээнүүдээ Үл хөдлөх хөрөнгийн газар аваачиж бүртгүүлэх гэсэн чинь наад гэрээ чинь дутуу бүрдсэн байна гээд авахгүй байхаар нь би Г-тэй холбогдсон чинь эхнэр Ут нь таньдаг хүн байгаа бүртгүүлчихэн гээд У надаас материалуудыг эх хувиар нь авч яваад удалгүй бүртгүүлчихлээ гэж ирэхдээ надад миний өгсөн баримтуудын эх хувийг нь бүртгэлийн газар аваад үлдчихсэн гээд хуулбар хувиудыг өгсөн.

Түүнээс хойш 1 cap өнгөрөхөд Г-ийн хэлсэн хугацаа дууссан тул би Г- рүү удаа дараа залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд нөгөө Б- рүү нь утсаар залгасан чинь манайх банк бус санхүүгийн байгууллага би Г-ийг чинь мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь надад барьцаанд тавьсан 2 өрөө байрны хаягаар очиж уулзсан чинь Наранцэцэг гэдэг эмэгтэй Г-т мөнгө өгч тус байранд орсон одоо ордероо хүлээж байгаа гэсэн. Тэгэхээр нь би Г-т залилуулсан гэж мэдээд цагдаад хандсан. Тэгээд Хүннү хорооллын борлуулалтын албан дээр өөрийн Г-т захиалсан байраа асуусан чинь ямар нэгэн захиалга таны нэр дэзр болон Г-ийн нэр дээр хийгдээгүй байна гэж хэлсэн. Г- нь надад Хурд группийн нягтлан Э- гэдэг хүнтэй тооцоо нийлсэн акт үзүүлсэн тус акт дээр нь Г-ийн нэр болон бусад мэдээллүүд байсан болохоор би еренхийдөө тус актад итгээд мөнгө өгч зээлийн гэрээ байгуулсан. Б- түүний эхнэр Н- нар өөрсдөө хамт байлцаж байгаад надад барьцаанд дээрх зүйлсийг барьцаалж гэрээ хийсэн. Би Г-т байр захиалсан мөнгөө эсхүл захиалсан байраа авах хүсэлтэй байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 168-170/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Н-ийн өгсөн:

“...Би 2014 онд Чингис гэж хүнээр дамжуулан Г- гэх залуутай танилцаж ойр зуурын мөнгө зээлүүлж байсан ба тухайн үед яваандаа байр худалдаж авах гэж байгаа талаараа хэлж байсан. Тэрнээс хойш 2 жил гаруй огт холбоогүй байж байгаад 2016 оны өвөл Г- надтай уулзаад та байр худалдаж авах хэвээрээ юу би ХУД-ийн 3-р хороо Пийс таун хотхонд 2 өрөө байр зарах гэж байгаа юмаа гэж хэлэхээр би одоохондоо боломж муутай байна гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд 2017 оны 02-р сард Солонгос улсаас ирчихээд Г- рүү залгаад зарах байр байгаа юм уу? гэж асуухад нөгөө байр чинь байгаа би тэр байрандаа амьдарч байгаа. Манай байрыг барьсан компаниас би 3 өрөө байр авах гэж байгаа таныг байр худалдаж авбал байрандаа нүүгээд орчихно гэж хэлсэн. Тэгэхээр нь 2017 оны 02-р сарын дундуур нөхөр Мөнхжаргалын хамт Г-ийн амьдарч байгаа байрыг очиж үзээд 1 мкв талбайг 1.800.000 төгрөгөөр бодож 60 мкв талбайтай 2 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 108.000.000 төгрөгөөр бодож тавилгын мөнгө 2.000.000 төгрөгийг оролцуулаад 110.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд байрандаа орохоос өмнө 2017 оны 02-р сард Г-ийн эхнэр Уийн данс руу 2 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж байрандаа орчихоод тохиролцсон ёсоор 2017 оны 04-р сард 10.000.000 төгрөгийг мөн Уийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 5-р сард үлдэгдэл мөнгөө өгч бичиг баримтаа авах гэхэд утсаа авахгүй мессеж бичээд ч хариу өгөхгүй явсаар 2017 оны 11-р сард Г- өөр дугаараас залгаж байрны гэрчилгээ гарч байгаа шүү үлдэгдэл мөнгөө бэлдээрэй гэж хэлэхээр нь мөнгө нь бэлэн байгаа та нар хэлсэн ёсоороо цонх хаалганы эвдрэл тагтны асуудлаа шийдвэрлэчих гэж хэлэхэд тэгвэл манайх байраа буцааж авна дансаа өгчих маргааш өглөө 50.000 000 төгрөгийг чинь шилжүүлчихнэ гэж хэлээд дахиж яриагүй таг алга болсон. Тэгээд 2017 оны 11-р сард манай гэрт Б- гэдэг хүн ирж уулзаад манай байрны үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг барьчихсан байраа авч зармаар байна ахыгаа эмчилгээнд явуулах гэж байна би Г-ээс мөнгө авах ёстой энэ байрны гэрчилгээ манай эхнэр Н-гийн нэр дээр байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь учир байдлаа хэлж үлдэгдэл 60.000.000 төгрөгөө чамд өгөөд байрны гэрчилгээг гаргуулж авч болох уу гэж асуухад надад 136.000.000 төгрөг өгөх ёстой тэр мөнгийг нь өгч байж ав эсвэл та эртхэн шиг цагдаад хандсан нь дээр байх гэж хэлсэн. Тэрнээс хойш хэн ч ирж уулзахгүй таг болж байгаад 2018 оны 03-р сарын эхээр Отгонбаатар гэдэг хүн манай гэрт ирж уулзаад энд ямар хүмүүс амьдардаг юм бэ? Би Н- гэдэг хүнийг хайгаад явж байна гэхээр нь асуухад Г-, Б-, Н- нар нь ах дүүгийн холбоотой гэж хэлж 300.000.000 төгрөг авсан энэ байрыг барьцаанд нь үлдээсзн гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Байрыг анх очиж үзэхзд Г-ийн амьдарч байсан байрны үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй 2017 оны 02-р сарын сүүлээр гарчихна гэж хэлж байсан. Тэгэхээр нь байрны гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл мөнгөө өгч байгаад гэрээ хийе гэж бодоод хойшлуулчихсан байсан.

Намайг Ч.Г-тэй ярилцаж тохиролцоод байр авах үед уг байрыг гэрчилгээ гараагүй 2 сарын дараа гарна байрыг бартераар авахдаа цаад байгууллагадаа бараа материал нийлүүлж дуусаагүй байгаа гэсэн. Б-ээс зээл авах болон түүний эхнэрийн нэр дээр шилжүүлсэн талаараа огт хэлээгүй. 2017 оны 11-р сард Б- гэх хүн намайг ажил дээр байхад гэрт очиж хүүхдүүдтэй уулзаад миний дугаарыг авч ярьснаар мэдсэн. Тэр үед Б- хэлэхдээ “Энэ байр манай эхнэр Н-гийн нэр дээр байдаг, уг байрыг зарж ахыгаа эмчилгээнд явуулмаар байна” гэж хэлэхээр нь Ч.Г-ээс асуух гээд залгахаар утсаа авахгүй байхаар гэрт нь очиж Утэй уулзахад “манайх Б-ээс зээл аваад тэрийгээ төлөх гэхэд барьцаа хөрөнгө хүрэхгүй болохоор нь манай байрыг Баяржаргалын эхнэр Н-гийн нэр дээр шилжүүлсэн” удахгүй чөлөөлж өгнө гэж хэлсэн. П.Гт урьдчилгаа 50.000.000 төгрөгийг өгчихөөд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлчихвэл үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр байсан. Гэтэл Г- нь одоо болтол байрыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй Б-ийн эхнэр Н-гийн нэр дээр байгаа. Би үлдэгдэл мөнгөө өгөхөд бэлэн байсан. Байранд орохоос 8 хоногийн өмнө буюу 2017 оны 02-р сард П.Гийн эхнэр Уийн Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг дансаар 3 хувааж Уийн Хаан банкны дансаар шилжүүлсэн байгаа. Г-тэй сүүлд 2 удаа ч уулзаж ярилцаад ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа. Миний зүгээс 60 сая төгрөг нь бэлэн байгаа болохоор гэрчилгээг миний нэр дээр шилжүүлвэл мөнгөө өгөх боломжтой. Хэрвээ гэрчилгээг гаргаж өгөхгүй бол байраа буцааж өгөөд 50 сая төгрөгөө авахад татгалзах зүйлгүй байна.

Миний зүгээс одоо хэлэх санал гомдол байхгүй, хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 75-76, 2-р хх-н 98-99, 4-р хх-н 109/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ын өгсөн:

“...Базар овогтой С- би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор “Хурд” групп ХХК-ний “Хүннү” хотхоны фэйсбүүк группт зар тавин танил Алтангүнтэй холбогдон өөрийгөө “Сант фассад” ХХК-ийн захирал П-гийн Г-тэй танилцаж байр худалдан авахаар 225,000,000 төгрөгөө өгч залуулсан юм. П-гийн Г- гэгч нь надад “Хурд групп" ХХК-ийн “Хүннү” хотхоны 110 дугаар байрны 11В тоот хаягт байрлах 95,71 m2 талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч өгнө гэж хэлээд “Хурд групп” ХХК-тай байгуулсан гэрээ болон “Хурд групп” ХХК-ны ажилтан гэх Э болон Б- гэгчтэй үгсэн хуйвалдаж намайг залилсан. П.Г нь “Хурд групп” ХХК-д ажил гүйцэтгэж бартераар байр авч байгаа тул тухайн орон сууцыг хямд өгнө, ойрын үед байранд оруулна гэж хэлэхээр нь би П.Гтэй гэрээ байгуулж, түүний эхнэр Уийн хамтран эзэмшдэг Хаан банкны ... дугаартай дансанд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 175.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд гэрээнд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход П.Г байрандаа оруулаагүй болохоор нь би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хурд групп" ХХК-н санхүүгийн албаны дарга Батсанаагаас дээрх байрны тухай тодруулахад “Сант Фассад” ХХК болон захирал П.Г нь уг байрыг захиалаагүй болохыг надад мэдэгдсэн. Ийнхүү П.Г нь “Хурд” группийн байрыг өөрийн хэмээн итгүүлж намайг төөрөгдүүлж бусдын байрыг үзүүлж намайг залилсан юм. “Хурд” групп ХХК-ний Хүннү хотхоны 110 дугаар байрны 11В тоот хаягт байрлах 95,71 m2 талбайтай 4 өрөө байр нь “Сант фасад" ХХК-ний захирал гэгч П-гийн Г- гэгчид ямар ч хамааралгүй байсан. П.Гээс 225,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 135-138/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ найз Атай ярилцаад сууж байхад А надад Г- гэдэг хүн байдаг, байр хямдхан олж өгдөг юм байна, бартер хийгээд байр авч болдог гэнэ гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би үйлчилгээний зориулалттай байр авчихвал хүнсний дэлгүүрээ ажиллуулах хэрэгтэй байна гэж Ад хэлсэн. А намайг Г- гэх тэр залуутай холбож өгөхөөр болсон. Ингээд 8-р сарын сүүлээр А надтай утсаар яриад Г-тэй уулзлаа, байр авч өгч болно гэнэ, чи мөнгөө өгчихгүй юу гэхээр нь 8 дугаар сарын 29-ний өдөр Г- гэх тэр залуутай 100 айл төвийн ойролцоо Г-ийн оффис дээр нь очиж уулзсан. Г- нь их том, ганган оффисын өрөөнд байрлаж байсан. Тэгээд уулзахад Хурд группд гадна фасадны ажил хийж байгаа, Хурд группээс байр авахаар арай үнэтэй тусах байх, тийм учраас Зайсанд баригдаж байгаа Э хотхонд байр авч өгье. Танд 9-р сарын 15 гэхэд байрыг чинь хүлээлгэж өгье гэсэн зүйл хэлээд, урьдчилгаа мөнгөө өгчих гэсэн. Маргааш нь буюу 30-ны өдөр Бөхийн өргөөний хажууд Г-тэй уулзаад би бэлэн 50,000,000 төгрөг өгсөн. Надтай хамт А явж байсан. Г-т мөнгийг нь өгөхөд ...таны байр 7 хоногтоо багтаж бүтэх байх, би урагшаа явж ирээд танд түлхүүрийг чинь өгнө... гэсэн. Тэгээд 9-р сарын 15-ны өдөр болсон. Байр байхгүй л байсан. Утасдахаар бүтэх гэж байна, удахгүй болно гэх мэтээр л хойшлуулаад л яваад байсан. Тэгээд 10-р сарын 10-ны үед би Э хотхоноор яваад хүмүүстэй уулзаад Г- байр авах ёстой эсэх талаар асуухад борлуулалтын албаны хүмүүс нь танихгүй байсан. Тэгээд би байр худлаа юм байна гэж бодоод явсаар байгаад 11-р сарын 17-ны өдөр Агаар дамжуулан дуудаж уулзсан. Г- нь намайг cap хүлээчих, сарын дараа мөнгийг чинь бүтээх гээд байна гэхээр нь би чамд өгсөн мөнгийг би банкнаас авсан, зээлийн хүү төлөөд байна гэж хэлэхэд Г- нь би тэр бүгдийг чинь хариуцан төлж өгнө гэсэн. Би итгээд л өнгөрсөн. Тэгээд товлосон сарын хугацаа нь дуусаад 12-р сарын 17-ны өдөр болоход өнөөдөр бүтэх гэж байна, маргааш бүтэх гэж байна гээд хэд хоносон. Тэгээд 12-р сарын 25-ны өдөр утас нь холбогдохгүй болчихсон. Сураг сонсоход БНХАУ гараад явсан гэсэн. Шинэ жилийг Хятадад өнгөрөөгөөд 2-р сарын 23-ны баасан гаригт надруу өөрөө залгаж орж ирсэн. Ажил бүтсэн, Даваа гарагт таны мөнгийг өгье гэсэн. Даваа, Мягмар, Лхагва гарагт өглөөгүүр утсаа аваад өдөр бүтэх гэж байна гээд л үдээс хойш нь утас нь салчихаад байсан. 2-р сарын 28-ны өдөр би Г-тэй холбогдоод би банкнаас зээл авсан, нийт 79.000.000 төгрөг төлөх болоод байна шүү дээ гэхэд би төлнө, би өөрөө тооцож үзэхэд яг 79.000.000 төгрөг болж байсан. Би төлж барагдуулна, таныг чирэгдүүлэхгүй гэх зүйл хэлээд утас нь холбогдохгүй болчихсон. Ингээд өнөөдрийг хүртэл надтай утсаар холбогдоогүй л байна. Г- нь миний мөнгийг залилж авсан гэж үзээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.

Надад одоо хэлэх санал хүсэлт байхгүй, миний хохирлыг барагдуулж дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 203-204, 4-р хх-н 107/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Д-ын өгсөн:

“...Надтай хамт ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Өвөрмонгол залуу Мэргэн гэх залуу намайг Г- гэх залуутай танилцуулсан. Мэргэн надад хэлэхдээ Г- нь БНХАУ-аас барилгын бараа оруулж ирдэг, Мэргэний эгч, ахын дэлгүүрээс бараа материал авдаг, их гайгүй залуу шиг байдаг юм. чи хамтраад бизнес хийвэл яасан юм бэ гэсэн. Би 2016 оны 12 дугаар сард Япон улсаас 11 машин оруулж ирээд Да хүрээ зах дээр борлуулж байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би машинууд дээрээ ирчихсэн байхад Мэргэн надруу залгаад Да Хүрээ зах дээр Г-ийг дагуулаад ирэхээр болсон. Яг тэр үед Мэргэн хятадаас ирчихсэн байсан үе юм. Г- нь надтай уулзаад өөрийн хийдэг бизнесийн талаар танилцуулгууд үзүүлсэн. Тэнд нь байрны гадна фассад хийсэн зургууд л байсан. Өөрөө тийм ч компанийн барилгын гадна фасадны ажлыг хийсэн гээд баахан гэрээ, зурагнууд үзүүлж байсан. Тэгээд сүүлийн 2 жил барилгын материал зөөж байгаа, фассад хийснээс илүү ашигтай, барилгын материал оруулж ирээд барилгын компаниудад шахаад бартераар байр аваад зарахад нэг байрнаас дор хаяж 40-50 сая төгрөгийн цэвэр ашиг унадаг юм. Одоо байр хямдарсан байгаа дээр хэдэн байр аваад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авбал ашигтай гэх зүйл хэлж надад итгүүлсэн. Тэр ярианд нь би итгэсэн. Их л үнэмшилтэй байсан. Би Г-т 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохироод 1-р сарын 20-ны өдөр өөрийн зарж байгаа машинуудаас 2012 онд үйлдвэрлэсэн, улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй, саарал өнгийн приус-30 маркийн 1 ширхэг автомашиныг 16.000.000 төгрөгт тооцож Г-ийн эхнэр Нямсүрэнгийн Уийн нэр дзэр, 2007 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, улсын дугаар аваагүй, приус-20 маркийн машиныг 10.500.000 төгрөгт тооцож Н.Уийн нэр дээр, 2008 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, улсын дугаар аваагүй приус-20 маркийн машиныг 12.000.000 төгрөгт тооцож мөн Н.Уийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн 2011 онд үйлдвэрлэсэн, улсын дугаар аваагүй, цагаан өнгийн приус-20 маркийн машиныг 12.500.000 төгрөгт тооцож Г-ийн ах Гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Машинуудын үнэ нийт 51.000.000 төгрөг болсон. Дээрээс нь бэлэн 30.000.000 төгрөгийг өгсөн. Машинуудыг нэг өдөр бөөнд нь гаргаагүй. Ингээд би нийт 150.000.000 төгрөг өгөхөөр тохирсон учраас бэлнээр 6.000.000 төгрөгөөр, 5.000.000 төгрөгөөр нийт 11,000,000 төгрөг аваад 3-р сарын 10-ны өдөр 1500 юань, 12-ны өдөр 1500 юань авсан. Юанийг тухайн үеийн ханшаар тооцож 368 төгрөгөөр тооцож өгч байсан. Ингээд дансаар 86.921.000 төгрөг өгсөн байна. Энэ мөнгийг хамгийн сүүлд 3-р сарын 31-ний өдөр төлж дуусгасан. Ингээд миний Г-т хийх 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт дууссан. Энэ 150.000.000 төгрөгөөс гадна надаас 10,000 юань зээлээр, 100.000 юанийг обой худалдаж авна гэж хэлээд авсан. БНХАУ-д 12.000 ширхэг /уролон/ обой үйлдвэрлүүлчихсэн байна. Хятадад захиалсан үнэ нь 6000 орчим төгрөг, Монголд аваачаад зарахаар 9000 төгрөгөөр тооцож өгнө. Дундаас нь ашиг гарна гэж хэлээд авсан юм. Тэгээд одоог хүртэл бизнес ч байхгүй, мөнгө ч байхгүй, обой ч байхгүй л байдалтай байна. Утсаар ярихаар нь маргааш бүтээнэ, 10 хоногийн дараа яг бүтэх гэж байна гээд л цаг аваад хойшлуулаад яваад байдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шиг санаж байна. Г- нь СХД-ийн 6-р хороо, Очир-2 хороолол 12-р хороолол 70-6 байрны 83 тоот 2 өрөө байранд намайг оруулсан. Энэ байранд би амьдраад байж байх хугацаанд байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөөч гэхэд барьцаанд тавьчихсан гэсэн. Би барьцааг нь чөлөөлөөд авчихъя гэсэн боловч хөдөлж өгөхгүй байгаад байсан. Би Г-ээс зээл авсан хүнийхээ утасны дугаарыг өгчих гэж уурлаж хашгирч байгаад 88473777 дугаарын утастай хүн болох нь мэдэгдсэн. Би тэр хүнтэй ярихад Г-ийн эхнэр Уранцэцэцэгийн нэр дээр байсан байр, барьцаалбарын гэрээ хийгээд 27.300.000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг төлөх юм бол  би байрыг суллаад өгнө. Хэрэв төлөхгүй бол би шүүхээр заргалдаад заруулна гэх зүйл хэлсэн. Г- нь уг нь Зайсангийн Э хотхоны гадна фасадны ажлыг хийсэн, Э хотхоны засал хариуцсан хүнтэй нь уулзахад Г- нь Э хотхоны байрнаас авлагатай боловч хийсэн фассад нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас компани Г-т өгөх байрнуудаа шийдэж чадахгүй байгаа гэж байсан. Г- нь мөнгө олохгүй биш олдог л юм. Тэгээд хүмүүсээс авсан өр шир их байдаг шиг байна лээ. Гэрээгээр халхавчлаад л залилан хийгээд байгаа юм уу гэж би бодож байгаа. Э хотхонтой байгуулсан гэрээ энэ тэрийг үзүүлээд л хүмүүсээс мөнгө залилж авдаг юм уу гэж би бодож байна. ...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г- над руу утсаар яриад миний ах Г машин авах гэж байгаа юм чи ганц машин өгч туслаач гэхэд одоо өвсний ажил дуусах гэж байгаа учир удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн Приус 20 маркийн машиныг өгсөн. Уг машиныг 12,500,000 төгрөгөөр тооцож өгөөд Гийн нэр дээр дүү Золжаргалаас шилжигдсэн. Тухайн үед 4,500,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16,000,000 төгрөгийг Г-т бэлнээр өгсөн. Тэгэхдээ уг мөнгийг бэлнээр өгсөн гэх баримт байхгүй. Манай аав Чулуунбаатар тухайн үед хамт байсан болохоор гэрчилнэ. 2017 оны 3 дугаар сарын 08-наас 13-ны өдрийн хооронд П.Г надаас 1500 юань, 1000 юань гэх мэтээр аваад байхаар нь тэгшлээд 10,000 юань болгож ав гэж хэлээд П.Гт өгсөн. Энэ мөнгө гарсан баримт нь миний ...- дугаарын дансны хуулган дээр харагдаж байгаа, өөр ямар нэгэн баримт байхгүй. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Н.Отгонжаргал, Н.У, Ч.Д- нарын хооронд хийсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгаа. Энэ нь хохирлын тооцоонд орохгүй явж байгаа зүйл юм. Учир нь миний Г-т өгсөн 150,000,000 төгрөгийн ашигт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Ханын материал 18062 ҮЭГ 70б байрны 83 тоот 59,9 мкв 2 өрөө байр орон сууцыг хэлцэл хийж надад шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 213-214, 4-р хх-н 102, 4-р хх-н 168-169/,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Хы өгсөн:

“...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних П.Г гэгчтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд уулзахад Баянзүрх дүүргийн хойно баригдсан байрнаас 2 өрөө байр зармаар байна яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тухайн үед надад хэлэхдээ зах зээлийн үнээс арай хямд зарна гэж хэлсэн. Тухайн үед надад 2 өрөө байр авах шаардлагатай байсан учир нь манай хамаатны эгч хөдөөнөөс ирж хямдхан байр авна мэдэж байгаарай гэж хэлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П.Гтэй уулзаж зарах гэж байгаа 2 өрөө байрыг хамт явж үзсэн тус байр нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Юи ти си ХХК-н барьж буй Апартмент 75 нэртэй байрны 1 дүгээр орцны 3 давхрын 16 тоот 2 өрөө байрыг үзүүлсэн. Юу Ти си ХХК-н борлуулалт хариуцсан ажилтан С.Гэрэлтөмөр гэх залуугаас тус байрны талаар тодруулахад 2 сая 350 гаруй мянган төгрөгөөр зарж борлуулж байгаа гэж хэлсэн. Ингээд би тухайн байрыг үзэж харсны дараа П.Гтэй ярилцаж тус байрны 1 метр квадратыг 1,850,000 төгрөгөөр худалдаж авахаар болж нийт 41,9 метр Квадрат байрыг худалдаж авахаар тохирч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц бариулах ноймор 17 тоот гэрээг Юи Ти Си ХХК-н борлуулагч Гэрэлттөмөр болон захирал Батсүх нартай байгуулж нотариатын газраар баталгаажуулсан. Байрны төлбөр болох 77,515,000 төгрөгийг бүрэн төлсөн талаархи асуудлыг гэрээнд баталгаажуулсан байдаг. Тухайн үед П.Г нь уг байрыг Юи Ти Си ХХК-нд барилгын материал нийлүүлж бартераар авч байгаа талаар хэлж байсан. Энэ талаар борлуулагч Гэрэлтөмөрөөс тодруулахад П.Гтэй гэрээ байгуулсан гэдгийг гэрчилж нотолж байсан. Гэрэлтөмөр нь гэрээ байгуулах явцад үл хөдлөхийн гэрчилгээ нь 2016 оны 3 дугаар сарын дундуур гарна тэр үед байрны гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Тухайн үед орон сууц хүлээж авах улсын комисс ажиллаж байгаа гэрчилгээ хараахан гараагүй байгаа гээд баахан гарын үсэгтэй улсын комиссын актыг надад хуулбарлаж өгсөн. Үүнээс хойш 2016 оны 3, 4, 5 дугаар саруудад байрны гэрчилгээ гарч байгаа талаар борлуулалтын албанаас нь тодруулахад гэрчилгээ гараагүй байгаа талаар хэлж байсан. Сүүлдээ арга ядаад 6 дугаар сард уг байран дээр өөрийн биеэр ирж оршин суугч нараас байрны гэрчилгээ гарсан эсэх талаар асуухад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан гэж зарим оршин суугч нар нь хэлж байсан. Үүний дагуу борлуулалтын албан дээр нь очиход хаалттай байсан орцны жижүүрээс нь өөрийн худалдан авсан 3 давхрын 16 тоот байрны талаар тодруулахад уг тоотод хүн амьдарч байгаа байр нь зарагдсан байх гэж хэлсэн. Үүнийг сонсоод П.Г рүү залгаж энэ талаар асуухад орон сууц худалдан авах гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулсан учраас тэр таны өмч таны нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах ёстой та санаа зоволтгүй энэ талаар нь тодруулаад хариу хэлье гэж хэлээд түүнээс хойш гар утсаа салгаад алга болсон. 2016 оны 8 дугаар сарын үед П.Гтэй утсаар холбогдоход тэр байр зарагдсан байна би таньд өөр байр өгье асуудлыг чинь удахгүй шийдэж өгнө би худлаа хэлэхгүй гэж хэлээд мөн ахиад 2 cap гаруй хугацаанд гар утсаа салгаад алга болсон утас руу нь залгаж мессеж бичсээр байгаад 2016 оны 10 дугаар сарын үед холбогдоход мөн урьд нь хэлж байсан би таньд өөр байр олоод өгье гэж хэлсэн. Тэр үед би гэрээ хийж мөнгөө өгөөд зөндөө удлаа би мөнгөө буцааж авъя надад одоо байр хэрэггүй ээ гэж хэлэхэд П.Гийн зүгээс байр хэрэггүй бол мөнгийг чинь удахгүй буцаагаад 2-3 хоногийн дараа мөнгөтэй болно гэж хэлээд миний итгэлийг алдаж удаа дараа хуурч мэхлэн залилан мэхлээд байсан учраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Иймд иргэн миний хохирлыг барагдуулж асуудлыг шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би Г-ийг өмнө зүс таньдаг байсан юм. П.Г нь хувиараа барилгын компаниад бараа материал нийлүүлдэг юм байна лээ. Би П.Гт 77,515,000 төгрөгийг бэлэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 73-74/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхбаярын өгсөн:

“...Сипоко ХХК нь 2013 оны 8 дугаар сарын үеэр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Э нэртэй хотхон барьж эхэлсэн. 2015 оны 6 дугаар сарын үеэр манай компанид менежер хийж байсан Элчинбат гэдэг залуу П.Г гэж хүнийг компани дээр дагуулж ирээд “энэ хүн манай компанид бараа материал нийлүүлж, дээвэр, пасатны ажил хийж өгнө гэж байна” гэж анх танилцуулсан.  П.Г нь өөрийгөө Сант Фассад ХХК-н захирал гэж танилцуулж байсан. Манай “Сипоко" ХХК нь П.Гтэй бараа материал нийлүүлэх гэрээг 2015 оны 7 дугаар сарын үеэр хийсэн юм. Гэрээн дээр хэрхэн ямар шугамаар, ямар зардлаар ажиллах талаар тодорхой тусгасан байгаа. Одоо надад гэрээ байхгүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. П.Г нь Э хотхоны барилгын дээвэр, пасатны ажил гүйцэтгэж бараа материал нийлүүлэх талаар гэрээнд заасан байгаа. П.Г нь манай компанитай гэрээ байгуулснаас хойш бараа материалаа хугацаа алдаж нийлүүлж, Э хотхон дээр дээвэр фасадны ажил гүйцэтгэж байсан. Ажлаа гүйцэтгэж байх үедээ ажлын хөлсний урьдчилгаа гэж манай компаниас 21-р хороололд байр авсан. Тэгээд дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө Э хотхоны барилга дээр полистрол хавтан авч ирж буулгасан байсан. П.Г нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сипоко ХХК-н борлуулалтын албан дээр Хятад улсын иргэн Х.А- гэдэг хүнтэй хамт ирээд “би танай компаниас авах ажлын хөлсний урьдчилгаандаа Э хотхоноос 2 өрөө байрыг Х.А- гэж энэ хүний нэр дээр хийлгүүлмээр байна” гэж гуйсан. Үүний дагуу тус өдер Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж Сипоко ХХК-нийг төлөөлж миний бие болон менежер М.Нямтулга, захиалагч талыг төлөөлж Х.А- гарын үсэг зурсан. Тус гэрээг хийж байх үед би П.Гт хандаж “чи манай компанитай байгуулсан гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэд 100 хувь хийж дуусгасан нөхцөлд энэ байрны захиалгын асуудал шийдэгдэнэ шүү” гэж хэлсэн. Тухайн үед П.Г нь би авч байгаа юм аа энэ хүний нэр дээр хийчих гэж хэлээд хийлгүүлсэн гэрээ юм. Энэ гэрээ хийгдсэнээс хойш П.Г нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэж байгаад 2016 оны 9 дүгээр сараас хойш ажлаа хийх нь зогсож алга болж эхэлсэн. Хааяа ирэх үед нь “чи яасан бэ?, тооцоогоо дуусгаач” гэхэд “миний бараа Эрээн хотоос өнөө маргаашгүй орж ирж байгаа” гэж хэлээд алга болчихдог байсан. 2017 оны 8 дугаар сараас эхэлж Х.А- гэдэг хүн манай компани дээр ирээд Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу байраа танай Сипоко компаниас авна гэж нэхэж эхэлсэн. Тухайн үед Х.А-д “П.Г нь манай компанитай байгуулсан гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй байгаа. Гэрээнд заасан ажил хийж дуусаад байрны төлбөр барагдсан тохиолдолд энэ байрыг гаргаж өгөх болно гэж хэлсэн. Манай компаниас 10 ширхэг байр, 6 ширхэг автомашин, 3 ширхэг дулаан зогсоол авчихаад байгаа. Ойролцоогоор үнэлгээ нь 1.3 тэрбум болсон байгаа. П.Г хийсэн ажлын хөлс, бараа материалыг нь бодож үзэхэд 1.2 тэрбум болж байгаа. Guest house-ийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан байр орохгүйгээр ингэж тооцоо гарсан. Манай компани П.Гээс 90 гаруй сая төгрөгийн авлагатай болчихоод байгаа. Тооцоо нийлье гэхээр зугатаагаад алга болчихоод байгаа юм. Х.А- гэж хүнийг танихгүй, П.Г нь өөрөө бид нараас гуйж байж тус гэрээг хийлгүүлсэн.

П.Гийн манай Э хотхоны барилга дээр ажил гүйцэтгэсэн ажлын хөлс, зардал болон манай компанид нийлүүлсэн бараа материалын нийт мөнгөн дүнг бодож гаргахад нийт 1.193.828.780 төгрөг болсон. Үүнээс П.Гт манай компани нийт 1.289.115.194 төгрөгийн байр, машин өгчихөөд байгаа. Манай компани П.Гээс 95.326.414 төгрөг авах авлагатай юм. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр борлуулалтын менежер Нямтулга нь захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ бариад миний ажил дээр ирсэн. Тухайн гэрээг уншиж үзэхэд хамгийн ар дээр нь “Сипоко” компанийг төлөөлж Нямтулга гарын үсэг зурчихсан, захиалагч А- гэж байсан. Би гэрээг уншихад “Э” хотхоны 1-р байрны 1-9-40 тоот 2 өрөө байрыг А- нь 142.674.000 төгрөгийг өгч захиалсан утгатай гэрээ байсан. Тухайн үед Элчинбатаас яагаад ийм гэрээ хийж байгаа юм бэ? гэж асуухад Элчинбат нь “ийм гэрээ хийхгүй бол "Сант фассад” компаний манай компанид нийлүүлэх бараа материал болох полистрол хавтан зогсох гээд байна, “Сант фассад” компани нь хүнээс мөнгө зээлж бараа материалаа татаж байгаа, тэр хүндээ энэ гэрээнд заасан 2 өрөө байрыг өгнө гэж үзүүлэх гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Манай Сипоко компани П.Гт Э хотхоноос байр өгөх асуудал байхгүй. Тухайн үед хийж гүйцэтгэсэн ажил нийлүүлсэн бараа материал манай өгсөн бартерийн байрнаас илүү гарах юм бол Э хотхоноос байр өгнө гэж 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний 6-д зааж өгсөн байгаа. Гэвч П.Гийн нийлүүлсэн бараа хийж гүйцэтгэсэн ажил нь манай өгсөн байр, машины үнийн дүнгээс бага байгаа учир Э хотхоноос байр өгөх боломжгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-59, 61-64/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Нямтулгын өгсөн:

“...П.Г манай Сипоко ХХК-ний Э хотхоны баригдаж байсан байранд бараа материал нийлүүлж, дээвэр, пасатны ажил хийхээр гэрээ байгуулж хийж байх үедээ дээрх гэрээг хийсэн. Дээрх гэрээг хийхдээ “би ажлын хөлсний урьдчилгаандаа энэ байрыг авч байгаа юм, гэрээг нь А- гэж хүн дээр хийгээд өгөөч” гэж гуйсан. Тус гэрээ дээр Э хотхоны 1-р байрны 9-р давхрын 40 тоот 2 өрөө байрыг захиалж хийлгүүлсэн. Уг байрыг П.Г нь өөрөө “бүх бараа материалыг нийлүүлж, тооцоо дуусгаж НӨАТ-н төлбөр тооцоогүй болсны дараа авна гэж манай компанитай хоорондоо тохирч хийсэн юм. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын үеэр Х.А- гэж хүн “манай компани дээр ирж захиалсан байраа авна гэж хэлсэн. Тухайн үед манай компаний зүгээс П.Г нь төлбөр тооцоогоо дуусгаагүй учраас энэ байрыг танд өгөх боломжгүй гэж хэлсэн. Манай компани П.Гтэй гэрээ байгуулсан болохоос Х.А- гэж хүнтэй гэрээ байгуулаагүй. П.Г өөрөө тэр хүн дээр гэрээ байгуулж өгөөч гэж гуйсан. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т захиалагч нь энэхүү гэрээний урьдчилгаа төлбөр 100% болох 142,674,000 төгрөгийг төлсөн гэж бичсэн учир нь П.Г өөрөө гуйгаад “ингэж төлсөн гэдгээр хийгээд өг, гэрээ хийхгүй бол би бараа материалаа танай компанид өгч чадахгүй болох гээд байна” гэж хэлээд гэрээг хийсэн. П.Г нь өөрөө гуйж байгаад ингэж бичүүлсэн юм. Түүнээс манай компани П.Гтэй тухайн үед “төлбөр тооцоо дууссан үед энэ байрыг чинь өгнө шүү гэж амаар тохирсон. Өөрөө ч ойлгоод явсан. Г-тэй холбоотой бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон бусад гэрээ баримтуудыг хойноос нь олж авах гэж цаг хугацаа алдсан. Мөн Сипоко компаний санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр нь Замын-Үүдээс ажлаар яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнгөнхөлөгийн өгсөн:

“...2015 оны 7 дугаар сарын үеэр Сант Фассад ХХК-н захирал Г- нь манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахаар санал тавьсан ба уг гэрээ тухайн үед миний компанийг төлөөлж ажлыг хариуцаж Г-тэй гэрээ хийсэн. Гэрээг хоёр хувь хийсэн ба нэг хувийг Г-т өгч нэг хувийг өөртөө байлгаж байгаад алга болгочихсон. Тус гэрээн дээр Э хотхоны 101, 103, 104-р барилгын дээврийг 101 байрны фасадны ажил гүйцэтгэх гээд нийт хоёр гэрээ хийгдсэн. Би уг ажил дээрээ биечлэн хяналт тавьж ажиллаж байсан. Г- нь гэрээнд заасан ажлаа хугацаа алдаж хангалтгүй хийсэн. Мөн дээврийн ажлаа эцэслэн хүлээлгэж өгөөгүй. Ер нь захиалгын гэрээ байгуулахдаа урьдчилгаа  төлбөр өгсөн тохиолдолд захиалагчтай захиалгын  гэрээ байгуулдаг. Дээрх гэрээг байгуулахдаа төлбөрийг нь аваагүй байж 100% төлсөн гэсэн нь тус гэрээнд алдаа гарсныг харуулж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 70/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Б-ийн өгсөн:

“...Миний хариуцаж ажиллуулдаг компанийн хуулийн зөвлөх Баасанжаргалын танил гэх Г- гэдэг залуу надаас хувиараа мөнгө зээлье барьцаанд нь хашаа, байшин, байр, машин тавина гэхээр нь би зөвшөөрөөд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Г-ийн эхнэр Утэй 96 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулж Г-, У нарын эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоотод байх газар, хашаа, байшин, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Москва гудамж 47 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах 12 мкв авто зогсоол, Тоёота ланд Круйзер 200 маркийн дугаарыг нь санахгүй байна машин зэрэг эд хөрөнгийг би өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалж авсан. Тэгээд зээлийн хугацаандаа хүү, төлбөрөө огт төлөөгүй тул би хүү, төлбөрөө төлөхгүй бол нэмж хөрөнгө барьцаал гэсэнд нэг байр байгаа тэрний гэрчилгээ нь гараагүй байгаа тэрний гэрчилгээг барьцаалъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэр Н-гийн бичиг баримтыг Г-т өгсөнд Хан-Уул дүүргийн нутагт байрлах шинэ баригдсан байрны 2 өрөө байрны ордерийг эхнэр Н-гийн нэр дээр гаргаж өгөөд тэгээд Г-ийг өр төлбөрөө төлж барагдуулахыг хүлээх хугацаанд Г- би Хурд группт бараа, материал нийлүүлж байгаа бартерт нь Хүннү хороололд байр авна та тэр байрыг өр төлбөртөө ав гэж хэд хэдэн удаа санал тавихад нь би зөвшөөрөөгүй 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г- эхнэр бид 2-ыг дуудаад бүх холбогдох баримтуудаа аваад хүрээд ир гэхээр нь хорооллын Ачлал их дэлгүүрийн тэнд нотариатын газар яваад очсон чинь нэг танихгүй залуутай сууж байсан. Тэр залууд Хүннү хороололд бартераар авч байгаа байраа зарж байгаа юм та 2 тус хүнд миний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг шилжүүлээд өгчих би энэ хүнээс мөнгийг чинь аваад өгье гэхээр нь зөвшөөрөөд эхнэр Н- бид 2 Г-ийн барьцаанд өгсөн байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоотод байх газар, хашаа, байшин болон Н-гийн нэр дээр гарсан Хан-Уул дүүрэгт шинээр баригдаж ашиглалтанд орсон 2 өрөө байрны ордер зэргийг Отгонбаатар гэх залуугийн нэр дээр барьцаалах гэрээ хийлгүүлсэн уг нь би шилжүүлээд өгчихье гэсэнд Г- удахгүй юм чинь зүгээр барьцааны гэрээ хийчих гээд барьцааны гэрээ хийж тэр залууд өгч Отгонбаатар миний Хаан банкны 5006333380 дугаар данс руу Г-ийн төлөх ёстой байсан бүх мөнгийг АТМ-ээс шилжүүлж өгөөд илүү орсон мөнгийг нь би Г-т буцаагаад шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 186-187/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ы өгсөн:

“...2017 оны хавар манай Хурд групптэй фасадны материал нийлүүлнэ гэж П.Г гэрээ хийсэн. Манай Хурд групп фасадны материал авахын тулд Г-тэй бартераар Хүннү хороолол, Нарны хороололд 6 байр өгсөн. 5 байрны үнийн дүнд таарсан бараа материалыг нийлүүлсэн. Нэг байранд таарах бараа материалаа нийлүүлээгүй учраас Г-т уг байрыг өгөөгүй. П.Г Хүннү хорооллын 105 дугаар байрны 15 дугаар давхрын Д тоотыг авахаар гэрээ хийсэн зүйл байхгүй. Г- манай компанид 1,994,656,440 төгрөгийн фасадны хөнгөнцагаан панел, чулуун хөвөн 5 см, чулуун хөвөн 10 см-тайг нийлүүлэхээр гэрээ хийсэн. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийсэн. Гэрээнүүд нь манай Хурд группт болон Г-т байгаа юм. 400,078,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй байгаа юм. Уг бараа бүтээгдэхүүнийг аваад ир гэрээгээ дуусгах талаар хэлсэн боловч нийлүүлээгүй. 2018 оны 6 дугаар сард П.Г нь бараагаа нийлүүлэх талаар хэлэхээр нь манай компани барих ёстой байраа бариад дууссан учир одоо Г-ээс бараа авах боломжгүй талаар хэлсэн. Б.О- гэх хүнийг танихгүй. Б.О- гэх хүнд байр үзүүлж байсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 199-200/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Мөнхжаргалын өгсөн:

“...Би эхнэртэйгээ байр худалдаж авах гээд хайж байхдаа эхнэрийн өмнө нь таньдаг Г- гэх залуутай уулзахад ХУД-ийн 3-р хороо 49/3-15 тоотод байрлах 2 өрөө байраа зарна гэхээр нь очиж уулзахад 1 мкв-1.900.000 төгрөгөөр бодож 108,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа 50.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 60.000.000 төгрөгийг байрыг нэр дээрээ шилжүүлэн авснаас хойш өгөхөөр болж байрандаа орсон. Манай байрны ордер удахгүй гарна мөнгөө бэлдэж бай гэсэн боловч залгахаар утсаа авахгүй явсаар 2017 оны 11-р сард манай гэрт Б- гэх хүн ирж уулзаад манай байрыг барьцаанд тавьсан байгаа гэж хэлснээр П.Г нь байрны гэрчилгээгээ гаргуулж аваад Б- гэх хүний эхнэр Н-гийн нэр дээр шилжүүлж барьцаалсныг мэдсэн. П.Г байрны гэрчилгээг гаргаж аваад Н- гэх хүний нэр дээр шилжүүлснийг огт мэдээгүй урьдчилгаа мөнгөө өгөөд байрандаа орчихсон байсан болохоор гэрчилгээ гаргаж өгөхийг хүлээгээд байж байсан. Би байрны урьдчилгаа мөнгө болох 8 сая төгрөгийг П.Гийн эхнэр Уийн Хаан банкны данс руу 7 саяар болон 1 саяар шилжүүлсэн. Бусад мөнгийг нь манай эхнэр Уийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 100-101/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батсанаагийн өгсөн:

“...2017 оны хавар 4-5 дугаар сарын үед манай нутгийн танил ах Б- гэх хүн Г- гэх Сант Фассад ХХК-н захирал залууг дагуулж ирээд надтай танилцуулж байсан. Ирж уулзаж байгаа шалтгаан нь манай компанийн барьж байгаа барилга дээр бараа материал нийлүүлнэ гэсэн зорилготой ирсэн байсан. Ингээд манайд нийлүүлэх гадна фасадны хөнгөн цагаан панел судлаж эхэлсэн. Манай компанийн зүгээс авах материалдаа хэд хэдэн шаардлага тавиад, Сант Фассад ХХК-иас материалын дээж ирээд, за болж байна гэж үзсэний үндсэн дээр Хурд Групп ХХК болон Сант Фассад ХХК нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Бараа материал бартераар нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээний хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 30-аар дуусах ёстой байсан боловч Сант Фассад ХХК-ын захирал П.Г нь бараа материалаа бүрэн нийлүүлээгүй. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 9 дүгээр сарын 13-ны өдөр, 10 дугаар сарын 02-ны өдөр, 10 дугаар сарын 14-ний өдөр, 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус панел нийлүүлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ний өдөр, 11 дүгээр сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаа, 12 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус чулуун хөвөн нийлүүлж нийт гэрээнд заагдсан 1,9 тэрбум гаран төгрөгөөс 1.561.757.405 төгрөгийн бараа материалыг манайд нийлүүлээд одоо үлдэгдэл 423.716.909 төгрөгийн бараа материал буух ёстой байгаа. Гэхдээ манай компани ажлаа явуулахын тулд Сант Фассад ХХК-г хүлээлгүйгээр бараа материал авчихсан байгаа. Одоо Сант Фасад ХХК-аас манайх бараа материал авах шаардлага байхгүй болсон. Би Г-т хандаад чулуун хөвөн авчирвал авна гэдгээ хэлсэн, гэхдээ панел авахгүй. Сант Фассадтай манай компани нь панел нийлүүлэх гэрээнээс гадна чулуун хөвөн нийлүүлэх гэрээ ч бас байгуулж байсан. Би Г-ийг ирж уулзаач, гэрээгээ дуусгавар болгоё гэсэн санал тавьсан. Г- ирж гэрээг дүгнэж дуусгавар болгохгүй яваад байгаа. Г- нь манай компанитай бартерийн дээрх гэрээг байгуулаад Хүннү-2222 хорооллын 105-18В тоот, 117,83 м.кв талбайтай 400.622.000 төгрөгийн байр, Нарны хорооллын 10-15 тоот 105.21 м.кв талбайтай 241.983.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 105-13Д тоот 117.67 м.кв талбайтай 400.078.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 110-6Д тоот 95.71 м.кв талбайтай 325.414.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 102-2В тоот 55.04 м.кв талбайтай 187.136.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 107-7А тоот 117.67 м.кв талбайтай 400.078.000 төгрөгийн байруудыг гэрээ хийгээд хүлээн авсан барааныхаа гэрээний дагуу П.Гт өгсөн. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 110-6Д тоот айлд л гаргаж өгсөн. Би Г-ийг ирээд уулз, тэгээд гэрээг дуусгавар болгоод, тооцоо нийлээд үлдсэн байруудын үл хөдлөхийн гэрчилгээг ав гэсэн шаардлага тавьсан боловч Г- ирэхгүй байна. Уг нь миний ойлгосноор Г- гэрээг дуусгавар болгоод тооцоо нийлээд нэгэнт байрандаа орчихсон айлуудад үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаад өгчихвөл тэд нараас ч үлдэгдэл төлбөр авах юм шиг байна лээ. Сант Фассад ХХК-иас манай компанид албан бичиг өгөөд тэр албан бичгийн дагуу байранд орох хүмүүстэй гэрээ байгуулаад байранд нь оруулдаг юм. Тэр айлууд дунд Б.С- гэсэн нэр байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 143-144/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эгийн өгсөн:

“...Миний бие Хурд Групп ХХК-н санхүү албаны дарга Батсанаа гэх залуутай ажил хэргийн хамтран ажилладаг холбоотой байсан. Мөн миний их сургуулийн найз Янжив овогтой Б- гэх хүн байдаг юм. Б- намайг Хурд Группийн Батсанаатай танил гэдгийг мэддэг юм. 2017 оны 5-6 дугаар сарын үед Б- надтай уулзаад Хурд Групп ХХК-н барьж байгаа барилга дээр гадна талын фасадны хөнгөн цагаан хавтанг нийлүүлэх ажил байна, Сант Фассад ХХК-н захирал Г- гэдэг залуу байна. Энэ залуу тэр ажлыг хийж чадах хүн юм байна, урьд нь фасадны ажил ч хийж байсан туршлагатай юм байна, тийм учраас чи Батсанаатай уулзаад гэрээг хийлгээд өгөөч гэсэн. Би Батсанаатай уулзаад ...танайд ийм хөнгөн цагаан хавтан нийлүүлэх ажил байгаа юм уу?... гэхэд байх нь байгаа, гэхдээ та чадах уу гэсэн зүйл надаас сөргүүлээд асуусан. Би Б-той буцаж уулзаад Хурд Группд ийм ажил байгаа юм байна, гэхдээ чиний яриад байгаа залуу чинь чадах юм уу гэж асуугаад Г-ийг дагуулж ирээд надтай уулзуулсан. Г- гэх залуутай би тэгж анх удаа уулзаж танилцсан. Г-ээс би өөрөөс нь Хурд Групп ХХК-д хөнгөн цагаан хавтан нийлүүлэх ажлыг хийж чадах уу гэхэд ямар ч асуудал байхгүй, би чадна гэсэн амлалт өгсөн. Энэ ажлыг би Батсанаатай яриад бүтээж өглөө гэхэд надад ямар ч ашиг байхгүй, би эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг авна гэж ярилцаагүй. Зүгээр л найз Б-од туслах, нөгөөтэйгүүр энэ ажил бүтвэл Батсанаатай ажил хийхэд дөхөм болох байх гэсэн бодлоор л Батсанаагаар дамжуулан Хурд Групп ХХК болон Сант Фассад ХХК нарын хооронд хийгдэх гэрээнд гарын үсэг зуруулж өгсөн. Гэхдээ энэ хооронд Г-ийн нийлүүлэх бараа материалын туршилт энэ тэр гээд их юм болж байгаад Г-ийн авчрах бараа нь Хурд Групп ХХК-д тэнцэх юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байсан. Би энэ ажилд нь оролцоогүй, Б-, Г- нар л хөөцөлдөөд яваад байсан. Гэхдээ эцсийн эцэст гэрээ хийгдсэн. Хурд Групп ХХК, Сант Фасад ХХК-тай 1,9 орчим тэрбум төгрөгийн хавтан нийлүүлэх гэрээ хийж гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хавтанг нийлүүлэх ажиллагаа нь бас их удааширсан. Г- бэлэн мөнгө байхгүйн улмаас нийлүүлэх ажил нь удааширсан. Тэгээд бөөн юм болж болж 1,5 тэрбум төгрөгийн бараа материал Хурд Группд нийлүүлсэн. Гэхдээ энэ бас их будлиантай асуудал болсон. Яагаад гэхээр Г- С- гэх хүнээс байрны урьдчилгаа авчихсан байсан. Гэтэл С-ын байр нь Хурд Группээс авах бартертаа авах байрны жагсаалтанд багтаагүй байсан. Энэ үед Батсанаа надтай холбогдоод манай барилгад шилэн хөвөн нийлүүлж байгаа компанийн нийлүүлсэн хөвөн нь стандартад хүрэхгүй байгаа учраас гэрээг нь цуцалчихлаа. Та нийлүүлж чадах уу, хэрэв чадна гэвэл та хий, чадахгүй гэвэл өөр хүнд өглөө гэсэн зүйл хэлж байсан. Тэгэхээр нь би Г- рүү утасдаад чиний Хурд Группд нийлүүлэх бараа материалын үнийн дүнд С-ын байр ороогүй юм чинь /бүх бараа материалаа нийлүүлээд ч С-ийн байрны мөнгө гарахгуй байсан тооцоотой байсан/ чамд Хурд Групп ХХК-д шилэн хөвөн нийлүүлээд С-ын байрны асуудлыг шийдэх боломж байна, гэхдээ чи чадна гэвэл би Батсанаатай яриад чамд энэ ажлыг авч өгч болж байна. Хэрэв чадахгүй бол хэрэггүй шүү гэдгийг нь хэлэхэд Г- 2-3 хоног судалгаа хийгээд чадна гэж хэлсэн. Гэхдээ хийгээгүй, Хурд Группээс аваад ирэх юм бол аваад л байна гэсэн. Тэгээд Г- нь Хурд Групп ХХК-д 200 гаран сая төгрөгийн шилэн хөвөн нийлүүлсэн байдаг юм. Ингээд Г- алга болчихсон. Батсанаа надаас Г-ийг нэхээд байдаг, би Г-тэй холбогдож чадахгүй асуудал үүсэж эхэлсэн. Г-т урьдчилгаа мөнгөө өгчихсөн айлууд нь Хурд Групп дээр очоод хэл ам хийж эхэлсэн. Батсанаа тэр болгонд надруу яриад энэ хэл амтай асуудлаа шийдээч гэдэг шаардлагыг надад тавьж байсан. Б Г-т их олон удаа хэлсэн, Г-ийг утсаа авахгүй БНХАУ-д очоод алга болчихоор нь мессеж хүртэл их олныг явуулдаг байсан. Одоо болтол гэрээ дүгнэгдээгүй, дуусгавар болоогүй л байгаа. Г-тэй тооцоогоо хийгээд байранд орсон боловч үл хөдлөхийн гэрчилгээ авч чадаагүй байгаа 4 айл байгаа. Сант Фассад ХХК нь Хурд Групп ХХК-тай байгуулсан гэрээгээ дүгнээд, дуусгавар болгосны дараа айлуудад үл хөдлөхийн гэрчилгээг Хурд Групп ХХК-аас гаргаж өгөх асуудлыг шийдэх ёстой юм. Гэрээ дүгнээгүй учраас айлууд нь хичнээн байрандаа орчихсон ч гэсэн гэрчилгээгээ гаргаж авч чадахгүй яваад байгаа.

Би Хурд Групп ХХК-д Сант Фассад ХХК-ыг гэрээ хийлгэж өгөөд шан харамж авсан зүйл байхгүй. Би Г- Б- нараас нэг ч төгрөг авна гэж яриагүй. Би Г-ээс ажил явдал гараад гэж гуйгаад 300.000 төгрөг авсан. Энэ мөнгийг би зээлнэ ч гээгүй, надад өгч байна ч гээгүй зүгээр л бид хоорондоо ярилцаад дансаар шилжүүлээд авсан. Үүний дараа би Увс аймаг руу явах ажилтай болоод Г-ээс Ланд-200 машиныг нь унахаар гуйж аваад, 2.500.000 төгрөг зээлж авсан. Би Увс аймаг явж ирээд машиныг нь буцаагаад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. У нь Д-аас приус машин авсан байдаг. Д- нь Г-ийн Өвөр Монгол танил Мэргэн гэх хүний найз нь юм байна лээ. Дэлгэржалгал Г- 2 танилцах үед Хурд Групп ХХК-тай байгуулсан гэрээ хийгдчихсэн байсан. Тэгээд Г- нь Д-аас мөнгө зээлж авсан юм байна лээ. Энэ мөнгөн дүнд нь хэд хэдэн машин орсон байдаг. Энэ журмаар Д-аас авсан приус машинаа У бараг унадаггүй байсан. Гэтэл Б-ын танил Гэрэлт-Од гэх Б-, Г-ийн ах Г нар Сүхбаатар аймагт өвс хадна гэх утгатай наймаа ярьсан байсан. Сүхбаатар аймагт хадлан хийх талбайг нь Гэрэлт-Од олж өгч тус хүргэсэн гэсэн. Гэрэлт-Од өөрөө Тоёота Кроун маркийн машинтай байсан, тэр машинаа приус-30 машинаар сольчихмоор байна гэсэн зүйл ярьж байгаад Г нь Уийн машиныг Гэрэлт-Одод өгөөд зөрүүлээд Гэрэлт-Одын Тоёота Кроун маркийн машиныг аваад Г-т өгсөн. Энэ үед Г- утсаа авдаггүй, надаас зугтаадаг үе нь эхэлчихсэн байсан. Машиныг Г- захиран зарцуулсан. Тэрнээс би дундаас нь авч хольж сольсон асуудал байхгүй. Г-, Б- нарын хооронд хийгдсэн тохироо байдаг юм. Гэхдээ би энэ асуудалд нь оролцоогүй. Нарны хороололд байрандаа орсон хүн дээр хэлсэнчлэн байрныхаа төлбөрийн асуудлыг өгчихсөн мөртлөө үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа. Мөнгийг нь Б- цувуулаад авсан. Тэгээд Г-т хариуд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар сувиллын урд талын 89-р байрны 9 давхарт 3 өрөө байрыг дулаан зогсоолын хамт өгсөн. Тэр байранд нь Уийн ах дүү нар амьдардаг гэсэн. Г- энэ талаар ярихдаа Уийн ахад нь 3 өрөө байр өгөх ёстой юм, тэр өрөндөө өгчихье гэсэн зүйл хэлж байсан. Энэ байрных нь үл хөдлөхийн шилжүүлээд өгчихье гэхээр нөгөө Нарны хороололд орсон айл үл хөдлөхийн гэрчилгээг авна гэдэг асуудал ярьдаг. Гэтэл Г- Хурд Групп ХХК-тай тооцоо дуусахгүй байгаа учраас Нарны хороололд байрандаа мөнгөө төлөөд орчихсон айл нь үл хөдлөхийн гэрчилгээ авч чадахгүй байгаа л асуудал байгаа. Би Б-ын авч зарцуулсан мөнгөнөөс аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 145-146/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Агийн өгсөн:

“...П.Г нь зээл тусламж авах хэрэгтэй байна гэж надад хандсан мөртлөө надад барьцаа хөрөнгийн баримт, материалуудыг гаргаж өгдөггүй байсан. Ингээд явж байхад Э хотхоны компанид бараа материал нийлүүлж байсан, Э хотхоноос 8 байр авна гэсэн яриа гаргаж байсан. Тунгалаг нь Э хотхонд дэлгүүрийнхээ салбарыг нээмээр байна гэхээр нь би Г-тэй Тунгалагийг холбож уулзуулсан. Би уулзуулахаасаа өмнө Г-тэй уулзаад Э хотхонд 1 давхрын дэлгүүр болгон ашиглах боломжтой байр байна уу гэхэд Г- нь байгаа гэсэн. Ингээд Г-, Тунгалаг нарыг уулзуулаад зээлийн гэрээ хийсэн. Орон сууц худалдаж, худалдан авах зээлийн гэрээ хийсэн. Энэ гэрээнд урьдчилгаа мөнгө 50.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь 3 жилийн хугацаатай төлж дуусгахаар заасан байсан. Тунгалаг нь урьдчилгаа 50.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард Бөхийн өргөөний урд талд Г-ийн унаж байсан 31-77 УВА улсын дугаартай шаргал өнгийн Тауэрэг маркийн машин дотор бэлнээр өгсөн. Энэ 50.000.000 төгрөгөөс 49.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар, 1 сая төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан. Г- нь мөнгийг авахдаа 14 хоногийн дараа Э хотхоны 1 давхрын 140 м.кв орон сууцыг өгөхөөр тохирсон. Гэвч тохирсон хугацаандаа өгөөгүй, cap гарангийн хугацаа өнгөрсөн. Тунгалаг нь байраа авч чадахгүй болохоороо Тунгалаг Э хотхон дээр очиж уулзсан байсан. Гэтэл Э хотхоны холбогдох хүмүүс нь Г- манайтай тооцоотой, тийм амархан манайх байраа өгөхгүй гэсэн зүйл хэлсэн байсан. Энэ ярианаас үүдэлтэй Тунгалаг нь гэрээнээсээ буцаад мөнгөө авъя гэхэд мөнгийг нь буцааж өгье гэж хэлээд, өнөөдрийг хүртэл өгөхгүй яваад байна. Мөнгөө өгөхгүй байхаар нь ямар ч байсан Тунгалагийг эрсдэлд оруулахгүйн тулд, Тунгалагт зөвлөөд 2017 оны 11 дүгээр сард П.Г, Б.Т- нарын хооронд зээлийн гэрээ байгуулуулсан. Тэр гэрээнд 50.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй байхаар тооцож байгуулсан. Тэрнээс хойш одоог хүртэл мөнгө төлөө яриад яваад байна. Би өнөөдөр хүртэл Г-тэй ярьсан, тэгэхэд мөнгийг нь төлөх гэж байна, мөнгийг нь авах гээд байж байна гэсэн зүйл ярьж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 220-221/,

 

Мөрдөн байцаалтад О.Батсүхийн өгсөн:

“...Би Юу Ти си ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд манай компани нь тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компани нь Бэг бүрд ХХК-ны дэд захирал Бадам гэх хүнд 35 сая төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд өглөгийн оронд манайхаас 2 өрөө байр авахаар болж байрны зөрүүг нь тухайн компани төлнө гэж тохиролцсон. Би нэрийг нь мэдэхгүй байна манай байранд орох гэж байгаа хүнийг байр худалдан авах гэрээ хийлгэхээр манайх руу явуулсан. Манай компаниас борлуулалт хариуцсан ажилтан Гэрэлтөмөр, нөгөө талаас Цэрэндолгор гэх эмэгтэй гэрээ хийсэн байсан. Бэг бүрд ХХК-иас байрны зөрүү мөнгө нь төлөгдөөгүй он сарыг нь сайн санахгүй байна Бэг бүрд ХХК-н дэд захирал Бадам гэх хүн над руу залгаад нөгөө хүн бараа нийлүүлэхээ больсон танайхаас авахаар болсон 2 өрөө байрыг авахаа болилоо танайхаас авах ёстой мөнгөө авдгаараа авахаар болсон гэж хэлсэн. Би байрны гэрээг нь шууд хаясан би Цэрэндолгор гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй ингээд Алгаа овогтой Пүрэвбат гэх хүнд 2 өрөө байрыг зарсан. Энэ асуудал нь надад бол ямар ч холбоо хамаарал байхгүй юм. 75 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхрын 16 тоотод хаалганы 48 метр квадрат 2 өрөө байранд Алагаа овогтой Пүрэвбат гэх айлынх орсон байгаа. Бэг бүрд ХХК-аас Цэрэндолгор гэх хүнийг уг байранд оруулахаар гэрээ хийгээд миний өгөх ёстой 35 сая төгрөгийг суутгаад үлдэгдэл мөнгийг нь Бэг бүрд ХХК-аас өгөхөөр болсон байсан боловч нөгөө нь хүн нь барилгын материал нийлүүлэхээ больсон гээд гэрээг цуцалсан анх гэрээ хийсэн хүн нь манайд байрны төлбөр гэж төлөөгүй учраас А.Пүрэвбат гэх хүнийг уг байранд оруулсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 66/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Бадамын өгсөн:

“...Би Г-ээс 2015 оны намар нэг том машин буюу шаланзаар том жижиг хоёр төрлийн плита авсан…Тухайн бараа материалын үнэ ойролцоогоор 50 орчим сая төгрөг болж байсан. Гэхдээ тухайн үед Г- нь барааны баримт падааныг өгөөгүй, өөрөө ч ирээгүй, бид өөрсдөө тоолж авсан бөгөөд зарим плита нь хагархай, өнгөний зөрүү ихтэй байсан. Энэ шалтгааныг нь тухайн үед нь би Г-т хэлээд ирж баримтаа өг, тооцоо нийлэх хэрэгтэй байна гэхэд Г- ирээгүй ажилтай байна гээд яваад байсан. Тухайн үед Г- өөрөө бараа материалын үнийн дүнтэй маргаагүй хүлээн зөвшөөрч байсан. Дээрх бараа материалын төлбөрт би Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо 64Б байрны 91 тоот 58.22 мкв талбайтай байраа Эдуард гэх хүнд зарж Г-т тооцоо нийлэн зохих хэмжээний төлбөрийг төлөн мөн тус байрны 64 А блокны 2-р орцны 51.46 мкв талбайтай орон сууцыг шууд Г-ийн нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгсөн. Тэгтэл Г- манай барааг оруулж ирнэ гээд тус 64 А блокны 2-р орцны 51.46 мкв талбайтай орон сууцыг 30 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. Тухайн 30 сая төгрөгийг би барьцаанаас өөрөө төлж чөлөөлөн авсан. Тооцоод үзэхээр Г- надаас авах авлага байхгүй, надад өгсөн бараа материалын төлбөрийг би хангалттай төлсөн. Харин бараа оруулж ирнэ гэж маш их удсан бөгөөд үүний улмаас би алдагдалд орсон. Би Г-тэй бартераар бараа нийлүүлэх гэрээ хийсэн. Дээрх орон сууц нь Батсүх гэх хүний өмч бөгөөд тухайн хүнээс би авлагатай байсан. Тэгээд би Г-тэй гэрээ байгуулсан учир тухайн байрны захиалгын гэрээг Г-ийн нэр дээр хийж өгөөрэй гэж хэлсний дагуу гэрээ хийгдсэн. Гэтэл Г- над руу яриад бараа материал өөр хүнээс авах гэсэн юм тийм учраас захиалгын гэрээг тухайн хүний нэр лүү шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би Батсүх гэх хүн рүү яриад гэрээг нь шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн бөгөөд үүний дагуу гэрээг Г-ээс өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Гэхдээ Г- нь нөгөө хүнээс мөнгө авч байгаа талаараа огт хэлээгүй бид мэдээгүй байсан, цагдаа дээр ирээд тухайн шилжүүлсэн хүнээс мөнгө авсан гэснийг нь мэдсэн. Тэгээд би Батсүх рүү залгаад дээрх Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууцны захиалгын гэрээг цуцлаарай Г- бараа материалаа оруулж ирэхгүй байна гэхэд Батсүх нь Г- рүү утсаар яриад цуцалсан тухайгаа мэдэгдсэн гэж байсан. Тэгээд Г- хэсэг хугацааны дараа надтай ирж уулзаад дахин бараа нийлүүлье гэсэн. Ийм учраас тухайн Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууц нь Г-т ямар ч хамааралгүй. Г- нь тухайн байрыг надаас бараа нийлүүлэх гэрээ хийж авсан бөгөөд бараа материалаа нийлүүлэхгүй байсан тул би тухайн гэрээг хүчингүй болгож өөрт нь мэдэгдсээр байтал цааш нь дамжуулж хүнд худалдаж мөнгийг нь авсан байна. Надад байрыг зарж авсан талаараа огт хэлээгүй, зүгээр бараа авах хүндээ шилжүүлж байна гэж ярьж байсан. Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууцны захиалгын гэрээг цуцлахаас өмнө өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ байрны захиалгын гэрээ цуцаллаа шүү гэж хэлэхэд Г- нь хүнээс мөнгө авсан гэдгээ хэлээгүй. Хэрэв мөнгө авснаа хэлсэн бол би дараагийн орон сууцнуудыг Г-т өгөхгүй байсан юм. Захиалгын гэрээг цуцалж байхад Г- нь би хүнээс мөнгө авчихсан цуцалж болохгүй гэдгээ хэлэх ёстой байсан. Би мэдээгүй болоод хоёр байрны захиалгын гэрээ шилжүүлж бараа материалаа авсан юм.

2015 оны хавар манай бариулж байсан Хайрхан хорооллын байранд плита, бүргэд хаалга зэргийг нийлүүлэхээр П.Гтэй амаар хоорондоо гэрээ хийсэн. Мөн Апартмент 75 байрны 16 тоот, хоёр өрөө байрыг өгье чи миний бараа материалыг нийлүүл гэж хэлсэн. Тэгээд Батсүх хүн рүү авлагатай байсан учраас миний авах ёстой байрны захиалгын гэрээг хийж өгнө үү гэж явуулсан. Захиалгын гэрээ хийгээд явсан боловч Г- нь гэрээн дээр заасан бараа материалыг нийлүүлэхгүй байсан…Хэсэг хугацааны дараа Г- нь над руу утсаар яриад бараа материал нийлүүлэх хүн оллоо гэсэн. Тэгэхээр нь Батсүх гэх хүнтэй утсаар яриад та захиалгын гэрээгээ Г-ийн цаад хүн рүү шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Г- над руу утсаар яриад бараа материал нийлүүлэхээр боллоо ордертой байр байхгүй юм уу ордер гараагүй байр болохоор бараа материал оруулж ирэх боломжгүй байна ордер нь гарах байр байгаа бол бараа материалыг чинь оруулаад ирье гэхээр нь хүрч ирээд уулз гэхэд над дээр Г- нь ирэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бараа материал нийлүүлэх гэрээ хийсэн. Батсүх гэх хүн рүү би утсаар яриад Г-т ордер гарах хоёр байр авч байгаа учир Хайрхан хороолол 64 б байрны 1 орцны 31 тоот, 51,22 мкв, хоёр өрөө байр, Хайрхан хороолол 64 А байрны 2 орц, 85 тоот, 59,49 мкв хоёр өрөө байр өгч байгаа учир та наад Апартмент 75 байрны 16 тоот захиалгын гэрээгээ цуцал гэж хэлэхэд Батсүх гэрээгээ цуцалчихлаа гэж хэлсэн. Би Г-ийг Хүдэрчулуун гэх хүнээс 77,515,000 төгрөг авсан талаар мэдээгүй. 2018 онд цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Г- надтай тооцоо нийлээгүй. Тооцоо нийлье гэхээр ирэхгүй сүүлдээ гар утсаа авахаа байсан. Г- нь 50,960,700 төгрөгийн плита, 27,579,000 төгрөгийн бүргэд хаалгыг нийлүүлсэн. 4,956,400 төгрөгийг Эдвард гэх хүн манай байрыг Г-ээс авахдаа зээлж авсан гэсэн. Энэ мөнгө нь бараа материал нийлүүлсэн мөнгөнд орж байгаа юм. 17,118,789 төгрөгийг би гаргасан ба уг мөнгийг Г-ийн оруулж ирсэн бараа материалын түлш, гаалийн татвар, жолоочийн зардалд оруулсан. Г- надтай ирж тооцоо нийлэхгүй байгаа. Хэрэв тооцоо нийлэх юм бол 8,648,311 төгрөгийг бараа материалын доголдолд суутгах юм...” гэх мэдүүлэг /4-р хх-н 78-79, 176/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Алтангүний өгсөн:

“...2017 оны 8 дугаар сард шиг санаж байна. Хас банкинд хамт ажилладаг байсан А эгч намайг Хүннү 2222 хорооллоос бэлэн мөнгөөр байр авах хүн байна уу гэж асуусан. Миний таньдаг Г- гэх хүний “Сант фассад” ХХК нь Хурд групптэй 1,9 тэрбум төгрөгийн ашигтай наймаа хийсэн компанид бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тул хямдханаар яаралтай байр зараад мөнгө олох хэрэгтэй байна бэлэн мөнгөөр 4 өрөө байр авах хүн байна уу гэж асуулгасан. Тэгээд өөрийнхөө таньдаг хэдэн зуучлалын компанид хэлж өгсний дагуу бэлэн мөнгөөр Хүннү хороололд авна гэсэн зарыг facebook дээр бичсэн байхаар нь зарын дагуу холбогдсон. Тэгэхэд С- Зуун айлд байрлах “Сант фассад” компанийн байран дээр ирэхээр нь Г- С- хоёрыг уулзуулсан. Тэгээд би Г-ийн гэрээг үзээд яаж ийм ашигтай гэрээ хийж чадсан юм бэ гэхэд Б- гэх хүнээр дамжуулаад Хурд группынхэнтэй ашигтай гэрээ хийсэн. Бид нар үүргийнхээ дагуу яаралтай материал оруулахад бэлэн мөнгө хэрэгтэй байна бэлэн мөнгийг авч яваад бараа бүтээгдэхүүн оруулж ирээд 14 хоногоос 1 сарын дотор Хүннү хороолол дээр байрыг нь гаргаж өгнө гэж С-тай тохирсон. Тэгэхээр С- хямдханаар гоё гэрээ хийж өглөө гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш гэрээний хугацаа болж байрыг нь С-ад өгөх болоод Г-тэй утсаар ярихад одоо болох гэж байна, бараагаа нийлүүлэх гэж байна гээд байдаг байсан. Г- С- хоёр бие биенийхээ утсыг мэддэг хоорондоо холбогддог болсон учраас би дунд нь шаардлагагүй болсон. Түүнээс хойш тухайн хүмүүстэй дахин холбогдоогүй. Байр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээг хийхэд А, Г-, С-, Б- нар байсан. С- надтай холбогдоод Сант фассад гэх компани чинь үл хөдлөхийн зуучлалын компани юм уу гэхээр нь үгүй ээ туслан гүйцэтгэгч компани юм гэж хэлсэн. Би өөрийгөө Сант фассад компанитай холбоотой ажилладаг л гэж хэлсэн. Г- гэх хүнд бэлэн мөнгөтэй хүн олж өгсний хариуд 4,900,000 төгрөг авсан ба уг мөнгөнөөс 2,900,000 төгрөгийг нь А эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-н 111/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Я.Б-ын өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр Э, Бадрах нар нь Г-ийг барилгын материал нийлүүлж, барилгын гадна фасадны ажил хийдэг компаний хүн гэж хэлж надад танилцуулсан. Түүнээс хойш мэдэх болсон 2017 оны 12 дугаар сарын дундуур Э намайг дуудаад С-тай холбоотой асуудал хүндэрсэн байна. Г-ийн утас холбогдохгүй сураггүй алга болоод байна, энэ залуутай хамт уулзъя гээд С-тай уулзсан. Тэгэхэд С- Г-тэй уулзаад гэрээ байгуулаад бэлэн мөнгө өгсөн байгаа дахиад үлдэгдэл мөнгөө өгөх гэж байгаа түүний дараа байраа авах гэж байгаа талаар хэлсэн. С-тай өөр ямар нэгэн харилцаа байхгүй. С-ыг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй. 2017 оны 5 дугаар сарын эхээр БНХАУ-ын Өвөрмонгол иргэн Мэргэн гэх залууг Г- дагуулж ирээд Хурд группийн баригдаж байгаа барилга дээр гадна пасатны хөнгөн цагаан хавтан болон бусад материал нийлүүлэх барилгын ажлын гүйцэтгэл хийх чиглэлээр уулзсан. Тэгээд Хурд групп дээр санхүүгийн менежер Батсанаатай Э, Г- бид нар уулзан барилгын хөнгөн цагаан фасадны материал нийлүүлэх фасадны ажил хийх талаар харилцан ярилцаж тохиролцсон.

Э Г-ийг Батсанаатай гэрээ байгуулахад нь зуучилж өгснөөс хойш хамтран ажиллахаар тохирсон. Түүнээс хойш өдийг хүртэл Э, Г- бид нар Хурд групптэй холбоотой бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэл, дуусгах, гэрээ дүгнэх асуудлыг шийдэх гэж явж байсан. 2017 оны 5 дугаар cap, 6 дугаар сард Хурд группт барилгын хавтан нийлүүлэх гэрээний дагуу Г- Хурд групптэй 2,200,000,000 төгрөгийн бараа нийлүүлэх гэрээг байгуулсан. Үүний дагуу 2017 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад барилгын хавтангуудыг БНХАУ-аас Г- авч ирж Хурд группт нийлүүлсэн ба ойролцоогоор үлдэгдэл 20.000 м.квадрат хавтанг Хурд группт 2017 оны 9, 10, 11 дүгээр саруудад нийлүүлэх байсан боловч Г- нь гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр элдэв шалтаг тоочиж хавтангуудаа нийлүүлээгүй. БНХАУ-ын үйлдвэрээс авч байгаа нь метр квадрат нь 86 юань, Хурд группийн худалдан авч байгаа үнэ нь 118 юань зөрүү ашиг нь 32 юань байсан ба энэнхүү гэрээг Э бид хоёр Хурд групптэй хийж Г-ийг зуучилж өгсөн. Аливаа бараа материал нийлүүлэх гэрээг хийж өгөхөд хөнгөлттэй үнээр буюу хямдруулсан үнээр орон сууц авах эрх үүсэхээр гэрээндээ тусгаж өгсөн.

Үүний дагуу Хурд группээс 7 орон сууц авч борлуулалтын үнээс доогуур үнээр Г-ийн гаргасан тооцоогоор хүмүүст зарсан. Г- шагналын хувьд бараа материал нийлүүлэхэд шагнал өгөхгүй сүүлийн хоёр байрны гадна фасадны ажлыг хийх юм бол бидэнд ашиг ноогдоно, тэрийгээ хувааж авна гэж тухайн үед хэлж ярин тохирсон. Тэгээд хоёр байрны гадна фасадны ажлыг хийгээгүй, тийм учраас ноогдол ашиг хуваах ямар ч зүйл байхгүй болсон. Хурд групп болон Г-ээс шан харамж авсан зүйл байхгүй. Э бид хоёр гэрээ байгуулж өгсний хариуд ямар нэгэн зүйл аваагүй. Нарны хорооллын гурван өрөө байранд орсон залуугаас Г- 70,000,000 төгрөг шилжүүлж авсан. Дараа нь Хан-Уул дүүргийн Туул хотхоны 89A байрны 9 давхрын 84 м квадрат гурван өрөө байрыг надаас авсан. Г-т уг байрыг өгөх болсон шалтгаан нь Хурд группээс авсан гурван өрөө байрны төлбөрт байранд орсон залуу бэлэн мөнгө өгөөгүй Ланд круйзер-80 маркийн машин, барилгын материалууд өгч орсон. Машин, барилгын материалын төлбөрт Б- миний бие Г-т дээрх байрыг 1 метр квадратыг 1,800,000 төгрөгөөр нийт 151,200,000 төгрөгөөр бодож хүлээлгэн өгсөн. Г- бид хоёр тооцоо нийлж тохирсон. Энэ хоёр байрны бичиг баримтууд солилцоогүй өдий хүртэл явж байгаа яагаад гэвэл Г- Хурд групптэй бараа материал нийлүүлэх гэрээгээ дүгнээгүйн улмаас байрны ордер солилцох үйл ажиллагаа хүлээгдэж байна. Г- Хурд групп ХХК-тай 2,200,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн. Үүнээс хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн Хурд групп дээр буусан, хэдэн байр авсан талаар нарийн тооцоо надад байхгүй. Үүнийг Г- ганцаараа гардаж хийж байгаа юм. Г-ээс яагаад Хурд групп ХХК-тай тооцоо нийлэхгүй байгаа талаар асуухаар байранд орсон айлуудаас үлдэгдэл төлбөр орж ирэхгүй, өөр барилгын компаниудаас бараа материал авах ёстой авлагууд орж ирэхгүй хүлээгдэж байгаа учраас бараагаа авч чадахгүй байна гэдгийг хэлдэг. Г- нь тийм ч бараа авах ёстой гээд худал хэлээд яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /4-р хх-н 113-114/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Чулуунбаатарын өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 18-19 цагийн үед Хан-Уул дүүргийн нисэх явах замд байрлах Таван богд группийн урд талын төв зам дээр Д- машин дотроо Г-т 16 сая төгрөг өгсөн. Тэгэхэд Г- эхнэртэйгээ саарал өнгийн Приус-30 маркийн машинтай явж байсан ба уг машинаа миний охин Д-аас авсан гэж байсан. Д- 16 сая төгрөгийг яах гэж байгаа талаар Г-ээс асуухад БНХАУ-аас бараа ачуулаад гарчихлаа одоо явахгүй бол болохгүй вагонд амжихгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 175/,  

 

- Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-н 24-25/,

- БНХАУ-ын гаалийн экспортын барааны мэдэгдэл /1-р хх-н 37-48/,

- “Guest house”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1-р хх-н 49-51/,

- Бараа нийлүүлэх гэрээ /1-р хх-н 83-85/,

- Барьцааны гэрээ /1-р хх-н 174/,

- Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /1-р хх-н 180/,

- Депозит дансны хуулга /1-р хх-н 181-182, 2-р хх-н 54, 58/,

- Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-н 123-125/,

- Голомт банкны төлбөрийн баримт /2-р хх-н 126-127/,

- Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /4-р хх-н 126-127/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 149, 4-р хх-н 231/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 233/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

- Шүүгдэгч П.Г- нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ зах дээр иргэн Ч.Д-ыг үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө хэмээн бусдын эд хөрөнгийн эрхийг хуурч, итгэл эвдэх аргаар 2011 онд үйлдвэрлэсэн Тоёота приус-20 маркийн автомашиныг авч 8.000.000 төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч П.Гийн “...Д- машин зарагдахгүй байна гэж хэлэхээр нь Г ах машин сонирхож байсан учраас хооронд нь уулзуулж өгсөн. Г ах Д- нар нь хоорондоо тохироод Д-д 4,5 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өвсний наймаа хийгээд өгөх талаар яриад Приус 20 маркийн машин авсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч П.Г-ийн “...2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Приус 20 маркийн машиныг зарахаар нь тухайн машиныг 12,500,000 төгрөгөөр авахаар тохирон Д-тай худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд хадгаламж зээлийн хоршоонд машиныг 5,5 сая төгрөгөөр барьцаанд тавиад 4,5 сая төгрөгийг Д-ын данс руу шилжүүлж, үлдсэн 1 сая төгрөгөөр улсын дугаар авах болон даатгалд төлж дуусгасан. ... 8,000,000 төгрөг орно гэж ярьсаар байгаад машины мөнгийг өгч чадаагүй өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Д-ын “...2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Г- над руу утсаар яриад миний ах Г машин авах гэж байгаа юм чи ганц машин өгч туслаач гэхэд одоо өвсний ажил дуусах гэж байгаа учир удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд цагаан өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн Приус 20 маркийн машиныг өгсөн. Уг машиныг 12,500,000 төгрөгөөр тооцож өгөөд Гийн нэр дээр дүү Золжаргалаас шилжигдсэн. Тухайн үед 4,500,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй...” гэх мэдүүлэг, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

- Шүүгдэгч П.Г нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-н иргэн А--аас “Бараа бөөнөөр худалдах худалдан авах” тухай гэрээг байгуулж 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг,

- 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу Ти Си” ХХК-ний эзэмшлийн Апартмент-75 байрны 16 тоот 41.9 мкв бүхий байрыг авч өгнө хэмээн иргэн С.Хаас 77.515.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Д-аас санхүүжилт авч хамтран ажиллах нэрийдлээр 179,003,510.00 төгрөгийг,

- 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н-ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Пийс таун хотхоны 49б байрны 15 тоот хаягт байрлах 58.24 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах нэрийдлээр урьдчилгаа гэх 39.300.000 төгрөгийг,

- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-аас байр худалдан авах урьдчилгаа төлбөр нэрийдлээр 50.000.000 төгрөгийг,

- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.С-аас “Хурд групп” ХХК-ийн Хүннү хотхоны 110 дугаар байрны 11в тоот 95.71 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг авч өгнө хэмээн 225.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О-аас “гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна, би бараагаа оруулж ирчихээд “Хурд” компаниас байр авч өгнө хэмээн 320.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 1,026,818,510.00 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.А-ы “...П.Г манай гэрт нийт гурвуулаа ирсэн. Ирэх үедээ надад “Би Монгол улсад Э хотхонд бараа нийлүүлээд байр авах эрхтэй байгаа, энэ байраараа полистрол хавтан өөрөөс чинь худалдаж авмаар байна. Би чамд Э хотхоноос авсан байраа оронд нь өгье” гэж хэлсэн. ... би зөвшөөрч бид хоёр Монгол улсад 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Бараа бөөнөөр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. ...Анхнаасаа намайг гэрээ хийж байна гэж итгүүлэн залилан мэхэлж надаас нийт 136.000.000 төгрөгийн полистрол хавтан авсан. Би Г-ээс 136.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.О-ын “...Г- ... Хурд компаний барьж байгаа барилга болох Хүннү хороололд очиж байраа сонгочихоод хүрээд ир гэхээр нь би Хүннү хорооллын борлуулалтын албан дээр очиж сул байрнуудыг нь үзэж байгаад Хүннү хорооллын 105 дугаар байрны 15 дугаар давхар Д тоотыг сонгоод Г-т хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г-тэй Ачлал их дэлгүүрийн 5 давхарт байдаг нотариатын газар очиж 330 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж тус гэрээний барьцаанд нь Л.Б-ийн нэр дээр байдаг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоот хашаа байшин гэхдээ 2 гэрчилгээтэй газрын болон хувийн орон сууцны гэрчилгээ, Д.Н-гийн нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 49/3-15 тоот 2 өрөө орон сууц зэрэг зүйлсийг барьцаалсан гэрээ тус тус байгуулчихаад тэндээсээ гараад доод давхарт нь байдаг Худалдаа хөгжлийн банк ороод би өөрийн данснаас 85 сая төгрөгийг Г-ийн Худалдаа хөгжлийн банкны 458042462 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэндээсээ гараад хажууд нь байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны картаар Л.Б-ийн Хаан банкны 5006333380 дугаартай данс руу 245 сая төгрөг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж Г- бичиг хийж өгсний дагуу 20 сая төгрөгөөр тасалж нийт 220 сая төгрөгийг Л.Б-ийн дансруу би өөрийн Хаан банкны 5125016151 дугаар данснаас шилжүүлээд 25 сая төгрөгийг нь өөрийн эхнэр Ж.Мөнхөөгийн Хаан банкны 5023421813 дугаартай данснаас Л.Б-ийн данс руу тус тус шилжүүлсэн.

Г- нь надад Хурд группийн нягтлан Э- гэдэг хүнтэй тооцоо нийлсэн акт үзүүлсэн тус акт дээр нь Г-ийн нэр болон бусад мэдээллүүд байсан болохоор би...итгээд мөнгө өгч зээлийн гэрээ байгуулсан. Б- түүний эхнэр Н- нар өөрсдөө хамт байлцаж байгаад надад барьцаанд дээрх зүйлсийг барьцаалж гэрээ хийсэн. Би Г-т байр захиалсан мөнгөө эсхүл захиалсан байраа авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Н-ийн “...Г-ийн амьдарч байгаа байрыг очиж үзээд 1 мкв талбайг 1.800.000 төгрөгөөр бодож 60 мкв талбайтай 2 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 108.000.000 төгрөгөөр бодож тавилгын мөнгө 2.000.000 төгрөгийг оролцуулаад 110.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд байрандаа орохоос өмнө 2017 оны 02-р сард Г-ийн эхнэр Уийн данс руу 2 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж байрандаа орчихоод тохиролцсон ёсоор 2017 оны 04-р сард 10.000.000 төгрөгийг мөн Уийн данс руу шилжүүлсэн...Тэгээд 2017 оны 11-р сард манай гэрт Б- гэдэг хүн ирж уулзаад манай байрны үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг барьчихсан байраа авч зармаар байна ахыгаа эмчилгээнд явуулах гэж байна би Г-ээс мөнгө авах ёстой энэ байрны гэрчилгээ манай эхнэр Н-гийн нэр дээр байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь учир байдлаа хэлж үлдэгдэл 60.000.000 төгрөгөө чамд өгөөд байрны гэрчилгээг гаргуулж авч болох уу гэж асуухад надад 136.000.000 төгрөг өгөх ёстой тэр мөнгийг нь өгч байж ав эсвэл та эртхэн шиг цагдаад хандсан нь дээр байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.С-ын “...Базар овогтой С- би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор “Хурд” групп ХХК-ний “Хүннү” хотхоны фэйсбүүк группт зар тавин танил алтангүнтэй холбогдон өөрийгөө “Сант фассад” ХХК-ийн захирал П-гийн Г-тэй танилцаж байр худалдан авахаар 225,000,000 төгрөгөө өгч залилуулсан юм. П-гийн Г- гэгч нь надад “Хурд групп" ХХК-ийн “Хүннү” хотхоны 110 дугаар байрны 11В тоот хаягт байрлах 95,71 m2 талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч өгнө гэж хэлээд “Хурд групп” ХХК-тай байгуулсан гэрээ болон “Хурд групп” ХХК-ны ажилтан гэх Э болон Б- гэгчтэй үгсэн хуйвалдаж намайг залилсан.  П.Г нь “Хурд групп” ХХК-д ажил гүйцэтгэж бартераар байр авч байгаа тул тухайн орон сууцыг хямд өгнө, ойрын үед байранд оруулна гэж хэлэхээр нь би П.Гтэй гэрээ байгуулж, түүний эхнэр Уийн хамтран эзэмшдэг Хаан банкны ... дугаартай дансанд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 175.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход П.Г байрандаа оруулаагүй болохоор нь би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хурд групп" ХХК-ны санхүүгийн албаны дарга Батсанаагаас дээрх байрны тухай тодруулахад “Сант Фассад” ХХК болон захирал П.Г нь уг байрыг захиалаагүй болохыг надад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Т-ийн “...2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Г- гэх тэр залуутай 100 айл төвийн ойролцоо Г-ийн оффис дээр нь очиж уулзсан. Тэгээд уулзахад Хурд группд гадна фасадны ажил хийж байгаа, Хурд группээс байр авахаар арай үнэтэй тусах байх, тийм учраас Зайсанд баригдаж байгаа Э хотхонд байр авч өгье. Танд 9-р сарын 15 гэхэд байрыг чинь хүлээлгэж өгье гэсэн зүйл хэлээд, урьдчилгаа мөнгөө өгчих гэсэн. Маргааш нь буюу 30-ны өдөр Бөхийн өргөөний хажууд Г-тэй уулзаад би бэлэн 50,000,000 төгрөг өгсөн. Г-т мөнгийг нь өгөхөд ...таны байр 7 хоногтоо багтаж бүтэх байх, би урагшаа явж ирээд танд түлхүүрийг чинь өгнө... гэсэн. Тэгээд 9-р сарын 15-ны өдөр болсон. Байр байхгүй л байсан. Утасдахаар бүтэх гэж байна, удахгүй болно гэх мэтээр л хойшлуулаад л яваад байсан. Тэгээд 10-р сарын 10-ны үед би Э хотхоноор яваад хүмүүстэй уулзаад Г- байр авах ёстой эсэх талаар асуухад борлуулалтын албаны хүмүүс нь танихгүй байсан. Тэгээд би байр худлаа юм байна гэж бодоод явсаар байгаад 11-р сарын 17-ны өдөр...би чамд өгсөн мөнгийг би банкнаас авсан, зээлийн хүү төлөөд байна гэж хэлэхэд Г- нь би тэр бүгдийг чинь хариуцан төлж өгнө гэсэн. Би итгээд л өнгөрсөн.

Ингээд өнөөдрийг хүртэл надтай утсаар холбогдоогүй л байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Д-ын “...сүүлийн 2 жил барилгын материал зөөж байгаа, фасад хийснээс илүү ашигтай, барилгын материал оруулж ирээд барилгын компаниудад шахаад бартераар байр аваад зарахад нэг байрнаас дор хаяж 40-50 сая төгрөгийн цэвэр ашиг унадаг юм. Одоо байр хямдарсан байгаа дээр хэдэн байр аваад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авбал ашигтай гэх зүйл хэлж надад итгүүлсэн. Тэр ярианд нь би итгэсэн. Их л үнэмшилтэй байсан. Би Г-т 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохироод 1-р сарын 20-ны өдөр өөрийн зарж байгаа машинуудаас 2012 онд үйлдвзрлэсэн, улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй, саарал өнгийн приус-30 маркийн 1 ширхэг автомашиныг 16.000.000 төгрөгт тооцож Г-ийн эхнэр Нямсүрэнгийн Уийн нэр дээр, 2007 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, улсын дугаар аваагүй, приус-20 маркийн машиныг 10.500.000 төгрөгт тооцож Н.Уийн нэр дээр, 2008 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, улсын дугаар аваагүй приус-20 маркийн машиныг 12.000.000 төгрөгт тооцож мөн Н.Уийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн 2011 онд үйлдвэрлэсэн, улсын дугаар аваагүй, цагаан өнгийн приус-20 маркийн машиныг 12.500.000 төгрөгт тооцож Г-ийн ах Гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Машинуудын үнэ нийт 51.000.000 төгрөг болсон. Дээрээс нь бэлэн 30.000.000 төгрөгийг өгсөн. Машинуудыг нэг өдөр бөөнд нь гаргаагүй. Ингээд би нийт 150.000.000 төгрөг өгөхөөр тохирсон учраас бэлнээр 6.000.000 төгрөгөөр, 5.000.000 төгрөгөөр нийт 11,000,000 төгрөг аваад 3-р сарын 10-ны өдөр 1500 юань, 12-ны өдөр ахин 1500 юань авсан. Юанийг тухайн үеийн ханшаар тооцож 368 төгрөгөөр тооцож өгч байсан. Ингээд дансаар 86.921.000 төгрөг өгсөн байна. Энэ мөнгийг хамгийн сүүлд 3-р сарын 31-ний өдөр төлж дуусгасан. Ингээд миний Г-т хийх 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт дууссан. Энэ 150.000.000 төгрөгөөс гадна надаас 10,000 юань зээлээр, 100.000 юанийг ахин обой худалдаж авна гэж хэлээд авсан. БНХАУ-д 12.000 ширхэг /уролон/ обой үйлдвэрлүүлчихсэн байна. Хятадад захиалсан үнэ нь 6000 орчим төгрөг, Монголд аваачаад зарахаар 9000 төгрөгөөр тооцож өгнө. Дундаас нь ашиг гарна гэж хэлээд авсан юм. Тэгээд одоог хүртэл бизнес ч байхгүй, мөнгө ч байхгүй, обой ч байхгүй л байдалтай байна. Утсаар ярихаар нь маргааш бүтээнэ, 10 хоногийн дараа яг бүтэх гэж байна гээд л цаг аваад хойшлуулаад яваад байдаг байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Хы “...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних П.Г гэгчтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд уулзахад Баянзүрх дүүргийн хойно баригдсан байрнаас 2 өрөө байр зармаар байна яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П.Гтэй уулзаж зарах гэж байгаа 2 өрөө байрыг хамт явж үзсэн тус байр нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Юи ти си ХХК-н барьж буй Апартмент 75 нэртэй байрны 1 дүгээр орцны 3 давхрын 16 тоот 2 өрөө байрыг үзүүлсэн. Ингээд би тухайн байрыг үзэж харсны дараа П.Гтэй ярилцаж тус байрны 1 метр квадратыг 1,850,000 төгрөгөөр худалдаж авахаар болж нийт 41,9 метр Квадрат байрыг худалдаж авахаар тохирч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц бариулах 17 тоот гэрээг Юи Ти Си ХХК-ны борлуулагч Гэрэлттөмөр болон захирал Батсүх нартай байгуулж нотариатын газраар баталгаажуулсан.  

...Би П.Гт 77,515,000 төгрөгийг бэлэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Мөнхбаярын “...П.Г нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сипоко ХХК-ний борлуулалтын албан дээр Хятад улсын иргэн Х.А- гэдэг хүнтэй хамт ирээд “би танай компаниас авах ажлын хөлсний урьдчилгаандаа Э хотхоноос 2 өрөө байрыг Х.А- гэж энэ хүний нэр дээр хийлгүүлмээр байна” гэж гуйсан. ...Х.А- гэж хүнийг танихгүй, П.Г нь өөрөө бид нараас гуйж байж тус гэрээг хийлгүүлсэн.

...Манай Сипоко компани П.Гт Э хотхоноос байр өгөх асуудал байхгүй. Тухайн үед хийж гүйцэтгэсэн ажил нийлүүлсэн бараа материал манай өгсөн бартерийн байрнаас илүү гарах юм бол Э хотхоноос байр өгнө гэж 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний 6-д зааж өгсөн байгаа. Гэвч П.Гийн нийлүүлсэн бараа хийж гүйцэтгэсэн ажил нь манай өгсөн байр, машины үнийн дүнгээс бага байгаа учир Э хотхоноос байр өгөх боломжгүй юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Нямтулгын “...П.Г манай Сипоко ХХК-ний Э хотхоны баригдаж байсан байранд бараа материал нийлүүлж, дээвэр, пасатны ажил хийхээр гэрээ байгуулж хийж байх үедээ дээрх гэрээг хийсэн. Дээрх гэрээг хийхдээ “би ажлын хөлсний урьдчилгаандаа энэ байрыг авч байгаа юм, гэрээг нь А- гэж хүн дээр хийгээд өгөөч” гэж гуйсан. Тус гэрээ дээр Э хотхоны 1-р байрны 9-р давхрын 40 тоот 2 өрөө байрыг захиалж хийлгүүлсэн. ... Манай компани П.Гтэй гэрээ байгуулсан болохоос Х.А- гэж хүнтэй гэрээ байгуулаагүй. П.Г өөрөө тэр хүн дээр гэрээ байгуулж өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Мөнгөнхөлөгийн “...2015 оны 7 дугаар сарын үеэр Сант Фассад ХХК-н захирал Г- нь манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахаар санал тавьсан ба...Г-тэй гэрээ хийсэн. Гэрээг хоёр хувь хийсэн ба нэг хувийг Г-т өгч нэг хувийг өөртөө байлгаж байгаад алга болгочихсон. Г- нь гэрээнд заасан ажлаа хугацаа алдаж хангалтгүй хийсэн. Мөн дээврийн ажлаа эцэслэн хүлээлгэж өгөөгүй. Ер нь захиалгын гэрээ байгуулахдаа урьдчилгаа  төлбөр өгсөн тохиолдолд захиалагчтай захиалгын гэрээ байгуулдаг. Дээрх гэрээг байгуулахдаа төлбөрийг нь аваагүй байж 100% төлсөн гэсэн нь тус гэрээнд алдаа гарсныг харуулж байгаа юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Б-ийн “...Миний хариуцаж ажиллуулдаг компаний хуулийн зөвлөх Баасанжаргалын танил гэх Г- гэдэг залуу надаас хувиараа мөнгө зээлье барьцаанд нь хашаа, байшин, байр, машин тавина гэхээр нь би зөвшөөрөөд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Г-ийн эхнэр Утэй 96 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулж Г-, У нарын эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоотод байх газар, хашаа, байшин, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Москва гудамж 47 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах 12 мкв автозогсоол, Тоёота ланд Круйзер 200 маркийн дугаарыг нь санахгүй байна машин зэрэг эд хөрөнгийг би өөрийн нэр дээр шилжүүлж авч барьцаалж авсан. Тэгээд зээлийн хугацаандаа хүү, төлбөрөө огт төлөөгүй тул би хүү, төлбөрөө төлөхгүй бол нэмж хөрөнгө барьцаал гэсэнд нэг байр байгаа тэрний гэрчилгээ нь гараагүй байгаа тэрний гэрчилгээг барьцаалъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэр Н-гийн бичиг баримтыг Г-т өгсөнд Хан-Уул дүүргийн нутагт байрлах шинэ баригдсан байрны 2 өрөө байрны ордерийг эхнэр Н-гийн нэр дээр гаргаж өгөөд тэгээд Г-ийг өр төлбөрөө төлж барагдуулахыг хүлээх хугацаанд Г- би Хурд группт бараа, материал нийлүүлж байгаа бартерт нь Хүннү хороололд байр авна та тэр байрыг ав өр төлбөртөө гэж хэд хэдэн удаа санал тавихад нь би зөвшөөрөөгүй байсанд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г- эхнэр бид 2-ыг дуудаад бүх холбогдох баримтуудаа аваад хүрээд ир гэхээр нь хорооллын Ачлал их дэлгүүрийн тэнд нотариатын газар яваад очсон чинь нэг танихгүй залуутай сууж байсан. Тэр залууд Хүннү хороололд бартераар авч байгаа байраа зарж байгаа юм та 2 тус хүнд миний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг шилжүүлээд өгчих би энэ хүнээс мөнгийг чинь аваад өгье гэхээр нь зөвшөөрөөд эхнэр Н- бид 2 Г-ийн барьцаанд өгсөн байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10-1 тоотод байх газар, хашаа, байшин болон Н-гийн нэр дээр гарсан Хан-Уул дүүрэгт шинээр баригдаж ашиглалтанд орсон 2 өрөө байрны ордер зэргийг Отгонбаатар гэх залуугийн нэр дээр барьцаалах гэрээ хийлгүүлсэн уг нь би шилжүүлээд өгчихье гэсэнд Г- удахгүй юм чинь зүгээр барьцааны гэрээ хийчих гээд барьцааны гэрээ хийж тэр залууд өгч Отгонбаатар миний Хаан банкны 5006333380 дугаар данс руу Г-ийн төлөх ёстой байсан бүх мөнгийг АТМ-ээс шилжүүлж өгөөд илүү орсон мөнгийг нь би Г-т буцаагаад шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Э-ы “...Б.О- гэх хүнийг танихгүй. Б.О- гэх хүнд байр үзүүлж байсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Мөнхжаргалын “...Би эхнэртэйгээ байр худалдаж авах гээд хайж байхдаа эхнэрийн өмнө нь таньдаг Г- гэх залуутай уулзахад ХУД-ийн 3-р хороо 49/3-15 тоотод байрлах 2 өрөө байраа зарна гэхээр нь очиж уулзахад 1 мкв-1.900.000 төгрөгөөр бодож 108,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа 50.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 60.000.000 төгрөгийг байрыг нэр дээрээ шилжүүлэн авснаас хойш өгөхөөр болж байрандаа орсон. ...П.Г байрны гэрчилгээг гаргаж аваад Н- гэх хүний нэр дээр шилжүүлснийг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг, 

гэрч Д.Батсанаагийн “...Г- нь манай компанитай бартерийн дээрх гэрээг байгуулаад Хүннү-2222 хорооллын 105-18В тоот, 117,83 м.кв талбайтай 400.622.000 төгрөгийн байр, Нарны хорооллын 10-15 тоот 105.21 м.кв талбайтай 241.983.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 105-13Д тоот 117.67 м.кв талбайтай 400.078.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 110-6Д тоот 95.71 м.кв талбайтай 325.414.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 102-2В тоот 55.04 м.кв талбайтай 187.136.000 төгрөгийн байр, Хүннү-2222 хорооллын 107-7А тоот 117.67 м.кв талбайтай 400.078.000 төгрөгийн байруудыг гэрээ хийгээд хүлээн авсан барааныхаа гэрээний дагуу П.Гт өгсөн. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 110-6Д тоот айлд л гаргаж өгсөн. Би Г-ийг ирээд уулз, тэгээд гэрээг дуусгавар болгоод, тооцоо нийлээд үлдсэн байруудын үл хөдлөхийн гэрчилгээг ав гэсэн шаардлага тавьсан боловч Г- ирэхгүй байна. Уг нь миний ойлгосноор Г- гэрээг дуусгавар болгоод тооцоо нийлээд нэгэнт байрандаа орчихсон айлуудад үл хөдлөхийн гэрчилгээг н гаргаад өгчихвөл тэд нараас ч үлдэгдэл төлбөр авах юм шиг байна лээ. Сант Фасад ХХК-аас манай компанид албан бичиг өгөөд тэр албан бичгийн дагуу байранд орох хүмүүстэй гэрээ байгуулаад байранд нь оруулдаг юм. Тэр айлууд дунд Б.С- гэсэн нэр байхгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Эгийн “...Г- С- гэх хүнээс байрны урьдчилгаа авчихсан байсан. Гэтэл С-ын байр нь Хурд Группээс бартертаа авах байрны жагсаалтанд багтаагүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Агийн “...Г-, Тунгалаг нарыг уулзуулаад зээлийн гэрээ хийсэн. Орон сууц худалдаж, худалдан авах зээлийн гэрээ хийсэн. Энэ гэрээнд урьдчилгаа мөнгө 50.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь 3 жилийн хугацаатай төлж дуусгахаар заасан байсан. Тунгалаг нь урьдчилгаа 50.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард Бөхийн өргөөний урд талд Г-ийн унаж байсан 31-77 УВА улсын дугаартай шаргал өнгийн Тауэрэг маркийн машин дотор бэлнээр өгсөн. Энэ 50.000.000 төгрөгөөс 49.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар, 1 сая төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Бадамын “...Г- над руу яриад бараа материал өөр хүнээс авах гэсэн юм тийм учраас захиалгын гэрээг тухайн хүний нэр лүү шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би Батсүх гэх хүн рүү яриад гэрээг нь шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн бөгөөд үүний дагуу гэрээг Г-ээс өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Гэхдээ Г- нь нөгөө хүнээс мөнгө авч байгаа талаараа огт хэлээгүй бид мэдээгүй байсан, цагдаа дээр ирээд тухайн шилжүүлсэн хүнээс мөнгө авсан гэснийг нь мэдсэн. Тухайн үед Г- нь бараа материалаа нийлүүлэхгүй маш их удсан би хүлээхгүй учир Г- рүү яриад захиалгын гэрээг болон бараа материал нийлүүлэх гэрээ хоёрыг цуцаллаа гэж хэлэхэд за гэсэн. Тэгээд би Батсүх рүү залгаад дээрх Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууцны захиалгын гэрээг цуцлаарай Г- бараа материалаа оруулж ирэхгүй байна гэхэд Батсүх нь Г- рүү утсаар яриад цуцалсан тухайгаа мэдэгдсэн гэж байсан...Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууц нь Г-т ямар ч хамааралгүй.

 Г- нь тухайн байрыг надаас бараа нийлүүлэх гэрээ хийж авсан бөгөөд бараа материалаа нийлүүлэхгүй байсан тул би тухайн гэрээг хүчингүй болгож өөрт нь мэдэгдсээр байтал цааш нь дамжуулж хүнд худалдаж мөнгийг нь авсан байна. Надад байрыг зарж авсан талаараа огт хэлээгүй, зүгээр бараа авах хүндээ шилжүүлж байна гэж ярьж байсан. Баянзүрх дүүргийн 22-р хороо Апартмент 75 барилга 16 тоот 41.9 мкв орон сууцны захиалгын гэрээг цуцлахаас өмнө өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ байрны захиалгын гэрээ цуцаллаа шүү гэж хэлэхэд Г- нь хүнээс мөнгө авсан гэдгээ хэлээгүй. Хэрэв мөнгө авснаа хэлсэн бол би дараагийн орон сууцнуудыг Г-т өгөхгүй байсан юм. Захиалгын гэрээг цуцалж байхад Г- нь би хүнээс мөнгө авчихсан цуцалж болохгүй гэдгээ хэлэх ёстой байсан. Би мэдээгүй болоод хоёр байрны захиалгын гэрээ шилжүүлж бараа материалаа авсан юм...Батсүх гэх хүн рүү би утсаар яриад Г-т ордер гарах хоёр байр авч байгаа учир Хайрхан хороолол 64 б байрны 1 орцны 31 тоот, 51,22 мкв, хоёр өрөө байр, Хайрхан хороолол 64 А байрны 2 орц, 85 тоот, 59,49 мкв хоёр өрөө байр өгч байгаа учир та наад Апартмент 75 байрны 16 тоот захиалгын гэрээгээ цуцал гэж хэлэхэд Батсүх гэрээгээ цуцалчихлаа гэж хэлсэн. Би Г-ийг Хүдэрчулуун гэх хүнээс 77,515,000 төгрөг авсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Алтангүний “...С- Зуун айлд байрлах “Сант фассад” компанийн байран дээр ирэхээр нь Г- С- хоёрыг уулзуулсан. Тэгээд би Г-ийн гэрээг үзээд яаж ийм ашигтай гэрээ хийж чадсан юм бэ гэхэд Б- гэх хүнээр дамжуулаад Хурд группынхэнтэй ашигтай гэрээ хийсэн. Бид нар үүргийнхээ дагуу яаралтай материал оруулахад бэлэн мөнгө хэрэгтэй байна бэлэн мөнгийг авч яваад бараа бүтээгдэхүүн оруулж ирээд 14 хоногоос 1 сарын дотор Хүннү хороолол дээр байрыг нь гаргаж өгнө гэж С-тай тохирсон. Тэгэхээр С- хямдханаар гоё гэрээ хийж өглөө гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш гэрээний хугацаа болж байрыг нь С-ад өгөх болоод Г-тэй утсаар ярихад одоо болох гэж байна, бараагаа нийлүүлэх гэж байна гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Чулуунбаатарын “...2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 18-19 цагийн үед Хан-Уул дүүргийн нисэх явах замд байрлах Таван богд группийн урд талын төв зам дээр Д- машин дотро Г-т 16 сая төгрөг өгсөн. Тэгэхэд Г- эхнэртэйгээ саарал өнгийн Приус-30 маркийн машинтай явж байсан ба уг машинаа миний охин Д-аас авсан гэж байсан. Д- 16 сая төгрөгийг яах гэж байгаа талаар Г-ээс асуухад БНХАУ-аас бараа ачуулаад гарчихлаа одоо явахгүй бол болохгүй вагонд амжихгүй гэж байсан...” гэх мэдүүлэг, бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, БНХАУ-ын гаалийн экспортын барааны мэдэгдэл, “Guest house”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, бараа нийлүүлэх гэрээ, барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, депозит дансны хуулга, Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, Голомт банкны төлбөрийн баримт, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Г.Мөнхбаяр нар нь дараах саналыг гаргаж мэтгэлцлээ. Хурд компанитай хамтран ажиллаж байхад Б-, Э нар нь ирээд хуурсан гэдэг үгийг зөвхөн Г-ийн мэдүүлгээр биш бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа юм. 2015 оноос хойш ашиг алдагдалд ороод яваад байхад Г-ийг залилсан гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн А-ы өгсөн хавтан байгаа гэж яриад байгаа учраас энэ нь гэмт хэргийн шинжгүй юм. Прокурорын хийсэн тооцоо нарийвчлалтай гараагүй гэж үзэж байгаа тодорхой биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т зааснаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Сүхбаатар дүүрэгт нэг төрлийн гэмт хэрэг дахин шалгагдаж байгаа үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29.2 дугаар зүйлд прокурорын тогтоол байгаа. Тиймээс эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр нэгтгүүлж шалгуулах хүсэлттэй байна гэв. 

Бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлж авахын тулд гэрээ байгуулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд гэрээгээр халхавч хийн хохирогч А-, Хүдэрчулуун, С-, Отгонбаатар нарыг төөрөгдөлд оруулж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн харин хохирогч О.Н-, Ч.Д-, Б.Т- нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон өөрийн барилгын бизнесс эрхэлдэг байр хямдхан худалдах боломжтой мөн барилгын материалын худалдаа хийж ашиг олох боломжтой гэх мэт байдлаар итгүүлэн  цаашид биелэгдэх боломж, баталгаагүй амлалтуудыг хохирогчидод өгч өөрт ашигтай байдал олж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндсэн шинжийг хангаж байна. Шүүгдэгч П.Г нь барилгын материалууд оруулж ирсэн одоог хүртэл байгаа гэдэг боловч бусад нотлох баримт гаргаж өгөөгүй шүүгдэгчийн мэдүүлгийг хохирогч Ч.Д- үгүйсгэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь ач холбогдолгүй юм. Түүнчлэн хохирлын тооцоог хохирогч шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоо /4-р хх-н 150/ бодсон баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзсэн. Шүүгдэгч П.Г нь нэг төрлийн гэмт хэрэгт дахин шалгагдаж байгаа гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад хэрэглэх заалт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой зэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Гт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүхээс шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч П.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Гээс хохирогч Х.А- 136 сая төгрөгийг, хохирогч Ч.Д-д 103.193.294, хохирогч С-ад 225 сая төгрөгийг, хохирогч Отгонбатад 320 сая төгрөгийг, шүүгдэгч П.Г-оос 8 сая төгрөгийг хохирогч Ч.Д-д тус тус олгуулахаар шийдвэрлэж шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч нараас хохирол төлөх хүсэлтээ илэрхийлснийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Улмаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г нь хохирогч Б.С-ын хохирлоос бусад хохирогчдод хохирлоо нөхөн төлсөн талаар хохирогчид мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гээс 225,000,000   төгрөг гаргуулж хохирогч Б.С-ад,

шүүгдэгч П.Г-оос 8,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Д-д туст ус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзээд 5 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх, шүүгдэгч П.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байгаа учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг, шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол бүрэн гүйцэд нөхөн төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч П.Г-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, харин шүүгдэгч П.Гийн байдлыг үнэлэж үзэн торгох ял оногдуулах нь тохиромжгүй юм. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Гт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолов.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын гараас шүүгдэгч П.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. П.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч П.Г-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Гт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар П.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гээс 225,000,000   төгрөг гаргуулж хохирогч Б.С-ад,

Шүүгдэгч П.Г-оос 8,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Д-д тус тус олгосугай.

 

            7. Шүүгдэгч П.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга үргэлжлүүлж, шүүгдэгч П.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г, П.Г- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ