Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 322

 

 

  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,  135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Алаг овгийн Сүрэнхорын Мөнхтуяа /ЗЖ81060901/ нь Боржгин овгийн Жаргалсайханы Алтангэрэл /ЗН85090611/ агсантай хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                           Д.У

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг, Цантын 2-4 тоотод оршин суух Алаг овгийн Сүрэнхорын Мөнхтуяагийн Ж.Алтангэрэг агсантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016  оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                            

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Алтангэрэлтэй 2009 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүү А.Өлзий-Орших төрсөн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ж.Алтангэрэл нь 2016 оны 08 сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүү А.Өлзий-Оршиход тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй байна гэсэн. Иймд биднийг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Мөнхтуяа нь Ж.Алтангэрэл агсантай хамтран амьдарч байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

           

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Гэрч Х.Эрдэнэчулууны:“...С.Мөнхтуяа, Ж.Алтангэрэл нар нь Дэрэн суманд 2010 онд гэр бүлээрээ ирсэн. Ирсэн цагаасаа талийгаачийг нас барах хүртэл хамт амьдарч байсныг мэднэ. Энэ гэр бүл өөрийн гэсэн тогтсон амьдралтай сайхан гэр бүл байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ч.Баярмаагийн: “...Би С.Мөнхтуяатай нэг байгууллагад хамт ажиллаж эхэлснээс хойш энэ хүний талаар мэддэг болсон. Бид гэр бүлийн найзууд энэ хүмүүсийн гэр бүлийн талаар сайн мэднэ. С.Мөнхтуяа, Ж.Алтангэрэл нар нь Дэрэн суманд 2010 онд шилжиж ирж байсан. Ж.Алтангэрэл нь сая 8 сард нас барсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Энхтүвшингийн: “...Энэ хоёр 2010 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. Талийгаач Ж.Алтангэрэлийг амьд сэрүүн байхад хуурай ах дүү байсан юм. Хамтран амьдарч байхдаа бага хүүхэд Өлзий-Оршихыг төрүүлсэн...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 84 дугаартай “..Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн иргэн Сүрэнхорын Мөнхтуяа нь 1981 онд төрсөн, эмэгтэй, нөхөр Жаргалсайханы Алтангэрэлтэй 2010 оноос гэр бүл болон амьдарч байсан нь үнэн болно.” гэх тодорхойлолт,

3.Талийгаач Ж.Алтангэрэлийн 0000144953 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

4.Боржгин овгийн Алтангэрэлийн Өлзий-Орших /ЗЖ12322616/-ын №01 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, болон дээрх бичгийн баримтуудаар С.Мөнхтуяа, Ж.Алтангэрэл нар нь хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,  135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Алаг овгийн Сүрэнхорын Мөнхтуяа /ЗЖ81060901/ нь Боржгин овгийн Жаргалсайханы Алтангэрэл /ЗН85090611/ агсантай хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ