Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 330

 

 

 

 

    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбаа нь “Мобиком корпораци” ХХК-д 1724653 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин гурав/  төгрөгийг 2016 оны 12 сарын 10-наас 2017 оны 11 сарын 10-ны хооронд сар бүр 143722 /нэг зуун дөчин гурван мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42544 /дөчин хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбаагаас 42544 /дөчин хоёр мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                              Д.УРАНЧИМЭГ