Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 129

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эод холбогдох эрүүгийн _тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн__ дугаарын регистртэй, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 19б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Т-, охин Э.Т- нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан зодсон, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 19б тоот гэртээ эхнэр П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Би эхнэр Т-тай ханилаад 20 жил болж байна. Өр зээлнээс болоод маргаан болдог байсан. Энэ үйл явдал болсноос хойш согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Одоо бид нар хамт амьдарч байгаа. Манай эхнэр аавыгаа асраад гэртээ байгаа. Би 7 дугаар сард эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би Солонгос улсаас ирсэн. Тэгтэл 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр миний эхнэр Т-ын төрсөн дүү болон Т- Герман улсаас 2 хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Түүнээс хойш би Т- болон түүний 3-9 насны 2 хүүхдийн хамт гэртээ байлган бүх асуудалд нь туслаж машин унаагаар үйлчилж байсан болохоор өөрийнхөө ээж Ч болон ах эгч нартай уулзаж чадаагүй байсан. Би Солонгос улсад 2 сар 10 хоног болсон. Ер нь цагаан сараас хойш ээжтэйгээ огт уулзаагүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Т- болон түүний 2 хүүхэд хадам ээж А эхнэр Т- охин Т нарын хамт Тэрэлжид амарсан. Тухайн өдрийнхөө шөнө гэртээ ирсэн. Би хадам ээж А, эхнэр Т- 2-ын хамт 3-лаа 2 шил 0,75 литрийн Экспортын архийг хуваан уусан. Шөнийн 03-04 цагийн орчим унтаж амарсан. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөөний 11 цагийн орчим сэрэхэд би гэртээ ганцаараа байсан. Урьд өдөр нь би ээж Ч болон ах Быг гэртээ цай уулгахаар урьсан байсан. Энэ талаар эхнэр Т- мэдэж байсан. Өдрийн 12 цаг 30 минутын орчим миний 99208090 дугаартай гар утас руу ах Б , дугаарын ээж Чын гар утсаар гэрийн чинь гадна байна хаалгаа онгойлгоорой гэж хэлсэн. Би хаалгаа онгойлгох гэсэн чинь гэрийн түлхүүр байхгүй гаднаас цоожлоод явсан байсан. Тухайн өдөр маш халуун өдөр байсан бөгөөд манай ээж Ч, ах Б нар байрны гадна орцны үүдэнд сууж байсныг би гэрийнхээ тагтан дээр зогсож байгаад харж байсан. Би эхнэр Т- руу ээж ирээд гэрийн гадна хүлээгээд байна чи яагаад гаднаас цоожлоод явсан бэ хурдан ир гэж хэлсэн. Тэгтэл эхнэр Т- намайг ярьснаас хойш бараг 3-4 цагийн дараа 16 цагийн орчим гэрт ирсэн бөгөөд гаднаас орж ирэхдээ манай ээж Ч, ах Б нарын хамт орж ирсэн. Тухайн үед миний уур хүрэн эхнэр Т-д уурласан. Би эхнэртээ цай хоол хийж өгөөч гэж хэлсэн чинь дуртай дургүй цай чанасан. Т- эргээд гэрээс гарах гэхээр нь би чи манай ээжийг ирчихсэн байхад хүндэлсэнгүй гэж хэлж уурласан. Энэ байдлаас болон маргаан гарсан. Тэгтэл ээж Ч би танай гэрт жилд 1 удаа ирдэг. Тэгтэл та 2 намайг хүндлэхгүй хэрүүл маргаан гаргалаа гэж манай гэрээс гараад явсан.

Ээжийгээ гэрээс гараад явахаар нь миний уур их хүрч эхнэр Т-ын зүүн талын хацар хэсэг рүү нь баруун гараараа алгадаж зүүн ташаа хэсэг рүү нь баруун хөлөөрөө тийрсэн. Тухайн үед Т- миний яг өөдөөс хараад зогсож байсан. Тэгтэл эгч Э хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй гэрт байсан бөгөөд Э Т-ыг аваад гэрээс гарсан. Би Э Т- нарын хойноос гарсан боловч олдохгүй болохоор нь буцаж гэртээ орон унтсан. Маргаан гарахаас өмнө ах Бынхоо хамт нэг шил архи хуваан уусан. Учир нь би ахыгаа ирсэн шалтгаанаар дэлгүүр орж архи авсан юм.

П.Т-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг дээрхи хэлсэн шалтгаануудын улмаас эхнэрээ зодож учруулсан. Яг биеийнх нь хаана хаана хэдэн удаа цохисон эсэхээ санахгүй байна. Учир нь би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн эгч Э ах Б нар бид 2-ын дундуур орон салгаж байсан. Гэхдээ дээрх гэмтлийг би учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Уучлалт хүсье.

Би урьд өмнө цохиж зодож байгаагүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой цагийг нь санахгүй байна би гэртээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн ганцаараа байсан чинь эхнэр Т- охин Т нар гаднаас орж ирэхээр нь би Т- руу чи ээжийг минь хөөж явуулчихаад сайхан байна уу гэж уурласан. Учир нь би айлын отгон хүү бөгөөд манай гэрт ээж Ч цагаан сараа хийдэг юм. Тэгтэл энэ жилийн цагаан сараар манай эхнэр Т- ээж Чд дургүйцлээ илэрхийлэн надтай цагаан сарын баярын өдрөөр маргаан хийсээр байгаад шинийн 2-ны өглөө буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ээж Ч нь манай эхнэр Т-д гомдоод хөдөө байдаг дүү Цэндийнхээ гэр лүү явсан. Манай ээж Ч одоо 83 настай ганцаараа яармагт амьдардаг хүн байдаг. Зөвхөн цагаан сараар манай гэрт ирж байхад эхнэр Т- муухай хараад байх шиг санагдаад байсан болохоор би Т- чамаас болж миний ээж явсан гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү алгадаж, өшиглөснөө санаж байна. Тэгээд охин Тийн хамт гараад явсан. Үүнээс хойш гэртээ 2 хоног ирээгүй. Мөн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Т- ажилдаа явсан мөртлөө утсаа авахгүй байхаар би удаа дараа залгасан боловч аваагүй. Ямар нэгэн холбоо барихгүй байсаар байгаад шөнийн 04 цагийн орчим нилээн согтуу ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Үүнээс болон би хардаж хэрүүл маргаан болсон бөгөөд Т- нь гэрийн үүд хэсэгт зогсож надтай би танай дүүгийн бааранд очиж ажлынхантайгаа суусан. Дүүгээсээ асуугаарай гэж хэлчихээд гараад явсан. Үүнээс хойш Т- нь 5 хоног гэртээ ирээгүй.

2019 оны 01 дүгээр сард манай эхнэр Т- нь А нэртэй эмнэлэгт надаас нууцаар хэвтсэн байсан. Би эмнэлэгт хэвтсэн талаар охин Тээс сонсоод 4 хоногийн дараа /он сарыг нь санахгүй байна/ очиж хамт эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед би архи олон хоногоор уусан байсан болохоор хордлогоо тайлуулсан.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэртэйгээ маргалдаад эхнэр Т-ынхаа эрх чөлөөнд халдсан нь үнэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж эмнэлэг дээр эргэн очиж уучлалт гуйж хамт хэвтэн эмчлүүлсэн. Би эхнэр Т-тай маргалдан муудалцаж цохиж байх үед охин Т дундуур орж ирсэн нь үнэн. Тухайн үед охин Т ааваа та болиоч би охин чинь байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед би гэнэт ухааран цочролд орон эхнэр Т- руу дайрч байсан үйлдлээ зогсоосон. Охин Тдээ гар хүрээгүй. Тэр үед эхнэр Т- охин Тийг аваад гараад явсан. Үүний дараа би эхнэр охин 2-оосоо эвлэрч уучлалт гуйсан.

2019 оны 7 дугаар сарын 22-нд намайг эхнэр Т-ыг зодсоноос хойш Т- ирэхгүй, гар утсаа авахгүй миний дугаарыг блоколчихсон болохоор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Т- нь мессеж хэд хэдэн удаа явуулсан боловч юу гэсэн утгатай мессеж явуулсан болохыг би санахгүй байна. Учир нь их согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ хутга болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэн агсам согтуу зан гаргаад байдаг зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам зан гаргаад байдаггүй. Би өөрийнхөө гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөрийн буруутай үйлдлээс болж эхнэр Т- болон 2 охиноо зовоож байсандаа гэмшиж ойлгож байна. Би дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр хүүхдээ зовоохгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 82-90/

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Т-ын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим би ажил дээрээ байсан чинь манай нөхөр Э согтууруулах ундаа хэрэглэчихсэн чи хүрээд ир гэрийн түлхүүр олохгүй байна гэж хэлэхээр нь би гэртээ очсон. Тэгтэл орцонд хадам ээж Ч, хадам ах Б нар Э түлхүүрээ олохгүй байна гэх шалтгаанаар хаалга тайлахгүй байна гэж хэлэхээр нь би өөрийн түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод гэртээ орсон чинь нөхөр Э шууд босож ирэн миний толгой үснээс зулгаагаад хэвлий хэсэг рүү 2-3 удаа нүцгэн хөлөөрөө тийрсэн. Учир нь Э чи миний гэрийн түлхүүрийг авч явсан байна гэж агсраад байсан. Энэ үед хадам ах Б зодооныг салгасан. Харин хайгаад байсан гэрийн түлхүүр нь том өрөөний зурагтны өмнөх тавиур дээр байсан. Энэ талаар хадам ээж Ч, ах Б нар харж байсан. Би гэрээсээ гарах гэсэн чинь Э гаргахгүй байсан. Би жаахан тайвшираад гал тогооныхоо өрөөнд орж ирсэн хүмүүстээ хоол цай бэлтгэсэн. Гаднаас хадам эгч Э орж ирсэн. Том өрөөнд Э, ах Б нар нэг шил 0,75 литрийн архи хуваан ууж байсан бөгөөд хэн хэн нь их согтож байсан. Намайг Эын хажуугаар өнгөрөх болгонд намайг хэл амаар доромжилон цохих гээд гараа далайгаад байсан. Би айсандаа гэрийнхээ тагтан дээр 10-20 минут орчим нуугдсан. Хадам ээж Эыг агсам тавиад байхаар нь явахаар болоод малгайгаа хайгаад байхаар нь би нуугдаж байсан татан дээрээсээ гарч хадам ээжийнхээ малгайг хайж олж өгсөн. Хадам ээж Ч манай гэрээс гарахаасаа өмнө надад хандан чи түрээсийн орон сууцанд ач хүүг бүртгүүлээд өгөөч гэж гуйхаар нь би компьютер сайн мэдэхгүй талаараа хэлсэн. Тэгтэл Э над руу чи миний ээжийг юм гуйхаар үгүй гэж хэллээ чи компьютер мэддэг биз дээ гэж хэлэн зочны өрөөнөөс гарч ирэн намайг коридорт зогсож байсан чинь унтлагын өрөө рүү шахаж оруулсан. Энэ хооронд хадам ээж Чулуунбадам гараад явчихсан. Э нь намайг үсдэж газар унагасан. Би газарт баруун талаараа хажуулдан унасан чинь зүүн гар, хүзүү, шүд толгой, гуя хэсэг рүү гараараа удаа дараа цохисон. Намайг зодуулж байхад унтлагын өрөөнд хэнч байгаагүй. Харин зочны өрөөнд эгч Э мөн Б нь согтоод унтчихсан байсан.

Би аллаа болиоч гэх мэтээр хашгирсан чинь Э орж ирэн боль гэж хэлтэл Э түлхэж өрөөнөөс гаргасан. Үүнээс хойш намайг 15 минут орчим зодсон. Миний зүүн тал руу цохиж байсан бөгөөд би 2 гараараа толгойгоо хамгаалсан чинь үснээс зулгааж байгаад газартай хавсаран цохисон. Мөн нүцгэн хөлөөрөө миний аарцаг хэсэг рүү хэд хэдэн удаа жийсэн. Э гаднаас орж ирэн намайг аваад гарах гэсэн чинь би газраас толгой эргэн босож чадахгүй байсан чинь миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Арай хийн босоод гэрээсээ гарч 3 давхарын айлын үүд хэсэгт нуугдсан. Учир нь Эыг араас гараад ирэх байх гэж их айсан. Тухайн үед 16 цаг болж байсан. Гадаа гарсан чинь бороо орж байхаар нь нэрийг нь мэдэхгүй дэлгүүрт хэсэг зогсож байгаад дүү Т-ыг дуудсан чинь хөлсний машинтай ирэн намайг аваад эгч Ц-гийн гэрт очсон.

Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам зантай. Байнга агсам тавьж зоддог. 7 хоногт манай нөхөр Э 2-3 удаа архи согтууруулах ундаа уудаг. Ер нь архи уусан үедээ намайг ямар нэгэн шалтгаан байхгүй зоддог. Намайг уг нь байнга зоддог, гэхдээ би 2014 онд 1 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Үүнээс хойш огт хандаж байгаагүй.

2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э нь ямар ч шалтгаангүй намайг гаднаас согтуу орж ирээд зодсон. Манай гэрт 18 настай манай охин Т байсан. Салгах гэж дундуур орсон чинь Э миний охиныг үсдээд газар унагаж дээрээс нь өшиглөсөн. Энэ үед бид хоёрт туслах хүн байхгүй байсан учраас арай хийн гэрээсээ зугтаж гарсан. Т нь тухайн үед ааваа би таны охин биздээ та намайг яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Э новш гичий минь өнөөдрөөс эхлэн чи миний охин биш гэж хэлж байсан. Энэ үед бид 2 гэрээс өмссөн гаргадаг арай хийж зугтаж гараад манай ажил дээр очиж хоносон. Маргааш нь миний урд талын үс тэр чигээрээ халцраад унасан байсан. Үүний улмаас толгой их өвдөж байсан учраас А нэртэй эмнэлэгт толгойгоо эмчлүүлсэн.

2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын эмэгтэйчүүд мартын баяр тэмдэглэхээр нь Эын дүү Б-ын бааранд ажлынхаа хүүхнүүдийг дагуулан очсон. Би архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй 02:30 цагийн орчим гэртээ орсон чинь нөхөр Э хаагуур янхандаад ирж байгаа юм бэ гэж хэлэн намайг үсдэж тийрэн зодсон. Энэ үед манай гэрт хүн байгаагүй. Тухайн өдөр би гэрийнхээ халаадтай, шаахайтайгаа гэрээсээ гарч зугтан ажил дээрээ хоносон. Үүнээс хойш айгаад 7 хоног ажил дээрээ хоносон. Энэ талаар том охин Энхжин мэднэ. Учир нь надад өөрийнхөө хувцсыг авчирч өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Маш их гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Намайг зодож сэтгэл санааны дарамт учруулахаас гадна, миний 2 охин болон Энхжин, Т нарыг бага байхаас нь эхлэн шөнө үдэш хамаагүй архинд явуулна, мөн зодож цохино, гэрээсээ хөөж өвлийн хүйтэнд өмссөн хувцастай нь гаргаөдаг. Би 26 жил Эын хүчирхийлэл дунд байна...” гэх мэдүүлэг /хх-н 15-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Т-ийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шөнө ээж Т- бид 2 гэртээ байсан чинь аав Э гаднаас согтуу орж ирэн ямар нэгэн шалтгаангүй ээж Т-ыг зодсон. Тухайн үед хэдэн цаг болж байсан эсэхийг санахгүй байна лав шөнө болсон байсан. Би өөрийнхөө өрөөнд байсан чинь ээж, аав нарын хашгирах чимээ гарахаар нь өрөөнөөс гарсан чинь том өрөөнд ээж Т-ыг аав Э үсдэж даран доороо хийчихсэн дээрээс нь оймстой хөлөөрөө дэвсэж байсан. Би дундуур нь орон салгах гэсэн чинь намайг үсдэн газар унагаж байгаад толгой хэсэг рүү гараараа цохиж дээрээс дэвссэн. Би ааваас та намайг зодохоо болиоч би охин чинь байна шүү дээ гэж гуйсан чинь аав Э чи миний охин биш манай гэрээс зайл гэж хэлсэн. Арай хийж ээж бид хоёр гэрээс гарч зугтсан. Ээж Т-ын нүүр нь хавдчихсан бие нь өвдөөд байсан бөгөөд шууд ээжийн ажил дээр хоночихоод маргааш нь сургуулийнхаа дотуур байр руу явсан. Үүнээс болж маргааш нь ээж босож чадахгүй А нэртэй эмнэлэгт хэвтэж байсан. Миний толгой маш их өвдөж байсан бөгөөд 3 хоног бест массажны газар болон ээжийн ажлын газар нэг удаа бариулж байсан.        

Манай аав бага наснаас эхлэн намайг зодож байсан бөгөөд энэ талаар ааваасаа айгаад цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин 4-5 жилийн өмнө ээж Т-ыг болон эгч Энхжинг зодоод байхаар нь би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гүйж ирэн дуудлага өгсөн бөгөөд миний өгсөн дуудлагын дагуу Э нь 3 хоног баривчлах байранд байсан. Намайг ухаан орсон цагаас эхлэн манай аав Э архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж ээж Т- болон эгч Энхжин бид хоёрыг зоддог байсан. Үүнээс болж би хичээлдээ явж чадахгүй тохиолдол байдаг байсан. Аав Э өглөө хүртэл агсам тавьдаг байсан бөгөөд шөнийн цагаар эгч, ээж бид гурвыг архи согтууруулах ундааны зүйл олж ир гэж хөөж гаргадаг байсан. Намайг хар багаас одоо хүртэл гэрээс хөөдөг. Үүнээс болж эгч Энхжин гэрээсээ дайжаад тусдаа гарсан. Би 2018 оны 9 дүгээр сараас эхлэн 1 дэх өдрөөс 3 дахь өдөр хүртэл сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Харин үлдсэн 4 хоногийг там шиг гэртээ өнгөрөөдөг байсан. Ээж Т-ыг суусан цагаасаа эхлэн зоддог. Мөн эгч Энхжин бид хоёрыг толгойтой үснээс үсдэж чирч байгаад газар унаган дээрээс өшиглөн жийдэг. Сүүлдээ бараг аав зодох ёстой юм шиг зодуулдаг. Үнэхээр аймар хүн. Аав Эоос болж ээж Т-, эгч Энхжин бид 3 сэтгэлийн байнга шаналалтай байсан. 4-5 жилийн өмнө ээж Т- ганц удаа цагдаагийн байгууллагад хандсан. Үүнээс болон аав Э байнга заналхийлэх болсон.

2019 оны 3 дугаар сарын 09-ний шөнө би сургуулийнхаа дотуур байранд байсан чинь ээж Т- над руу аав чинь зодчихлоо ээж нь нүцгэн гэрээсээ гараад ирсэн эгч рүү чинь утасдаж хувцас авчруулахаар боллоо гэж хэлж байсан. Манай ээж Т- аав Эод зодуулсаар байгаад толгой, зүрх маш их өвддөг болсон. Байнга толгой зүрхний эм хэрэглэдэг. Үүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гадуур явж байгаад гэртээ харихаар явж байсан чинь ээж Т- над руу залгаад миний охин хурдан хүрээд ирээч ээжийг нь аав чинь зодчихлоо дэлгүүрт хүлээж байна гэхээр нь би очсон чинь ээж байсан бөгөөд ээжийн уруул хавдчихсан ярьж чадахгүй, нүүр нь хавдсан, алцагнаад алхаж чадахгүй байсан. Би ээж Т-ыг аваад хамаатны Ц- эгчийн гэрт очсон. Маргааш нь ээж Т- орноосоо босож чадахгүй байсан бөгөөд аав Э ээжийн 94936688 дугаартай утас руу хаалгаа тайл танай гэрийг чинь шатаана гэх мэтээр дарамталсан захиа явуулаад байсан. Манай аав Э нь үнэхээр аймар хүчирхийлэгч хүн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Т-, эгч Энхжин, бид гурав руу байнга хутга барьж ална гэж дайрдаг. Хутгаа ардаа барьчихсан эсхүл дэрэн доогуураа хийчихсэн байдаг. Намайг мэдүүлэг өгөх гэж байгааг мэдээд миний дугаар луу маргааш мэдүүлэг өгөх нь байна шүү аавыгаа битгий шоронд хийгээрэй, ээжээсэээ гуйгаарай, аав нь үргэлж та нартайгаа хамт байна гэж хэзээ ч хэлж байгаагүй үгээр захиа бичсэн байсан. Манай ээж Т- жирэмсэн болсон байсан чинь зулбатал нь зодож байсан. Ээж Т- аавын дарамтанд байдаг болохоороо айгаад цагдаагийн болон бусад байгууллагад хандаж байгаагүй. Миний хувьд зодуулсандаа гомдолгүй, гэхдээ хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 22-26, 94-96, 98/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Э-гийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчим ээж Т- надруу залгаад миний охин гэрт хүрээд ирээч ээжийг нь аав чинь аймаар зодчихлоо гэж бараг ярьж чадахгүй байсан. Би тэрийг нь ойлгоогүй согтуу байна гэж бодоод оройтсон байна очиж чадахгүй талаар хэлсэн чинь ээж Т- надад гомдоод гар утсаа тасалсан. Би санаа зовоод дүү Т рүү залгасан чинь аав Э ээж Түвшижаргалыг аймар зодсон гэсэн ээж алхаж явж чадахгүй байгаа талаар хэлсэн. Би гэртээ байна аав Э тасраад унтчихсан байгаа учраас энэ хооронд ээжийн эд зүйлийг зөөе гэж хэлсэн. Би тухайн өдрөө оройтсон байсан болохоороо очиж чадаагүй санаа зовоод ээж Т- руу ярьсан чинь хамаатныхаа Ц- гэх хүний гэрт очсон талаар хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өвөө П-гийн гэрт очсон чинь ээж Т- байсан бөгөөд уруул нь хавдаж хөхөрсөн мөн гарын бугалга шуу хэсэг хөхөрсөн, явахдаа алцагнаад их удаан явж байсан. Ер нь манай аав Э нь байнга согтуу байдаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр ээж Т-ыг зоддог. Би 0-6 нас хүртлээ өвөө П-, эмээ А нарын асрамжинд байсан бөгөөд 6 наснаасаа хойш ээж Т- аав Э нарын асрамжинд очсон. Намайг ухаан орсноос хойш байнга аав Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ээж Т-ыг зодож дарамталдаг байсан. Намайг өсвөр насанд байхад байнга хараан зүхэж муу ал, чамайг алаад өлгөнө, нууна, шатаана, гэрээсээ хөөдөг байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар дүү Т бид 2-ыг гэрээсээ хөөж архи авчир гэж хэлэн гаргадаг байсан. Үүнээс болон ээж Т- болон дүү Т бид 3 сэтгэцийн маш их хямралтай байдаг байсан. Би аав Эоос хол амьдрахын тулд маш эрт буюу 20 насандаа тусдаа гарсан.

Энэ талаар 4-5 жилийн өмнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж байсан боловч одоо энэ талаар аав Э ярьж байнга дарамтлан ээж Т-ыг зодож дүү Т бид 2-ын тухайн үед өгч байсан мэдүүлгийг нэг бүрчлэн ярьж дарамталдаг. Үүнээс болон цагдаагийн болон бусад байгууллагад огт хандаж байгаагүй. Ээж Т-ыг аав Э гэрлэсэн цагаасаа эхлэн байнга зодож байсан. Энэ талаар ойр дотны бүх хүмүүс мэднэ.

2019 онд 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай дүү Т надад ээжийг цагаан сараар аав Э зодчихлоо гэж хэлж байсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 09-ний шөнө ээж Т- надруу залгахаар нь утсаа авсан чинь аав Э чинь намайг зодоод би гэрээсээ хөл нүцгэн тавчиктайгаа дээгүүрээ хувцасгүй гараад ирлээ. Ээж нь шууд ажил руугаа явлаа миний охин хувцас авчирч өгөөрэй гэж хэлсэн. Маргааш ээж Т-ын Хурд хороололд байрлах ажил дээр нь очсон чинь толгой нь маш их өвдөөд байна гэж хэлж байсан. Ил харагдах гэмтэл шархыг нь санахгүй байна. Ямар ч байсан ажил дээрээ гэртээ өмсдөг футболктой байсан. Би гэрээсээ өөрийнхөө хувцаснаас аваачиж өгч байсан. Үүнээс хойш зодуулсан талаараа 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлсэн. Ер нь бол миний ээж Т-ыг аав Э архи уух болгондоо их бага хэмжээгээр зоддог. Зодохдоо ямар нэгэн шалтгаангүй зоддог. Шалтгаан хэлэхээрээ цагдаагийн байгууллагад хандаж байсныг яриад тэр цагдааг чинь худалдаад авчихна гэж хэлдэг. Миний ээж Т- би тусдаа найз залуутайгаа амьдарч байсан болохоор санаа зовоод надад барагтай зүйлээ ярьдаггүй байсан. Би ээжийгээ аавд алуулчих байх гэж их айдаг.

Ээж Т- нь 20 гаруй жил аав Эын дарамтанд бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд байсан. Үүнээс болоод маш их бие нь өвддөг. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Манай ээж Т- жирэмсэн болсон байсан чинь зулбатал нь зодож байсан. Ээж Т- аавын дарамтанд байдаг болохоор айгаад цагдаагийн болон бусад байгууллагад хандаж байгаагүй. Манай ээжийг ажлаа хийж байхад очиж ална эсхүл ээж аавыг чинь гэртэй нь шатаана гэх мэтээр дарамталдаг. Ер нь манай аав аймаар хүчирхийлэгч хүн. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би аавыгаа амьдралдаа хэзээ ч харахыг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай ээж Ч над руу залгаад дүү Б бид 2 Эын гэрт байна чи ирж хоол цай идэхгүй юм уу гэж хэлэхээр нь би 16-17 цагийн орчим гэрт нь очиход ээж Ч, дүү Б 6 настай хүүгийнхээ хамт Э, Т- нар байсан. Э Б нар нэг шил 0,75 литрийн архи задалчихсан бараг дуусах гэж байсан бөгөөд хэн хэн нь нилээн согтуу байсан. Би гэрт нь суугаад хоол идэж байсан чинь ээж Ч 2 хүүхдээ архи уухаа боль гээд байхаар нь би ээж Чдаа та Бын хүүхдийг аваад гэртээ харьчих харин би хөөцөлдөх ажилтай, Б эндээ хоночихно биз гэж хэлсэн чинь ээж Ч Бын хүүхдийг аваад гарсан. Харин Б том өрөөнийх нь диван дээр унтсан. Ээж Ч явахаасаа өмнө Т-д хандан жижиг цаасан дээр бичсэн мэйл хаягийг шалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Т- манай гэрт компьютер байхгүй би мэдэхгүй гэж хэлснээс болон Э чи миний ээжийг жилдээ ганц орж ирж байхад нь муухай зан гаргалаа гэж хэлэн уурласан. Үүнээс болж Э Т- нар хэрэлдээд байхаар нь би явлаа гэж хэлэн гэрээс нь гарсан. Би гэрийнхээ түлхүүрийг мартсан болохоор буцаж орсон чинь хэрүүл үргэлжилж байсан бөгөөд Т- Э намайг зодлоо гэж хэлж байсан. Тэгтэл Т-ыг зогсож байхад Э нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-41/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.О-ийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр найз Т- руу залгаад ярьсан чинь Т- найз нь Эод 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр аймаар зодуулсан. Өчигдөр ганцаараа гудамжинд явж байгаад ухаан алдан уначихлаа эмнэлэг дээр ирээд дусал хийлгээд хэвтэж байгаа талаар хэлсэн. Үүнээс 2 хоногийн дараа манай гэрт Т- ирсэн чинь аль гарыг нь санахгүй байна нэг гарынх нь бугалга тохой хэсэг нь дотор талдаа их хөхөрсөн байсан.

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг Т- гэрт ирээд цагаан сарын буузнаас хийлцээд өгөөч гэж хэлэхээр нь би очсон. Намайг очиход Э согтуу байсан. Т- бид 2 хамт бууз хийх гээд гал тогооны өрөөнд байсан чинь Э Т-ыг янхан пизда гичий чи намайг цагдаад барьж өгч баривчлуулж байсан биз дээ гэж хэлэн загнаад байсан. Би аргаа барсандаа очоод Эоо найз нь байна шүү дээ одоо унтаж амар гэж хэлсэн чинь Т- руу энэ балиар хүүхэн шүү дээ намайг цагдаагийн байгууллагад өгч баривчлуулсан гэж хэлэхээр нь тайвшруулах гэсэн чинь намайг зайл пизда минь гэж хэлэхээр нь айсандаа том өрөөнд нь орсон. Миний араас Т- орж ирээд буузны сонгино хэрчих гэж байснаа чичрээд хэрчиж чадахгүй байсан. Тэгтэл Э хашгираад янхан банзлаар нь дуудаад байсан бөгөөд Т- Э дээр очихдоо барьж байсан заазуураа түмпэн доор нуусан. Хэсэг хугацааны дараа арай хийн Эыг архи өгч их согтоож байгаад унтуулсан. Түүний дараа Т-аас яагаад заазуураа нуусан талаар асуусан чинь Э нь согтууруулах ундаа хэрэглэчихээрээ хутга бариад дайраад байдаг болохоор дандаа нуудаг талаар ярьсан. Тухайн өдрөө гэртээ харьсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Т- нь найз нь Эод зодуулчихсан гэрээсээ өмссөн гаргадаг хөөгдөөд гарчихлаа би эмнэлэгт хэвтэх санаатай байгаа талаараа хэлж байсан. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т-ын ажил дээр гоо сайханд орох гээд очсон чинь Т- нь гоо сайхныхаа орон дээр нүүр нь хавдаж хавагначихсан ядруу биетэй хэвтэж байхаар нь юу босон талаар асуусан чинь Эод зодуулаад гэртээ харьж чадахгүй салон дээрээ 2-3 хонож байна үнэхээр хэцүү байгаа талаараа хэлсэн. Би Т-тай багын найзууд байгаа юм. 2006 оноос хойш Т-тай дотно найзлаж нөхөрлөсөн. Тэр үед л Т- манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ агсам зантай намайг байнга зоддог гэж хэлдэг. Энэ тухайгаа маш их хүнээс нуудаг. Хэзээ ч нөхөр Эыгоо архичин зоддог талаар надад болон Болортуяагаас өөр найз нартаа хэлдэггүй. Би хэзээ гэдгийг санахгүй байна манай гэрт 2 удаа 2 охиноо дагуулчихсан нөхөр агсам тавиад байхаар нь бид гурав зугатаагаад гараад ирсэн гэж хэлээд хонож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ц-гийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 22-ны оройн 20 цагийн орчим би гэртээ байсан чинь миний төрсөн эгч Аын охидууд болох Т- болон Т- нар нь та гэртээ байна уу бид хоёр очиж байгаа талаар хэлэхээр нь би гэртээ байгаа талаар хэлсэн. Удалгүй Т- 2 охины хамт мөн эгч Т-ынхаа хамт ирсэн. Тухайн үед Т- нь нүүр нь маш их хавдаж хөхөрсөн орж ирсэн бөгөөд цай ч уухгүй орон дээр хэвтчихсэн. Би цай уу гэж хэлсэн чинь цай ууж чадахгүй байна. Учир нь намайг нөхөр Э зодсон гэж хэлсэн. Т- манай гэрээс гарахдаа бараг явж чадахгүй алцаганаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 105-107/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-гийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр найз Т- надруу яриад би Хангай хотхонд аавынхаа гэрт ирчихсэн байгаа. Учир нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э намайг зодсон би гэрээсээ гарч чадахгүй байгаа нүүр ам аймаар болчихсон гэж хэлж байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа би ажлаа тараад Т-ын гоо сайханы салон дээр очсон чинь аль гарыг нь санахгүй байна нэг гарынх бугалга болон шуу хэсэг нил хөх эрээн болчихсон, нүүр уруул хэсэг нь хавагнаад хөхөрчихсөн байсан. Т- нь Э согтуудаа намайг зодоод уул нь дэргэд нь эгч Э байсан боловч намайг өмөөрөөгүй гэж хэлж байсан. Мөн зодуулснаасаа хойш гэртээ хариагүй талаараа хэлж байсан. Шалтгааныг нь би асуугаагүй учир нь Т-ын нөхөр Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байнга Т-ыг ямар нэгэн шалтгаангүй зодож цохидог.

Би 1982 онд анх Нийслэлийн 10 жилийн 2 дугаар сургуулийн 1 г ангид орсон цагаасаа Т-тай нийт 37 найзлаж байгаа. Түүнээс хойш бие биенийгээ мэднэ. Харин Этой Т- гэрлэснээс хойш мэднэ. Т- нь ажилсаг хөдөлмөрч амьдралын төлөө хүнд тусархуу хүн байгаа юм. Т-ын хувьд муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг найз нөхөд болон баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Харин Эын хувьд намайг мэдэх үеэс эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг мөн амьдралынх нь хугацаанд ажил хөдөлмөр хийж байхыг би хараагүй мэдэхгүй дандаа эхнэр Т-аар тэжээлгэдэг. Хааяа наймаа арилжаа хийдэг байсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ онгироо сагсуу, агсам зантай, Т-ыг байнга дарамталдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т-ыг хаана ч байсан хамаагүй цохидог.

Т- надтай 7 хоног бүр найзын журмаар ярихдаа Эод зодуулсан талаараа л ярьдаг. Надаас өөр хүнд бараг гэр бүлийнхээ амьдралын талаар яриад байдаггүй. Миний мэдэхээр 2019 оны 03 дугаар сард эмэгтэйчүүдийн баяр өнгөрсний дараа надруу Эод аймаар зодууллаа. Миний зүүн талын хавирга өвдөөд зүүн тал хэсгээрээ хэвтэж болохгүй байгаа талаар хэлэхээр нь би манай эгч Болормаа Чингэлтэй дүүргийн рентгений эмч болохоор очоод зургаа авахуулчих гэж хэлсэн. Тэгтэл Т- үзүүлэхгүй явсаар байгаад 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хавирга нь эдгэхгүй болохоор эгч дээр рентген зургаа авахуулсан байсан. Мөн цагаан сарын баярын дараа 2019 оны 02 дугаар сарын эхээр намайг нэг удаа утсаар ярьсан чинь Т- намайг Э зодоод охин Т бид 2 гэрээсээ шөнө хөөгдөөд зугтан гарсан. Тэгээд одоо гэртээ харьж чадахгүй салон дээрээ амьдарч байгаа талаар хэлсэн. Мөн Т- нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай эгч Болормаа дээр очиж аарцаг ясны зургийг авахуулсан. Ер нь Э нь байнга Т- болон 2 охиноо хэл амаар доромжилон, зодож гэрээс хөөсөн явдал олон. Т- гэртээ хэзээ ч ил ир үзүүртэй хутга, шөвөг тавьдаггүй дандаа нуудаг. Учир нь Э хутга шөвөг бариад дандаа ална гэж заналхийлдэг талаар надад хэд хэдэн удаа хэлж байсан. Э нь эрүүл үедээ Т-ыг ханиа хайраа гээд байдаг мөртлөө архи уухаараа араатан шиг болдог. Архи уух нь 7 хоногт 2-3 удаа. Гэрлэсэн цагаасаа хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 108-110/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9296 тоот:

1. П.Т-ын биед тархи доргилт, дээд, доод уруул, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 46/,

 

- Хохирогч П.Т-ын зодуулсан үеийн гэрэл зургууд /хх-н 52-54/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69/, 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийт 4 удаа буюу байнга Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 19б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Т-, охин Э.Т- нартай харгис хэрцгий харьцаж, догшин авирлан зодсон, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 19б тоот гэртээ эхнэр П.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эын “...Ээжийгээ гэрээс гараад явахаар нь миний уур их хүрч эхнэр Т-ын зүүн талын хацар хэсэг рүү нь баруун гараараа алгадаж зүүн ташаа хэсэг рүү нь баруун хөлөөрөө тийрсэн. Тухайн үед Т- миний яг өөдөөс хараад зогсож байсан.

П.Т-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг дээрхи хэлсэн шалтгаануудын улмаас эхнэрээ зодож учруулсан.

...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой ...би Т- чамаас болж миний ээж явсан гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү алгадаж, өшиглөснөө санаж байна.

...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Т- ажилдаа явсан мөртлөө утсаа авахгүй байхаар би удаа дараа залгасан боловч аваагүй. Ямар нэгэн холбоо барихгүй байсаар байгаад шөнийн 04 цагийн орчим нилээн согтуу ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Үүнээс болон би хардаж хэрүүл маргаан болсон бөгөөд Т- нь гэрийн үүд хэсэгт зогсож надтай би танай дүүгийн бааранд очиж ажлынхантайгаа суусан. Дүүгээсээ асуугаарай гэж хэлчихээд гараад явсан. Үүнээс хойш Т- нь 5 хоног гэртээ ирээгүй.

2019 оны 01 дүгээр сард манай эхнэр Т- нь А нэртэй эмнэлэгт надаас нууцаар хэвтсэн байсан. Би эмнэлэгт хэвтсэн талаар охин Тээс сонсоод 4 хоногийн дараа / он сарыг нь санахгүй байна/ очиж хамт эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед би архи олон хоногоор уусан байсан болохоор хордлогоо тайлуулсан.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэртэйгээ маргалдаад эхнэр Т-ынхаа эрх чөлөөнд халдсан нь үнэн. ...Би эхнэр Т-тай маргалдан муудалцаж цохиж байх үед охин Т дундуур орж ирсэн нь үнэн. Тухайн үед охин Т ааваа та болиоч би охин чинь байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед би гэнэт ухааран цочролд орон эхнэр Т- руу дайрч байсан үйлдлээ зогсоосон. Охин Тдээ гар хүрээгүй. Тэр үед эхнэр Т- охин Тийг аваад гараад явсан. Үүний дараа би эхнэр охин 2-оосоо эвлэрч уучлалт гуйсан.

2019 оны 7 дугаар сарын 22-нд намайг эхнэр Т-ыг зодсоноос хойш Т- ирэхгүй, гар утсаа авахгүй миний дугаарыг блоколчихсон болохоор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Т- нь мессеж хэд хэдэн удаа явуулсан боловч юу гэсэн утгатай мессеж явуулсан болохыг би санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Т-ын “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ... би өөрийн түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод гэртээ орсон чинь нөхөр Э шууд босож ирэн миний толгой үснээс зулгаагаад хэвлий хэсэг рүү 2-3 удаа нүцгэн хөлөөрөө тийрсэн. ...хадам ээж Чулуунбадам гараад явчихсан. Э нь намайг үсдэж газар унагасан. Би газарт баруун талаараа хажуулдан унасан чинь зүүн гар, хүзүү, шүд толгой, гуя хэсэг рүү гараараа удаа дараа цохисон. Намайг зодуулж байхад унтлагын өрөөнд хэнч байгаагүй. Харин зочны өрөөнд эгч Э мөн Б нь согтоод унтчихсан байсан.

Би аллаа болиоч гэх мэтээр хашгирсан чинь Э орж ирэн боль гэж хэлтэл Э түлхэж өрөөнөөс гаргасан. Үүнээс хойш намайг 15 минут орчим зодсон. Миний зүүн тал руу цохиж байсан бөгөөд би 2 гараараа толгойгоо хамгаалсан чинь үснээс зулгааж байгаад газартай хавсаран цохисон. Мөн нүцгэн хөлөөрөө миний аарцаг хэсэг рүү хэд хэдэн удаа жийсэн. Э гаднаас орж ирэн намайг аваад гарах гэсэн чинь би газраас толгой эргэн босож чадахгүй байсан чинь миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон.

...Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам зантай. Байнга агсам тавьж зоддог. 7 хоногт манай нөхөр Э 2-3 удаа архи согтууруулах ундаа уудаг. Ер нь архи уусан үедээ намайг ямар нэгэн шалтгаан байхгүй зоддог. Намайг уг нь байнга зоддог, гэхдээ би 2014 онд 1 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан.

2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Э нь ямар ч шалтгаангүй намайг гаднаас согтуу орж ирээд зодсон. Салгах гэж дундуур орсон чинь Э миний охиныг үсдээд газар унагаж дээрээс нь өшиглөсөн.

2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын эмэгтэйчүүд мартын баяр тэмдэглэхээр нь Эын дүү Б-ын бааранд ажлынхаа хүүхнүүдийг дагуулан очсон. Би архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй 02:30 цагийн орчим гэртээ орсон чинь нөхөр Э хаагуур янхандаад ирж байгаа юм бэ гэж хэлэн намайг үсдэж тийрэн зодсон.

Намайг зодож сэтгэл санааны дарамт учруулахаас гадна, миний 2 охин болон Энхжин, Т нарыг бага байхаас нь эхлэн шөнө үдэш хамаагүй архинд явуулна, мөн зодож цохино, гэрээсээ хөөж өвлийн хүйтэнд өмссөн хувцастай нь гаргаөдаг. Би 26 жил Эын хүчирхийлэл дунд байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Т-ийн “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шөнө ээж Т- бид 2 гэртээ байсан чинь аав Э гаднаас согтуу орж ирэн ямар нэгэн шалтгаангүй ээж Т-ыг зодсон. Би өөрийнхөө өрөөнд байсан чинь ээж, аав нарын хашгирах чимээ гарахаар нь өрөөнөөс гарсан чинь том өрөөнд ээж Т-ыг аав Э үсдэж даран доороо хийчихсэн дээрээс нь оймстой хөлөөрөө дэвсэж байсан. 4-5 жилийн өмнө ээж Т-ыг болон эгч Энхжинг зодоод байхаар нь би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гүйж ирэн дуудлага өгсөн бөгөөд миний өгсөн дуудлагын дагуу Э нь 3 хоног баривчлах байранд байсан. Намайг ухаан орсон цагаас эхлэн манай аав Э архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж ээж Т- болон эгч Энхжин бид хоёрыг зоддог байсан. Үүнээс болон би хичээлдээ явж чадахгүй тохиолдол байдаг байсан. Аав Э өглөө хүртэл агсам тавьдаг байсан бөгөөд шөнийн цагаар эгч, ээж бид гурвыг архи согтууруулах ундааны зүйл олж ир гэж хэлэн хөөж гаргадаг байсан. Намайг хар багаас болон одоо хүртэл гэрээс хөөдөг. Үүнээс болон эгч Энхжин гэрээсээ дайжаад тусдаа гарсан. Би 2018 оны 9 дүгээр сараас эхлэн 1 дэх өдрөөс 3 дахь өдөр хүртэл сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Харин үлдсэн 4 хоногийг там шиг гэртээ өнгөрөөдөг байсан. Ээж Т-ыг суусан цагаасаа эхлэн зоддог. Мөн эгч Энхжин бид хоёрыг толгойтой үснээс үсдэж чирч байгаад газар унаган дээрээс өшиглөн жийдэг. Сүүлдээ бараг аав зодох ёстой юм шиг зодуулдаг. Үнэхээр аймар хүн. Аав Эоос болон ээж Т-, эгч Энхжин бид 3 сэтгэлийн байнга шаналалтай байсан. 4-5 жилийн өмнө ээж Т- ганц удаа цагдаагийн байгууллагад хандсан. Үүнээс болон аав Э байнга заналхийлэх болсон.

2019 оны 3 дугаар сарын 09-ний шөнө би сургуулийнхаа дотуур байранд байсан чинь ээж Т- над руу аав чинь зодчихлоо ээж нь нүцгэн гэрээсээ гараад ирсэн эгч рүү чинь утасдаж хувцас авчруулахаар боллоо гэж хэлж байсан. Манай ээж Т- аав Эод зодуулсаар байгаад толгой, зүрх маш их өвддөг болсон. Байнга толгой зүрхний эм хэрэглэдэг.

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гадуур явж байгаад гэртээ харихаар явж байсан чинь ээж Т- над руу залгаад миний охин хурдан хүрээд ирээч ээжийг нь аав чинь зодчихлоо дэлгүүрт хүлээж байна гэхээр нь би очсон чинь ээж байсан бөгөөд ээжийн уруул хавдчихсан ярьж чадахгүй, нүүр нь хавдсан, алцагнаад алхаж чадахгүй байсан. Маргааш нь ээж Т- орноосоо босож чадахгүй байсан бөгөөд аав Э ээжийн 94936688 дугаартай утас руу хаалгаа тайл танай гэрийг чинь шатаана гэх мэтээр дарамталсан захиа явуулаад байсан. Манай аав Э нь үнэхээр аймар хүчирхийлэгч хүн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Т-, эгч Энхжин, бид гурав руу байнга хутга барьж ална гэж дайрдаг. Хутгаа ардаа барьчихсан эсхүл дэрэн доогуураа хийчихсэн байдаг. Манай ээж Т- жирэмсэн болсон байсан чинь зулбатал нь зодож байсан. Ээж Т- аавын дарамтанд байдаг болохоороо айгаад цагдаагийн болон бусад байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Э-гийн “...2019 оны 7 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчим ээж Т- надруу залгаад миний охин гэрт хүрээд ирээч ээжийг нь аав чинь аймаар зодчихлоо гэж хэлэн бараг ярьж чадахгүй байсан. Би санаа зовоод дүү Т рүү залгасан чинь аав Э ээж Түвшижаргалыг аймар зодсон гэсэн ээж алхаж явж чадахгүй байгаа талаар хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өвөө П-гийн гэрт очсон чинь ээж Т- байсан бөгөөд уруул нь хавдаж хөхөрсөн мөн гарын бугалга шуу хэсэг хөхөрсөн, явахдаа алцагнаад их удаан явж байсан. Ер нь манай аав Э нь байнга согтуу байдаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр ээж Т-ыг зоддог. Намайг ухаан орсноос хойш байнга аав Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ээж Т-ыг зодож дарамталдаг байсан. Намайг өсвөр насанд байхад байнга хараан зүхэж муу ал, чамайг алаад өлгөнө, нууна, шатаана гэж гэрээсээ хөөдөг байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар дүү Т бид 2-ыг гэрээсээ хөөж архи авчир гэж хэлэн гаргадаг байсан. Үүнээс болж ээж Т- болон дүү Т бид 3 сэтгэцийн маш их хямралтай байдаг байсан. Би аав Эоос хол амьдрахын тулд маш эрт буюу 20 насандаа тусдаа гарсан.

Ээж Т-ыг аав Э гэрлэсэн цагаасаа эхлэн байнга зодож байсан.

2019 онд 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай дүү Т надад ээжийг цагаан сараар аав Э зодчихлоо гэж хэлж байсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 09-ний шөнө ээж Т- надруу залгахаар нь утсаа авсан чинь аав Э чинь намайг зодоод би гэрээсээ хөл нүцгэн тавчиктайгаа дээгүүрээ хувцасгүй гараад ирлээ. Ээж нь шууд ажил руугаа явлаа миний охин хувцас авчирч өгөөрэй гэж хэлсэн. Маргааш ээж Т-ын Хурд хороололд байрлах ажил дээр нь очсон чинь толгой нь маш их өвдөөд байна гэж хэлж байсан. Ер нь бол миний ээж Т-ыг аав Э архи уух болгондоо их бага хэмжээгээр зоддог. Би ээжийгээ аавд алуулчих байх гэж их айдаг.

Ээж Т- нь 20 гаруй жил аав Эын дарамтанд бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд байсан. Манай ээж Т- жирэмсэн болсон байсан чинь зулбатал нь зодож байсан. Манай ээжийг ажлаа хийж байхад очиж ална эсхүл ээж аавыг чинь гэртэй нь шатаана гэх мэтээр дарамталдаг. Ер нь манай аав аймаар хүчирхийлэгч хүн. Би аавыгаа амьдралдаа хэзээ ч харахыг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Эын “...Т-ыг зогсож байхад Э нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.О-ийн “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр найз Т- руу залгаад ярьсан чинь Т- найз нь Эод 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр аймаар зодуулсан. Өчигдөр ганцаараа гудамжинд явж байгаад ухаан алдан уначихлаа эмнэлэг дээр ирээд дусал хийлгээд хэвтэж байгаа талаар хэлсэн. Үүнээс 2 хоногийн дараа манай гэрт Т- ирсэн чинь аль гарыг нь санахгүй байна нэг гарынх нь бугалга тохой хэсэг нь дотор талдаа их хөхөрсөн байсан.

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг Т- гэрт ирээд цагаан сарын буузнаас хийлцээд өгөөч гэж хэлэхээр нь би очсон. Намайг очиход Э согтуу байсан. ...Т-аас яагаад заазуураа нуусан талаар асуусан чинь Э нь согтууруулах ундаа хэрэглэчихээрээ хутга бариад дайраад байдаг болохоор дандаа нуудаг талаар ярьсан.

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т-ын ажил дээр гоо сайханд орох гээд очсон чинь Т- нь гоо сайхныхаа орон дээр нүүр нь хавдаж хавагначихсан ядруу биетэй хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь Эод зодуулаад гэртээ харьж чадахгүй салон дээрээ 2-3 хонож байна үнэхээр хэцүү байгаа талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Ц-гийн “...2019 оны 7 дугаар сарын 22-ны оройн 20 цагийн орчим би гэртээ байсан чинь миний төрсөн эгч Аын охидууд болох Т- болон Т- нар нь та гэртээ байна уу бид хоёр очиж байгаа талаар хэлэхээр нь би гэртээ байгаа талаар хэлсэн. Удалгүй Т- 2 охины хамт мөн эгч Т-ынхаа хамт ирсэн. Тухайн үед Т- нь нүүр нь мах их хавдаж хөхөрсөн орж ирсэн бөгөөд цай ч уухгүй орон дээр хэвтчихсэн. Би цай уу гэж хэлсэн чинь цай ууж чадахгүй байна. Учир нь намайг нөхөр Э зодсон гэж хэлсэн. Т- манай гэрээс гарахдаа бараг явж чадахгүй алцаганаад гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-гийн “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр найз Т- надруу яриад би Хангай хотхонд аавынхаа гэрт ирчихсэн байгаа. Учир нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э намайг зодсон би гэрээсээ гарч чадахгүй байгаа нүүр ам аймаар болчихсон гэж хэлж байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа би ажлаа тараад Т-ын гоо сайханы салон дээр очсон чинь аль гарыг нь санахгүй байна нэг гарынх бугалга болон шуу хэсэг нил хөх эрээн болчихсон, нүүр уруул хэсэг нь хавагнаад хөхөрчихсөн байсан. ...Т-ын нөхөр Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байнга Т-ыг ямар нэгэн шалтгаангүй зодож цохидог.

...Эын хувьд намайг мэдэх үеэс эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг мөн амьдралынх нь хугацаанд ажил хөдөлмөр хийж байхыг би хараагүй мэдэхгүй дандаа эхнэр Т-аар тэжээлгэдэг. Хааяа наймаа арилжаа хийдэг байсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ онгироо сагсуу, агсам зантай, Т-ыг байнга дарамталдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т-ыг хаана ч байсан хамаагүй цохидог.

Т- надтай 7 хоног бүр найзын журмаар ярихдаа Эод зодуулсан талаараа л ярьдаг. 2019 оны 03 дугаар сард эмэгтэйчүүдийн баяр өнгөрсний дараа надруу Эод аймаар зодууллаа. Миний зүүн талын хавирга өвдөөд зүүн тал хэсгээрээ хэвтэж болохгүй байгаа талаар хэлэхээр нь би манай эгч Болормаа Чингэлтэй дүүргийн рентгений эмч болохоор очоод зургаа авахуулчих гэж хэлсэн. Тэгтэл Т- үзүүлэхгүй явсаар байгаад 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хавирга нь эдгэхгүй болохоор эгч дээр рентген зургаа авахуулсан байсан. ...2019 оны 02 дугаар сарын эхээр намайг нэг удаа утсаар ярьсан чинь Т- намайг Э зодоод охин Т бид 2 гэрээсээ шөнө хөөгдөөд зугтан гарсан. Тэгээд одоо гэртээ харьж чадахгүй салон дээрээ амьдарч байгаа талаар хэлсэн.

...Э нь байнга Т- болон 2 охиноо хэл амаар доромжилон, зодож гэрээс хөөсөн явдал олон. Т- гэртээ хэзээ ч ил ир үзүүртэй хутга, шөвөг тавьдаггүй дандаа нуудаг. Учир нь Э хутга шөвөг бариад дандаа ална гэж заналхийлдэг талаар надад хэд хэдэн удаа хэлж байсан. Гэрэлсэн цагаасаа хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9296 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн нотлох баримтгүй учир гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй гэх үндэслэлээр гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх санал гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч П.Т-, гэрч Э.Э-г, гэрч А.О-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийт 4 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон талаар нотлогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэх ойлголт нь 3 ба түүнээс дээш удаа зодсон байхыг ойлгодог эрх зүйн шинжлэх ухааны ойлголт бөгөөд гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй тогтвортой байгаа нөхцөлд заавал давхар нотлож нэмэлт нотлох баримт шаардлагагүй юм. Иймд өмгөөлөгчийн гаргасан санал нь хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй байх тул хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч П.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч П.Т-, Э.Т- нар нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй байх тул тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгээд нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан ба үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 /долоон/ сарыг хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 /найман/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Эын үйлдэлд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 7 /долоон/ сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 /найман/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ