Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0098

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,

хохирогч Ц ХХК-ийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

хохирогч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Би центрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК-н барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн, кассын нярваар ажиллаж байхдаа барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд үйлчлүүлэгчийн мэдээллийг зохиож бичих, үйлчлүүлэгчийн барьцаалсан эд зүйлийг өөр нэрээр дахин барьцаалсан мэт баримт үйлдэх, барьцаалсан эд хөрөнгийг өөр газарт давхар барьцаалах зэрэг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Ц ХХК-д 7.070.000 төгрөг, иргэн Б.Тд 368.000 төгрөг нийт 7.438.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т- мэдүүлэхдээ:

“...Ээмэгний хохирол төлөгдсөн, Хөөргөө иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Аын өгсөн:

“...2016 оны 3 сард Үнэгүй.мн сайт дээрээс зарын дагуу Цд анкет бөглөж бэлэн мөнгөний нярав, зээлийн эдийн засагч гэсэн албан тушаал дээр анх ажилд орсон. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа аваад 6-р сарын 23-ны өдөр ажилдаа ортол манай захирал Энхбат, түүний эхнэр С нь надад цаасан дээр хүмүүсийн нэрийн жагсаалт үзүүүлээд хугацаа хэтэрсэн бараа, хуурамч эд зүйл авсан гэсэн жагсаалт гаргаад энэ учирсан хохирлыг төлж барагдуулна гарын үсгээ зур гэж байсан. Тэгэхээр нь би хуурамч эд зүйл, бараа авснаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг төлж барагдуулна гэж захиралд хэлж зээлийн гэрээ байгуулъя гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед надад төлж барагдуулах мөнгө байхгүй байсан учир намайг захирал цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан.

Би 12 ширхэг монетан ээмэг, бөгж, гинж, мөн 2 хөөрөг байгаа түүнийг хуурамч гээд байсан. Гэхдээ тэр 2 хөөрөг хуурамч биш. Манай захирал өөрөө мэдэж байгаа. Би уг эд зүйлүүдээс 1,250,000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн. Түүнийг Донторын Г- гэх эмэгтэйн хөөрөг, бөгж надад өгөхөөр нь би барьцаалж тэр мөнгийг нь өөртөө хэрэглэсэн юм. Гэхдээ тэр эд зүйл нь хуурамч биш, түүнээс бусад Цаас гаргасан хохирлыг би бүгдийг нь өөртөө аваагүй. Би тухайн үед уг эд зүйлүүдийг хуурамч гэдгийг нь мэдээгүй. Заримдаа шалгаад заримдаа үнэхээр жинхэнэ гэж харагдах зүйлийг шалгалгүйгээр шууд авдаг юм.

Би Цд 2016 оны 4-р сард зээлийн мэргэжилтнээр ажилд орж байсан. Ажилд орсноос хойш нэг сар орчимын дараагаас зээлийн мэргэжилтэн, кассын нярав гэх ажлыг хавсран хийж гүйцэтгэж эхэлсэн. Үүнээс өөр байгууллагад ажиллаж байгаагүй. Би Цд ороод 2016 оны 5-р сараас эхэлж ломбарданд ажиллаж эхэлсэн. Ажил эхэлснээс эхний долоо хоногт нь бол ямар нэгэн багаж, бодисгүй ажилласан. 7 хоногийн дараагаас бодистой болсон. Би сорьцгүй орж ирсэн эд зүйлсийг бодисоор шалгадаг байсан. Сорьцтой эд зүйлсийг шалгахгүйгээр авдаг байсан. Бүх эд зүйлсийг заавал шалгаж авна гэсэн заавар, ажил үүргийн хувиарьт байхгүй. Тухайн үедээ дусааж шалгах зүйлсээ шалгаж авна, сорьцтой эд зүйлсийг шалгахгүй авах боломжтой. Ер нь өөрийнхөө дотоод итгэл мэдрэмжээр л эд зүйлсийг авдаг байсан. Би Г-ийг зүс таних төдий хүн. Г- гэх хүн нь надаас нэхэмжилж байгаа Шүрэн толгойтой эртний хаш хөөрөг, Даваа толгойтой хаш хөөрөг, 5,5 гр 999 сорьцтой хээтэй кольцо бөгж 1,8 грамм жинтэй навчин хэлбэртэй ээмэг нэг нь эвдэрхий зэрэг эд зүйл Цд байгаа. Монетон ээмэг өрөөсөн /кольцо/. Энэ ээмгийг би сайн мэдэхгүй байна ажил дээр байгаа байх гэж бодож байна. Монетон 4,7 грамм хуримын бөгж Цд байгаа. Шинэ цагийн мөнгөн аяга хээтэй. Энэ аягыг би сайн мэдэхгүй байна. 5 ширхэг цувсан церконтой 5,85 сорьцтой монетон ээмэг энэ ээмгийг би Сайн ломбарданд барьцаанд тавьсан ба авч чадаагүй байж байгаад алдсан байгаа. Шар шувуутай монетон бөгж. Энэ бөгжийг ажлынхаа хүнд 172,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өгч чадалгүй үрээд дуусгасан.

Г- нь тухайн үед эд зүйлсээ манай ломбарданд тавьсан байсан ба надад мөнгө хэрэг болохоор нь Г-ийн барьцаанд тавьсан байсан өрөөсөн ээмгийг Сайн ломбарданд барьцаанд тавьж байсан ба дараа нь эргүүлээд хийчихнэ гэж бодож тавьсан. М овогтой А-гийн тавьсан очиртой алтан бөгж, Бямбажав овогтой Солонгын тавьсан циркон унжпагатай монетон ээмэг талсттай монетон ээмэг, холбоостой монетон хүзүүний гинж, С овогтой Цийн тавьсан цирконон шигггээтэй хатгадаг монетон ээмэг, циркон шигтгээтэй гарын гинж, С овогтой Юын тавьсан циркон шигтгээтэй монетон ээмэг, талсттай монетон ээмэг, талсттай монетон хүзүүний гинж, Б овогтой Нарансондорын тавьсан 1-С-200 маркийн гар утас Дээрхи хүмүүсийн үнэт эдлэлүүд нь сорьцтой байсан. А-гийн тавьсан алтан бөгжийг нь би шалгаагүй авсан. LG-200 гар утас нь ажиллагаатай байсан. Дээрхи 5 хүний хувьд би араас нь явсан, утсаар нь залгасан боловч олж чадаагүй юм. Дээрхээс бусад 14 баримтанд дурдагдсан эд зүйлсийг би өөрөө хариуцаж хохирлыг төлж барагдуулна. Эдгээр зүйлсийг би таньдаг хүндээ гаргасан, мөн өөрөө овог нэр хаяг зохиож баримт үйлдэж хийгээд мөнгийг нь өөртөө ашигласан юм. Би барьцааны эд зүйлсийг нь дэлгүүрээс хямдхан зүйл худалдаж аваад хийчихдэг байсан. Дээрхи зүйлсүүд нь үнэт эдлэл биш хуурамч дуураймал зүйлс юм. Яг тэр дэлгүүрээс гэсэн юм байхгүй хаанаас ч хамаагүй л авдаг байсан. Хуурамч эд зүйлс ашиглан Цаас мөнгө гаргаж өөртөө ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа өөрийн учруулсан хохирлоо төлж барагдуулна.

Би 5 ширхэг цувсан циркон шигтгээтэй монетан ээмгийг Сайн ломбарданд барьцаанд тавьсан. Үүнээс мөнгөн аягыг огт барьцаанд аваагүй өмнө нь надад барьцаанд тавьсны дараа хүүхэд нь ирээд надтай эд зүйлсийг падаантай тулгаж авч байсан. Би Д.Г-ийн зөвшөөрлийн дагуу шар шувуутай бөгжийг 172,500 төгрөгөөр бусдад зарсан боловч надад мөнгөө удааж байж өгсөн юм. Б.Т-ийн Чүнчигноров Алтан нуухтай, Шүрэн толгойтой хөөргийг барьцаанд авсан асуудал байгаа бөгөөд үүнээс Навчин хэлбэртэй алтан ээмгийг Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганхарцага” нэртэй ломбарданд түр барьцаанд тавьчихсан одоог хүртэл сунгаад явж байгаа. Би эд зүйлсийг актаар хүлээлцсэн бөгөөд тэр үед С болон захирал нар 5.0 сая орчим төгрөгийн өр гарсан гэж надад хэлсэн. Надад дутаасан эд зүйл байхгүй харин хохирлын үнэлгээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан. Наранхүүгийн барьцаалсан үнэт эдлэлийн зарим хэсгийг сольсон асуудал байхгүй. Би нийт хэдий хэмжээний хуурамч эд зүйл барьцаанд авснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 98-100, 167-172, 191-194/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч байгууллагын төлөөлөгч Т.С мэдүүлэхдээ:

“...Манай “Ц” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар бэлэн мөнгөний няраваар ажиллаж байсан Д.А нь үйлчлүүлэгчдээс удаа дараа хуурамч эд зүйл болон чанарын шаардлага хангахгүй гэмтэлтэй гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлийг удаа дараа барьцаанд авч байгууллагад хохирол учруулсан болохыг байгууллага 2017 оны 5 дугаар сард мэдсэн. Учир нь Д.А 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад оронд нь миний бие Д.Аын ажлыг хүлээж авсан, би ажлаа аваад үйлчлүүлэгч нарын барьцаанд тавиад хугацаа нь дууссан эд зүйлүүдийг шалгаж үзтэл доорхи зөрчил илэрсэн.

Алт монетон гэх эдлэлүүдийг нь үнэт эдлэл шалгадаг тусгай зориулалтын уусмал болон чулуунд үрж үзэхэд хуурамч буюу ямарч үнэ хүрэхгүй төмөр эдлэлүүд байсан. Мөн айфоне маркийн гар утас нь ашиглагдах боломжгүй, ЛЖ маркийн гар утас нь эвдэрхий элэгдэж муудсан үнэ хүрэхгүй байдалтай байсан ба ченжээс асуухад эдгээр гар утсууд нь 20,000 төгрөг ч хүрэхгүй юм байна гэсэн тул Д.Аыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ирэхэд нь манай захирал түүнтэй уулзаад учрыг асуухад Д.А нь дээрх эд зүйлсийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ гараар бичиж өгсөн.

Баримтан дээрх бичгийн хэвийг харахад Д.Аын өөрийн бичигтэй адил төстэй байгаа ба дийлэнх баримтыг хуурамчаар үйлдэж мөнгийг нь хувьдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй бөгөөд баримтанд дурьдсан нэр бүхий хүмүүсийн утасны дугаар луу залгахаар тухайн дугаар нь ашиглалтанд байхгүй буюу холбогдох боломжгүй, эсвэл тэр дугаар дээр ийм нэртэй хүн байхгүй гээд байгаа болно. Харин Д.Г- гэдэг хүн манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаанд тавьсан гэх эд зүйлээ авах гэтэл энэ иргэний барьцаанд тавьсан 4 төрлийн эд зүйлээс 2 төрлийн эд зүйл нь огт байхгүй байсан ба Г- нь Аыг таньдаг тул өөрөө уулзаж байж асуудлыг шийдье гэсэн.

Байгууллага анх ажилд авахдаа Ааар өөрөөр нь хуурамч болон жинхэнэ эд зүйл ялгаж таних эсэхийг шалгуулахад тэр үед А эд зүйлийг хараад шууд ялгаж таньж чадаж байсан ба урд нь “Т” ББСБ-д ажиллаж байсан гэсэн болохоор нилээн туршлагатай байдал анзаарагдсан тул байгууллага их итгэж байсан. Тийм болохоор А санаатай ийм үйлдэл хийсэн гэж бид үзэж байна. А бэлэн мөнгө хариуцна, барьцааны эд зүйлсийг үнэлж авна, үнэлж авсан эд зүйлээ хариуцна, үнэлж авахдаа барьцаат зээлийн үйл ажиллагааны журмын дагуу байгууллагаас тогтоосон журмаа баримтлах ёстой. Манай гүйцэтгэх захирал Энхтунгалаг 15 хоног тутамд орсон болон гарсан мөнгөний хэмжээг шалгаж үздэг байснаас биш Аын хариуцаж барьцаанд авч байгаа эд зүйлийг шалгадаггүй юм, А бэлэн мөнгөний няравын хувьд ажил үүргийн хуваарийн дагуу өөрөө хариуцдаг байсан. Үнэт эдлэлийг граммаар нь тооцно, гар утас болон электрон барааг зах зээлийн үнээс хамаарч хэлбэлзэлтэй үнэлж авдаг. Иргэн Д.Г-ээс 2017 оны 12 дугаар сарын 10-нд барьцаанд 4 төрлийн эд зүйл авснаас навчтай алтан ээмгийг нь 2017 оны 4 дүгээр сарын 15-нд иргэн Б.Т-ийн нэрээр 2 төрлийн эд зүйл авсан баримтан дээр нэмж бичсэн байдаг буюу Д.Г-ийн дээрх ээмгийг Б.Т- болон Ж.Саранцэцэгийн нэрээр нэмж барьцаанд тавьсан байсан. А манайд ажиллаж байхдаа барьцаанд авсан байсан хуурамч эд зүйлүүдийн баримтуудыг манай байгууллага шалгаад баримтанд тэмдэглэгдсэн утасны дугаараар нь холбогдож манай байгууллагад эд зүйлээ тавьсан эсэхийг давхар шалгаж тодруулах гэхээр баримтанд тэмдэглэгдсэн дугаарууд нь голдуу ашиглалтанд байхгүй, холбогдох боломжгүй байгаад байгаа юм. Мөн нэг дугаарын эзэмшигчтэй нь бид холбогдсон боловч тэр хүн болохоор баримтан дээрх регистрийн дугаарыг миний дугаар мөн байна, гэхдээ би танай байгууллагад ямар ч эд зүйл барьцаанд тавьж байгаагүй гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр А хуурамч баримт бүрдүүлж зарим нэг хүмүүсийн овог нэр, регистрийн дугаарыг ашигласан байна. Хамгийн сүүлд 2017 оны 8-р сарын 29-ний өдөр манай байгууллага дээр Наранхүү гэдэг хүн ирж уулзаж гомдол гаргасан. Учир нь энэ иргэн 2017 оны 01-р сарын 11-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт монетон гинж, бөгж зэргийг барьцаанд тавьсан, гэтэл танай ажилтан А миний монетон гинжний түгжээг сольж, мөн сувдан шигтгээтэй монетон бөгжинд засвар оруулж 4,1 гр байсан бөгжийг 3,9 гр болгож өөрчилсөн байна, иймд намайг хохиролгүй болгож өг гэсэн. Маш гомдолтой байна, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

С овогтой Ц _... гэсэн регистрийн дугаартай 94548404 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь нарийн хүзүүний гинж, дугуй хэлбэрийн кулонтой хамт 510,000 төгрөгөнд тавьсан байсан. Энэ гинж кулон нь монет биш хуурамч эд зүйл байсан. Үүнээс болж байгууллагад 545,700 төгрөгийн хохирол учирсан.

Өвгөнлам овогтой Оюунчимэг РД:ЕЙ63091206 гэсэн энэ хүн нь чүнчигноров хөөрөг 1 сая төгрөгөнд тавьсан байсан. Энэ хөөрөг нь байхгүй барьцааны зүйлгүй байсан. Энэ нь хүүтэйгээ 1,050,000 төгрөгийн хохирол учирсан.

Ламба овогтой Баярмаа _... утасны дугаар 88712374. Энэ хүн нь церконон шигтгээтэй монетон ээмэг 150,000 төгрөгөнд тавьсан байгаа. Хохирол нь хүүтэйгээ 160,500 төгрөг болсон. Барьцааны зүйл нь хуурамч.

С овогтой Ц _... гэсэн регистрийн дугаартай 94548404 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь церкон шигтгээтэй хатгадаг монетон ээмэг, церкон шигтгээтэй монетон гинж 200,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 214,000 төгрөг болсон. Барьцааны зүйл нь хуурамч.

С овогтой Ю _... гэсэн регистрийн дугаартай 88849906 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь церкон шигтгээтэй унждаг монетон ээмэг, талсттай монетон ээмэг, церкон шигтгээтэй монетон гарын гинж, церкон шигтгээтэй монетон хүзүүний гинж 350,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 374,000 төгрөг болсон. Барьцааны зүйл нь хуурамч.

Донтор овогтой Г- _... гэсэн регистрийн дугаартай 99991266 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь навчтай алтан ээмэг 1 хос эвдэрхий, нэг ширхэг монетон ээмэг өрөөсөн, монетон хуримын бөгж, хаш биетэй, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг зэргийг 1,500,000 төгрөгөнд тавьсан байсан ба хөөрөг хуримын бөгж хоёр нь байхгүй. Үүнээс учирсан хохирол нь 1,575,000 төгрөг. Барьцааны зүйл нь хуурамч.

Ж овогтой С _... гэсэн регистрийн дугаартай 89797574 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь церкон шигтгээтэй унждаг монетон ээмэг, талсттай монетон цагираган ээмэг, монетон хүзүүний гинж, 450,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 481,500 төгрөг болсон. Барьцааны зүйл нь хуурамч.

В овогтой Ж _... гэсэн регистрийн дугаартай 88151215 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь цагаан шүрэн хөөрөг бие нь 113,3 гр, толгой 40 гр, мөнгөн халбагатай, толгой дээрээ очиртой мөнгөн бөгжтэй, бөмбөлөгтэй монетон бөгж, мушгиа монетон хүзүүний гинж зэргийг 1,400,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 1,470,000 төгрөг болсон. Эдгээр барьцааны зүйл нь байхгүй.

Б овогтой С _... гэсэн регистрийн дугаартай 93151617 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь хар саарал өнгийн Iрhоnе 6 маркийн гар утас 350,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 364,000 төгрөг болсон. Утас нь ашиглах боломжгүй кодтой.

М овогтой А- _... гэсэн регистрийн дугаартай 90119007 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь очиртой алтан бөгж 500,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 535,000 төгрөг болсон. Уг бөгж нь хуурамч.

Б овогтой Т _... гэсэн регистрийн дугаартай 94481818 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь Шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг, навчтай алтан ээмэг нэг хос 885,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 946,950 төгрөг болсон. Энэ барьцааны зүйлүүд нь байхгүй.

Ж овогтой Саранцэцэг _... гэсэн регистрийн дугаартай 99781034 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь монетон хүзүүний гинж, навчтай алтан ээмэг нэг хос 200,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 214,000 төгрөг болсон. Навчтай алтан ээмэг гэх барьцааны зүйл нь байхгүй.

Г овоггой Д _... гэсэн регистрийн дугаартай 80082535 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь церконон шигтгээтэй монетон ээмэг нэг хос 85,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 90,950 төгрөг болсон. Энэ барьцааны зүйл нь хуурамч.

Б овогтой Нарансондор _... гэсэн регистрийн дугаартай 89384047 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь LG-200 маркийн гар утас 40,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 41,650 төгрөг болсон. Энэ барьцааны утас нь ажилладаггүй.

Б овогтой Хандмаа _... гэсэн регистрийн дугаартай 99757413 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь бөмбөлөгтэй монетон ээмэг нэг хос 210,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 224,700 төгрөг болсон. Энэ барьцааны зүйл нь хуурамч.

Д овогтой Соёл-Эрдэнэ _... гэсэн регистрийн дугаартзй 90097744 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь талсттай монетон цагирган ээмэг нэг хос рубин шигтгээтэй монетон ээмэг нэг хос 200,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 214,000 төгрөг болсон.

Түмэн-Өлзий овогтой Сүх-Эрдэнэ _... гэсэн регистрийн дугаартай 94808484 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь хавтгай монетон гинж, талсттай алтан бөгж, хаш биетэй алтан нуухтай халбагагүй эртний хөөрөг 1,250,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 1,312,500 төгрөг болсон. Энэ барьцааны зүйлүүд нь байхгүй.

М овогтой Мөнхтулга _... гэсэн регистрийн дугаартай 99370735 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь церконон шигтгээтэй монетон ээмэг нэг хос 45,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 48,150 төгрөг болсон. Энэ барьцааны зүйл нь хуурамч. Аын бичсэн эдгээр зүйлийн мөнгө нь орж ирээгүй байна. Эдгээр зүйлийн бодит компаниас гарсан мөнгөн дүн нь 9,325,000 төгрөг болж байгаа. Хүү нь 538,050 төгрөг болж байгаа. Ингээд нийт хохирол, хүүтэйгээ нийлээд 9,863,050 төгрөг болж байгаа. Манай байгууллагын зүгээс эдгээр хүмүүс рүү утсаар нь холбогдох гэж оролдсон боловч нэг ч хүнтэй холбогдож байгаагүй. Утас нь салгаатай эсхүл ашиглалтанд байхгүй гэдэг байсан. Аын ажиллаж байсан ломбард нь Баянгол дүүргийн 18-р хороо Жи Би центрийн хоёр давхарт ажиллаж байсан. А нь ганцаараа ажилладаг байсан ба сэлгээний хүн байхгүй байсан. Долоо хоногийн Даваагаас Бямба гариг хүртэл оройн 18:00 цаг хүртэлх хугацаанд ажилладаг байсан. Ням гарагт амардаг байсан. 2017 оны 5-р сард Аыг амарахад би оронд ажиллаж байсан ба хугацаа хэтэрсэн эд зүйлсийг ялгасан. Ялгаад зарах зуйлсийг нь тэмдэглээд баримтан дээрхи утасны дугаарлуу залгаж үзээд болохгүй байсан тул барьцааны эд зүйлсийг задалж үзсэн. Задалж үзэхэд хуурамч эд зүйлс байсан ба бүгдийг нь тусгай бодисоор болон чулуунд үрж үзэхэд бүгд хуурамч байсан. Харин эвдэрхий алтан ээмэг, өрөөсөн монетон ээмэг хоёр л жинхэнэ монет байсан . Бусад нь бүгд хуурамч өнгөлсөн төмөр байсан. Барьцааны гэрээн дээр бичигдсэн хөөрөгнүүд огт байхгүй байсан. Манай байгууллага нь ажилчиддаа эдийн засгийн мэргэжилтэй байхьг шаарддаг, мөн үнэт эдлэлийг сайн таньдаг байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.

Энхцэцүүн ХХК нь 2012 оны 5-р сард байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад тус ХХК-ны нэрийг 2016 оны 9-р сард Ц ХХК болгож нэрийг нь өөрчилсөн юм. Г- гэх хүн нь манай барьцаалан зээлдүүлэх газарт Навчин хэлбэртэй алтан ээмэг 1 хос, Шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, Монетан ээмэг өрөөсөн 1 ш, монетан хуримын бөгж гэх эд зүйлс тавигдсан байсан бөгөөд үүнээс Шүрэн толгойтой хаш хөөрөг нь манай байгууллага дээр байгаа харин Навчин хэлбэртэй алтан ээмгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Манай байгууллагад нийт 8.431.000 төгрөгийн бодит хохирол учирчихсан байгаа. А нь манай байгууллагад 2016 оны 5-р сарын 05-ны өдрөөс эхлээд 2017 оны 6-р сарын 23-ны өдрийг хүртэл бэлэн мөнгөний няраваар ажиллаж байсан. Ямар нэгэн үнэлгээ хийх мэргэжлийн гэрчилгээ гэх мэт зүйлс байхгүй, бид нар өөрсдөө шалгаад авчихсан асуудал байгаа тэгээд өөрийгөө Т ХХК-д ажиллаж байсан гэж хэлж байсан. Аыг ажиллаж байхад манай байгууллага өөрсдийн барьцаалан зээлдүүлэх баримтыг анх захиалга өгч байхдаа нилээдгүй их хэмжээгээр захиалга өгөөд хийлгэчихсэн бөгөөд тус баримтыг шинээр хийлгэхэд үнэтэй байдаг учраас дуустал хэрэглэсэн. Манай байгууллага нь анх автоломбард хэлбэрээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор өмнө нь ломбарданд ажиллаж байсан туршлагатай хүн анх хайж эхлээд Аыг шалгаж ажилд авсан юм. Манай байгууллага 2016 оны 4-р сар орчимд анх нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо Энхцэцүүн ХХК-ийн нэрээр ямар нэгэн үйл ажиллагаа огтоосоо явагдахгүй байгаа. Манай байгууллагад учирсан хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна. Манайх сард 2 удаа тооллого хийдэг байсан. Барьцаалж авсан эд зүйлсийг эзэмшигчийн эзгүйд задалж үзэх боломжгүй учраас гаднаас нь хараад жин дээр тавиад жинлээд жин нь тохирч байх юм бол тооллогонд бүртгэж авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 10-12, 142-146, 200-202/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн:

“...Тухайн үед 20 цагт ажлаа тарчихаад гадуур явахаар ломбарднууд ажилладаггүй байсан. Тэгээд хорооллын урдуур ажиллаж байгаа ломбард хайгаад явж байтал “Энхцэцүүн” гэх нэртэй ломбард ажиллаж байхаар нь ороход хуучин Транскапитал ХХК-д ажиллаж байсан Азаа гэх эмэгтэй сууж байхаар нь уулзахад би энд шинээр ажилд орчихсон, манай байгууллагын үнэлгээ бага алданги бараг тооцдоггүй гэж байсан. Тэгээд анх ломбарданд эд зүйлээ барьцаанд тавьж байсан. Тэгээд 2017 оны 4-р сарын 15-ны өдөр өөрийн Чүнчигноров, Шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг болон навчин хэлбэртэй алтан ээмэг зэргийг 885,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2017 оны 5-р сарын 15-ны өдөр эд зүйлээ буцааж авахаар ирэхэд А манай байгууллага дотроо нүүдэл хийгээд ээмэг нь бусад эд зүйлс рүү холилдчихсон байна тийм учраас та хөөргөө ав гэж хэлэхээр нь би эд зүйлээ бүгдийг нь нэг дор авсан нь дээр гэж бодоод тухайн үедээ шууд яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш А миний ээмгийг олоод холбогдох байсан боловч холбогдохгүй байсан. Тэгээд би ломбардан дээр нь нэг удаа очиход А гарчихсан байсан. Тухайн үед тэр хөөрөг 11,0 сая төгрөгийн үнэтэй байсан харин ээмгийг би 2017 онд 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн хөөргийг Энхцэцүүн ХХК-аас олж авмаар байна. Харин ээмгийг А надад өгнө гэж ойлгоод байгаа...” гэх мэдүүлэг /11-р хх-н 207-208/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Оюунчимэгийн өгсөн:

“...Би 2016 оны 9-р сарын орчимд шиг санаж байна тухайн үедээ монетан эдлэлүүдийг Энхцэцүүн ХХК-д барьцаанд тавьж 900,000 орчим төгрөгийг авч байсан байх. Би хөөрөг хэрэглэж байгаагүй учраас хөөрөг барьцаанд тавиагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 215-216/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхбатын өгсөн:

“...Би Атай ямар нэгэн төрөл садны холбоо бол байхгүй энэ хүнийг зарын дагуу ажилд авч байсан. 2016 оны 4-р сард манай байгууллага ажилтан авах талаар зар тавьж байсан ба уг зарын дагуу Д.А ирж байсан. Өөрийгөө Тд ажилладаг байсан гэж танилцуулж байсан. Ингээд уг хүнийг үнэт эдлэл таньдаг эсэх талаар нь шалгаж үзсэн. Тухайн үед хэд хэдэн хүнд 10 гаруй жинхэнэ болон хуурамч зүйлийг тавьж шалгуулж байсан ба А маш хурдан хугацаанд уг зүйлсийн жинхэнэ хуурамчийг нь ялгаж таньсан. Бусад хүмүүс нь таньж байсан боловч арай удаан ялгаж байсан. Ингээд Аын уг чадварыг нь үнэлж өөрийн байгууллагадаа кассын нярав гэсэн албан тушаалд томилж ажилд авсан. Би тухайн үедээ үнэт эдлэл авдаг ломбард нээнэ гэж Аыг ажилд авсан. Гэхдээ шууд ломбардаа нээгээгүй байсан. Хэсэг хугацааны дараа А өөрөө нөгөө ломбардаа нээх чинь юу болсон бэ анх ломбардны ажилтнаар авна гэж байсан биздээ, үнэт эдлэлийн ломбард бол ашигтай шүү дээ миний таньдаг үйлчлүүлэгч нар ч байгаа гэж хэлж байсан. Ингээд би 2016 оны 12-р сард ломбардаа нээж Аыг ажиллуулсан. Ломбардаа би 30 сая төгрөгөөр эхлүүлсэн. 2 сар хүрэхгүй хугацаанд ломбардны 30 сая төгрөг эргэлтэнд орсон. А ингээд манай ломбардыг ажиллуулж байгаад 2017 оны 6-р сард амралтаа авсан ба энэ хугацаанд манай эхнэр С ломбардны үйл ажиллагаг хариуцаж авсан ба Аын авсан хугацаа хэтрэлттэй эд зүйлсийг шалгаж үзэж эхэлсэн. Ингэж шалгаж эхлээд ноотой зүйлүүдийг нь илрүүлсэн. Би Аыг дуудаж ирүүлээд мөнгөний асуудал гарсан талаар хэлэхэд А тухайн үедээ мөнгөний хэрэг гарсан учраас хуурамч нэрээр хуурамч эд зүйл тавьж мөнгө авснаа хэлсэн. Би ажлаасаа гармааргүй байна. Энэ учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлж байсан. Хохирлоо богино хугацаанд хийж дуусгана гэхээр нь би хугацаа өгсөн ба уг хугацаанд А ямар ч хохирол мөнгө төлөөгүй учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Барьцаанд авагдсан гурван хөөрөг манайд байсан ба би эртний эдлэл зардаг хүнд заруулахаар аваачиж өгсөн ба. одоогийн байдлаар чүнчигноров хөөрөг нь 2,500,000 төгрөгөөр зарагдсан гэсэн. Гэхдээ одоогоор мөнгө нь орж ирээгүй байна гэж байсан. Нөгөө нэг хөөрөг нь байгаа гэсэн. Халбагагүй хаш гэх хөөрөг нь манай ажил дээр байгаа уг хөөргийг үнэт эдлэл зардаг хүмүүс аваагүй үнэ хүрэх зүйл биш гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 162-163/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Одонцэцэгийн өгсөн:

“...Ломбарданд 2017 оны 8 сарын 15-ны өдөр Дэмбэрэлдорж овогтой А /РД:ШД84061467/ гэх хүн нь 3,2 грамм бүхий 18к сорьцтой 1 хос алтан ээмгийг 270,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Тэгээд 2018 оны 02-р сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж түүнээс хойш 60 хоног хүлээгдэж 2018 оны 4-р сарын 27-ны өдөр ломбардны өмч болж зарагдсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 64-65/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 2983 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 0000155, 0000231, 0000039, 0000087, 0000095, 0000398, 0000136, 0000076, 0000426, 0000180, 0000418, 0000183, 0000173, 0000411, 0000407, 0000349, 0000226, 0000366, 0000295, 0000085 гэсэн дугаартай баримтууд дээрх гар бичвэрүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Аын гэх гэр бичвэрийн загваруудтай тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 0000155, 0000231, 0000087, 0000095, 0000398, 0000136, 0000426, 0000180, 0000418, 0000183, 0000173, 0000411, 0000407, 0000349, 0000226, 0000366, 0000295, 0000085 гэсэн дугаартай баримтууд дээрх гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн 0000039, 0000076 дугаартай баримтууд дээрх гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Аын гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна.

5. Тохирч байгаа шинж тэмдгүүдээрээ дүгнэлтийн харьцуулах шинжилгээний хэсгээс харна уу гэх дүгнэлт /1-р хх-н 220-250, 2-р хх-н 1-9/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн физикийн шинжээчийн 33223 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс дээр ямар нэг сорьц тавигдаагүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь ямар металлаар хийгдсэнийг үзлэг шинжилгээ хэсэгт харуулав.

4. Шинжилгээнд ирүүлсэн №426 дугааратй хос ээмэг нь монет, №251 дугаартай хос ээмэг, алт, цагаан шигтгээтэй ээмэг монет байна.

 5. Шинжилгээнд ирүүлсэн №426, №251 дугаартай эдлэлүүдээс бусад бүх эдлэлүүд нь хуурамч байна гэх дүгнэлт /2-р хх-н 12-13/,

 

- Барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /1-р хх-н 18-45/,

- Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 47-51, 32-33/,

- Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 52/,

- Д.Аын ажилд авах тухай “Ц” ХХК-ны захирлын тушаал /2-р хх-н 31/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 92/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 63/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 176/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Би центрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК-н барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн, кассын няраваар ажиллаж байхдаа барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд үйлчлүүлэгчийн мэдээллийг зохиож бичих, үйлчлүүлэгчийн барьцаалсан эд зүйлийг өөр нэрээр дахин барьцаалсан мэт баримт үйлдэх, барьцаалсан эд хөрөнгийг өөр газарт давхарт барьцаалах зэрэг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Ц ХХК-д 7.070.000 төгрөг, иргэн Б.Тд 368.000 төгрөг нийт 7.438.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Аын “...Донторын Г- гэх эмэгтэй хөөрөг, бөгж надад өгөхөөр нь би барьцаалж тэр мөнгийг нь өөртөө хэрэглэсэн юм. Гэхдээ тэр эд зүйл нь хуурамч биш, түүнээс бусад Цаас гаргасан хохирлыг би бүгдийг нь өөртөө аваагүй.

...Шар шувуутай монетон бөгж. Энэ бөгжийг ажлынхаа хүнд 172,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өгч чадалгүй үрээд дуусгасан.

Г- нь тухайн үед эд зүйлсээ манай ломбарданд тавьсан байсан ба тухайн үед надад мөнгө хэрэг болохоор нь Г-ийн барьцаанд тавьсан байсан өрөөсөн ээмгийг Сайн ломбарданд барьцаанд тавьж байсан ба дараа нь эргүүлээд хийчихнэ гэж бодож тавьсан. ...Эдгээр зүйлсийг би таньдаг хүндээ гаргасан, мөн өөрөө овог нэр хаяг зохиож баримт үйлдэж хийгээд мөнгийг нь өөртөө ашигласан юм. Би барьцааны эд зүйлсийг нь дэлгүүрээс хямдхан зүйл худалдаж аваад хийчихдэг байсан. Дээрхи зүйлсүүд нь үнэт эдлэл биш хуурамч дуураймал зүйлс юм.

...Би 5 ширхэг цувсан циркон шигтгээтэй монетан ээмгийг Сайн ломбарданд барьцаанд тавьсан. Үүнээс мөнгөн аягыг огт барьцаанд аваагүй өмнө нь надад барьцаанд тавьсны дараа хүүхэд нь ирээд надтай эд зүйлсийг падаантай тулгаж авч байсан. Би Д.Г-ийн зөвшөөрлийн дагуу шар шувуутай бөгжийг 172,500 төгрөгөөр бусдад зарсан боловч надад мөнгөө удааж байж өгсөн юм. Б.Т-ийн Чүнчигноров Алтан нуухтай, Шүрэн толгойтой хөөргийг барьцаанд авсан асуудал байгаа бөгөөд үүнээс Навчин хэлбэртэй алтан ээмгийг Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганхарцага” нэртэй ломбарданд түр барьцаанд тавьчихсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Солонгын “...би ажлаа аваад үйлчлүүлэгч нарын барьцаанд тавиад хугацаа нь дууссан эд зүйлүүдийг шалгаж үзтэл зөрчил илэрсэн. ...Д.А нь дээрх эд зүйлсийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ гараар бичиж өгсөн.

Баримтан дээрх бичгийн хэвийг харахад Д.Аын өөрийн бичигтэй адил төстэй байгаа ба дийлэнх баримтыг хуурамчаар үйлдэж мөнгийг нь хувьдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй бөгөөд баримтанд дурьдсан нэр бүхий хүмүүсийн утасны дугаар луу залгахаар тухайн дугаар нь ашиглалтанд байхгүй буюу холбогдох боломжгүй, эсвэл тэр дугаар дээр ийм нэртэй хүн байхгүй гээд байгаа болно. Харин Д.Г- гэдэг хүн манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаанд тавьсан гэх эд зүйлээ авах гэтэл энэ иргэний барьцаанд тавьсан 4 төрлийн эд зүйлээс 2 төрлийн эд зүйл нь огт байхгүй байсан ба Г- нь Аыг таньдаг тул өөрөө уулзаж байж асуудлыг шийдье гэсэн.

...Д.Г-ээс 2017 оны 12 дугаар сарын 10-нд барьцаанд 4 төрлийн эд зүйл авснаас навчтай алтан ээмгийг нь 2017 оны 4 дүгээр сарын 15-нд иргэн Б.Т-ийн нэрээр 2 төрлийн эд зүйл авсан баримтан дээр нэмж бичсэн байдаг буюу Д.Г-ийн дээрх ээмгийг Б.Т- болон Ж.Саранцэцэгийн нэрээр нэмж барьцаанд тавьсан байсан. ...Мөн нэг дугаарын эзэмшигчтэй нь бид холбогдсон боловч тэр хүн болохоор баримтан дээрх регистрийн дугаарыг миний дугаар мөн байна, гэхдээ би танай байгууллагад ямар ч эд зүйл барьцаанд тавьж байгаагүй гэж хэлсэн байна лээ.

...2017 оны 8-р сарын 29-ний өдөр манай байгууллага дээр Наранхүү гэдэг хүн ирж уулзаж гомдол гаргасан. Учир нь энэ иргэн 2017 оны 01-р сарын 11-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт монетон гинж, бөгж зэргийг барьцаанд тавьсан, гэтэл танай ажилтан А миний монетон гинжний түгжээг сольж, мөн сувдан шигтгээтэй монетон бөгжинд засвар оруулж 4,1 гр байсан бөгжийг 3,9 гр болгож өөрчилсөн байна, иймд намайг хохиролгүй болгож өг гэсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Т-ийн “...2017 оны 4-р сарын 15-ны өдөр өөрийн Чүнчигноров, Шүрэн толгойтолй, алтан нуухтай хөөрөг болон навчин хэлбэртэй алтан ээмэг зэргийг 885,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2017 оны 5-р сарын 15-ны өдөр эд зүйлээ буцааж авахаар ирэхэд А манай байгууллага дотроо нүүдэл хийгээд ээмэг нь бусад эд зүйлс рүү холилдчихсон байна тийм учраас та хөөргөө ав гэж хэлэхээр нь би эд зүйлээ бүгдийг нь нэг дор авсанг нь дээр гэж бодоод тухайн үедээ шууд яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш А миний ээмгийг олоод холбогдох байсан ёстой байсан боловч холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ө.Оюунчимэгийн “...Би хөөрөг хэрэглэж байгаагүй учраас хөөрөг барьцаанд тавиагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Энхбатын “...А ингээд манай ломбардыг ажиллуулж байгаад 2017 оны 6-р сард амралтаа авсан ба энэ хугацаанд манай эхнэр С ломбардны үйл ажиллагаг хариуцаж авсан ба Аын авсан хугацаа хэтрэлттэй эд зүйлсийг шалгаж үзэж эхэлсэн. Ингэж шалгаж эхлээд ноотой зүйлүүдийг нь илрүүлсэн. Би Аыг дуудаж ирүүлээд мөнгөний асуудал гарсан талаар хэлэхэд А тухайн үедээ мөнгөний хэрэг гарсан учраас хуурамч нэрээр хуурамч эд зүйл тавьж мөнгө авснаа хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Одонцэцэгийн “...2017 оны 8 сарын 15-ны өдөр Дэмбэрэлдорж овогтой А /РД:ШД84061467/ гэх хүн нь 3,2 грамм бүхий 18к сорьцтой 1 хос алтан ээмгийг 270,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 2983 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн физикийн шинжээчийн 33223 тоот дүгнэлт, Барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Д.Аын ажилд авах тухай “Ц” ХХК-ны захирлын тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй өөрөөр хэлбэл энэ төрлиййн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлсэн найруулгад заасан ижил төрлийн гэмт хэрэгт онгогдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээнээс бага байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Аыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Аын үйлдлийн улмаас Ц ХХК-д 7.070.000 төгрөг, иргэн Б.Тд 368.000 төгрөг нийт 7.438.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Б.Т-ээс “...алтан ээмэгний үнэ болох төлбөрийг авч дуусгасан тул гомдол санал үгүй...” гэх, “Ц” ХХК-иас “...Д.А нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Б.Т нь Ц ХХК-иас иргэний журмаар буюу талууд хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх журмын дагуу нэхэмжлэх боломжтой бөгөөд уг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэг мөр шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 хоёр жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд хорих ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах талаар хуульчилсан тул шүүгдэгч Д.Аын хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

  3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ