| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00287/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 336
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Доржготов, хариуцагч С.Бүүвэйбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн хэмжээнд хариуцагч С.Бүүвэйбаатар нь нэхэмжлэгч Д.Доржготовт 1000000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 11 сарын 30-нд, 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 12 сарын 30-ны өдрийн дотор, 200000 /хоёр зуун мянган/ төгрөгт тооцож 1 эр хонийг 2017 оны 02 сарын 20-ны өдрийн дотор, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний 50 хувийг тус тус өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225000 /хоёр зуун хорин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112500 /нэг зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.С.Бүүвэйбаатарын эзэмшлийн 66-51 ДУА улсын дугаартай “Kia Bongo-3” маркын авто машиныг битүүмжлэлээс чөлөөлөхийг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР