| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01460/И |
| Дугаар | 138/ШШ2016/01364 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2016/01364
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Булган сумын “Туг” нэгдэлд барилгын норчиноор ажилд орж *********************2 он хүртэл тасралтгүй ажилласан. Одоо 53 настай, 4 хүүхэд төрүүлэн өсгөсөн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол бүрэн хангасан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр маань гэр шатахад устаж байхгүй болсон. Ажилд орсон болон ажлаас халагдсан тушаал олдохгүй байна. Миний бие “Туг” нэгдэл тарах хүртэл нэгдэлдээ барилгын нормчин хийж байсан. Архиваас тухайн үед ажиллаж байсан болохыг нотлох цалингийн тодорхойлолт гарч ирсэн.
Иймээс ******* миний ******* оны ******* сарын 0*******-ний өдрөөс *********************2 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд нормчин хийж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь ******* оны ******* сарын 0*******-ний өдрөөс *********************2 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Булган сумын “Туг” нэгдэлд нормчин хийж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.6-д зааснаар нэхэмжлэлд дурьдсан үйл баримт болох *******ын ******* оны ******* сарын 0*******-ний өдрөөс *********************2 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Булган сумын “Туг“ нэгдэлд нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болох нь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******6 оны 5 сарын 05-ны өдрийн 577 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
*******.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар *******ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч мөн хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зїйлийн *********************.7-д зааснаар мөн хуулийн *********************.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ