| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0007/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
2020 01 07 2020/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
-улсын яллагчаар Д.Нэргүй
-хохирогч М.Өлзийцэцэг
-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн
-шүүгдэгч П.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П.Л-д холбогдох эрүүгийн 1934010630533 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Зүүнбаян гэх газар оршин суух, улсаас авсан авъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Х овогт П.Л /РД:__________/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч П.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ “хувийн таарамжгүй харьцааны” улмаас М.Өлзийцэцэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч М.Өлзийцэцэг мэдүүлэхдээ: “Л ахыг би жаахан хүүхэд байхаасаа өмнө мэддэг. Би сүүний мөнгө өгөх гээд гэрт байж байсан. Хүүхэд нь орж ирээд Өөдсөө үхрийнхээ баасыг овоолоорой гэж хэлсэн. Би танай үхрийн баасыг овоолох завгүй гэтэл харин хүү нь чадахгүй пизда минь гэж хэлсэн. Юу гэсэн үг юм танай үхэр манай гадаа сар гаруй боллоо чи өөрөө надтай хамт ачвал ач гэж хэлээд танай өвөлжөө рүү үхрээ аваачвал чи уурлана биз дээ гэхэд хүү нь уурлаад босож ирсэн. Би танай өвөлжөө рүү хонио гаргана гэж хэлсэн чинь Л ах миний толгой руу цохиж, дахин намайг дарж унагаагаад 2 цохиж, элэг рүү өвдгөөрөө элэгдээд эхнэр нь хориход эхнэрийнхээ 2 талаар намайг дахин 2 удаа цохисон. Чам шиг муу гичийг би ална гээд дайраад мөн хүү нь чамайг нөхөртэй чинь хамт ална гэж хашгирч байсан. Би гарах гэтэл Л эхнэрийнхээ араас миний нүд хэсэгт хүчтэй цохисон. Эхнэр нь намайг биеэрээ хааж байж гэрээсээ гаргасан. Би гэрээс нь гараад ирсэн чинь Л хүүтэйгээ танай нөхрийг чинь чамтай хамт ална гээд аав хүү 2 мотоцикль дээрээ сундлаад явсан. Энэ хүнийг цохисноор би нүдэндээ их хүнд гэмтэл авсан хагалгаанд ороод 1 сар гаруй болж байна. Энэ хугацаанд надаас уучлалт гуйгаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч М.Өлзийцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/, шүүх эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №777 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/, гэрч С.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, шүүгдэгч П.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 20-24 тал/, гэрч Л.Нямбаярын мэдүүлэг /хх-ийн 25 тал/, ял шалгах хуудас /хх-ийн 43 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 тал/, Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 тал/, хохирогч М.Өлзийцэцэгийн хохирлын баримтууд /хх-ийн 73-88 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч П.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ “хувийн таарамжгүй харьцааны” улмаас М.Өлзийцэцэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч П.Л-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч М.Өлзийцэцэгийн биед “зүүн нүдний ухархайн ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан П.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч М.Өлзийцэцэгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч П.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, П.Л-ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Өлзийцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд 3.098.487 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 20.000 төгрөгийн, зээлийн гэрээний төлбөр 2.300.000 төгрөгийн нийт 5.418.487 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хэрэгт нотлох баримттай эмчилгээний зардал болох 3.118.487 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтгүй зээлийн гэрээний төлбөр болох 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Учир нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ0807190185 дугаарын барьцааны гэрээ нь Г.Ганбат гэх хүний нэр дээр хийгдсэн, Г.Ганбат гэх хүн хэн болох, зээлийн хүү төлсөн гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нь “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн насны байдал зэргийг харгалзан 450 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч П.Л-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч П.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: