| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0302/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
2020 01 08 2020/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гандирмаа
Улсын яллагчаар М.Гансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт З.А-д холбогдох эрүүгийн 1934001990359 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, Замт 8 дугаар гудамж, 7 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 33 дугаар гудамжны 32 тоотод түр оршин суух, урьд нь
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 рны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт З.А, /РД:__93121510/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч З.А нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Тоонотын гарам” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Намсрайгийн өмчлөлийн Мустанг 5 маркийн мотоциклийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч З.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй, буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/, хохирогч Н.Намсрайн мэдүүлэг /хх-ийн 6-9, 14-16 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, гэрч Х.Хишигнямын мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, гэрч Ц.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Ц.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 29 тал/, шүүгдэгч З.А-ийн мэдүүлэг /хх-ийн 80 тал/, шүүгдэгч З.А-ийн урьд ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1441 дугаартай албан бичиг /хх-ийн 89 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар /хх-ийн 90 тал/ болон шүүгдэгч З.А-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.А нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Тоонотын гарам” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Намсрайгийн өмчлөлийн Мустанг 5 маркийн мотоциклийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч З.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч З.А нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Тоонотын гарам” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Намсрайгийн өмчлөлийн Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч З.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч З.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс хохирогч Н.Намсрайд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч З.А нь хохирогч Н.Намсрайд төлөх төлбөргүй бөгөөд харин шүүгдэгч З.А-ээс 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Хүрэлбаатарт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А өмнөх шийтгэх тогтоолоор буюу Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдөр 448 дугаартай шийтгэх тогтоолоор 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 8 хоногын хугацагаар тооцож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутай тооцож ял оногдуулж байна. З.А нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Урьд нь Баянгол дүүргийн шүүхээр шийдүүлсэн 540 цагийн нийтэд тустай ажлыг нэмж нэгтгэж 2 жил 2 сар 8 хоногийн ял оногдуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч З.А-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч З.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан олгосон, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч шүүгдэгч З.А нь өмнө нь хоёр удаа хулгайн болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм хэрэг үйлдэж, шүүхээс хоёр удаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан, мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд болон шүүхийн шатнаас оргон зайлж удаа дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8=68/ тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.