Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01383

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  /РД:*******/ ******* овогт *******гийн *******ын  нэхэмжлэлтэй  

Хариуцагч:/РД:*******/ ******* овогт *******ын *******д   холбогдох

“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч Ч.*******  

Хариуцагч Х.*******  нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  Миний бие нөхөр Х.*******тай 1997 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт гэрлэлтээ албан ёсоор батлуулан хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 1997 онд хүү Х.*******, 2002 онд хүү Х.нарыг төрүүлэн өсгөсөн. Бидний үзэл бодол, зан харилцаа тохироогүйн улмаас 2006 оноос эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тухайн үед бид нар салах үед  бага хүү Х.эцэг Х.******* дээр үлдэж, том хүү Х.******* миний асрамжид үлдсэн. Иймд бага хүү Х.эцгийн асрамжид хэвээр үлдээж, том хүү Х.******* миний асрамжид үлдээхээр тохирсон. Одоо хүү Х.******* Соёл урлагийн их сургуулийн 3 дугаар дамжаанд сурдаг бөгөөд хүү Х.9 дүгээр ангид сурдаг юм. Бид хоёр хоёулаа өөр хүнтэй гэр бүл болж, өөр амьдралтай болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон  хүүхдийн тэтгэлэг талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.*******той 1997 онд танилцаж, гэр бүл болсон. Гэр бүл болж хамт амьдрах хугацаанд амьдрах хугацаанд 1997 онд хүү Х.*******, 2002 онд хүү Х.нар төрсөн. Тухайн үед залуу байсан болоод ч тэр үү гэр бүлийн хоорондын бага зэргийн маргаанаас болон таарамжгүй харьцаа үүсч байнга маргадаг байсан.  2006 оноос эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тэр үед бага хүү Х.миний асрамжид үлдсэн, одоо 9 дүгээр ангид сурч байгаа. Бид нар олон жил тус тусдаа амьдарсан тус тусдаа өөр хүнтэй гэр бүл болсон зэргээс шалтгаалан цаашид Ч.*******той хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд бидний  гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Х.Жавхланг өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* нь Х.*******аас гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Х.*******, Ч.*******  нар нь  1996 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1997 оны 6 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь 100 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид 1996 оноос 2006 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 1997 оны 05 сарын 17-ны өдөр хүү Х.*******, 2002 оны 8 сарын 8-ны өдөр Х. нарыг  төрүүлэн өсгөсөн болох нь 0075489, 0059626 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  зохигчдын тайлбар зэрэг баримтаар  батлагдаж байна.

            Гэрлэгчид нь гэр бүлийн хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2006 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчид өөр хүнтэй гэр бүл болсон, гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон зэргийг харгалзан  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар хүү Х.******* нь эх Ч.*******ын, бага хүү Х.эцэг Х.*******ы асрамжид өгөхөөр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийн тухай асуудлыг  шийдвэрлэхдээ Х.******* 18 нас хүрсэн учраас асрамжийн талаарх асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.    

Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг тус тус  дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 8 сарын 8-ны өдөр хүү Х.Жавхланг эцэг Х.*******ы хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн  болохыг тус тус дурьдсугай.

            4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжны 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.    

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  дурьдсугай.

7. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              

ДАРГАЛАГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ