| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
2020 01 13 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
-улсын яллагчаар М.Гансувд
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр
-шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Б.Г-рт холбогдох эрүүгийн 1934007180512 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 57 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын Замт баг, Холбооны 1-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Н овогт Б.Г , /РД:____62101114/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн 1934000000046 дугаартай Л.Энхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцох явцдаа шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр буюу худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгдч Б.Г нь мэдүүлэхдээ: “Цагдаагаас намайг дуудаад би байцаалт өгсөн. Би байцаалт өгөхдөө Л.Энхбаярын хэрэг юу болж байна гэтэл хэрэг нь хаагдах гэж байна. Харин таны мэдүүлгээс бүх зүйл шалтгаална тэгээд дуусна гэж хэлсэн. Тэгээд худал мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Б.Г-ын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсаны дараа өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-9 тал/, 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 18- ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсаны дараа дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 12- 14 тал/, Л.Энхбаярын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Г.Цэрэнхүүгийн эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Б.Г-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн тухай тэмдэглэлд хохирогчоор оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2, 9.4, 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулав гээд үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталж, гарын үсэг зурж, баталгаа гаргасан хуудас /хх-ийн 57 тал/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 317 дугаартай тэмдэглэл /хх-ийн 34-39 тал/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 39 тал/, шүүгдэгч Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 тал/, шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №50 дугаартай магадлал /хх-ийн 23 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Г-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн 1934000000046 дугаартай Л.Энхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцох явцдаа шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр буюу худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 тал/
-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/
-эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 49 тал/
-Б.Г-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн тухай тэмдэглэлд хохирогчоор оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2, 9.4, 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулав гээд үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталж, гарын үсэг зурж, баталгаа гаргасан хуудас /хх-ийн 57 тал/,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 317 дугаартай: “...Даргалагчаас: Хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан хууль сануулж ойлгосон эсэхийг асуухад Хохирогч: Хуульд заасан эрх, үүргийг ойлголоо гээд эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зурав...Б.Ганбаатарын хохирогчоор өгсөн “2019 оны 1 сарын 18-19 шилжих шөнө би Баянцогт сум явсан. 11 цаг өнгөрч байхад Л.Энхбаяр залгаад ахаа архи авчихмаар байна гэсэн. Тэгээд би Цэрэнхүү эгчээсээ ороод явчих гэж хэлсэн. Тэгсэн ахиад залгаад утас нь холбогдохгүй байна гэсэн. 30 минутын дараа залгасан. Тэгээд би манай цонх онгорхой байгаа ороод авчих өглөө уулзъя гээд утсаа салгасан. Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад ирээд унтаад өгсөн өглөө эхнэр дэлгүүрийн цонх хөшсөн байна гэж хэлсэн. Тэгээд би гарсан дэлгүүрт...Манжин өмхийрөөд 4-5 хоног үнэрийг нь гаргах гээд онгорхой орхисон...Архи авмаар байна гэхлээр нь ав гэж хэлсэн...Би далимдуулаад хүн авсан юм болов уу гэж бодсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 34-39 тал/,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдлрийн 317 дугаартай шүүгчийн: “...хохирогч А.Г-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн талаар тодруулан шалгаж, хохирогч А.Г-рыг дээрх мэдүүлэгтэй нь холбогдуулан санаатай худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ...” гэх захирамж /хх-ийн 39 тал/,
- Л.Энхбаярын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би бага зэрэг согтуу байсан тэгээд нэмж архи олж уух санаатай сумын танил хуурай ах Ганбаатар гэх хүн рүү залгаад дэлгүүрээс нь архи зээл авах санал тавьтал ах нь хөдөө явж байна чи дэлгүүр дээр яваад оч манай эхнэр Цэрэнхүү байгаа гэсэн тэгээд би Г ахын дэлгүүр дээр яваад очтол дэлгүүр нь түгжээтэй гэрэл нь унтраалттай байсан тэгээд би урд талынх нь цонхыг гараараа түлхэж үзтэл онх сул онгойсон цонх түгжигдээгүй байх шиг байсан тэгэхээр нь цонхоор ороод 0,75 л хараа архи 3 шил, Боргио 2,5 л 4 ширхэг, Пүүзтий ундаа 3 ширхэг, түмний кола 3, панч ундаа 3 ширхэг, улаан вест тамхи 10 хайрцаг, улаан ЛД тамхи 10 хайрцаг, майлд тамхи 7 хайрцаг, кастер тамхи 5 хайрцаг зэргийг аваад буцаад цонхоороо гарсан. Тэгээд архи тамхиа тэр шөнөдөө ууж идэж хэрэглээд дууссан. Би согтуу байсан учраас таних танихгүй хүмүүст л тарааж дуусгасан байх...өгсөн хүмүүсээ санахгүй байна. Согтуугаасаа болоод орчихсон миний буруу, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
-Гэрч Г.Цэрэнхүүгийн эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой шөнийн 00 цагт дэлгүүрээ хаагаад дотор талаас нь түгжээд гадна хаалгаа гадна талаас нь даруулгатай цоожоор цоожлоод бүх цонхоо дотор талаас нь түүгжээд гэртээ орж амарсан. Шөнө юу болсныг бол сонсоогүй, мэдээгүй тухайн шөнө бол манай нөхөр Г Баянцогт сум руу ажлаар явсан байсан гэртээ байхгүй байсан. Тэгээд шөнийн 03- 04 цагийн үед байх шөнө дунд л манай нөхөр Баянцогт сумаас гэртээ ирээд унтсан. Тэгээд маргааш нь өглөө 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход дэлгүүрийн цонх бага зэрэг онгорхой хөшиг нь бага зэрэг нээлттэй байхаар нь гайхаад манай дэлгүүрт хулгай орсон байна гэж бодоод нөхөртөө хэлээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Би өөрөө бүх цонхоо дотор талаас нь түгжсэн маргааш нь онгорхой байхаар нь мэдээж хулгай орсон байна гэж гайхсан...Тэгээд цагдаа ирээд дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд манай сумын иргэн Л.Энхбаяр гэх хүн манай дэлгүүрийн цонхыг гадна талаас нь түлхэж ороод дотор зааланд таазнаас дүүжлээтэй байсан шөнийн 2 ширхэг камерын дуранг хажуу тийш нь эргүүлж өөрийгөө дадлах гэж оролддог, гэвч манай дэлгүүрийн нөгөө талын хананд байсан камерын дуранг хараагүй юм шиг байна лээ тэр дуранд бичигдсэн байсан...Үнэн юм үнэнээрээ сайхан Л.Энхбаяр гэх хүн манай дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн тухайн үедээ манай нөхөр Ганбаатар хүнд итгэлтгүй болж гэж Энхбаярт дургүй байсан. Тэгтэл хэрэг шалгагдах явын дунд Л.Энхбаяр манай нөхөр Г-н толгойг эргүүлж нөлөөлсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
-шүүгдэгч Б.Г-ын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсаны дараа өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажпаар Баянцогт сум руу явсан юм.Тэгээд орой шөнийн 00 цаг өнгөрч байхад миний утас руу Энхбаяр гэдэг манай нутгийн дүү залгасан. Би утсаа авсан чинь 1 шил архи хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явж байна. Одоо боломжгүй байна. Манай эхнэр байгаа гэсэн чинь дугаар нь хэд вэ гээд манай эхнэрийн дугаарыг авсан. Тэгээд би шөнө 03 цаг болж байхад гэртээ ирээд унтсан. Тэгээд өглөө 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоод байж байтал манай эхнэр Цэрэнхүү дэлгүүрээ онгойлгож ороод манай дэлгүүрийн цонх онгорхой байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор ороод хартал дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байсан. Бараагаа шалгаж үзтэл лангуун дээр өрсөн бараанууд дутуу байсан. Тэгэхээр нь сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгаж дуудлага өгсөн...Манайх дэлгүүрээ хаахдаа жижиг вакум цонхоо хаадаг. Хулгай орсон шөнө жижиг вакум цонхоо хаасан. Ер нь байнга хаалттай байдаг...Манай дэлгүүрийн цонхоор Энхбаяр гэх хүн орж бараа хулгайлсан талаар мэдээгүй. Харин дэлгүүрийн камер шүүгээд Энхбаяр орсон байна гэдгийг нь мэдсэн...Харин авсан зүйлээ эргүүлэн төлж миний хохирлыг барагдуулахыг хүсэж байна...миний ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
-Мөн 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсаны дараа дахин өгсөн: “...Энхбаяр намайг Баянцогт суманд ажлаар явж байхад утсаар яриад ганц шил архи аваадахъя гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явж байна манай эхнэр Цэрэнхүү эгчтэйгээ уулзаад ав гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Энхбаяр буцааж утсаар залгаад Цэрэнхүү эгчийн утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрийн цонх онгорхой байгаа түлхээд үз, манжин луувангийн үнэр гаргах гээд цонхоо онгорхой орхисон байгаа цонхоор ороод авчих гэж хэлсэн...Би хохирлоо барагдуулчих юм бол гомдолгүй гэж хэлсэн ш дээ...Хохирол гэж Энхбаярт зээлээр өгсөн бараагаа эргүүлж авахаа яриад байгаа...Хариулаагүй...Би хүн далимдуулаад орсон юм болов уу гэж бодсон юм...миний ярьсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
-шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “..би Л.Энхбаярыг өрөвдөөд хар багаас нь мэддэг болохоор шүүхэд мэдүүлгээсээ буцсан мэдүүлэг өгсөн юм. Танилын нүүр халуун гэгчээр мөн Л.Энхбаяртай ойр дотно учраас л тэгээд хэлчихсэн юм...би өөрөө л Л.Энхбаярыг шүүхээр орж ял авах гээд байхаар нь өрөвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
-шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Л.Энхбаяр бол манай нутгийн хүүхэд байгаа юм. Баянчандмань суманд төрж өссөн хүн байгаа юм. Би бол хар багаас нь мэднэ бага байхдаа намайг хөдөөгүүр ажпаар явж байхад миний машины кабинд суугаад дагаад явдаг хүүхэд байсан надаас насаар олон дүү, тэгээд би Л.Энхбаярыг өрөвдөөд хар багаас нь мэддэг болохоор шүүхэд мэдүүлгээсээ буцсан мэдүүлэг өгсөн...Л.Энхбаяр намайг мэдүүлгээсээ буцаад дэлгүүрийн цонхоор орж архи ав гэж зөвшөөрсөн гээд хэлчих тэгэхгүй бол би ял авах гээд байна гэсэн юм. Тэгээд л би Л.Энхбаярыг өрөвдөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт худлаа хэлчихсэн юм...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...Би мэдэж байсан. Надад шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэгт орохын өмнө надаас өмнө зөв мэдүүлэг өгөх талаар баталгааг шүүхээс бичгээр авч байсан би Л.Энхбаярыг өрөвдөөд л баталгааг зөрчиж худал мэдүүлчихсэн юм...намайг ямар нэгэн байдлаар дарамталж шахаж шаардаагүй...Надад хөнгөн ял шийтгэл өгөхийг холбогдох байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Г-ын хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүгдэгч Б.Г-т холбогдох 1934007180512 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт хохирогчийг зөв тогтоогдсон эсэхийг шалгах шаардлагатай талаар Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №50 дугаартай магадлалд тусгагдсан байгаа хэдий ч эрүүгийн 1934007180512 дугаартай хэрэг нь шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын “...өмнөх хэрэгт хохирогчоор татах ёсгүй хүнийг хохирогчоор татсан, дэлгүүрийн жинхэнэ өмчлөгч нь Г.Цэрэнхүү гэдэг хүн харин Б.Г нь өмчлөгч биш байтал хохирогчоор тогтоосон, өмнөх Л.Энхбаярын хэрэг шийдэгдээгүй байхад Б.Г-ын хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь “Л.Энхбаяр нь намайг гуйж дарамталсан зүйл байхгүй, мөрдөн байцаалтанд Ч.Мөнхтүвшин байцаагч Л.Энхбаярын хэрэг хэрэгсэхгүй болж байгаа та ийм мэдүүлэг өг гэхээр нь би Л.Энхбаярт зөвшөөрөл өгч дэлгүүрлүүгээ оруулсан гэж хэлсэн..” гэж мэдүүлдэг хэдий ч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, мөрдөгч Ч.Мөнхтүвшин нь худал мэдүүлэг өгөхийг тулгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдолоо эрх бүхий байгууллагад шалгуулах эрх нь нээлттэй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нь “Шүүх гэм буруутайд тооцсон учир торгох ялыг оногдуулж өгнө үү. Мөн хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Б.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: