Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

 

 

 

 

 

  2020         01           30                                        2020/ШТ/42

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгч Г.Х  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Х-д холбогдох 1934011450023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1992 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 21-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г.Х  /РД:____92111951/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Х нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Б.Зэсэндолгорын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Р.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 тал/, шүүгдэгч Г.Х-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Х  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 09 тал/
  • Хохирогч Д.Э-ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 42 тал/
  • Хохирогч Д.Эрдэнэцэцгийн хохирлын баримт /хх-ийн 55-58 тал/
  • Хохирогч Д.Э , шүүгдэгч Г.Х нарын  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 67-68 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан №07 дугаартай “...Д.Э-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/
  • Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...бид нар дивизийн байрны үүдэн дээр очсон чинь машин дотор Зэсэндолгор, Г.Х-н хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би машины урд суудалд сууж байгаад эргээд харсан чинь Г.Хишигбуян миний нүүр рүү гараараа цохьчихсон. Тэгээд байж байтал Хишигбуянгийн ээж, ах хоёр нь ирсэн. Тэгээд бид нар машинаас буусан чинь Хишигбуян ахиад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд цагдаа дуудаад Хишигбуянг цагдаагийн албан хаагчид хүлээлгэж өгсөн... ми машины урд суудалд сууж байгаад эргээд харсан чинь Г.Х  миний нүүр рүү гараараа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  • Гэрч Б.Зэсэндолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 43 дугаар байрны үүдэн дээр ирээд байж байтал манай багийн найзаас мессэж ирсэн чинь Г.Хишигбуян намайг хардсаны улмаас бид хоёр маргалдсан. Тэгээд бид ээж Эрдэнэцэцэгийнх руу уйлаад орсон чинь Г.Х-н ардаас ороод ирсэн. Тэгснээ Г.Х-н гараад явчихсан... Тэгсэн чинь Г.Х-ны ээж, ах хоёр ирж байна гэхээр нь дивизийн байрны тэнд хүлээгээд зосгож байтал Г.Х  нилээн согтчихсон байсан болохоор ээж Эрдэнэцэцэгийг хэл амаар доромжлоод байхаар нь ээж Эрдэнэцэцэг Г.Х-г 1 удаа гараараа нүүр рүү түлхчихсэн. Тэгсэн чинь Г.Х ээж Эрдэнэцэцэгийн нүүр рүү цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
  • Шүүгдэгч Г.Х-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...тэгсэн чинь Эрдэнэцэцэг бид хоёрыг таарч тохирохгүй байгаа бол салахгүй юу гэж хэлэхээр нь би наад хүүхэд чинь миний хүүхэд мөн ч юм уу үгүй ч юм уу би эргэлзэж байна гэж хэлчихээд гараад явчихсан тэгээд Алтан ураг зоогийн газар дээр очоод би ганцаараа архи уугаад байж байтал манай эхнэр , хадам ээж Эрдэнэцэцэгийн хамт ирсэн байсан шиг санагдаж байна тэгээд нэг мэдсэн чинь Од дэлгүүрийн гадаа хадам ээж Эрдэнэцэцэгтэй маргалдаад зогсож байсан тэгээд би хадам ээж Эрдэнэцэцэгийн нүүр рүү гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Х-ы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Х-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х- торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Хишигбуянд сануулав.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э  “...миний бие харилцан тохиролцож эвлэрсэн тул ямар ч гомдол санал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэх хүсэлтийг /хх-ийн 67 тал/ бичгээр гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Х  нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

             Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Г.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Шүүгдэгч Б  овогт Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.