Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн  анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, Түмэнхаан бүлгийн 1-26 тоотод оршин суух Хатагин овогт Балжиннямын Болор-Эрдэнэ /РД:ЖЖ85022003/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, Түмэнхаан бүлгийн 1-26 тоотод оршин суух, Хатгин овогт Өлзийбаярын Чинзоригт /РД:ЖЖ79052019/ холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгон, тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие  Ө.Чинзоригтой 2001 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болон хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд том хүүгээ төрүүлсний дараа гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Ө.Чинзориг бид хоёр хамт амьдрах хугацаанд 3 хүүхдийн эцэг, эх болсон. Нөхөр Ө.Чинзориг нь хамт амьдрах хугацаандаа архи ууж, агсам тавьж өөрөө ажил хийхгүй атлаа миний ажил дээр ирж намайг дарамтлан зохисгүй аашладаг байсан. 2011 оны 02 сард согтуугаар агсам тавьж миний  толгой руу төмрөөр зодож, цохиж гэмтээсэн учир би хүүхдүүдээ аваад эцэг, эхийнхээ гэрт ирж амьдарсан. Түүнээс хойш бид нар тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Ө.Чинзориг нь хүүхдүүддээ эдийн засгийн  ямар нэг туслалцаа үзүүлж байгаагүй. Одоо би 3 хүүхдийн хамт өөрийн төрсөн эцэг, эхтэйгээ амьдарч байна. Ө.Чинзориг  нь одоо өөр хүнтэй гэрлэсэн гэсэн учир цаашид хамт амьдрах боломжгүй байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд маань  Ө.Чинзоригоос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болор-Эрдэнэ нь миний төрсөн охин бөгөөд Улаанбаатар хотод хүүхдээ эмнэлэгт сахиж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй учраас би охиноо  төлөөлөн хуралд оролцож байна. Ө.Чинзориг нь эцэг, эхгүй өнчин учир орон гэрийг нь манайх барьж өгч энэ хоёрыг айл болгосон. Ө.Чинзориг, Б.Болор-Эрдэнэ нар нь 2001 онд танилцаж гэр бүл болон 3 хүүхдийн эцэг, эх болсон. Ө.Чинзориг нь хааяа архи уухаараа агсам тавьж эхнэрээ зодсон  гээд охин маань 2011 онд хүүхдүүдээ аваад төрсөн гэртээ ирсэн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарах хугацаанд Ө.Чинзориг нь эхнэр, хүүхдүүдээ эргэж тойрч байгаагүй, одоо өөр амьдралтай болсон гэсэн. Салж тусдаа амьдраад олон жил болсон эргэж нийлэх боломжгүй байх тул гэрлэлтийг нь цуцлаж, Ө.Чинзоригоос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Ө.Чинзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Болор-Эрдэнэтэй 2001 онд танилцан гэр бүл болж, 3 хүүхдийн эцэг, эх болсон. Гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2011 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа олон жил амьдарсан учир эргэж нийлэх боломжгүй.

 

Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийг эх нь өсгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг  зохих хэмжээгээр төлнө гэжээ. 

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ЇНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэ нь шїїхэд хандан хариуцагч Ө.Чинзоригт  холбогдуулан "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд  гаргажээ.

Ө.Чинзориг Б.Болор-Эрдэнэ нар нь  2006 оны 05 сарын 30-ны өдөр  гэр бүл болж, 2006 оны 12 сарын 04-ний  өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0051 дугаарт бүртгүүлсэн болох нь  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагар  тогтоогдож байна. 

Гэрлэгчид 2005 оноос 2011  он хүртэл гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2001 оны 04 сарын 02-ны өдөр хүү Ч.Түвшинтөгс, 2007 оны 11 сарын 26-ны өдөр охин Ч.Мөнгөнтогос 2009 оны 03 сарын 18-ны өдөр хүү Ч.Гангантөгс нарыг төрүүлэн  өсгөсөн  болох нь 25,35, 12 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулиас ирүүлсэн тодорхойлолт   болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.

            Гэрлэгчид нь 2011 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон зэргийг харгалзан  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2001 оны 04 сарын 02-ны өдөр хүү Ч.Түвшинтөгс, 2007 оны 11 сарын 26-ны өдөр охин Ч.Мөнгөнтогос 2009 оны 03 сарын 18-ны өдөр хүү Ч.Гангантөгс нарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эх Б.Болор-Эрдэнийн хууль ёсны асрамжинд үлдээж, эцэг Ө.Чинзоригоос хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.   

Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэсэн болохыг   дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хатагин овогт Өлзийбаярын Чинзориг, Хатгин овогт Балжиннямын Болор-Эрдэнэ  нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2001 оны 04 сарын 6-ны өдөр төрсөн Ч.Түвшинтөгс, 2007 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн Ч.Мөнгөнтогос, 2009 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн Ч.Гангантөгс нарыг эх Б.Болор-Эрдэнийн хууль ёсны  асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1-д зааснаар 2001 оны 04 сарын 6-ны өдөр төрсөн Ч.Түвшинтөгсийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн Ч.Мөнгөнтөгс, 2009 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн Ч.Гангантөгс нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар эцэг Өлзийбаярын Чинзоригоос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Балжиннямын Болор-Эрдэнэд  олгосугай.

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн  болохыг дурьдсугай.

            5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ө.Чинзоригоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэд, 77798 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  дурьдсугай.

7. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              

ДАРГАЛАГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ