| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/49 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/49
2020 02 04 2019/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О,
иргэний нэхэмжлэгч Х.Б,
шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч А.Сандагдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн И.Б-д холбогдох Эрүүгийн 1934006140484 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн И.Б /Регистрийн дугаар:УУ/ Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Лүн сумын мал эмнэлгийн хорио цээрийн газарт ариутгагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай,
Урьд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б нь Төв аймгийн Баянхангай сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн асфальтан замын 314/117 дахь км заалт бүхий шонгийн орчим 2019 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 93-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 82-28 УБП улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Б.Г, Д.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч И.Б нь: Хэрэг гардаг өдрийн урьд өдөр нь архи уусан. Маргааш нь гэртээ байж байтал ах маань дуудаад. Тэгээд очиж уулзчихаад буцаж байтал ядарснаас болоод осол гарсан.” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О нь: “...Говь-Алтай аймагруу явж байтал үүрээр 4 цагт өөдөөс нэг машин ирээд мөргөсөн. Хоромхон зуур болсон зүйл болохоор сайн мэдэхгүй байна... ...хохирлоо төлсөн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.Б нь: “...Ослын улмаас 2 хүний биед хүнд гэмтэл, бусад хүнд нь хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үлдсэн хохирлоо 2020 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-13 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15 тал/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18 тал/, хохирогч нарын хувийн байдал болон хохирлын баримтууд /хх-20-46 тал/, хохирогч Э.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-49-50 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-53-54 тал/, хохирогч Д.Түмэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-56-57 тал/, хохирогч М.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-60-61 тал/, хохирогч Т.Мөнхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-63-65 тал/, хохирогч А.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх- 68-70 тал/, гэрч Х.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-71 тал/, гэрч Э.О-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-73 тал/, гэрч С.Байтсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-74 тал/, гэрч И.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-76 тал/, гэрч Ц.Батдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-77-78 тал/, гэрч М.Болдбаяраас мэдүүлэг тэмдэглэл /хх-79-80 тал/, гэрч Г.Саранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-81-82 тал/, яллагдагч И.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-126-128 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9261 дугаартай дүгнэлт /хх-84 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9262 дугаартай дүгнэлт /хх-86 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9263 дугаартай дүгнэлт /хх-88 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9264 дугаартай дүгнэлт /хх-90 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9263 дугаартай дүгнэлт /хх-88 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9265 дугаартай дүгнэлт /хх-92 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9260 дугаартай дүгнэлт /хх-94 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13119 дугаартай дүгнэлт /хх-96 тал/, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 772 дугаартай дүгнэлт /хх-98 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаярын 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-100 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2476 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-102-108 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09/423 дугаартай хохирлын үнэлгээ /хх-111-114 дүгээр хуудас/, шүүгдэгч И.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-130-134, 142 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.
Шүүгдэгч И.Б нь Төв аймгийн Баянхангай сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн асфальтан замын 314/117 дахь км заалт бүхий шонгийн орчим 2019 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 93-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 82-28 УБП улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Б.Г, Д.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.О-ы: “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд өөрийн нөхөр Хуягтын Батдоржийн хамт нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаr Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт өглөөний 04 цагийн орчимд өөдөөс приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Дээрх зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Би өмнө болсон хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан... ...Одоо миний толгой болон нуруу байнга өвдөж байна. Би бага хүүхэд Б.Гансүхийг хараад эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ы: “...Тухайн үед болсон хэргийн талаар би энэ хэрэгт гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан дээрх зам тээврийн осол болох үед миний хүү Гансүх жолоочийн эсрэг талын урд суудлын өвөр дээр суугаад унтаж явсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний хүү Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Одоо БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтад байгаа бөгөөд байнга эмчдээ үзүүлж байна. Гэнэт байж байгаад толгойгоо хаяад уйлаад байдаг, тархины эм байнга хэрэглэж байгаа бөгөөд хааяа бүр их өвдсөн үед нь өвчин намдаах эм хэрэглэж байгаа болно...” “...Миний хүү Б.Гансүх нь эрүүл саруул өсөж байсан хүүхэд юм. Гэтэл дээрх зам тээврийн ослын улмаас ийм байдалд оруулсан болохоор гомдолтой л байна. Би өөрийнхөө эмчилгээний зардалыг хүү Б.Г-ийн эмчилгээний зардалтай хамт нэгтгээд сүүлд нь баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,
Хохирогч Д.Түмэнжаргалын: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны би өөрийн эхнэр Батсайхан, хүү Мөнхбаатар нартай хамт хамаатны дүү Батдоржтой хамт түүний эхнэр Э.О болон хоёр хүүхэдтэй нь хамт Х.Б-ийн Тоёота Пробокс маркийн машинтай Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу шөнийн 02 цагийн үед гарсан юм. Улаанбаатар хотоос гараад 2 цаг орчим явж байх үед тасхийх чимээ гараад манай машин осолд орсон. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад байсан... ...Миний дотор эрхтэнд битүү цус алдаж дүүрсэн, элэг задарсан, зүүн хөл өвдөгний хэсгээр хугарсан, биеийн зүүн хэсэг нилэнхүүдээ гэмтэж, цус хурсан... ...Миний сууж явсан машины өөдөөс машин ирж мөргөсөн тул уг осол болсон... ...Би хоёр хүнд хагалгаанд орж, 20 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардал болон бусад зардал болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна... ... Өөр би уг ослоос болж эрүүл мэнд цаг хугацаагаар, хөрөнгө мөнгөөр хохирол учирсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-56-57тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаатарын: “...Осол болох үед би унтаж байсан болохоор ослын талаар мэдэхгүй байна... ...Би арын суудал дээр өвөө, эмээ хоёрын голд нь сууж явсан. Суудлын бүс зүүгээгүй явсан... ...машид авч явсан халуун савтай эмээ өвөө хоёрын цай нь агсраад зүүн шаrай түлсэн. Толгой өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
Хохирогч Т.Мөнхишигийн: “...Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам тээврийн осолд орсон талаар надад манай ах Мөнхзаяа хэлж манай хүү Мөнхбаатарыг Баянхангай сумын эмнэлэг рүү авч явсан талаар хэлсэн юм. Өөрөөр осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна... ...Осол болох үед Батдорж ахын машинд халуун савтай цай явсан тэр нь ослын үед гоожоод манай хүүгийн зүүн хөлийн шагай хэсгийг түлчихсэн байсан. Мөн тархи нь доргисон байсан. Тухайн үед нь манай хүү Мөнхбаатарыг шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг үйлдэж өгсөн. Тэгсэн тэр тогтоол дээр нь Ганзоригтын Мөнхбаатар гээд биччихсэн тэгээд овог зөрүүтэй гээд шүүх эмнэлэг үзээгүй шүүх эмнэлэгт үзүүлээгүй байсан. Ганзориг нь манай нөхөр Мөнхбаатарын эцэг нь бол мөн гэхдээ бичиг баримтан дээрээ Мөнхбаатар миний нэрээр овоглодог юм. Сүүлд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг нь овог нэрийг засаж байгаад үзүүлсэн тэр нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гарсан байсан... ...Ослын улмаас хүүгийнхээ толгойг харуулсан 100000 төгрөг болсон. Шагайн хэсэг нь түлэгдсэн байсныг нь түлэнхийн тос авч түрхсэн нэхэмжлэлийн баримт байхгүй байна. Хайгаад олохгүй байгаа юм. Цаашдаа хүү маань эрүүл саруул байвал манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-63-65 тал/,
Хохирогч А.Мөнхзаяагийн: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай эцэг Түмэнжаргал, эх Батсайхан нар Улаанбаатар хотоос нутаг руугаа буюу Говь-Алтай аймгийн Алтай сум руу явах замдаа Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам тээврийн осолд орж аав Түмэнжаргал хүнд, ээж Батсайхан хөнгөн зэргийн гэмтэл авсан... ...Нэхэмжлэлийн баримт гэхээр аавын эмчилгээний зардалтай ээжийн эмчилгээний зардал нэгтгээд баримтыг нь хэрэгт өгчихсөн учир нэг бүрчлэн ялгаж гарсан мөнгөн дүнг хэлж мэдэхгүй байна. Аав ээж хоёрын баримт нийлээд 3324260 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх- 68-70 тал/,
Гэрч Х.Б-ийн: “...Төв аймгийн Баянхангай сумын урдуур асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш явж байтал өөдөөс машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би машинаа баруун гар тийш нь дараад бараг шороон хөвөөн дээр гартал машины зүүн гар талын урдаас мөргөөд зогссон. Буугаад ирсэн цагаан өнгийн приус-20 маркийн автомашин мөргөөд зүүн гар тийш өнгөрөөд зогссон байсан. Би машинаас хүмүүсээ гаргасан. Түмэнжаргалын зүүн талын хөл нь хугарсан Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан. Бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй миний биед гэмтэл учраагүй. Приус-20 маркийн автомашинд жолооч нь ганцаараа явсан. Ярьж чадахгүй хэвтээд эмч эмнэлэг рүү аваад явсан... ...60 км цагийн хурдтай явж байтал өөдөөс приус-20 маркийн автомашин урсгал сөрөөд ирэхээр нь баруун гар тийш дартал ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-71 тал/,
Гэрч Э.О-ы: “...Төв аймгийн Баянхангай сумын асфальтан замаар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш явж байтал өөдөөс машин урсгал сөрж орж ирээд мөргөөд зогссон. Түмэнжаргалын зүүн талын хөл нь хугараад Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан. Миний биед гэмтэл учраагүй, миний хүү Гансүх уйлагнаад байгаа бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй. Приус-20 маркийн автомашинд жолооч нь ганцаараа явсан. Юм ярьж чадахгүй хэвтээд байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-73 тал/,
Гэрч С.Байтсайханы: “...Тухайн үед унтаж байсан гэнэт аймар чимээ гараад тас гэж дуугараад машин асфальтан зам дээр хөндөлдөөд зогссон. Машинаас гарч чадахгүй байтал Х.Б машины хаалга онгойлгоод машинаас гаргасан. Миний баруун талын хацар нүүр хамар хөхөрч хавдаж, хамраас их цус гарсан. Тухайн үед би урд талынхаа суудлыг мөргөсөн байх гэж бодож байна. Нөхөр Түмэнжаргалын хөл нь хугарсан байх Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-74 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9261 дугаартай “...Х.Б-ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” талаарх дүгнэлт /хх-84 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9262 дугаартай “...Д.Түмэнжаргалын биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний няцрал, ходоодны чацархайн урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн зулай, зүүн нүдний гадна доод хэсэг, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан..” талаарх дүгнэлт /хх-86 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9263 дугаартай “...Б.Г-ийн биед зүүн чамархайн зөрөөтэй хугарал, хатуу хальс дээр цусан хураа бүхий хүнд хохирол учирсан...” дүгнэлт /хх-88 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9264 дугаартай “...Б.Амгаланбаатарын биед гэмтэл тогтоогдоогүй...” талаарх дүгнэлт /хх-90 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9263 дугаартай дүгнэлт /хх-88 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9265 дугаартай “...Э.О-ы биед тархи доргилт, зүүн гуя шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгараллт бүхий хөнгөн хохирол учирсан...” талаарх дүгнэлт /хх-92 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9260 дугаартай “...С.Батсайханы биед тархи доргилт, доод нэг шүдний сулрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, уруул, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан..” талаарх дүгнэлт /хх-94 тал/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13119 дугаартай “...М.М-ын биед зүүн хөлийн шагайнд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учисан...” талаарх дүгнэлт /хх-96 тал/,
шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 772 дугаартай “...И.Б-ийн биед зүүн талын 6, 5, 3-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан...” талаарх дүгнэлт /хх-98 тал/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаярын 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн “...И.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг мөн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн...” талаарх дүгнэлт /хх-100 тал/,
“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2476 дугаартай “...Х.Б-ийн Тоёота пробокс маркийн 82-28 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7555000 төгрөгөөр үнэлсэн...” авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-102-108 тал/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09/423 дугаартай “... И.Б-ийн Тоёота пробокс маркийн 82-28 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2742300 төгрөгөөр үнэлсэн...” хохирлын үнэлгээ /хх-111-114 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч И.Б-ийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч И.Б нь Төв аймгийн Баянхангай сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн асфальтан замын 314/117 дахь км заалт бүхий шонгийн орчим 2019 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 93-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 82-28 УБП улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Б.Г, Д.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч И.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч И.Б-ид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, И.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /4-6 насны 2 хүүхэд, жирэмсэн 4 сартай эхнэрийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул И.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч И.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт хохирогч Д.Т, С.Б, насанд хүрээгүй хохирогч М.М-ын хууль ёсны төлөөлөгч Т.М нар нь нийт 3324260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч И.Б нь мөрдөн байцаалтын шатанд 3000000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 153 дугаар хуудаст авагдсан “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар,
Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О 589900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч И.Б нь мөрдөн байцаалтын шатанд 589900 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 153 дугаар хуудаст авагдсан “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар,
Иргэний нэхэмжлэгч Х.Б 8150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаснаас шүүгдэгч И.Б нь шүүхийн шатанд 6500000 төгрөг төлсөн талаарх “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин хохирогч Д.Т, С.Б, насанд хүрээгүй хохирогч М.М-ын хууль ёсны төлөөлөгч Т.М нар нь нийт 3324260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас үлдэгдэл 324260 төгрөгийг гаргуулж хохирогч -,
иргэний нэхэмжлэгч Х.Б-ид 8150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас үлдэгдэл 1650000 төгрөгийг тус тус шүүгдэгч И.Боос гаргуулан олгох нь зүйтэй байна.
Мөн насанд хүрээгүй хохирогч М.М-ын хууль ёсны төлөөлөгч Т.М, насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн И.Б-ийн 613746 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн И.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн И.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Б-оос 324260 /гурван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д, 1650000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Б-ид олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О, насанд хүрээгүй хохирогч М.М-ын хууль ёсны төлөөлөгч Т.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч И.Б нь 589900 /таван зуун наян есөн мянга есөн зуу/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Од, 3000000 /гурван сая/ төгрөгийг хохирогч Д.Т-д, 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х.Б нарт тус тус төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж И.Б-ийн жолоочийн 613746 дугаартай үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ