Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

     2020           03          03                                             2020/ШЦТ/73                               

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ш.М, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш.М-д холбогдох 2034000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг, Лүн сумын Хөх даваа 3 дугаар баг, 55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ш.М, /Регистрийн дугаар: /НО/ гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох П.Т-ын өмчлөлийн байшинд нэвтэрч, 14 инчийн Самсунг маркийн Лед өнгөт зурагт, зурагтын 12 сувгийн SUPRA SDM-108 маркийн станц удирдлага, радиатор зэрэг хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 210000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байна...” гэв.

   Шүүгдэгч Ш.М-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-02-07 тал/ хохирогч Д.Түмэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-09 тал/, гэрч Э.Наранбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10 тал/, гэрч П.Түмэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11 тал/, гэрч Ш.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-12 тал/, гэрч Б.Энхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13 тал/, гэрч Г.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14 тал/, гэрч А.Даваанямаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18 тал/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-23 тал/, яллагдагч Ш.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-33 тал, гэрч Б.Хүрэлгомбооос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34 тал/, гэрч Д.Энхтуулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35 тал/, шүүгдэгч Ш.М-гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-38-55 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.М нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох П.Т-ын өмчлөлийн байшинд нэвтэрч, 14 инчийн Самсунг маркийн Лед өнгөт зурагт, зурагтын 12 сувгийн SUPRA SDM-108 маркийн станц удирдлага, радиатор зэрэг хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 210000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч П.Т-ын: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ажилдаа яваад шөнө 22 цагийн үед гэртээ орсон чинь манай гэрт хүн байхгүй цоожтой байсан байшингийн хаалгыг хөшиж, цоожийг нь эвдэн ороод гэрийн том өрөөнд байсан 14 инчийн Сансунг маркийн LCD маркийн өнгөт зурагт, зурагтийн 12 сувгийн SUPRA SDT-108 маркийн станц, цахилгаан дэмжигч радатор, зурагтын станцын удирдлага хулгайд алдагдсан байсан юм... ...Цагаан өнгийн жижиг хятад цоожоор цоожилсон байсан... ...14 инчийн Сансунг маркийн LCD өнгөт зурагтаа 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хот Номин их дэлгүүрээс 150.000 төгрөгөөр худалдаж авсан болохоор 150.000 төгрөгөөр үнэлж байна. Зургтын 12 сувгийн SUPRA SDT-108 маркийн станц удирдлагын хамт шинэ 60.000 төгрөг гэдэг манайх хуучин байсан тул 40.000 төгрөг, редатор хуучин 20.000 төгрөгөөр үнэлж байна... ...Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-9 тал/

Гэрч Э.Наранбаатарын “...Багийн ямар нэгэн арга хэмжээнд оролцож байгаагүй дуу цөөтэй, ааш зан сайтай, хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Өөр бусад байдлын талаар би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-10 тал/

Гэрч Б.Энхбатын: “...Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд гэртээ байж байтал иргэн Давааням, Ш.М гэх хүнийг хулгай хийсэн байж магадгүй гэж надад авчирч өгсөн юм. Тухайн үед Ш.М нь цагаан өнгийн 14 енчийн LCD өнгөт зурагт, зурагтын сувгийн хар өгийн станц, хар өнгийн цахилгаан хүчдэл сайжруулдаг радатор зэрэг эд зүйл барьчихсан байсан. Ш.М хаанаас хулгай хийсэн талаар асуутал Давааням ахын хажууд байдаг. Түмэнжаргал гэдэг айлын гэрээс хулгай хийсэн гэж ярьсан... ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өөр эд зүйл хулгай хийсэн талаар надад яриагүй...” гэх мэдүүлэг /хх-13 тал/

Гэрч Г.Эрдэнэцэцэгийн: “...Миний төрсөн эгч Ширмэнгинжийн төрсөн хүүхэд нь...” “...Мэдүүлэг өгнө... ...Ш.М нь аавгүй хагас өнчин өссөн, манай хүргэн ах Давааням, миний төрсөн ах Шинэбилэг манайхаар голдуу байдаг. Ээж Ширмэнгинж нь сүүлд өөр хүнтэй суугаад Улаанбаатар хотод байдаг болохоор ээж дээрээ очдоггүй юм. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй хүнтэй суугаагүй ганц бие байдаг. Хүнтэй эвсэг, муудалцаад байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархуу, хүний үгээр их сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч А.Даваанямын: “...Миний эхнэр Энхжаргалын төрсөн эгч Ширмэнгинжийн төрсөн хүүхэд нь...” “...Манай гэр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд байдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 06 -нд шилжих шөнө Ш.М манай гэрт хоносон. Тэгээд өглөө үүрээр 05 цагийн үед Ш.М гэрээс гараад орж ирэхгүй болохоор нь санаа зовоод араас нь машинтай ганцаараа хайж байтал засмал зам дагаад сумын төвөөс ертөнцийн зүгээр ганцаараа алхаж байхаар нь очоод автал зурагт, станц гэх зэрэг эд зүйл бариад явж байхаар нь шууд сумын цагдаа Энхбатад хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Яллагдагч Ш.М-гийн: “...Намайг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох П.Т-ын өмчлөлийн байшинд нэвтэрч, 14 инчийн Самсунг маркийн ЛЕД өнгөт зурагт, Зурагтын 12 сувгийн супра SDT-108 маркийн станц удирдлага, радиатор зэрэг хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн... ...Гэмт хэрэг үйлдэх үедээ турбо төмрөөр хөшиж онгойлгосон бөгөөд тэр төмрөө тухайн үедээ амбаарын ар талаар хаясан. Сүүлд нь хэсгийн төлөөлөгчтэй хамт очоод зааж өгөх гэсэн боловч тухайн турбо төмрөө олоогүй. Тиймээс одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хуучин муу турбо төмөр байсан... ...Би өмнө гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Би хулгай хийж авсан эд зүйлээ буцаагаад өгчихсөн. Би хохирогч Түмэнжаргалтай уулзаж уучлалт гуйсан хохиролгүй болгосон... ...Би мөнгөгүй болсон байсан болохоор дээрх хулгайн хэргийг хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-30-33 тал/

Гэрч Д.Энхтуулын: “...Төв аймгийн Лүн сумын ЕБС-н дуу хөгжмийн багш... ...Ш.М нь Төв аймгийн Лүн сумын ЕБС-д 2000 онд 1 дүгээр ангид элсэн орсон. Би 2004-2008 оны хооронд анги удирдсан багшаар нь ажиллаж байгаад 2008 онд 8 дугаар ангийг нь төгсгөсөн юм. Ш.М нь хичээлдээ тааруухан суралцдаг байсан. Үг дуу цөөтөй найз нөхөд гэхээр хүүхэд байгаагүй. Кириллээр уншиж бичиж чаддаг боловч сурлагандаа тааруухан байсан. Өөр зүйл би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-35 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч П.Т-ын өмчлөлийн байшинд нэвтэрч, 14 инчийн Самсунг маркийн Лед өнгөт зурагт, зурагтын 12 сувгийн SUPRA SDM-108 маркийн станц удирдлага, радиатор зэрэг хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 210000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ш.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.М-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо Ш.М нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан түүнд хуульд заасан шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагад түүнд ял оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б овгийн Ш.М-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч П.Түмэнжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ