| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01560/И |
| Дугаар | 138/ШШ2016/01402 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2016/01402
Зохигч талуудын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах, ******* *******ны Дорнод салбар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух /РД:*******/, Хатгин овогт ******* *******,
Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, тоотод оршин суух /РД:*******/, овогт нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 4293225.16 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэн Даваа овогтой ******* /РД:*******/ нь Дорнод аймгийн Политехникийн коллежид эдийн засгийн багшаар ажиллаж байхдаа Дорнод салбараас 2012 оны 4 сарын 17-ны өдөр 2617/5762 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,2 сая төгрөгийн зээл, 2013 оны 1 сарын 29-ний өдөр 21/99 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,5 сая төгрөгийн зээл, 2013 оны 4 сарын 19-ний өдөр 69/375 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 0,5 сая төгрөгийн зээл, 2013 оны 8 сарын 01-ний 137/634 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 3 сая төгрөгийн зээл, нийт 12,2 сая төгрөгийн зээл авсан.
Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нар нь зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8, 3.3-р заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 626 хоног хугацаа хэтрээд байгаа бөгөөд нийт үндсэн зээлийн 3814239.9 төгрөг, хуримтлагдсан хүү 460902.63 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү 18082.63 төгрөг, нийт 4293225.16 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Д.******* нь 2012 оны 5 сард жирэмсний амралтаа авч, 2013 оны 2 сарын 17-нд хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орсон. 2013 оны 8 сарын сүүлээр Политехникийн коллежоос элсэлт байхгүй тул цаашид ажиллуулах боломжгүй тухай мэдэгдэл өгсөн бөгөөд 2013 оны 9 сарын 06-ны өдрөөс дээрх үндэслэлээр ажлаас халагдсан гэсэн тайлбар өгдөг. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөрөө зээлээ төлдөг байсан боловч 2015 оны 3 сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл үндсэн зээлээс ердөө 14489.19 төгрөгийн төлөлт хийж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон гар өргөдлийн хүсэлтэд дурдсан үндсэн зээлээс сар бүр 150000-200000 төгрөг тогтмол төлнө гэсэн үүргүүдээ биелүүлээгүй болно... Банкны зүгээс зээлдэгчтэй байнга холбогдож, зээл төлүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч удахгүй төлнө гэж хугацаа алдуулдаг, *******ин дээр ирж уулзах хүсэлт тавихад ирдэггүй зэргээр зээл төлөхөөс зайлсхийдэг.
Иймд зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нараас зээлийн гэрээний үүргээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4293225.16 төгрөгийг гаргуулан *******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* нь Д.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 4293225.16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.*******, Б. нар нь 4293225.16 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 28-ны өдрөөр 200000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв сарын төлбөрөө хугацаандаа /2016 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэнэ/ төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 4293225.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, хариуцагч Д.*******, Б. нар нь 4293225.16 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 28-ны өдрөөр 200000 төгрөгийг төлж барагдуулна. Хэрэв сарын төлбөрөө хугацаандаа /2016 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэнэ/ төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулах талаар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* *******ны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, хариуцагч Д.*******, Б. нар нь 4293225.16 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу буюу сар бүрийн 28-ны өдрөөр 200000 төгрөгийг төлж барагдуулна. Хэрэв сарын төлбөрөө хугацаандаа /2016 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэнэ/ төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83642 төгрөгөөс 41821 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 41821 төгрөг, хариуцагч Д.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 41821 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ