Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Г, М.Ч, Г.О,

Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Ц.Бат-Эрдэнэ, П.Адъяасүрэн, Н.Болд,

                                                                                   В.Удвал, Г.Энхбаяр, Н.Энхжаргал

            Нарийн бичгийн дарга                                  Б.Анхтуяа нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох 201603000096 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 25-226 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Галынхан овогт Г.Г  

 

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Төмөр овогт М.Ч  

 

Монгол улсын иргэн,1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Дунд жас овогт Г.О  

 

Монгол улсын иргэн,1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан,  ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Балжин овогт Д.Б  

 

Монгол улсын иргэн,1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Улсын Их Сургууль”-ийн электроникийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Нүдэн овогт П.Д  

 

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинжлэх ухаан технологийн их сургууль”-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Саманд овогт Б.Ж

 

Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5а байрны гадна талд хохирогч Б.Цогтсүрэн, Г.Энх-Эрдэнэ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож хохирогч Б.Цогтсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Энх-Эрдэнийн Самсунг маркийн гар утас, түрийвч, биет 20.000 төгрөг зэргийг дээрэмдэж 155.000 төгрөгийн, Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар нь давтан үйлдлээр яллагдагч Г.О, М.Ч нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Б-ийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Б-ийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн, Г.О, М.Ч нар нь яллагдагч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын  түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгриөгийн шатахуун, борлуулалтын 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн, Д.Буянбааатар, П.Доржбат, Г.Ган-Эрдэнэ, Б.Жамцбал, Г.Отгонбаатар, М.Чимэд-Очир нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж А.Ганзоригийн  ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг дээрэмдэж, уг дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа “Бага Рашаант” ХХК-ны өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай Х-Пронтер маркийн авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээж 307.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож;

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж;

Шүүгдэгч Дунд жас овогт Ганбаатарын Отгонбаатар, Галынхан овогт Г.Г, Төмөр овогт Мийн Ч, Балжин овогт Дын Б, Нүдэн овогт П-ийн Д, Саманд овогт Бын Ж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дунд жас овогт Гын Оыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Төмөр овогт Мийн Ч ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,  Балжин овогт Дын Брыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Нүдэн овогт Пийн Дыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Саманд овогт Б ын Ж ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж;

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Галынхан овогт Гийн Гийг 100 /нэг зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, П.Д, Д.Б, М.Ч, Г.О нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоож;

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж;

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж;

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 215 хоног, шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч М.Чын цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч П.Дын цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч Б.Жын цагдан хоригдсон 156 хоног, шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон 76 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 ны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 23-29 УБГ улсын дугаартай Приус 11 маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Саманд овогт Б.Жд буцаан олгож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай 1 ширхэг, кардон цаасны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жамцбал, П.Доржбат, Д.Буянбаатар, М.Чимэд-Очир, Г.Отгонбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж;

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ж, П.Д, Д.Б, М.Ч, Г.О нарт авсан цагдан хорих, Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцэлд:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Дунд жас овогт Г.О

2. Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 25-226 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Галынхан овогт Г.Г

3. Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголын Үндэсний их сургууль”-ийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Төмөр овогт М.Ч

4. Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Балжин овогт Д.Б

5. Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол Улсын их сургууль”-ийн Электроникийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бул 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Нүдэн овогт П.Д

6. Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинжлэх ухаан технологийн их сургууль”-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Саманд овогт Б.Ж

Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5а байрны гадна талд хохирогч Б.Цогтсүрэн, Г.Энх-Эрдэнэ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож хохирогч Б.Цогтсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Энх-Эрдэнийн Самсунг маркийн гар утас, түрийвч, биет 20.000 төгрөг зэргийг дээрэмдэж 155.000 төгрөгийн,

Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар нь давтан үйлдлээр Г.О, М.Ч нартай бүлэглэн:

- Урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн,

- 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж А.Ганзоригийн ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

Г.О, М.Ч нар нь Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод- Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн,

Давтан үйлдлээр бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж А.Ганзоригийн ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

Тэд уг дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа “Бага Рашаант” ХХК-ны өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай Х-Пронтер маркийн авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Чимэд- Очир нарт холбогдох эрүүгийн 201603000096 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 63 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авсан ба уг ТОГТООЛД:

Шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Дыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Оыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Чыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн бөгөөд шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг хүлээн авч ХЯНАВАЛ:

1. Архангай аймаг дах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Чимэд- Очир нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2015 оны Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сартай, шийтгэх тогтоол гарах үед 19 нас 5 сартай байсан ба түүнийг өсвөр насны хүн гэж үзэн түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэж болох боловч гэм буруутайд тооцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заагаагүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн журмыг зөрчиж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон зүйл ангид байхгүй ялын төрөл, хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэн шүүх хуралдаанд прокурор оролцуулна уу гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Г.О, М.Ч, Д.Б, Г.Г, Б.Ж, П.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Ийм учраас яллах дүгнэлт үйлдэж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч          Г.Ган-Эрдэнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дах хэсэгт зааснаар нэг зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан прокурорын эсэргүүцэл, тайлбараараа ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байгааг тайлбарласан. Ийм учраас шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцлийг шинжлэн судлаад үзэхээр эсэргүүцэл нь хоёр утга санаатай. Нэг дэх утга санаа нь Г.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэж болох боловч гээд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэж байгааг прокурор хүлээн зөвшөөрч байгаа. Зөвшөөрч байгаа мөртлөө 8 дугаар зүйлээ шинжлэн судлахгүйгээр 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг зөрчсөн гэж үзсэн. Эсэргүүцлээс үзэхэд нэгдүгээрт 8 дугаар зүйлийг зөвшөөрч байгаа мөртлөө ял оногдуулахдаа болохгүй байна гээд байна. Гэтэл энэ хуулийн 8 дугаар зүйлийг улсын яллагч зөвшөөрч байгаа бол 8 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл гээд 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг прокурор зөвшөөрөөд байгаа бол нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялууд байгаа. Прокурорын эсэргүүцэл зөвшөөрч болно болохгүй гэсэн хоёр талтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Миний үйлчлүүлэгч Б.Жын хувьд шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой Эрүүгийн хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1 дэх заалтыг баримтлан тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулах ёстой гэсэн. Тийм учраас энэ бүлгээр бол өсвөр насны хүн тэр тусмаа 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтанд энэ бүлэгт заасны дагуу ял оногдуулна гээд зохицуулсан байгаа энэ бүлгийн дагуу ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан заалтыг өөрчилж болохоор байгаа учраас шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Дүгнэлттэй холбогдуулж хэлэх санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Дүгнэлттэй холбогдуулж хэлэх санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Дүгнэлттэй холбогдуулж хэлэх санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг нь өөрчилж шийдвэрлэх юм бол шийтгэх тогтоолын бусад заалтыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэж болохоор байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5а байрны гадна талд хохирогч Б.Цогтсүрэн, Г.Энх-Эрдэнэ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, хохирогч Б.Цогтсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Энх-Эрдэнийн Самсунг маркийн гар утас, түрийвч, биет 20.000 төгрөг зэргийг дээрэмдэж, бусдад 155.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нар бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар, архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, А.Ганзоригийн ширэн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18.500 төгрөгийг, иргэн У.Мөнхбатын Нокиа 16-50 маркийн гар утас 1 ширхэг, ширэн түрийвч, биет 17.500 төгрөгийг тус тус дээрэмдсэн, уг дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа “Бага Рашаант” ХХК-ны өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай Х-Пронтер маркийн авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдож, тэдгээрт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нарт холбогдох, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн     147.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Эй Икс” ХХК-ны Сод-Монгол шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Бямбасүрэнгийн амь биед нь аюултайгаар, архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Ц.Бямбасүрэнгийн Жи мобайлын гар утас 1 ширхэгийг дээрэмдэж 60.000 төгрөгийн, шатахуун түгээх станцаас 50.500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого болох 317.915 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 428.415 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн атал  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй юм.

 

Учир нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд хэрэв энэ зүйл ангиар зүйлчилбэл шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордоно.

 

Мөн шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нар 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Тэмээн цохио гэх газрын орчим иргэн А.Ганзориг, У.Мөнхбат нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, А.Ганзориг, У.Мөнхбат нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхэд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэгдэхийг шүүх анхаарсангүй.

 

Анхан шатны шүүх хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох хэргийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзсэн учир  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1-ийн  1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

                                                              Н.ЭНХМАА