Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2016/01403

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.******* би:

Дорнод аймгийн  тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн  тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* т холбогдох,

“330000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь 2013 онд надаас үсчингийн материал болох үсний будаг, манюкур, үсний тэжээл, шампунь зэрэг 330000 төгрөгийн үнэ бүхий бараа аваад одоо болтол өгөөгүй байна. Иймд ээс барааны үнэ 330000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие *******ээс 2013 онд үсчингийн бараа авсан үнэн. Уг барааны үнэ 330000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг 330000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.*******ээс 330000 төгрөгийн бараа материал зээлсэн бөгөөд барааны үнэ 330000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1. Хариуцагч ******* нь 330000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 5275 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 5275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

.

    ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ