Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр                        Дугаар 2020/ШЦТ/96                                       Зуунмод сум            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч У.М,

шүүгдэгч Ш.М түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш.М-т холбогдох 1934006450432 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.  

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, А-4 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 85  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2005 оны  03 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусан суллагдаж байсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1452 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2668 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, Б овгийн Ш.М /Регистрийн дугаар:НС/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Ш.М нь согтуугаар байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 6-17 тоотод байх гэртээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.Мөнхцэцэгийн хамран тус газарт болон 6 сартай охин М.Амин-Эрдэнийн нуруун тус газарт гараараа тус бүр нэг удаа цохиж, зодон, тэндийг “ална шүү пизда минь”, “чамайг алаад 00-д хийсэн байхад олох хүн байхгүй шүү” гэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

 жирэмсэн болохыг мэдсээр байж У.Мийг 2019 оны 05 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараа раа 2 удаа цохиж зодсон,

2019 оны 05 дугаар сарын сүүлээр түүний хоолойг боож, толгойн тус газарт нь цохиж зодсон, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны хооронд 3 хоногийн хугацаанд жирэмсэн болох У.М болон баг насны өөрийн болон дагавар хүүхдүүд болох М.А, З.А, М.А нарт агсам согтуу тавьж, унтаж амрах эрхийг нь хясан боогдуулж, ёс бус үгээр харгис хэрцгий харьцаж, тарчлаасан,

2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр жирэмсэн болох У.М рүү 3-4 удаа гараа раа салаавч гарган” цагдаагаа дуудаач” гэх зэрэг ёс бус үгээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 

Мөн яллагдагч Ш.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуугаар, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 6-17 тоотод байх гэртээ 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бага насны хүүхэд болохыг мэдсээр байж дагавар хүүхэд М.Азбилэгийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2019 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, А4-17 тоотод байх ээж Б.Гангаамаагийн гэрт хамтран амьдрагч У.Мийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Манай нөхөр согтуу бэлгийн харилцаанд орох гээд байхаар нь би эсэргүүцдэг тэгээд уурлаад байдаг. Архи уусан үед нь хамт байхад хэцүү байдаг. Эрүүл үедээ  их дуугүй хүн архи уухаараа агсан тавьдаг. Надад тулах 2 цэг байдаг нөхөр манай хойд аав хоёр л байна. Элэг бүтэн амьдралыг багаасаа үзээгүй. Би элэг бүтэн амьдрал зохион гэхээр яагаад ч юм  болохгүй  юм.  Нөхөр бид 2-ын маргаанд хадам талынхан их нөлөөлдөг. Хаяа манай хүүхдийг гадуурхаад байдаг. Тэгээд танайхан ингэдэг тэгдэг гээд Ш.Мт би уурладаг. Миний  нөхөрт хорих ял оноохгүйгээр өөр ял оноож  өгнө үү. Элэг бүтэн амьдармаар байна...” гэв.

 

Эрүүгийн 1934006450432 дугаартай хавтаст хэргээс:

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-8 тал/, хүнийг саатуулах тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, согтуурсан мансуурсан хүний саатуулах тухай тогтоол, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-11-15 тал/, хохирогч У.Мээс авсан мэдүүлэг /хх-26-27 тал/, хэрэг бүртгэлтийн 193400623 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-33-44 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-96-97 тал/, хохирогч У.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-102-103 тал/, гэрч С.Ганчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-113 тал/, гэрч Б.Гангамаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-114 тал/, гэрч Б.Лхүндэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-115 тал/, гэрч Б.Гангамаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-116 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 536 дугаартай дүгнэлт /хх-118-119 тал/, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 537 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-124 тал/, Төв аймгийн Зуунмод сумын “Хамтарсан баг”-ийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-136-137-143 тал/, яллагдагч Ш.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 129-130 тал/,  хохирогч У.М, Ш.М нар нь эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-181 тал/, хохирогч У.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-187-188 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-190 тал/, насанд хүрээгүй хохирогч З.Ану-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-192 тал/, насанд хүрээгүй хохирогч М.Баянцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 194 тал/, гэрч Л.Цэрэндолгороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-211-212 тал/, гэрч Ш.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-213 тал/, яллагдагч Ш.Маас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-224-225 тал/, шүүгдэгч Ш.Мын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /хх-48-77, 133-135, 147-176, 177-178, 198-210 тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.М-ын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ш.М нь согтуугаар байнга буюу жирэмсэн болохыг мэдсээр байж У.Мийг 2019 оны 05 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө “бэлгийн харьцаанд орсонгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараа раа 2 удаа цохиж зодсон,

2019 оны 05 дугаар сарын сүүлээр түүний хоолойг боож, толгойн тус газарт нь цохиж зодсон, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 06-ны хооронд 3 хоногийн хугацаанд жирэмсэн болох У.М болон баг насны өөрийн болон дагавар хүүхдүүд болох М.А, З.А, М.А нарт агсам согтуу тавьж, унтаж амрах эрхийг нь хясан боогдуулж, ёс бус үгээр харгис хэрцгий харьцаж, тарчлаасан,

2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр жирэмсэн болох У.М рүү 3-4 удаа гараа раа салаавч гарган” цагдаагаа дуудаач” гэх зэрэг ёс бус үгээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 

Мөн яллагдагч Ш.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуугаар, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 6-17 тоотод байх гэртээ 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бага насны хүүхэд болохыг мэдсээр байж дагавар хүүхэд М.Азбилэгийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2019 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, А4-17 тоотод байх ээж Б.Гангаамаагийн гэрт хамтран амьдрагч У.Мийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч У.Мийн “...согтуудаа л намайг зодоод байдаг. Бас хардаад зодоод байдаг... ...Миний аав Лхүндэв, хүчирхийллийн төв мэднэ. Би тийшээ байнга залгаж зөвлөгөө авдаг. Манай нөхрийн дүү Отгонбаяр, нөхрийн эгч Ганчимэг, хадам ээж Гангамаа нар мэднэ... ...Ш.М нь гараараа болон гарт баригдсан эд зүйлээр зоддог... ...би үргэлж айдастай байдаг. Намайг дандаа ална гэж сүрдүүлдэг...” /хх-26-27 тал/,

 

хохирогч У.М-ийн: “...би 2019 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд хамтран амьдрагч Ш.Мт 1 цаг зодуулсан... ...манай хоёр хүүхэд Ганчимэг эгчийнд байсан ба намайг очиход ээжээ гээд хоёулаа яваад ирсэн. Тэгээд хартал миний дагавар 4 настай хүү М.Азбилэгийн дээд талын уруул хавдсан, дотор тал нь язарсан байдалтай байсан. Харин Ш.Мын дагавар охин болох М.Ану-Эрдэнийн бие нь зүгээр зодуулсан шинжгүй байсан. М.Азбилэгийг яасан талаар асуухад 4 настай охин М.Ану-Эрдэнийн аав Ш.М өшиглөөд уруул ийм болгосон гэж хэлсэн... ...би хүүхдүүдээ унтуулаад хэсэг унтах гэж байтал дахин Ш.М орж ирсэн. Орж ирээд шууд миний нуруу руу 1 удаа өшиглөж, гараа раа 1 удаа толгой руу цохиод авсан. Тэгээд би чи яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлтэл муу янхан минь би гэртээ ганцаараа унтах ёстой юм уу тэ гэж хэлээд учиргүй миний хоолойг шахаж, багалзуурдаж, боогоод үстээд орон дээрээс чирч газар буулгасан. Тэгтэл хадам ээж, Отгонбаяр хоёр салгасан... ...Ш.М намайг багалзуурдаж боогоод ээжийнхээ гэрийн гэрлийг унтрааж байгаад миний хамар руу 1 удаа цохиод миний амыг гараа раа дараад амьсгалж чадахгүй болгосон... ...1.2016 оны 10 дугаар сарын 20-ны шөнө гэрт төрсөн дүү Отгонбаярын хажууд миний баруун талын хацар хавдаж нүд хөхөртөл зодсон. Тэрнээс хойш миний баруун талын чих юм дуулахаа бага болсон. 2. 2017 оны 03 дугаар сард Ш.М нь намайг боож багалзуурдаад зүүн гарын хойд талд бугшиж гэмтээгээд, халуун тогооны тагаар миний толгойг цохиж хагалж шилнийхэн үүрмэгээр миний хоолойг зүсэж гэмтээж байсан. Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст ахмад Мөнхжаргал гэх байцаагчид шалгагдаж байсан. 3. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ш.М нь согтуу гэрт орж ирсэн. Тэгээд 6 сартай хүүхдийнхээ нуруун тус газарт 1 удаа алгадаж саваад ална шүү пизда минь гэсэн. Тэгэхээр нь би айгаад хүүхдээ авах үед миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод миний хамарнаас цус гараад хамар хавдсан. Тэгтэл Ш.М чамайг алаад 00-д хийсэн байхад олох хүн байхгүй шүү муу алмас, салтай, ал, янхан, жингэр минь гэх зэргээр хэлж харааж зүхсэн. /20 хоног баривчлагдсан/ 4. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Ш.М согту бас миний багалзуурыг шахаж толгой руу цохиж зодоод байхаар нь цагдаа дуудсан чинь зугтсан. 5. 2019 оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилхиж шөнө намайг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад байсан. Тэр үед их хүчтэй цохисон. Маргааш нь миний баруун талын нүд хөхөрсөн байсан. Би цагдаад хэлээгүй. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тасралтгүй 3 хоног архи уугаад унтуулж амраахгүй агсам тавиад дийлдэхгүй болохоор цагдаад өгсөн. Би 4 хүүхдийн хамт 4 өдөр тасралтгүй нойргүй дарамтлуулж хоносон. Ш.М эрүүл, согтуу байсан ч намайг гичий, жингэр, пизда, банзал гэх зэргээр байнга хэлдэг. Би Ш.М-ын хажууд айдастай байдаг. Энэ их зодуур, дарамтын хажуугаар бие давхар 7 сартай жирэмсэн миний хүүхэд дутуу төөрх гээд байгаа. Энэ бүхэн Ш.М-ын дарамт шахалт, хүчирхийллээс шууд нөлөөтэй гэж үзэж байна...” /хх-102-103 тал/,

 

гэрч С.Ганчимэгийн: “...гэртээ байж байтал 22 цаг өнгөрөөгөөд дахиад над руу Мөнгөнцэцэг залгаад “Ш.М согтуу ороод ирлээ” гэхээр нь би тоохгүй унтчихсан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад Отгонбаяр орж ирээд тэр хоёр зодолдоод байна гэж хэлэхээр нь би очсон. Тэгээд би ээжийн гэр рүү ороход Мөнгөнцэцэг, Ш.М хоёр зодолдсон бололтой байсан. Тэгэхээр нь би Ш.М-ыг ороод цохиод авсан... ...Тэгээд би цагдаа дуудсан...” /хх-113 тал/,

 

гэрч Б.Гангамаагийн: “...Мөнгөнцэцэг манай гэрт унтаж байсан чинь гаднаас Ш.М орж ирээд хаагуур яваад байгаа юм гэж хэлээд тэр хоёр хоорондоо зодолдсон. Гэрт би, Отгонбаяр, 3 хүүхдүүд, Мөнгөнцэцэг нар байсан. Тэгээд Отгонбаяр, Ганчимэгийнх руу яваад эгчийгээ дуудаад удалгүй Ганчимэг ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд цагдаа дуудсан...” /хх-114 тал/,

 

гэрч Б.Лхүндэвийн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний орой би гэртээ байж байхад 23 цагийн үед Мөнгөнцэцэг залгаад “намайг алах гээд байна” гэж хэлэхээр нь би Мөнгөнцэцэгийн хадам ээжийнд нь яваад очтол Ш.Мыг цагдаагийн алба хаагч нар аваад явчихсан байсан. Тэгээд би Мөнгөнцэцэгийг хүүхдүүдтэй нь хамт аваад гэр рүүгээ явсан...” /хх-115 тал/,

 

яллагдагч Ш.Мийн: “...манай эхнэр гаднаас орж ирээд уурлаад дайрч хэл амаар доромжилж байгаад гэрээсээ гараад эгчийнхээ гэр рүү явсан. Би араас нь очиж эхнэрээ гэртээ авчиръя гэхээр уурлаад байхаар нь маргалдаад сүүлдээ би эхнэртээ гар хүрсэн. Тэгээд эхнэрээ 2 удаа гараа раа цохиод нэг удаа өшиглөөд, нуруун дээрээс нь 2 удаа хазсан... ...би урьд өмнө 2-3 удаа цохиж гэмтээж байсан...” /хх-ийн 129-130 тал/, 

 

хохирогч У.Мийн: “...Азбилэг, Ану-Эрдэнэ, Амина гурав байсан. Баянцогт өвөө Лхүндэвийндаа байсан. Гэхдээ тэр өдөр намайг болон 3 хүүхдээ зодож, цохиогүй, орилоод хашхираад байсан...” /хх-187-188 тал/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мийн: “...Би М.Амина, М.Азбилэг нарын ээж нь байгаа юм. Харин З.Ану-Эрдэнэ нь манай хамтран амьдрагч Ш.Мын хүүхэд байгаа юм...” /хх-190 тал/,

 

насанд хүрээгүй хохирогч З.Ану-Эрдэнийн: “...Архи уухаараа л ээжийг зодоод байдаг. Намайг бол зоддоггүй... ...Нүүр рүү нь цохиод үснээс нь зулгаагаад өшиглөөд байдаг... ...Гэртээ зоддог. Харин хэзээ гэдгийг нь санахгүй байна...” /хх-192 тал/,

 

насанд хүрээгүй хохирогч М.Баянцогтын: “...Хааяа заримдаа орилоод хашхираад байдаг... ...Миний гар руу заримдаа цохидог... ...Зодоод байсан. Өдрийг нь санахгүй байна. Гэртээ л байсан...” /хх-ийн 194 тал/,

 

гэрч Л.Цэрэндолгорийн: “...У.М нь дутуу төрсөн асуудал байхгүй... ...миний санаж байгаагаар хүүхдийн биеийн байдал хэвийн байсан болохоор гэрээр эмчилгээ хийлгэхээр гаргаж явуулж байсан...” /хх-211-212 тал/,

 

гэрч Ш.Отгонбаярийн: “...2019 оны 08 сарын дундуур би гэрт нь очоод хоноход Ш.М ах шөнө согтуу орж ирээд Мөнгөнцэцэг эгчийг цохиод, ална аа гээд л орилоод байх шиг байсан. Тэгээд салгасан... ...нүүр рүү нь гараа раа цохиж байгаа харагдсан. Би сайн санахгүй байна...” /хх-213 тал/,

 

яллагдагч Ш.Маас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл “...би прокурорын тогтоолтой танилцсан. Би ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэл бүрээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” /хх-224-225 тал/,

 

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 536 дугаартай ...У.Мийн биед доод уруулын салстанд шарх, хүзүү, цээж, баруун, зүүн бугалганд зулгаралт, нуруунд хазсан зулгаралт, толгой, зүүн мөр, доод урууланд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-118-119 тал/,

 

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 537 дугаартай ...М.Азбилэгийн биед уруулын дотор салстанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 123-124 тал/,

 

Төв аймгийн Зуунмод сумын “Хамтарсан баг”-ийн хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-136-137-143 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч У.М шүүгдэгч Ш.М нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хохирогч У.М нь 2 хүүхдийн хамт, шүүгдэгч Ш.М нь 1 хүүхдийн хамт 2 талаас нэг гэрт орж 5 орчим жил хамтран амьдарсан, тэдний дундаас 2018 оны 7 сарын 29-ний өдөр охин Мөнгөнцэцэгийн Амина, 2019 оны 10 сарын 1-ний өдөр хүү Ш.Мын Тэмүүжин нар төржээ.

 

 Ш.М нь У.Мтэй хамтран амьдрах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж удаа дараа зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан байна.

 

 Ш.М нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1-д заасан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд тул хуулийн үйлчлэлд хамаарагдах этгээдүүд болох хамтран амьдрагч У.М /жирэмсэн/, өөрийн болон дагавар бага насны хүүхдүүдийн эсрэг үйлдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон үйлдэлд  хамаарагдаж байна.

 

Мөн шүүгдэгч Ш.М нь согтуугаар 2019 оны 5 сарын 2-3-нд шилжих шөнөөс 8 сарын 4-ны өдөр хүртэл өөрийн болон дагавар бага насны хүүхдүүд, хамтран амьдрагч У.Мийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж  гурав ба түүнээс дээш давтамжтай буюу 4 удаагийн үйлдлээр Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т заасан бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдэл гэж үзсэн болно.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Ш.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Мыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Ш.М нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон хохирогч У.М нарт сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, нөхрийг минь ял шийтгэлгүй гаргаж өгөөч гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллгчаас “шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял буюу 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 60 /жар/ хоног буюу 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Отгонсүрэнгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, 11.6 дугаар зүйлд оногдуулсан ялыг тусад нь эдлүүлж өгөөч” гэсэн санал,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч У.Мээс “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, нөхрийг минь уучлаад ял шийтгэлгүй, тэнсэж өгөөч” гэсэн саналыг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасан  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарагдахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Ш.М нь согтуугаар байнга буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 6-17 тоотод байх гэртээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч У.Мөнхцэцэгийн хамран тус газарт болон 6 сартай охин М.Амин-Эрдэнийн нуруун тус газарт гараараа тус бүр нэг удаа цохиж, зодон, тэндийг “ална шүү пизда минь”, “чамайг алаад 00-д хийсэн байхад олох хүн байхгүй шүү” гэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэлдээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЗШ/70 дугаартай шийтгэвэрээр 20 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан тул тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй болно.

 

Иймд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч У.Мийн санал, /ар гэрт нь 06 сараас 6 насны 5 хүүхэд үлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал /эцэг байх эрхийг хуулиар хязгаарлаагүй, тэдгээрийг тэжээн тэтгэх үүргийг шүүгдэгч хүлээх үндэслэлтэй/, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 30 хоногийн хорих /240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар дүйцүүлэн тооцоход 30 хоногийн хорих ялтай дүйцэнэ/ ялыг мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.М гомдол санал нэхэмжлэхгүйг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Ш.М-т холбогдох эрүүгийн 1934006450432 дугаартай хэргээс шүүгдэгч Ш.Мын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Шүүгдэгч Боржигон овгийн Шаравжамцын Ш.Мыг согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй болон хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг,

 -2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 эх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг 6 сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Мт оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Мын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.М гомдол санал нэхэмжлэхгүйг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ