| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01571/И |
| Дугаар | 138/ШШ2016/01404 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2016/01404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,
Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн тоотод оршин суух, /РД:*******/, ******* овогт ******* *******од холбогдох,
Саатуулах байрны төлбөр 95650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 425 дугаартай шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 91500 төгрөг, 2016 оны 11 сарын 29-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 95650 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс ******* *******т 15 хоног саатуулагдсан. Саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 95650 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2017 оны 1 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч Д.*******од холбогдуулан саатуулах байрны төлбөр 95650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 95650 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 425 дугаар шийтгэвэр, 400 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Д.******* нь саатуулах байрны төлбөр 95650 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь саатуулах байрны төлбөр 95650 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ