Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

    2020 оны 04 сарын 02 өдөр                 Дугаар 2020/ШЦТ/113                                   Зуунмод сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогч Т.Т,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн С.Д-ид холбогдох 20340014401041 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овгийн С.Д, Регистрийн дугаар: НР, Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 33-54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, гавъяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч С.Д нь согтуурсан үедээ 2020 рны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Т-ыг “Хямдхан хоь ав өгөхөөр наян мянган төгрөг аваад мөнгө өгөөгүй” гэдгээр шалтаглан толгой хэсэгт нь гуталтай хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиан мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй байна...” гэв.

Шүүгдэгч С.Д нь согтуурсан үедээ 2020 рны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Т-ыг “Хямдхан хоь ав өгөхөөр наян мянган төгрөг аваад мөнгө өгөөгүй” гэдгээр шалтаглан толгой хэсэгт нь гуталтай хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч С.Д нь согтуурсан үедээ 2020 рны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Т-ыг “Хямдхан хоь ав өгөхөөр наян мянган төгрөг аваад мөнгө өгөөгүй” гэдгээр шалтаглан толгой хэсэгт нь гуталтай хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хохирогч С.Т-ын: “...Билэг-Өрнөх нь над руу заагаад С.Даваадоржоо чиний алах гээд байгаа хүн манай гэрт ороод ирлээ гэж хэлээд над руу зааж байсан. Тэгтэл нэг мэдэхэд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд би яаж байна гэж хэлэхэд С.Даваадорж би чамайг алах гээд Улаанбаатар хотоос ирлээ гэж хэлсэн. Тэгтэл Билэг-Өрнөх та нар гэрээс гар гадаа учраа oл гэж хэлсэн. Тэгтэл С.Даваадорж намайг гэрээс чирээд гаргасан. Гадаа гараад байшингийн гэрийн хаалганаас 5-6 метрийн зайд гаргаад учир зүггүй өшиглөөд байсан. Тэгээд миний толгойноос цус гараад би үхлээ ш дээ болиоч зүгээр хэл амаар учраа олъё гэж хэлэхэд май шүү гэж хэлээд толгой болон хавирга руу өшиглөөд байсан. Тэгтэл хашаагаар хүн орж ирж та нар яаж байгаа юм бэ, хүн аллаа гэж хэлээд С.Даваадоржийг аваад гэр рүү орсон... ...намайг С.Даваадорж нь зодож байхдаа чамайг гүйцээх гэж хотоос ирлээ гэж хэлээд намайг зодоод байсан... ...Би эмнэлэгт очоод толгойдоо 5 оёоо тавиулсан. Тухай үед миний толгойноос цус их гарсан... ...Надад гомдол байна С.Даваадоржоос эмчилгээний мөнгөө авмаар ба утсаар яриад дармтлаад байгаа надаас яадаж уучилт гуйхгүй байна… ...Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралд сууна…” “...Гарсан дүгнэлтэд надад гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/,

Гэрч С.Бадамсамбуугийн: “...Билэг-Өрнөхийн гэрийн үүдэнд байдаг сандал дээр сууж байсан С.Даваадорж босож Тэгшбаяр дээр очоод Тэгшбаярийг С.Даваадорж нь гараа раа толгой руу нь цохиж байсан. Тэгээд Тэгшбаярийг С.Даваадорж нь Билэг-Өрнөхийн гэрээс чирээд аваад гарсан. Билэг-Өрнөхийн ах Баяртунгалаг нь С.Даваадоржийг гаднаас дагуулаад ороод ирсэн. Тэгтэл С.Даваадорж Билэг-Өрнөхийн гэрт орж ирэнгүүтэй над руу би хотоос Тэгшээ та хоёрыг алах гэж энэ суманд ирсэн юм гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг барьж аваад толгой руу гараа раа 5-6 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарсан. С.Даваадоржийг Баяртунгалаг барьж аваад чи хүн аллаа гэж хэлээд бариад авсан. Би нэг хэсэгхэн зуур юу болсон талаар мэдэхгүй тухайн үед ухаан алдсан байх сэрхэд хамраас цус гараад байсан. Би Билэг-Өрнөхийн гэрээс гарахад Тэгшбаяр нь байшингаас урд 10 гаран метрийн орчим газар уxаангүй хэвтэж байсан. Би Тэгшбаяр дээр очиход доошоо хараад хоёр гараа дэрлээд хэвтэж байсан би босгоод эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод сувилагч Чимэгсайханаар цусаа цэвэрлүүлээд Галяа эмч үзээд Тэгшбаярт 6 оёдол толгой хэсэгт хийсэн... ...Надад гомдол санал байна С.Даваадорж нь намайг цагаачин хулгайч гэж хэлээд намайг зодсон. Миний толгой их өвдөнө биеэ эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,

Гэрч С.Т-ын: “...Билэг-Өрнөх нь над руу С.Даваадоржоо чиний алах гээд байгаа хүн манай гэрт ороод ирлээ гэж хэлээд над руу зааж байсан. Тэгтэл нэг мэдэхэд намайг хүн миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд би яаж байна гэж хэлэхэд С.Даваадорж би чамайг алах гээд Улаанбаатар хотоос ирсэн гэж хэлсэн. Тэгтэл Билэг-Өрнөх та нар гэрээс гар гадаа учраа ол гэж хэлсэн. С.Даваадорж намайг гэрээс чирээд гаргасан. Гадаа гараад байшингийн гэрийн хаалгаанаас 5-6 метрийн зайд гаргаад учир зүггүй өшиглөөд байсан. Тэгээд миний толгойноос цус гараад би үхлээ ш дээ болиоч зүгээр хэл амаараа учраа олъё гэж хэлэхэд май шүү гэж хэлээд толгой болон хавирга руу өшиглөөд байсан. Тэгтэл хашаагаар хүн орж ирж та нар яаж байгаа юм бэ хүн аллаа гэж хэлээд С.Даваадоржийг аваад гэр рүү орсон. Тухай хүн Билэг-Өрнөхийн ах Баяртунгалаг нь байсан... ...Миний биед гэмтэл байна. Толгой болон цээж их өвдөж байна. Би толгойндоо 5 оёдол тавиулсан. Тонгойхоор толгой их өвдөж байна. Би биеэ шүүх эмнлэгт үзүүлнэ… ...Надад гомдол байна. С.Даваадоржоос эмчилгээний мөнгөө авмаар байна. Яагаад намайг алах гээд байгааг бас мэдмээр байна. Намайг ална гүйцээчихэн шүү гэж хэлээд чангаар хашгираад өшиглөөд байсан…” гэх мэдүүлэг /хх- 10-11 тал/,

Гэрч С.Билэг-Өрнөхийн: “...Тэгшбаяр нь согтуу манай гэрт орж ирээд гал тогооны ширээний ард суусан. Тэгээд С.Даваадорж нь босож очоод Тэгшбаярыг бариад авсан. Би та нар гэрт байна гадаа гарч учраа ол гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс С.Даваадорж, Тэгшбаяр хоёр гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С.Даваадорж нь миний төрсөн ах Баяртунгалагтай орж ирсэн. Баяртунгалаг ах уурлаад намайг архи уулаа гэр орондоо баахан хүн шавуулаад гэж хэлээд С.Даваадоржийг аваад гарсан. С.Даваадорж манай ах Баяртунгалагтай хамт хөдөө гэр рүү нь явсан. Тэгшбаяр, С.Даваадорж хоёрыг гэрээс гарахад араас нь хүн гараагүй. С.Даваадорж, Баяртунгалаг ах хоёрыг явсаны дараа Бадамасамбуу нь гараад явсан. Би гэртээ Болдоотой хамт үлдсэн. Өөр хүн байхгүй байсан… ...Тэгшбаяр нь С.Даваадоржоос мөнгө аваад алга болсон гэж ярьж байсан мөнгөнөөс болсон байх би сайн мэдэхгүй байна… ...С.Даваадорж Бадамсамбууг ганц хоёр удаа алгадаж байгаа харагдсан, зодож цохисон зүйл байхгүй Бадамсамбууг С.Даваадорж нь муу хулгайчуудаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч С.Д-ийн: “...би босоод Тэгшбаяр дээр очоод чи муу  худлаа хэлээд яваад байгаа бэ надаас авсан мөнгө хаана байна гэж хэлээд бариад авсан. Тэгтэл надад хамаагүй Билэг-Өрнөхтэйгөө учраа ол гэж хэлсэн. Би барьж автал Билэг-Өрнөх та хоёр гэрээс гарч учраа ол гэж хэлсэн. Тэгээд би гэрээс авч гараад гэрийн үүдэнд гадаа газар унагаагаад хөлөөрөө толгой руу нь гурваас дөрвөн удаа өшигөлөсөн. Тэгтэл Баяртунгалаг ирээд намайг бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

Гэрч Б.Болдбаатарын: “...Хэнийг нь мэдэхгүй байна. Тэгшбаярын толгой нь хагарсан байна. Толгой руу нь цохисон байна гэж яриад гарсан...” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч С.Баяртунгалагийн: “...Билэг-Өрнөхийн хашаанд хүмүүс ноцолдоод нэг эрэгтэй хүн хашгираад байгаа юм шиг байхаар нь яваад очиход Билэг-Өрнөхийн байшингийн урд С.Даваадорж босоо, газар нь нэг хүн хэвтэж байсан. Намайг яваад очиход Тэгшбаяр газар хэвтсэн С.Даваадорж нь Тэгшбаярын цээж рүү өшиглөж би С.Даваадоржоо болиоч хүн аллаа гэж хэлээд Билэг-Өрнөхийн гэр рүү аваад орсон. Намайг Билэг-Өрнөхийн гэрт ороход манай дүүгийн гэрт Зулаа, Болдоо, Бадамсамбуу, Билэг-Өрнөх нар нь байсан. Би юу болоод байгаа юм гэж хэлэхэд С.Даваадорж нь сандал дээр сууж байсан. Бадамсамбууг муу хулгайч минь хулгай хийх гээд байгаа юм уу гэж хэлээд гараа раа нэг удаа алгадсан. Тэгтэл Бадамсамбуу гараад явсан. Би С.Даваадоржийг боль гэж хэлээд гэр рүүгээ аваад явсан. Намайг Билэг-Өрнөхийн гэрээс гарахад Бадамсамбуу, Тэгшбаяр хоёр гадна байхгүй хашаанаас гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-19тал/,

Яллагдагч С.Д-ийн: “...Тухайн үед согтууруулах ундаа уусан байсан юм ярьж байгаад маргалдаад тэгээд С.Т-ын толгойн тус газар руу нь хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан юм... ...хохирогч С.Тэгшбаяртай ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй... ... Хохирогч С.Тэгшбаярт хохирол эмчилгээний зардал мөнгө 100.000 төгрөг өгсөн... ...С.Тэгшбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх- 35-36 тал/,

 

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №79 дугаартай ...С.Т-ын биед толгойд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... гэх дүгнэлт /хх-21-22 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №80 дугаартай ...С.Бадамсамбуугийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцралт бүхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-26-27 тал/ зэрэг болон хэрэг-т цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Д нь 2020 оны 2 сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ./хх-35-36, 45 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 сарын 25-ны өдөр 21 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-46, 47-49 тал/ 2020 оны 3 сарын 25-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч С.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

 

С.Д-ид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг 100000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.Д-ид холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн С.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ид 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Д-ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Д-ид авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ