Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

  2020         01        22                                         2020/ШЦТ/35                             

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн Ргийн Бд холбогдох эрүүгийн 1934008030544 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1990 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Булагийн 01-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, А овгийн Ргийн Б

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын орчимд тээврийн хэрэгсэл дотор 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр иргэн С.О ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөх хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Р.Б:

...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тиймээс шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934008030544 дугаартай хэрэгт хохирогч С.О  /хх-ийн 3-6 дугаар хуудас/, гэрч С.О  /хх-ийн 8-10 дугаар хуудас/, яллагдагч Р.Б /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн № 659 дугаартай дүгнэлт  /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35-40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, Төв аймгийн Авто тээврийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, Хаан банкны албан тоот /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогчтой эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын орчимд тээврийн хэрэгсэл дотор иргэн С.О ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөх хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч С.О ийн ...би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн 89-05 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байхад Петровис ШТС-ын хажуугаар төв замд нийлэх гээд явж байхад найз Б гараараа даллахаар нь зогстол гүйж ирээд жолоочийн хажуу талын суудалд суунгуутаа янхан банзал минь хаагуур яваад ирж байгаа юм бэ гэх зэргээр хараахаар нь би зөрүүлээд чамд ямар хамаатай юм бэ миний хаагуур явах гэж хэлтэл шууд нүүр рүү цохиж, үсдэж, хазаж зодоод зуураад байхаар нь би болио хэл амаар ярилцая намайг тавьж бай гэсэн. Тэгтэл Б нь намайг барьж байгаад тавихаар нь би машинаасаа гараад гэр рүүгээ зугтаагаад гэртээ орж агсан тавьдаг Баагий ах нь ирж байна босоорой гэж 3 хүүхдэдээ хэлээд хувцсыг нь өмсүүлээд бага хүүгээ тэврээд том 2 хүүхдээ дагуулаад гэрээс гараад хашааны хаалгаар гарах гэтэл араас урд хаалгаар орж ирээд намайг элдэв янзаар хараагаад байсан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ орхиод хашааны арын хаалгаар гарч зугтааж байхад Ганаа гэх залуу хажуу айлын хашааны гадаа машинтай зогсож байхаар нь намайг аавынд хүргээд өгөөч гэж гуйгаад машинд сууж эргэж 3 хүүхдээ аваад аавындаа хүргүүлсэн... /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

яллагдагч Р.Бы... Би 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт байх өөрийн гэрээсээ гараад дэлгүүр орохоор явж байсан. Тэгтэл “Петровис” шатахуун түгээх станцын дэргэд О  нь өөрийнхөө машинтай ирж байхаар нь би гараараа далласан. Тэгсэн О  замын хажуу талд зогссон. Тэгэхээр нь би очиж машиных нь урд талын суудал дээр суугаад тэгээд О ийг хардалтын улмаас муудалцаад тэгээд зүүн талын хацар хэсэгт нь баруун гараараа 2 удаа алгадаад тэгсэн О  машинаас буух гэхээр нь би үснээс нь зулгаахад О  тавьчих ярья гэхээр нь үснээс нь тавьтал зугтаагаад явсан. ....Тухайн үед хэрэлдэж маргалдсанаас болсон. Би урд шөнө нь архи уусан байсан. Бид хоёр найз нөхдийн холбоотой... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 659 дугаартай ...С.О ийн биед дээд уруулд шарх, баруун зүүн хацар, эрүү, шилэн хүзүү, хүзүү, зүүн дал, цээж, зүүн бугалга, баруун зүүн бугуй, баруун сарвуунд цус хуралт, зулайн хуйхны үс халцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, амны зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн-ийн 19-20 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчтой эвлэрсэн талаарх хүсэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Р.Бы хүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, баруун зүүн хацар, эрүү, шилэн хүзүү, хүзүү, зүүн дал, цээж, зүүн бугалга, баруун зүүн бугуй, баруун сарвуунд цус хуралт, зулайн хуйхны үс халцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, амны зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Р.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч С.О  нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 429.000 /дөрвөн зуун хорин есөн мянга/ төгрөг нэхэмжилсэн ба хавтас хэрэгт 338.360 төгрөгийн баримт авагдсан байна.

Гэвч шүүгдэгч Р.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 429.000 /дөрвөн зуун хорин есөн мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болох нь хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ /хүсэлт/-гээр тогтоогдож байна.

 

Иймд дээрх хохирлыг шүүгдэгч нь заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг тус тус харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялыг оногдуулахгүйгээр гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934008030544 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.Б-д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Р-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А овгийн Р-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Р-гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч А овгийн Ргийн Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934008030544 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.Б-д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.  

 

6. Хохирогч НЙ86120822 дугаарын регистртэй, Шар тайж овгийн Сүхбаатарын О  нь эвлэрлийн гэрээнд заасан 429.000 /дөрвөн зуун хорин есөн мянга/ төгрөгийг төлөгдөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч А овгийн Р-гийн Б-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Р-гийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Р-гийн Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН