Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 12 өдөр                      Дугаар 2020/ШЦТ/65                                       Зуунмод сум       

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч О.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ад холбогдох эрүүгийн 1934010570072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1975 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Лүн сум Өгөөмөр 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Т овгийн -ийн О.Г  

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Г  нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг, Салхитын баруун ам гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.О тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь сүхний иш модоор цохиж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “тархины зүүн зулай хэсгийн хатуу хальсан доорхи нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Г :

...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934010570072 дугаартай хэрэгт хохирогч Ж.О  /хх-ийн 03-05 дугаар хуудас/, гэрч Ж.О  /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Н.Буяндэлгэр /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Насанжав /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч С.Буянхүү /хх-ийн 14-16 дугаар хуудас/, гэрч Н.Дашдорж /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч дугаар хуудас/, гэрч Б.Булгантамир /хх-ийн  Ч.Мягмарсүрэн /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Агваан /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Я.Доржхорол /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч П.Болормаа /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,  яллагдагч О.Г  /хх-ийн 39 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 13771 дугаартай дүгнэлт  /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулар /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгын 2018 оны тооллогын баримт /хх-ийн 45 дугаар хуудас/,  Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 48-54 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, мөрдөгчийн мэдэгдэл /хх-ийн 70 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч О.Г  нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг, Салхитын баруун ам гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.О тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь сүхний иш модоор цохиж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Ж.О ын ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20-оос 21 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Салхитын баруун ам” гэх газар Буянхүү гэх айлын гэрт О.Г  нь толгойгоороо миний уруул руу нэг удаа мөргөөд зүүн дээд үүдэн нэг шүд унагаасан. Тэгээд би гэрээс гарсан чинь араас гарч ирээд миний толгойн тус газар нэг удаа цохисон, юугаар яаж цохисныг нь би мэдэхгүй байна. Яагаад гэвэл гадаа харанхуй байсан. Би О.Г ад цохиулаад ухаан алдаад Булган аймгийн Баяннуур сумын эмнэлэгт ирээд ухаан орсон...  /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

гэрч Ж.О ын ... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр... ...20 цагийн үед О.Г  бид хоёр морьтой Баваат гэх айлд очих гээд явж байх замдаа О.Г  намайг би энэ намар 3 тооны адуу алдсан чи авсан гэхээр нь би хүний адуу хулгай хийдэггүй чи юу яриад байгаа юм гээд уурлаад маргалдсан чинь О.Г  морин дээрээсээ баруун гараараа миний зүүн талын уруул руу нэг удаа цохисон... ...би О.Г ыг чи намайг адуу хулгай хийсэн гэж хардаад байгаа юм уу гэж хэлээд гэрээс түрүүлээд гартал араас О.Г  гарч ирээд толгой руу цохисон. Би ухаан алдаад унасан... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

гэрч Н.Буяндэлгэрийн ... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17-18 цагийн үед би Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Салхитын баруун ам гэх газар... ...Ж.О  ах араас нь ороод ирсэн. Ж.О  ах О.Г  ахыг баруун талын орны хажууд заамдаад баруун гараараа О.Г  ахын толгойн тус газар тоог нь мэдэхгүй байна хэд хэдэн удаа цохитол О.Г  ах толгойгоороо Ж.О  ахын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөхөөр нь би дундуур нь ороод ах нар больцгоо учраа олцгоогооч гэтэл Доржхорлоо нь мөн О.Г  ах руу Ж.О  ахыг өмөөрөөд дайраад байсан. Тэгээд удалгүй О.Г  ах, Ж.О  ах хоёр учраа олно гээд гарсан гадаа юу болсон талаар би мэдэхгүй. Удалгүй Ж.О  ахыг ухаан алдчихлаа эмч дуудаач гээд хоёр эмэгтэй эгч хашгираад байхаар нь гэрээс гартал гэрийн баруун хаяанд Ж.О  ах толгойноос нь цус гарсан дээшээ хараад хэвтэж байсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Д.Насанжавын ...манайд... ...21 цагийн үед... ...Гэрт намайг хоол хийж байхад гэрийн баруун талын орон дээр Ж.О  О.Г ыг дарж унагаагаад дээрээс нь баруун гараараа цохиод байх шиг байсан. Тэгтэл О.Г  босож ирээд толгойгоороо Ж.О ын нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Гэрийн гадаа О.Г , Ж.О  нар нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байсан, тухайн үед гадаа харанхуй 21 цаг болж байсан болохоор нэг нэгнийгээ цохиж байхыг нь би хараагүй. Ж.О ын толгойноос цус гараад ухаан алдсан. О.Г ын баруун гарт манай төмөр сүхний модон бариул байсан сүх нь байгаагүй яагаад гэхээр урьд өдөр нь манайх мал хийхдээ модон бариулаас нь сүхийг нь салгаж хэрэглэж байсан. Тухайн үед манай гэрийн баруун хаяанд модон бариул хэсэг нь байсан сүх нь өөр газар байсан... ...Би гэрийнхээ тэр хавиар эрээд олохгүй байгаа... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч С.Буянхүүгийн ...Удалгүй О.Г  орж ирээд баруун талын орон дээр сууж байтал Ж.О  гэрт орж ирээд О.Г ыг чи муу асрагдмал шээс намайг хулгайд хардлаа чи хүн болгоныг хулгайд харддаг хэн юм гээд маргалдаад... ...Тэгснээ Ж.О  О.Г  хоёр нэг нэгнийгээ заамдалцаад барьцалдаад орон дээр унахаар нь Доржхорол салгатал О.Г  толгойгоороо Ж.О ын нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн чинь Ж.О ын уруулнаас нь цус гарсан. Би О.Г  Ж.О  хоёрыг та нар больцгоо харьцгаа гэтэл О.Г  гэрээс гарсан араас нь Ж.О  гарсан. Гэрийн гадаа зодолдох шиг болтол Доржхорол гарсан араас нь Насанжав Болормаа хоёр гарсан. Сүүлд нь би гэрээс гарсан чинь Ж.О  гэрийн баруун талын урд газар унасан толгойноос нь цус гарсан байдалтай байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/

гэрч Ч.Мягмарсүрэнгийн ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20-21 цагийн үед... ...би О.Г аас болсон асуудлын талаар асуутал Ж.О тай маргалдсан чинь Ж.О  над руу мод бариад дайраад байхаар нь газраас гарт баригдсан юмаар Ж.О ын толгойн тус газар нь нэг удаа цохисон гэж хэлсэн өөр юм яриагүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Б.Булгантамирын ...Төв аймгийн Лүн сумын нутаг Салхитын баруун ам гэх газар Буянхүү гэх айлд очтол... ...Гэрт ертөнцийн зүгээр баруун талд газар Ж.О  гэх хүн согтуу, эрүүл ухаангүй нь мэдэгдэхгүй хэвтэж... ...эмч тариа хийгээд ухаан ороод өндийхөөр нь болсон асуудлын талаар асуутал О.Г  гэх залуу намайг сүхээр цохисон гэсэн... ...О.Г  Ж.О  хоёр зодолдсон гэх газрыг гэрээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 7 орчим метр зайтай зааж өгөхөөр тэр хавиар нь гар чийдэн тусгаж үзтэл жижиг сүх ишгүй байхаар аваад тухайн газар сүхний ишийг хайсан боловч олоогүй... ...Ж.О ын толгой зулайн хэсэгтээ хагарч цус гарсан байдалтай өөр биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. О.Г ын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй... ...хоёулаа бага зэрэг согтуу байсан ... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Я.Доржхоролын ...Ж.О  орж ирээд О.Г ад чи намайг адуунд хардлаа гэтэл О.Г  чи миний адууг авсан гээд гараараа жичилсэн чинь Ж.О  очоод заамдаад автал О.Г  толгойгоороо нүүрэн тус газар нь нэг удаа мөргөхөөр нь... ...Ж.О  гэрээс гараад баруун гар тал руугаа эргэтэл араас нь О.Г  гараад зүүн гар тал руугаа эргэсэн. Би араас нь гараад О.Г ын өмнөөс очоод тэврээд автал Ж.О  араас гүйж ирээд О.Г  миний дээгүүр баруун гараараа Ж.О ыг нэг удаа цохисон. Тухайн үед би эргээд хартал Ж.О  газар унасан байсан. Дараа нь О.Г  Ж.О ыг цохисон зүйлийг эртэл сүхний модон иш Ж.О ын хэвтэж байсан газраас модон иш нь баруун тал руугаа нилээд зайтай газар хэвтэж байсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч П.Болормаагийн ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр... ...20 цагийн үед О.Г  гаднаас гэрт орж ирээд... ...Удалгүй Ж.О  араас нь гэрт орж ирээд О.Г , Ж.О  хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдалцаад автал О.Г  нь Ж.О ыг толгойгоороо нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Доржхорол салгаад байж байтал Ж.О  гэрээс гарсан. Араас нь О.Г  гараад гэрийн зүүн талаас сүх аваад... ...би гартал О.Г , Ж.О  нарын дунд Доржхорол орчихсон хоорондоо барьцалдаад зогсож байсан. Ж.О  миний толгойг хагалчихлаа гээд гэрийн баруун хаяанд газар унахаар нь бид нар сумаас эмч дуудсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13771 дугаартай ...Ж.О ын биед тархины зүүн зулай хэсгийн хатуу хальсан доорхи нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн-ийн 26 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-43 дугаар хуудас/, ЦЕГ-ын Асап сангийн лавлагаа /хх-ийн 48-54 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 67-69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Г ад холбогдох эрүүгийн 1934010570072 дугаартай хэргийг шүүгдэгч О.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Ж.О ын түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч О.Г ын согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг, Салхитын баруун ам гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.О тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь сүхний иш модоор цохиж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч О.Г  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Г ын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ж.О  нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 1.445.295 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийн баримтыг гаргаж нэхэмжилдэг бөгөөд хохирогч Ж.О , шүүгдэгч О.Г  нар нь хоорондоо тохиролцон 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг бэлнээр өгч авсан болох нь хавтас хэргийн 4, 5 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.О ын мэдүүлэг, хавтас хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.О ын ...шүүгдэгчтэй эвлэрсэн, хохирол бүрэн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Г ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд буюу дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Г ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934010570072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Г  нь энэ хэрэгтээ цагдан х-дсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т овгийн -ийн О.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

     

4. Шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1934010570072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Г  нь энэ хэрэгтээ цагдан х-дсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн -ийн О.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН