Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 153/2016/00447/И |
Дугаар | 116 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 116
******* ******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2016/005 дугаар шийдвэртэй, ******* ******* Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн *******т сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суух, холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 41.963.347 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Зээлдэгч Н.Анирлин нь ******* ******* Ховд салбартай 2014 оны 8 сарын 12-ны өдөр дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй авсан юм. Н.Анирлин нь зээлийн гэрээний үүргээ зөрчин зээл болон хүүгээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 24,999,064 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,902,896 төгрөг, торгууль 68,900 төгрөг, нийт 41,963,347 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө, бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: “Миний бие ******* банкнаас 2014 оны 8 сарын 12-ны өдөр дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй шуурхай зээл авсан юм. Энэ зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээл 935,05 төгрөг, зээлийн хүү 3,624,002 төгрөг, нийт 3,670,461 төгрөг төлсөн. Үүнтэй маргаангүй. Харин нийт 41,963,347 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 09 сард Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид урьд нь 2 удаа очиж байсан. Шүүхэд хандсанаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байдаг. ******* банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хүүгээ зогсоох үүрэгтэй байтал 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр хүү нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би үндсэн зээл 24,999,064 төгрөг, хүү 6,151,992 төгрөг, торгуулийн хүү 1,230,398 төгрөг, нийт 32,381,456 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2016/005 дугаар шийдвэрээр: “
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Анирлингаас үндсэн зээлийн төлбөр 24,999,064 төгрөг, зээлийн хүү 15,902,896 төгрөг, нийт 40,901,9******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн хүү 68,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай”гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:“ Нэхэмжлэгч ******* банк нь Н. холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 24.999.064 төгрөг, зээлийн хүү 15.902.896 төгрөг торгуул хүү 68.900 төгргө нийт 41.963.347 төгрөг гаргуулах зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Анирлин нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 935.05 төгрөг, зээлийн хүү 3.624.002 төгрөг, нийт 3.670,461 төгрөгийг төлсөн. Энэ талаар зохигчид маргаагүй. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус банктай Засгийн газрын 234 зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй шуурхай зээл авсан байна.
Гэтэл ******* банк нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбар тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 зээлийн гэрээг цуцлах талаар тодорхой тусгасан байна.
******* ******* Ховд салбар нь зээлийн гэрээгээ цуцалсан талаархи нотлох баримт шүүхэд гаргаж өгсөнгүй. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус банктай 234 зээлийн гэрээний дуусгавар болох 8.3.1 зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн 8.3.2 –д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 8.3.3-д зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй ******* хоног үргэлжилсэн бол гэх нөхцөлөөр зээлийг гэрээг дуусгавар болгох байжээ. Мөн зээлийн хүү 2015 оны 08 дугаар сарын 12-наас хэдэн оны хэдэн сар хүртэл 15.000.000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй энэ талаар шүүх нэхэмжлэлийн шаардлага тодруулсангүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.Өөрөөр хэлбэл Н.Анирлингийн төлчихсөн хүү нийт 3.670.461 төгрөгийг 15.000.000 төгрөгийн хүүнээс хассангүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болох байтал шүүх нь энэ талаарх баримтаа гаргаж өгсөнгүй гэж эргэлзээтэй дүгнэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтой байгааг анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* ******* Ховд салбар нь хариуцагч Н.Анирланд холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус банктай №234 зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 24.999.064.95 төгрөг, зээлийн хүү 15.902.896.66 төгрөг торгуулийн хүү 68.900 төгрөг нийт 41.963.347.83 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр уг маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна.Тухайлбал нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, торгуулийн хүү гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нь зээлийн хүүг тооцохдоо үндсэн зээлээс эсхүл зээлийн үлдэгдлээс тооцсон эсэх, мөн торгуулийг хүү хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхаас гадна зээлийн хүүг хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн хүртэл хэдий хугацаагаар тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар шүүхээс тодруулаагүй буюу нэхэмжлэлийн дээрх шаардлага тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй байна.
Талуудын хо*******д 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 234 дүгээр зээлийн гэрээгээр зээлдэгч Н.Анирлан, хамтран зээлдэгч нар нь зээлдүүлэгч
******* ******* Ховд салбараас 25.000.000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй 5 хоногийн хугацаатай зээл авсан талаар маргаагүй.
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээлд 935.05 төгрөг, зээлийн хүүд 3.624.002.5 төгрөг нийт 3.670.461.42 төгрөг төлсөн тухай маргаагүй буюу зээлийн хүү, торгуулийн талаар маргаж үндсэн зээл 24.999.064.95 төгрөг, зээлийн хүү 6.151.992.58 төгрөг, торгуулийн хүү 1.23.398.52 төгрөг нийт 32.381.456.05 төгрөг төлөх ёстой гэж хариу тайлбар ирүүлсэн байна./хх-ийн 28 дугаар тал/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагчийг “зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийг зөрчин зээлээ төлөхгүй байгаа” гэж бичсэн боловч уг үйл баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Шүүхээс шаардлагын уг үндэслэлийг тодруулаагүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний нэхэмжлэлийн шаардлагаас 992.487 төгрөгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх үндэслэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2016/005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хариуцагч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
Н.ТУЯА