| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01422/И |
| Дугаар | 138/ШШ2016/01406 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2016/01406
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би, С.*******д холбогдох дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 147000 төгрөг гаргуулах тухай “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сууц өмчлөгдийн холбооны ******* зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрлэн сумын 9 дүгээр багийн харьяа орон сууцны байруудыг хариуцан ажилладаг. Манай сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчид нь сар бүр дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт зориулан төлбөр төлдөг ба Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 69-26 тоотод оршин суух Сундуйбаярын ******* нь төлбөрийн мэдэгдэх хуудас авсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул төлбөрөө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд С.*******аас 2013 оны төлбөрийн үлдэгдэл 21000 төгрөг, 2014 онд төлөх ёстой 42000 төгрөг, 2015 онд төлөх ёстой 42000 төгрөг, 2016 онд төлөх ёстой 42000 төгрөг, нийт 147000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын 4 дүгээр баг, 16 дугаар байрны подвальд байрлах “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрлэн сумын 9 дүгээр баг 69-26 тоотод оршин суух С.******* бид засвар үйлчилгээний төлбөрийн талаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.*******д холбогдох дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 147000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан тухай бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 147000 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5060 төгрөгийн тавин хувь болох 2530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2530 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” Сууц өмчлөгчдийн холбоонд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах *******гүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ